Дэлхийн зарим оронд эмэгтэй хүний биед хүрэхийг хориглосон хууль байдаг гэж байгаа. Бүр гудамжинд нь “Эмэгтэй хүний биед бүү хүр” гэсэн хориглох тэмдэг хүртэл байх жишээтэй. Мэдээж танихгүй эмэгтэй хүний эмзэг хэсгүүдэд хүрч болохгүй гэдгийг л хуульчилж, журамлаж өгсөн хэрэг. Манайд ч гэсэн ийм дүрэм журам, хууль хэрэгтэй байна.
Хэрвээ гудамжинд явж байхад нь хэн нэгэн этгээд эмэгтэй хүний эмзэг хэсэгт хүрч, базвал өндөр торгууль ногдуулдаг хууль шүү дээ.
Манай УИХ-ын гишүүд түмэн янзын хууль бөөндөөд баталчихдаг юм чинь завсарт нь багтаачихаж яах вэ дээ. Зарим нь тийм хуулиар яадаг юм гэж бодож магадгүй. Тэгвэл тийм шаардлага зайлшгүй байна.
Саяхан найзыг маань нэг байгууллага орох гээд шатаар өгсч явахад нь нэг танихгүй этгээд өгзөгнөөс нь базаад авсан гэж байгаа. Мөн нэг танил эмэгтэйг маань гудамжинд явж байхад нь бас л танихгүй этгээд хөхнөөс нь базаад авч. Иймэрхүү тохиолдол маш ихээр гарч байгаа. Тэр дундаа гудамжны тэнэмэл, хог түүдэг этгээдүүд охид, бүсгүйчүүд рүү дайрч, хөх, өгзөгнөөс нь барьж, элдвээр айлгадаг тохиолдол цаг үргэлж л гарч байдаг.
“Гудамжны тэнүүлчдэд” хөөгдөөд гэх эмэгтэйчүүдийн яриаг хаанаас л бол хаанаас сонсч болно. Тэглээ гээд цагдаад хандах боломж байхгүй. Тийм дүрэм журам, тогтолцоо байхгүй болохоор тэр шүү дээ.
Эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй хүрэх, хөх, өгзөгнөөс нь барих, илэх зэргийг бэлгийн хүчирхийлэлд тооцно
Ер нь бол эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй хүрэх, хөх, өгзөгнөөс нь барих, илэх зэргийг бэлгийн хүчирхийлэлд тооцно гэж үздэг гэдэг. Гэсэн ч хэн нэгэн эмэгтэй “Танихгүй залуу миний өгзөгнөөс базлаа, хөх барилаа” гээд цагдаад очвол шал тоохгүй нь мэдээж шүү дээ. Гэтэл нөгөө талдаа тухайн эмэгтэй ямар нэг байдлаар цочролд орж, сэтгэл санаагаар хохироод л өнгөрч байгаа юм. Үндсэндээ манайд эмэгтэй хүнийг хүчирхийлээд, бэлгийн харьцаанд орвол л гэмт хэрэг гэж үзэж, шийтгэл оногдуулдаг нь зарим хүмүүст боломж олгож байж ч болох юм.
Гудамжинд явж байгаад огт танихгүй эмэгтэйн хөхнөөс барьж, өгзөг рүү нь алгадна гэдэг байж болох асуудал мөн үү. Нэг талаар таашаал авч байгаагийн л хэлбэр биз дээ. За яах вэ, бааранд ороод, нэг нэгэндээ наалдаад бүжиглэж байдаг залуус бий. Тэр мэтийг ялгаж салгах л байх. Харин гудамжинд, өөрийг нь мэдээгүй байхад өгзөгнөөс нь базаад авна гэдэг цэвэр гэмт үйлдэл мөн биз дээ. Тиймээс л хууль, журам хэрэгтэй байна.
Эмэгтэй хүний биед хүрэхийг хориглосон хууль, журам. Тэгэхдээ хуулийнхаа заалтыг маш нарийн тодорхой болгох хэрэгтэй. Хаана, ямар үед гээд л. Тэгээд хориглох тэмдэгтэй самбарыг гудамжинд байрлуулмаар байгаа юм. Мөн шийтгэлийн тогтолцоог ч нарийвчлах хэрэгтэй. Торгох, тэд хоногоор баривчлах гэх мэт. Хууль гарчихдаг юм гэхэд хүүхнүүд тэгж ч миний хөх, өгзөгийг минь базлаа гээд цагдаа руу гүйгээд байхгүй нь мэдээж. Яах вэ, зарим нэг хүн залилах гэсэн этгээдүүд тэгж магадгүй л юм. Гэхдээ тэр зоргоор нь хэнийг ч хамаагүй барьж аваад, торгоод, шийтгээд байна ч гэж юу байх билээ.
Хамгийн гол нь хууль гарчихвал үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг шиг нэгэнт хуульчилчихсан болохоор гудамжинд эмэгтэй хүний биед хүрээд байдаг гаж донтонуудын үйлдэл багасах болов уу. Бүр алга болж ч болно шүү дээ. Тэгвэл л үр дүн нь гарлаа гэсэн үг.
16 Comments
Ene ch tom asuudal shuu. End tsl deer hatuu huuli gsrgah hregtei. Bi 10 jild bhdaa iimerhuu zuiltei ochnoon taarch bsn. Gegeen tsagaan odor gudamjind yvj bhd eejees min oor hun hurch uzeegu gazruudad maani baliar ts surtahuungui buduuleg uhamsriin doroitol bolson novshnuud hurch, bazalchaad aisandaa orilohoor bah ni hanasan aytai baliar ineeldeed l. Muusain novshnuud. Dra ni biyer hanag muu energi targah shig bolood l uneheer muuhsi sanagdaj uur hurdeg. Yr ni ymar eruul hunii tolgoind 16aas doodh basnii harvaas joohon huuhed bhd tiim ichguur songuurgu ym hiih uhaan yordog bnaa. Bodhoor l oi gutaad bh ym.
awtobusand ywj baital toormoslood sanamsargvi urd bsan hvvhnii guy ugzug gar nuruund hvrjwel nuguu emgtei n tgomdol gargah bvren erhte bolsonoor….buunn torguuli bolhiin bnldaaa
het tuilshrah gej uuniig heldeg baih daa, nerteigeer ni gudamjind yavj bgaa er huisten bur SANAMSARGUI baidlaar ch hamaagui emegtei huniig harj bolohgui, zuvhun uur yums, eregtei humuusiig olj HARAH YOSTTOI gesen huuli zahialchihaach. tegeed tusdaa ULS baiguulj amidartsgaa.
ene puntsagbold zailaa atuusand bnga suudag mani met tegeed boon orond orood buuhnee.
Zarim mongol zaluus hugshin zauugui adguus shig avirladag shd. Gudamjind gantsaaraa yavj bhad 4-5 zaluu barij avaad bugd urguud en tendees bazaad aimaar muuhai baidald oruulj bilee. gudamjnii arhichin guilgachin bish angiin zaluus tegsnee ineeldej huhrulduud uursdiiguu neeh saihan yum hiitsen yum shig erguu teneg dunhuuugee gaihuulaad. orilood bhad oir haviin hench irj tuslaagui. bas heden batsaanuud zereg dairch hormoi suhuh gej oroldood gehdee bi dotuuraa short-toi bsan l daa. odoo lav bi gaudamjaar alhahaas aidag shd ulmaa zunii tsagt. ene bugd gegeen tsagaan udruur bolson. ter teneg zaluuchuud n buun dutagdal yavj bdag yumuu haishaa. Huuli gargaj uguud heregjuuleesei. ohintoi boluul gantsaarang n hotiin gudmaar lahuulhaas aij bna.
манай ажлын хүүхэн ажил дээр олон хүний өмнө миний өвөр дээр суугаад л займчаад л эвгүй дуугараад л байсан. би их гомдолтой байгаа.
Uneher usvur nasand bhad zuruud ungursun hijeel nasnii hun ugzugnuus bazaj avaad bi ni shartai sharalhuugaaraa hoinoos ni huuj ochij ushigluj unagaagaad zuruhduu huhnuus bazsan zaluug usdej zodoldhoos naaguur yum bolood salj l bsiin muuhai sanagddag shu uneheer. Eej min ohin huuhed biye hamgaalj sur gj biy hamgaalah urlagaar hicheelluulsen bas tom biytei deere bi ingej butsaaj hariug ni ugch chadsan. Arai sul doroi emegteichuud bol yanaa l gd ungurdug shde. End bgaa hed ni tegdegui l yum bgaa biz tghed tsaana chin bur ingej taashaal avad sursan hugshin zaluugui gaj yumnuud zunduu l bna dag.
Хэхэ Монголын архичин, халтар залуус үхвэл таарна, хүүхнүүд мандтугай. Төвөг зүгээр. Эр эмээрээ талцаад хэрэлдээд байвал мөд дуусахгүй. Хуулиа гарга өө, ямар тэр хөх мөхийг нь базаж бариад байдаг биш элэнцгээсээ айх вэ дээ. Харин гүтгүүлчих магадлалгүй юм хийгээрэй. Заавал нотлох баримт шаарддаг байгаарай. Ах нь хэдэн Hero GoPro камерь авчирч заръя. Захиалгаа өгөөрэй, бариулж базуулаад зовж байгаа бүсгүйчүүд минь.
ene emegteichuud bol burxnaas ariun nandin shaxuu yum yariad baigaa xumuus duriin bar, night clubd orood uzeerei. 70aas deesh xuvi ni shaxuu sogtuu, saltganasan, altsagnasan xuuxnuud baigaa. tsetserleg, surguuli deer xuuxdee xurgej ugch baigaa, avch baigaa xumuusiin 70aas deesh xuvi eregteichuud baigaa. manai mongol xuuxnuud gej neg l ix tsembiisen, burxanii xooloigoor yarisan, bultersen, peedelzsen yumnuud l baidagshte.
Ene deed hoyor bol mal nuud
huuhnuud gej ireed yrihgui shuu !!
Ta nar shig yumnuud
mongol erchuudee gutaaj ner hundiig
unagaadag.
Neg l udur ohiniig chin hun zulgaaj
doromjlohoor minii ohin durtai baih geed
suugaarai. Muu muuhai yum har tolgoi deer
chin neg l udur tas geel buuhaa huleegeed
maanagtaj yvdaa !
Humuujiliin dogoldoluudaa !
surtei yen. ene xuuxnuud neeree uursdiiguu unen ix yumand bodzon garuudshuu. er ni tegeed gudamjind xox, ogzogoo bazuulaad zogsoj baidag xuuxnuudiin uursdiinx ni l buruushte. nuguu melxiinii onigoo shig. ene xoid tarialangiin talbain er melxiinuud yostoi xumuujilgui yumaa. urjigdar ochson chine xuchinduulsen. uchigdur ochson bas l xuchinduulsen. unuudur yu ch gesen daxij ochixoos gedegshig l.
Хүүхнүүд эрэгтэй хүнийг хүчээр үнсэх, нөгөөдхийг нь зөвшөөрөлгүй барих, өгзөгрүү нь алгадахыг хүчирхийлэл гэж үздэггүй л юм байна лээшд.
iim huuli mongold ih heregtei sanagddag. emegteichuud bainga l iimerhuu asuudald orj bdg. yadaj naad zah ni biend hurehgui yum gehed erchuud bainga l hel ugeer dairdag. gudamjind yavj baihad ene ter gej duudaad l. magadgui toodoggui humuus zondoo l bdg bh. toodog humuust bo mash yadargaatai, ter odortoo buhimdaltai yavah shaltgaan boldog. ogloo gereesee garaad yavj baihad barilga deerees heden erchuud hoosh chi iim bn tiim bn geh met. har oglooguur hachin yumnuudad uurlahaaraa zarimda odorjin uurtai bdg. erchuudiig ingej eldveer ni duudaj, horgooj, biend hamaagui hureed bdg bol yah bol. durtai bh bolu??? aygui bol nogooh ni bosood hetsuu shde.
Mash unen
demjij baina . ystoi gutmaar uzegdel
suu dee . japand bol shuud barigdaj
mungun esvel buur horigdoh boldog .
Iim huulitai boloh heregtei .
Zovkhon khokh ogzog barikh emegtei khunii bied khurekhiig bish
Mongold irgenii es zuitei baikh tukhai khuuli ikh uguilegdej bna khaana ch es zui gedeg yum baikhgui mashin barisan ch khaa gazar uilchluulsen ch gudamj talbaid yavsan ch neg l aimaar khuchirkhiilsen buduuleg zavaan zambaraagui kharitsaa khuvi khvnii khogjil unekheer 0 zaasan bnadoo ………………..
Esregeeree emegtei n oroldood baival yah ve. Zoroh bolgondo ogzogruu tsohiod tseej oroldod bgaag yu geh ve. BI hend haana handah ve. bi ooriigoo belgiiin daramtand bna geh uu oorooroo baharhah yostoi yu.