Даанч ёроолгүй сав шиг л…

dark-effect-of-alcohol

Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргий. Та бүхнээс зөвөлгөө авах гэсэн юм. Би нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна. Энэ хооронд баяр гуниг аз жаргал зовлон гээд бүх зүйл дээр хамтдаа байсан. Миний нөхөр сайн хүн гэж боддог. Бидэнд гайхуулаад байх байр машин байхгүй ч 2-лаа ажилтай ирээдүйгээ сайн сайхнаар ярилцаал явдаг. Бидний гол асуудал бол АРХИ. Би эр хүний ажил төрөл архигүй бол бүтэхгүй гэж боддог. Тийм дээ ч нөхрийгөө уулзалт, зугаалга, нийллэгэнд чөлөөтэй явуулдаг. Даанч нөхөр маанай согтуу халамцуу ирнэ гэж байдаггүй. Уух бүртээ тасарна. Хаа таарсан газраа унтана. Нэг үгээр хэлвэл архи уусан газартаа бөөлжсөндөө хутгалдаад унтаад өгнө. Найз нөхөд нь гэрт авчраал өгдөг. Бусад үед дандаа би очиж авдаг. Ажил төрөл, арвал жилийхний уулзалт, хүн чанаргүй найзууд нь уусан газраа хаяал явдаг. Энэ байдал 4 жил үргэлжилж.

Би ч яахав залуу хүн засарна гэж итгэж заларна гэж найдаж ярилцах үедээ ярилцаад уурлах үедээ уурлаад муудах үедээ муудалцаад уучилсаар ирсэн. Уусныхаа маргааш миний хөлөнд сөгдөөд би дахиж уухгүй өөрөөсөө ичиж байна гэж надаас уучлалт гуйж амлалт өгдөг. Даанч энэ амлалт 14-21хоногийн настай. Би одоо жирэмсэн. Бид хүүхэдтэй болоод их баярласан. Тэгээд би нөхөртөө одоо миний хань аав боллоо архи дарсны асуудалаа орхисон дээр гэж аргадангуй гуйж сануулсан. Гэвч…

Би яах учраа олохгүй байна. Энэ архины муухай асуудал үр хүүхдэд минь яаж тусах бол? Аавыгаа бөөлжсөндөө хутгалдаад унтаж байхыг хараад юу гэж бодох бол гэдгээс үнэндээ санаа зовж байна. Би нөхөртөө яаж ойлгуулах учраа олохгүй байна. Гэрийнхэнд нь хэлсэн боловч сал гэсэн. Би салахыг хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Зүгээр нөхрийгөө ууж идсэнээ тааруулж сураасай гэж хүсэх юм даанч ёроолгүй сав шиг л. Би одоо хүүхдийнхээ ирээдүйг бодоод салдаг юмуу гэж бодох боллоо. Архи уухгүй бол үнэхээр сайн хүн. Архи уусан байна гэхээр л би шаналж уур хүрээд тайван байдлаа шууд алддаг. Ямарч аргаар ярилцсан үр дүнд хүрэхгүй. Уух гэж байхад нь битгий хэтрүүлж уугаарай гэж яачиж сануулсан тасартлаа ууна.

Би сүүлдээ архины эмчилгээнд яв гэж хэлсэн боловч би архичин биш гэж уурлах юм. Яах ёстой вэ? Яагаад хүн ингэж ухамсарлаж чадахгүй болчдог юм болдоо. Би хамгийн сүүлд нэг бол архиа уугаад сал эсвэл хүүхэддээ эцэг шиг л болох арга зам хай гэсэн. Гэтэл чи миний эрх чөлөөг боолоо би эр хүн ууж иднэ л гэх юм. Дахиж би юу ч яриагүй. Бид одоо тусдаа байгаа. Энэ чигтээ салдаг юмуу гэсэн бодол надаас салахгүй байна. Гуйгаад ирэх л байх. Би уучилсан ч дахиал нөгөө архи сарын дараа бидний дунд гараал ирнэ. Яамаарч юм бэ дээ…

12 Comments

  1. Халиунаа says:

    САЙН БАЙНА УУ МИНИЙ БОДЛООР ХҮМҮҮС ГЭР БҮЛ БОЛГОН ЭНЭ АСУУДАЛТАЙ ТУЛГАРАГДААГ ЮМ ШИГ САНАГДАХ ЮМ…ЭНЭ БАЛИАР АРХИ ГЭЭЧИЙГ ХЭН ЗОХИОСОНЫГ БҮҮ МЭД…ГЭХДЭЭ ЭР ХҮН Л ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЭНЭ АРХИДАЛТААС ГАРГАНА ДАА..МИНИЙ ХАНЬ БОЛ БАС Л БАГАГҮЙ БАЛГАЧИХДАГ БАЙЛАА ТАСРААД АЛЬ ТААРАЛДСАН ГАЗРАА УНТААД ӨГНӨ…ТЭГЭЭД 1 ӨДӨР ЭРҮҮЛЖҮҮЛЭГТ ОРООД Л ДАХИАД АРХИЙГ БАЛГААГҮЙ…ЭР ХҮН ӨӨРИЙНХӨӨ ХИЙМОРЬ ЛУНДААГ БОДООД ЗӨВ ЗАМ РУУ ОРДОГ ЮМ БИЛЭЭЭ……ЭЭЭ ДЭЭ ЭНЭ АРХИНААС Л ХОЛ ЯВЖ ҮЗЭЭРЭЙ…….

  2. MOS says:

    IH l temtseh heregtei.Esvel salsan deer (sain bodoj baigaad).Ehneesee shiideh asuudalaa shiideed daraa huuhe d shuudad gehed yadag bainaa.1.arhi  2.gerlelt 3.huuhed shuuhad geed  nuhurteigee yarij bodguimuu.Yun turuund ovor turuundee orool sex mex bolool tegeel odoo huuhedtei bolchloo yahuu geel bicheed suuhiin.dahin dahin huuhed nemeheesee omno sain bodoj baigaad daraagiin alhmuudaa hiij bai.yuch bodogdohgui shiidel gargaj chadahgui bol gantsaaraa hun boltoloo amidrah heregteishd zaluus mini.

  3. busgui says:

    Busgui min chamd ochih gazar bhgui nasaraa l ajil torol hiij chadahgui nohoriinho gariig harij amidarna.muhai emegtei hun gej bdaggui arichaagui emegteil gej bdag gedeg dee tsemtsger teverhen saihan ehnertei hoorhon huuhedtei bhad er hun baharhaj ulam ih hairaldag.nohoriinhoo hairiig ulam ih tataj halamj hairaaraa uhaanaara bishruulj amidar salahad oroitohgui hamgiin amarhan zuil ter.tiim bolohoor uurd hamt bn gej bodood hichee.uuchil.chamd amijilt husey.eleg buten eruul az jargaltai ger bul ene amidarliin utga uchir ymshuu.

  4. busgui says:

    Bolchjee  chamtaiga hamt bmar bn geedl hureed irdegiin bnlee .hamgiin boln tusheed avahl heregteide busgui min huuhdiinha etsegiin haychihval daraan joohon tesdeg bj oorchlogdohch bsiin biluu geedl huuge harah bolgondoo ooriigoo buruutgana.hojim n haramsahguin tuld changa uedee changa zoolon uedee zoolon bj oortn oilguulahl heregtei de.minii hani uugad eniige teriige aldlaa iim bsan iim bolloo geedl uchirlaad heleed bai.er hun gadnaa durgui bgach sonsdog ym bnlee tsag hugtsaa shaardsanch huleen zovshooruulj chadval ter emchilgeend oruul ooriinh n huselteer oruulahgui bol uilchildegguin bnlee.hetsuuch gesen huuhed tom bolood held orohoor aavaaa geedl hoorhon neg nasnii hani shudee salahad hezeech oroitohgui negtei huuhdee gargaj bga ymchin teseed uzdee tegeed ardn garchaad harahad amidarl bas saihan ymaa .odoo minii hani ajilaa hiigedl huu min tsetserlegtei yvaad bich ajiltai zavguil amidarch bn .busgui hun setgeliin tengeetei baoh heregtei harin dahij bitgii huuhed gargaarai oiriin heden jildee olon huuhded daragdaad ireheer emegtei hun iim nohortei bol ulaml zovno bur mugaar bbodohod gants huuhdiig haanaach hiigeed hezeech avaad yvj bolno hoyr gurav bol bu

  5. busgui says:

    Spiral demii ter havidaa ideelj buglana bas darahlaand muu ym bnlee.harin ter kodluuldag bol unen ym bnlee manai hun ch bas uuna .7 honogiin 4odor uuna ergeed bohod aimar bjdee.bi jiremsen bhda ygl chamshig bsan bolih bh uhaarah bh gedl daanch tegdegguin bnlee.huuhed torohoor buur hetsuu gam hiine huuhdetei yaj haritsahuu gedl uchiraa olohgui bhad hool hiisengui huvtsas ugaasangui gedl ter n yhav gehed sogtuu ireedl dairna.bodohoor oi gutmaar.hamgiin hetsuun huuhed aimar orovdmoor aaviiga irteln huleene uilna.yvaldaj bgan andashgui huuhed zugeerl nohoriin chin toli aav n gaigui bval hoorhon ovdohgui uilahgui.oorchlogdohguidee bi arihchin bish gedeg bol bur zaslahgui minii hani hair bur yg arihchin b

  6. bataa2853@yahoo.com says:

    энэ байдлаараа үргэлжлээд байвал хэдэн жил ч үргэлжилнэ. тэр нь даамжирвал 2-3 долоо хоног нь ойртоод л байна. анзаарвал 3 долоо хонож байсан бол 2 долоо хоног болж ойртсон байх жишээний. тиймээс дараахь зөвлөгөөг өгье. за да ямартай ч бөөлжсөндөө хутгалдаад ухаан мэдрэлгүй байхад нь ТӨГСУН гээд эмнэлэгт аваачиж өгөөд, маргааш ажлаас нь өвчний учир гээд чөлөө авчих. Тэр эмнэлэг нь угаасаа лист энэ тэрийг нь бичээд өгнө. Тухайн эмнэлэг эмчилгээ хийхээс гадна өөрт нь архины хор хөнөөл, яагаад тасраад байдаг, яагаад болъё гэсэн ч больж чаддаггүй талаар бүрэн ойлголт өгөхийн зэрэгцээ сэтгэл заслын эмчилгээ, архинаас хэрхэн татгалзах талаар мэдээллийг 10 хоногт сайхан өгчихнө. хамгийн гол нь хэвтүүлсэн гэр бүлийн хүнээс бусад хүн яаж ч хичээсэн тэр нөхрийг эмнэлгээс болон эмчилгээнээс нь гаргахгүй. тийм болохоор үнэхээр архи уухыг хүсэхгүй байгаа хүн бол архи болон архийг уухгүй байж чадахгүй байгаа талаараа, архинаас яагаад татгалзах ёстойгоо ойлгоно. мөн нөхрийн цуснаас архийг бүрэн гаргана. ХАРИН спиралийн тухайд архи уух хүсэл сонирхлыг тодорхой хэмжээгээр дарахаас гадна архийг биед шимэгдүүлдэг элэгний ферментийг биед ялгарах үйл ажиллагааг дарангуйлдаг. архи уусан тохиолдолд тэрхүү архийг хүний биед шимэгдүүлэх фермент байхгүй болсонтой холбоотойгоор шартах гэх мэтээр зөөлөн илэрдэг байсан архины хордлогын шинж тэмдгүүд нэн хурдан, хүчтэйгээр л илэрнэ. жишээ нэг нөхөр 7-10 хоног уугаад хордлого өгч шартаж, амь тэмцдэг байсан бол нэгээс 2 өдөр уугаад, эсвэл уусан даруйд архины /энэ нь хүний биеийн эсэргүүцэл за бас бус юмнаас хамаардаг биз/ хордлогын шинж тэмдгүүд илэрнэ гэсэн үг. нэгэнт архи уугаад хэзээ мөдгүй үхэх нь тодорхой, гэхдээ үхэхийн хооронд асар их хүн зовоож үхсэнээс спираль тавиулчихаад архиа уумаар бол эртхэн үхсэн нь дээр л гэсэн үг. тэрнээс нэг их хүнийг архинаас шууд гаргачихдаг зүйл гэж ойлгож болохгүй. ер нь архи нь хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд 15-20 хоногийн турш цусанд гадагшлалгүйгээр байгаад байдаг энэ хоорондоо тархинд байнга сануулах маягтайгаар дахин уухыг нэхэж байдаг муу талтай, нэг төрлийн донтуулдаг идээ. энэ нь монгол хүний, цаашлаад ази хүмүүсийн биеийн онцлогтой холбоотой. за тэгээд зөвлөгөөг хүлээн аваад амжилт гаргаарай гэж хүсье. 

  7. lolz says:

    Minii oilgosboor spiral n 3-5 jildee uilchildeg gesen. tuhain hun spirtiin aguulamjtai zuil hereglevel daralt n ihsej tolgoi tarhi n ergene, buuljih tohioldol garna tgd bs tolgoin uwduj, ulaadag gesen. ene talaar sudlaarai zaluusaa.

  8. lolz says:

    Bi arhinii turliin yum amsdaggui blhr sn helj medehgui l yum. gehdee hunii uuriiguu udirdah setgel zuitei l holbootoi bh. 10 jild bhda sn etseg ehiin buyaniig buruu ashiglaj uuj barij, showdaj yawdag l bsn. gehde 10daa orood or tas hayasan. ta nart gj zuwluhud arhinii spiral tawoulsan n deer bh shuu! 

  9. vodka says:

    sard gants hoyor bol tanai nuhur baga uudag yum bna. harin tasraad buuljsunduu hutgalddag ni archaagui yum. yaj ch uusan er hun geree olood haridag l bh heregtei. olonh erchuud sard 3-4  uudag. arhichid bol udur bolgon za bagadaa l unjuud geheer arvan hed honog uuna shuu

  10. zorra says:

    bovka ineed hurgee baih yum. gevch 3 tseg kk

  11. bovka says:

    Kkk huuhnuud lag bichima. urgeljilj tseg Gevch 3tseg ntr gd. Sxn n dre arihnii emchilge bish arkhini harshil hiilguulchih.

  12. imi says:

    arhichin hun oorchlogdohgui baih daa. manai nuhur bas uuna. ogloo zuv zugeer garchihaad l oroi utsa avhaa boliod uugaad yavchihna, haviin tanidag meddeg huuhnuud ruge uuh uu idhuu, showdah uu gej fb, msngreer bichij guisan hun baihiin. getel bi odoo jiremsen, onoo margaashgui toroh duhsun tom gedestei. bie ovdood baihad l toohgui, bur asuuhchgui. tgd bur arhia bolio geed heleheer zodno. argadaj guij, uilj uurlaj yanz bureer l helj uzsen. zasardaggui yum shig bn doo. odoo tgd nas ch yavchihsan baihad l joohon bandi nar shig l huuhen erguuleed l uuj ideh zugaatsahaa bodood yavhiin. ooriigoo omoorood amidraliinha toloo ingej yavj baina gej yaridag. unen heregtee oldog mongonoosoo hed dahin iluu mongoor uuj idej yavdag ni todorhoi. odor bur huneer daalgaj showdna gej yu baihav dee. nadad bol urgelj hudlaa yariad l mongogui hun daasiin l gene. odoo bur shunu dund sogtuu ircheed haachaachgui, hentei ch uugaagui l gdg bolson. bid ug ni 2 dahi uree huleej bui tiim ch zaluu ulsuud bish. anhnii ur mini tsetserlegt yavj, udaah ur ni garch ireh geed buh l zuil tulgamdsan ued aav ni arhidaad l zugaalaad l, gants bieiinhee jargaliig huuguud l yavhiim daa. bi ch heleed baih olon ah duutei hun bish uchraas tesseer odii hurlee. huuhdee daguulaad tsudiicheed sallaa gehed heniidee ch ochih bilee geed l odor honogiig ongorooh yum. odoo l neg bolloo gej bodoj zohioson amidral mini iim ch baih gej dee geed l haramsah yum. yaj ch saihan hool, tav tuhtai ger oron, ur huuhed bailaa ch er hunii davruu zan unendee baragdashgui yum bn. neg l odor bi ene amidraliig zaaval oorchilj huuhduudee taivan amidruulna l gej bodoj yavna daa. arhi araasaa yavch sain yum daguulahgui ni todorhoi. arhindaa halaad l huuhen erguuleed l gertee irheeree hoteld amidarch baigaa hn shig baidag iim huniig hania gej hairlaad ch yaltai. tegsnees ooriigoo hairlaad ur huuhdee iim heruultei buzartai amidralaas salgaad taivan amidruulna daa zaaval gej bodood turhen zuur tortoloo tesheer shiideed l baij baina daa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.