Ажил хиймээр байна…

Job-after-Marriage

Сайн байна уу сайтын нийт уншигч та бүхнээс зөвөлгөө бас мэдээлэл тусламж гуйх гэсэн юмаа. Би одоо 26 настай нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг нөхөр маань ажил хийх их дургүй ажилд ороол тэрийгээ хэдэн өдөр хийгээл 1 цалин аваал гарчихна. Манайх гэж энд тэндээс гуйж гуйлгачилж л амьдардаг. Би хүүхдээ гаргахаас өмнө ажил хийж байхдаа хураасан 5-6сая төгрөг байснаа 2 хүүхдээ гаргаад идээд дуусгасан. Одоо том маань 3-тай бага нь 1 ой 2 сартай том маань улсын цэцэрлэгт явдаг багийгаа хувийн цэцэрлэгт өгөөд би өөрөө ажил хиймээр байна.

Нөхрийн гар харж гуйлгачин шиг амьдрахаас залхаж байна. Ер нь бол яг одоо би салах шийдвэр гаргачаад сууж байна 2хүүхдээ элэг бүтэн амьдруулъя даа гэж их тэвчсэн боловч ийм арчаагүй тоглож унтсан ямар ч идэвхи гэр бүлээ гэх сэтгэлгүй хүнээс залхаж байна. Би өөрөөөнчин өссөн болохоор 2 хүүхэддээ элэг бүтэн амьдрал хүсч байгаа ч эцгийнх нь ийм арчаагүй байдал хүүхдүүдэд маань ч муу үлгэр болно байх гэж бодож байна. Би нөхрөөсөө саллаа гэхэд очих газар байхгүй хөлсний хажуу өөрөө ч хамаагүй олж амьдарна даа.

За миний хамгийн гол та бүгдээс гуйх асуух зүйл:

1-д Багийгаа өгөх гайгүйхэн төлбөр багатай хүүхэд сайн харахаар цэцэрлэг хаана байдаг бол?

2-д Өглөө хүүхдээ цэцэрлэгт өгчөөд өдөр 5-с өмнө тардаг тийм ажил байгаа болуу? Хамгийн гол нь цалин гайгүй бид 3-т хүрэлцэхээр тийм ажил байгаа болуу? Та бүхэн мэддэг юм байвал туслаач эсвэл очих газаргүй гээд энэ залхуу нөхрийг хараад гуйлгачин шиг хэн хэдэн төг өгөх бол гээд хадмуудын уурлаж уцаарлаж загнаж өгдөг хэдэн төгрөгийг нь хараад суухуу?

Жаахан ойлгомжгүй бичсэн бол уучлаарай…

18 Comments

  1. s says:

    чи хүүхдүүдээ том болтол уурлаж загнасан ч хамаагүй хадмуудын дэмжлэг авч байсан нь дээр. нөхөр чинь ажил хийх дургүй бол хүүхдүүдээ харуулахгүй юу. нөхөртөө битгий мөнгө зарцуул. цалингаа нууж хураа. 1-2 жилдээ нөхрөөсөө салж хэрэггүй. чи өөртөө тэгж ачаа үүрэх хэрэггүй. хөл дээрээ баттай боссоны дараа салах эсэхээ шийд.

  2. зочин*** says:

    хүүхэд харах газар бол олдноо, харин тийм ажлын цаг бага ажил чинь яг л цагтаа таарсан цалинтай байдымдаа. тэгэхээр яаж ч бодсон байр хоолонд хүрэхгүй шдээ.  би ноднин намар хүүхдээ цэцэрлэгт өгөөд өөрөө тэр хооронд цагын ажил хийдэг байлаа, мэдээж цагын ажил шалихгүй шдээ. чамайг бодвол нөхөр минь хүн шиг хүн ажил хийдэг тулдаа л болоод байлаа.  тэгэхээр одоохондоо нөхрөөсөө салахгүйгээр хүүхдүүдээ харуулвал яасын. за бүр чадахгүй гээд байвал хэцүү л юм

  3. GTA says:

    Нөхөрөө цэцэрлэгийн багш болгочихооч дээ тэгээл өөрөө ажил хийвэл яасийн?

  4. зочин Ука says:

    Эртхэн ажил амьдралын хуваариа сольж, нөхрөө гэрийн эзэгтэй болго, өөрөө ажил бизнес хий. Ингээд бүх зүйл ок. чи эрх мэдэл мөнгөтэй болно . хүүхдүүдээ эцэг нь өсгө, 2 хүүхдээ сургууль ороод дунд анги болох үед салах талаар дахин бодож үзэж болох юм даа.

  5. Анир says:

    Очих газаргуй бол салахгуйгээр чи наад бодлуудаа хэрэгжуулбэл ямар вэ. Тэр бага ажлаас эхэл гэдэг ч унэн шуу гэхдээ емне нь хийж бсан ажлаа хийвэл дээр бх, бас бага цагтай ажил гэж байхаар цаадхаараа хуухдуудээ зеелгееч ядаж , еерийг нь хуухдээ хар би ажил хийе. гээч.

  6. амьдрах сайхан шүү дээ. says:

    Би ч гэсэн ингэж бодож байнаа. сална гэж байхаар хэрвээ нөхөр чинь архи уугаад гадуур дотуур шоу цэнгээн хөөгөөд явдаггүй юм бол ярилцаад ажил үүргийнхээ хуваарийг солилцоод чи ажил хийж мөнгөө олоод нөхөр чинь үр хүүхдээ хараад гэр орныхоо ажлыг хийгээд явж болнодоо. ажил нь таалагддаггүй болохоор л тогтдоггүй байхдаа. миний мэддэг өчнөөн гэр бүл байна. сул тал нь сүүлдээ эхнэр нь нөхрөө үл хүндлэх хандлагатай болчдог юм байналээ. угааса эдийн засаг хэний гарт тэрний гарт эрх мэдэл гэдэг биздээ. юу юугүй салаад хэрэггүй байхоо. нэгэн сайхан өдөр нөхөр чинь тогтсон дур сонирхолтой ажлаа олоод амьдралаа сайн сайхан авч явахыг үгүйсгэхгүй шүү дээ хө.

  7. kuukee says:

    Ee kuukee chi tegj mahaa zylgaagaad yugaa hiinee Nuhur chin ajil hiihgui bn geed salna gedeg bol teneg hereg shuu dee 2iin 2 uree chireed bair hulsluud tsetserlegt zuuguud bairnii turees tsetserlegiin tulbur hool huns huvtsas hunar geed zardlaa bolgono gedeg hetsuu shuu dee Chi gert udaan suugaad stressd ih orson bgaa bolohoor yumiig zovhon neg talaas n haraad bgaa bololtoi Hoyr huurhun uree bodood yadaj gariin ay daahtaigaa boltol n etsegtei n niileed zutgene shuu busgui mini Nuhur chin ajil hiideggui yum bol huuhduudee haraad gertee suug Chi shuud l neg udur amidral hetsuu bna bi ajild orloo chi huuhduudee har geed l yavaad ug Tursun huuhduudee harj l taaraa Tegeed ch geriin ajil yamar bdgiig medej avaad jinhene ajil hiimeer sanagdah bailgui Huuhduud chin jaahan tomrood ireheer ayndaa buh zuil todorhoi bolno ter ued salah niileh shiidveree gargaarai daa

  8. emzeg delbeechke says:

    nuhur chin arhi uuj, avgai hvvhen ergvvlj , chamaig zoddoggvi bol yah ve hu, salna nter gd. Nuhurtuiguu sain yariltsaad, uram hairlaj, 2uulaa tegii ingii gd 1vz. Chi ch nuhur chin ch ajild or. Hamtdaa zvtgeed 1vzde nz min

  9. sara says:

    Sn hani hajyydahaa zasaj awdg gj.2hvvhdee bodhgui ergvv hvvhen bn.nuhruuruu hvvhdee haryyld ilvv tsagaar ajillasn ch gaigui tsalintai ajil hiihee bodoo.bas l ajilguidee l oi garan bolchihood bhd ajil hiihgui yawaa um bishvv.deer ved 45honood ajildaa ordg bsn.3,4sartai hvvhdee hajyydaa chireed goo saihanch hiij bn, gertee hiih bolomjtoi biznes hiij bn.nuhurtuu gertee bhdaa hiij bolhr beleg dyrsgaliin um gd hiilgvvlbel yasiin.bieiin hvnd hvchir ajil bish bh.zamiin vvded uduriin 100000iin ajil bhd end hereldeed salah gd syyj bdg.yychlaarai amaa bish bundguruu ajillyyl.

  10. Болд says:

    Хамтын амьдрал гэдэг чинь дураа хүрэхээр суучихаад, дургүйгээ хүрэхээр болиод хүүхэд өнчрүүлдэг зугаа биш л байх шүү. Танай нөхөр чинь архи уухгүй, чамайг зодохгүй, бас бүр ч таг ажил хийхгүй чамаар тэжээлгээд суугаад байгаа юм алга. Нэг дутагдал нь жоохон урсгалаараа л амьдардаг юм шиг байна. Тийм байхад л сална энэ тэр гэж ч өвчигнөж л явдаг. Чиний хэлсэн шалтгаан чинь салалтыг зөвтгөх үндэслэл огт биш!!! Нэг л их бэлэн зэлэн амьдрал, нэг л их төгс хүн хүссэн эргүү хүүхнүүд. Нэгэнт л эхнэр нөхөр ухаантай юм бол энэ нь болохгүй байна гээд хаях биш, хэн хэнийхээ дутагдлыг нөхөж, хэн хэнийгээ засч залж авч явах ёстой юм биш үү. Амьдралаа босгохын төлөө хамт л зүтгэх хэрэгтэйшд. Энэ сүүлийн үеийн эмэгтэйчүүд их ажилгүй, анхилгүй, амьжиргаагүй өсчихөөд яг л тэрүүгээрээ л бэлэнчлэх сэтгэлгээтэй яваад байдаг эргүү амьтад байгаа юм. Чи ч гэсэн тэдний нэг нь л байна…

  11. Gana says:

    Хүүхэдгүйсэн бол эртхэн салахыг зөвлөх байлаа, салах шийдвэрийнхээ талаар дахин бодож үзээрэй. Салчихвал, нэгт ганц бие, хоёрын хоёр хүүхэдтэй, дээр нь очих газаргүй эмэгтэй хүнийг амьдрал үнэхээр хүнд байх болно, хоёрт хүүхдүүдээ муу ч гэсэн эцэгтэй нь өсгөсөн нь дээр, эцэг эхийн салалт хүүхдүүдэд хамгийн хүндээр тусна. Нөхрөө, хүүхдүүдээ харах, ажилд оруулаад өөрөө ажиллаад үзвэл яадаг юм?

  12. Xwomen says:

    nuhruu huuhdee har gewel yadgiin bol

  13. and says:

    yamar mergejiltei

  14. Нисгэгч says:

    Юу юугүй салахаасаа өмнө хүмүүсийн захиаг унш, доор нь байгаа зөвлөгөөнүүдийг унш. Их сургамжтай юмс олон бий. Архинд донтсон, тоглоомонд донтсон, тэр байтугай хүүхэнд донтсон нөхрүүдээ хэрхэн яаж тэдгээрээс нь салган авч одоо ямар сайхан амьдарч байгаа ухаалаг эхнэрүүдийн жишээнүүд энэ сайтаар зөндөө бий. Хоёрын хоёр нялх амьтантай хорвоотой нүүр тулах хэцүү шүү дээр нь чи нялх биетэй. Сайн бод салах амархан ч буцаад нийлэхэд урьдынх шигээ байх нь ховор шүү.

  15. whahaha says:

    Tuw shuudangiin ard sariin 160,0r awdag tsetserleg bnle

  16. O says:

    Dulguun nuuriin baruun urd neg tsetserleg bdag gesen sariin 100 gr avdag gsn. Tend huuhdee ogood neg aild ch yumuu geriin bagsh, uilchlegch hiidee ahiin duu tom ajil moroodood hereggui bh jijig ajil hiij baij l amjiltand hurne. Ter S.Jobs, B.gates ed nar chini zugeer l sales hiij bsan zaluus shuu. Nuhriin huvid haramsaltai bna. Salna gej yu baihav dee tordood yanzlaad avda manaikhan dandaa ed baraa solij bgaa yum shig l boddiin bitgii baraa shig harits. Sanaj yavbal bitne duu mini. Gol n amidral chamaig sorij bna. Daraa n ene buh hetsuu uiee bodood suuh saikhan. Zaluu bna buh zuil saikhan bolno. Tsag n boloogui hairiinhaa toloo tsagaasaa omno shanalaad yahav gdg duu bdagdaa bih zuil tsag hugatsaat bdag yum. Eniig gants hairaar harah hereggui tsag n bolohoor… Hichee dee nohortoo sain marketing hiidee. Marketingiin zarchim chini ashig olohdoo bish unench hereglegch hudaldan avahchtai boloh yavdal aan urt hugatsaandaa ashig oldog yum shii dee

  17. denzen says:

    ajil golohgui bol    holboo bariarai.tsoogii_929@yahoo.com

  18. жаргал says:

    танай нохор шиг авгайгаараа тэжээлгэсэн арчаагуй залхуу яах гээд байгаа нь мэдэгдэхгуй юмнууд УБ аар зондоо байна аа салж чадахгуй бол одор нь хооллоод шоно нь дурыг нь хангаад л байж байхаас

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.