Амьдрал үнэхээрийн утгагүй санагдах юм

131115_Juris_teenSmoke.jpg.CROP.promo-mediumlarge

Сайн байна уу хүмүүсээ би 18 настай, Ер нь хорвоо надад асар утгагүй санагддаг боллоо, Уул нь ид юм хийж өсөн дэвжих нас л гэж хэлэх байх, гэхдээ би юуны төлөө амьдарж байгаагаа ойлгохоо байлаа, надад гэл-бүл байхгүй, найз нөхөд бүгд хуурамч санагдсан тул бүгдэнгээс нь холдсон, өөрөө ч ганцаараа баймаар санагддаг, хичээл ч хэцүү өөрөө ч хичээхийг хүсэхээ байлаа, уул нь би хичнээн гоё зүйлүүдийг дотроо мөрөөдөж хийхийг хүсдэг байсан ч тэр бүгд ор мөргүй алга болсон, миний төлөө гэсэн хүн нэг ч алга, хамгийн ганцаардмал хүн хамгийн сайхан сэтгэлтэй байдаг гэдэг шиг хүн болгонд л сайхан хандахыг л хүсэж өөрийгөө хэн ч биш бусдыг л сайхан амьдруулж тусалж байгаад нэг сайн үйлс хийгээд үхдэг ч юмуу гэж бодох юм, Мөнгө ч гэж хэцүү асуудал юм, эцсийн эцэст би өөрийгөө юуны төлөө юуг хийж яах гэж яваад байгаагаа өөрөө ч ойлгохоо байлаа. Амьдрал зөвхөн мөнгөн дээр тогтож буй мэт санагдаж байна, Хүмүүсээ надад итгэл найдвар урам зориг хайрлаач…

10 Comments

  1. бараг ямар ч хүнд ийм насан дээр ийм юм бодогддог юм дөө, хэрэв чамд алдах юм байхгүй, араас нь гэх хүн байхгүй бол өөрийгөө бодоод амьдралынхаа хэв маяг хэвшлийг өөрчлөөд үзээчдээ, шал өөр газар өөр хүмүүстэй нийлээд харьцаад үз, арай өөр болох байхдаа

  2. nookie says:

    Яг ийм үе хүн бүрт байдаг, гэр бүл байхгүй гэхээр л чиний сэтгэл санаа ямар байгааг бүрэн дүүрэн ойлгохгүй ч гадарлаж байна.
    Би уг нь ижий аавтай, гэр бүлтэй хүн л дээ. Гэвч аав бага байхад ээж эгч 2ыг минь цустай нь хольдог байсан. Надад хүүхэд нас гэж байгаагүй. Хүний амьдралд хүүхэд нас үхэн үхтэл нь үргэлж ямарваа нэгэн байдлаар нөлөөлж байдаг. 
    Одоо миний урдаа тавьдаг хамгийн том зорилт, хамгийн том хүсэл мөрөөдөл бол сайхан гэр бүлтэй болох. Яг л багадаа хүсдэг байсан шиг, урин дулаан, инээд хөөртэй, аз жаргалтай, зовлон зүдгүүр тохиолдсон ч хамтдаа тэмцээд гарах бат бэх харьцаатай, тийм л гэр бүл.
    Чамд байхгүй зүйлийн төлөө л одооноос зүтгэ. Тэгсэн байхад алзахгүй, би амлаж байна.
    Хичээлдээ яв, хичээлээ хий, хүмүүстэй өөрийнхөөрөө сайхан харьц. 
    Чиний хүүхэд нас зовлон зүдгүүртэй байсан байж болно, яг тийм л учраас чи ирээдүйд жаргах ёстой. Зарим хүмүүсийн насаараа ойлгоогүй зүйлсийг чи аль хэдийн бүүр жаахнаасаа ойлгочихсон байгаа.
    Хүүхэд нас хэдий чиний хар бараан байна, төдий чинээ чамайг хурцалсан байдаг.
    Тиймээс сайн талаас нь харвал чи үеийнхнээсээ хавьгүй илүү юм шүү. Өөрийгөө бусадтай битгий харьцуул, харин одоогийнхоосоо өсөж дэвж.
    Гэхдээ яг одоо өнөөдөр байгаа чи, өчигдөрөөс ч илүү хүчтэй, ухаантай болсон байгаа. Яг одоогийн энэ амьдралын чинь үе шат ч чамд сургамж болж байгаа.
    Чи алзахгүй ээ, би амлаж байна. Гол нь сэтгэл санаагаа л өөдрөг байлга.
    Чамд аз жаргал үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна, чи энэ үеийг л даваад гарчихвал цаашдаа замаа олох болно. Хүсэн хүлээж, мөрөөдөж байсан амьдралаа заавал хүрээрэй, жаргаарай.

  3. z says:

    Яг одоо гараад 10 шил архи аваад 10 хоног архди. Тэгээд зүгээр эрүүл болмоор санагдана. Усанд ормоор санагдана. Хоол идмээр санагдана. Басаад, уйдаад байсан өдөр тутам чини тийм муухай биш ч юм шиг санагдана. Нөгөө бол тэр чигээрээ архинд ороод уна, үүнээс илүү унах цэг байхгүй гэтлээ уна. 
    Чи хэт бэлэнчлээд амидралаас, бусдаас их юм хүсээд байна. Олон юм бодолгүй урдах хичээл номоо хий. 
    Сайн сайхан юм зөндөө л байна. Хүн хүн өөрийнхөөрөө л хардаг юм. Чамд яагаад тэр сайн сайхан ни харагдахгүй мэдрэгдэхгүй байгааг мэдэх үү? Чиний наад уруу дорой зан, өөрийгөө өрөвдөж залхуурч буланд шигддэг чини сайхан юмнаас түлхээд байна. 
    Дээр нэг хүний хэлсэн шиг харанхуй булан руу биш, гэрэл гэгээ рүү тэмүүл. Бууж өгөх, тэнэгтэх, урсгалаараа яваx, өөрийгөө өрөвдөх хамгийн амархан. 

  4. жаргал says:

    амьдрал угаасаа л утгагуй тэнэг байдаг ш дээ гэхдээ чи арай л эрт мэдчихсэн байна 

  5. Green says:

     Сайн уу? Миний дүү хэтэрхий их зүйлийг битгий бод. Угаасаа амьдралын учрыг олох гээд толгой эргээд байдаг юм. Хэрвээ бодмоор байгаа бол сайн талыг нь илүү харахыг хичээж , болно бүтнэ гэсэн итгэлээр өөрийгөө илүү зоригжуулахыг хичээ. Бүх зүйл мөнгөн дээр тогтож байгаа мэт санагдавч тэр мөнгийг олох эрч хүч, оюун ухаан, нас чамд хангалттай байна шүү дээ. Хуурамч найз нөхдөөс холдсон ч жинхэнэ найз нөхдөөр хүрээлүүлэх боломж ч бас байна.Хэрэв бусдад туслах хүсэлтэй бол ч өөрөө сайхан сэтгэлээс гадна илүү сайхнаар туслахын тулд мэдлэг эзэмшиж, хүчтэй байж туслах зорилгоо тодорхойлох нь илүү их тус шүү дээ. Чи бүхлээр нь энэ ертөнцийг өөрчилж чадахгүй ч чи өөрийнхөө ертөнцийг өөрчилж чадна. Дараа нь яг одоо ийм захиа бичээд сууж байгаа дараагийн хүнд даваад гарсан сургамжаасаа хэлж өгөөрэй. Эцэст нь чамайг гэх хүн байхгүй гээд ганцаардах хэрэггүй. Чиний амьдрал учир чи өөртөө л найд. Харин чамайг гэх сайхан гэр бүл, хожим үр хүүхэдтэй болж амьдрах тэр сайхан ирээдүйг өөртөө зорилго болго. Дээрээс нь тэр гэр бүлийг бүх зүйлээр нь дутаахгүйн тулд эрдэм сур, сэтгэ, хөдөлмөрлө. Сайхан сэтгэлээ битгий гээ. Бас нэмж хэлэхэд бидэнд ч бас мөнгө байгаагүй. Ахынхаа багадсан хувцсыг эмэгтэй дүү нь өмссөөр сургуулиа төгсдөг тэр үеэс хойш амьдарсаар тэмцсээр байгаад л энэ амьдралд хүрсэн юм. Хүн бүхэнд ийм үе ирдэг юм. Харин чи л давж чадахгүй бол арай л биш шүү 🙂 Чамд юу дутуу гэж чи давж гарахгүй гэж. Чи заавал чадна. Хэтэрхий ийм бодолтой байж байгаад гэнэт цоорч амжилтанд хүрсэн хүмүүс зөндөө шүү. Гэхдээ бодитоор бол өнөөдрөөс эхлээд л өөрийгөө өөрчил. 

  6. zochin says:

    Миний төлөө хүн байгаа ч үгүй 30 жилд.байсан ч үгүй. Би анхнаасаа хүн зөвхөн өөрөө л өөрийнхөө төлөө байж өөрийнхөө эрүүл мэндийг хайрлаж өөртөө амжилттай ажиллах боломж хайж өөртөө дуртай юмаа хийж өөртөө л таатай байхаар амьдардаг.

    Хатуу үнэн бол хорвоод чи л өөртөө урам өгч өөрийгөө гэхгүй бол хүн ерөөсөө чамайг гэхгүй. Ер нь тийм үүрэг ч байхгүй алба ч байхгүйш

  7. lilo says:

    tevch.  

  8. kokos says:

    Хамгийн түрүүнд амьдрал үргэлж иймээрээ байхгүй.гэдгийг санаарай юмс бүгд өөрчлөгдөнө чи ч бас өөрчлөгдөнө чи өөрийнхөө аливаа  юманд хандах хандлагаа ажиглах гээд үзээрэй болж өгвөл өөрчлөх гээд үз өөрчлөхийн тулд  аль болох их мэдлэг хуримтлуулж уншиж судалж чадна тэр чинээгээр хандлага чинь өөрчлөгдөнө хүмүүс ч бас амьдрал.чинь ч бас тэр үед чи мөнгө амьдрал амьдралын утга учир гээд хариулт авахыг хүссэн бүх зүйлээ мэдэж чадна ӨӨРИЙГӨӨ ӨРӨВДӨӨД ХАРАНХУЙД СУУГААД БАЙЛГҮЙ ЗҮТГЭЭД.ХИЙГЭЭД УНШААД МЭРИЙГЭЭД ҮЗ ТЭР ҮЕД АМЬДРАЛ ЧИНЬ ГЭРЭЛТЭНЭ 

  9. gan says:

    zvgeerdee tiim ve bdg shvvvdee hamgiin gol n uuruu zorilgo muruudul tawi hvsej bui amidrldaa hvrehiin tuld hicheeh heregtei hmg gesen hvn garch irnee heseghem hugatsaand l teseed ywah heregtei shvv amjilt hvsie, gantsaaraa amidran gedeg tiim ch muugui Zvil bish shvvdee bhv zvil gantsaar bolhoor ilvv amar shvdee bitii setgeleer unaarai

  10. nana says:

    za minii huurhun duu, chinii shiljiltiin nas bna hun bolgond l tegj sanagdah uy bii sariin daraa gehed l chi ooriihoo ingej bichej bsnaa bodoj bsnaa taag martsan l guij ywna daa kkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.