Англи хүүхэн өөрөө өөртэйгээ гэрлэжээ

00

Английн Девон гүнлэгт Грейс Гедлер гэгч бүсгүй эцэг, эх, ойр дотны найз нөхдийн өмнө өөрөө өөртэйгээ гэрлэх ёслол үйлджээ.

Гэрлэж байгаа хүн нь ганцаар байсныг эс тооцвол бусад бүх зүйл нь уламжлалын дагуу болсон байна. Өөрөөр хэлбэл өөртэйгээ суусан бүсгүй хуримын даашинз өмсөж, хуримын бөгж өөрөө өөртөө зүүж, толин дахь өөрийн тусгалаа үнсээд эцэст нь баглаа цэцгийг цугласан олон руу шиджээ.

Гедлер дуучин Бьоркийн “Isobel” дуу, “Шакти Тантра” нэртэй бясалгалд явсны дараа бэлгийн болон сэтгэл санааны тухтай, зохистой байдалд хүрэхэд эрэгтэй хүн шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн тул ийнхүү өөрөө өөртэйгээ хуримлахаар шийдсэн гэж мэдэгджээ.

Өөрөө өөртэйгээ суусан өөр эмэгтэйчүүд ч Гедлерээс өмнө гарч нэлээд дуулиан тарьж байв. Америк ба Тайванд хоорондоо нэг жилийн зайтай хоёр эмэгтэй өөрөө өөртэйгээ гэрлэж байв.

Сэргэлэн хүмүүс олны анхаарал татсан ийм сэдвээр бизнес хийх боломжийг алдсангүй өөрөө өөртэйгээ сууж байгаа хүмүүст зориулан тусгай хуримын багц худалдаанд гаргасан байна.

Энэ багцад мөнгөн бөгж орохоос гадна өөрөө өөрийгөө ямар сайн хань болохыг магтсан 50 зүйл бүхий магтаалын ном ордог аж. Энэ магтаалыг номыг хүн өдөр болгон өөрөө өртөө уншиж урам авах ёстой юм гэнэ.

8 Comments

  1. MOnhuu says:

    Англичууд угаасаа царай муутай байж биеэ тооцон хөгийн юмнууд байдгийн. Ийм хачин амьтан өөртэйгээ биш өөр хэнтэй суух юм харин ч өөртэйгээ суугаад амжиж хэдэн жилийн дараа өөрөө ч тоохгүй хахахах

  2. нээрээ яах вэ says:

    харин тиймээ. уг нь хар багаас л эмээ эмэгтэй хүн өөртөө арчаатай байх ёстой сургачихсан. тэгээд эхнэр хүний хийх ёстой зүйлүүдийг хийгээд сурчихсан. дээр нь хүмүүсийн амьдралыг хараад эмэгтэй хүн сексдээ сайн байх ёстой юм байна гээд тэр талаа бас хөгжүүлээд, мэдлэг боловсролоо дээшлүүлээд бие хаагаа сайхан авч яваад байсан чинь нэг л бишээ. одоо бол баргийн эрэгтэй хүн таалагдахаа болисон. сэтгэл нийлэх хүн олдохгүй бол хүнтэй суухгүй байсан ч яадгийн гээд эвлэрээд цоглог тууж яваашд. заримдаа бодоход /түүхийгээрээ/ байхдаа суучихдаг байж гэж боддогийншд.

  3. neeree yanaa 2 says:

    Adilhan humuus baih yum aa bi ooriigoo gantsaaraa iim yum baih gej bodloo. Yah huntei suuya gej bodohoor bas suuchihaar hun alga tegsen hernee hani bolohoorhui yumnuud ni lai bolchih yum yamaar ch yum be dee neeree yamaar ch yum be dee

  4. ambaga says:

    enen amidrald ih yum uznee gej

  5. нээрээ яах вэ says:

    харин биеэ авч байгаа байдалтай холбоотой гэхээр би эршүүд, бас тэгээд эмэгтэй хүнтэй бол хэл амаа амархан ололцдог нийтэч, харин эрэгтэй хүнтэй бол хэг ёг гээд хөндий харьцдагш дээ. ямартаа л намайг хүйтэн харцтай гэдэг байхавдээ. за хувцаслалтын тухайд гэвэл ажил хэрэгч хувцасладаг. тэр байтугай юбка бараг өмсдөггүй. өмсвөл өвдөгнөөс доогуур урттайг өмсдөг. ер нь бол биеэ нууж хувцасладаг.

  6. np says:

    del sul amarhan huuhen shig haragddag esuul biye awch yawj bga baidaltai chin holbootoi bho =)

  7. нээрээ яах вэ says:

    ахаха. над шиг архичин эсвэл найгүй шалиг, эсвэл арчаагүй гээд бүтэлгүй юмнуудтай таарсаар байгаад хаширчдээ хөөрхий. нас яваад хүнтэй сууна ч гэж бодохоо больж байнадаа хөөрхий. тэгээд зүгээр байж байхад өдөж хоргоогоод салахгүйн. өөрийгөө тийм байдлаар биеэ авч явдаг юм болов уу гээд ажиглахаар бас үгүй юмаа. загвар өмсөгч мисс энэ тэр шиг өндөр бишдээ уг нь. том хөх бөгс байхгүй. намайг нэг харахаараа л хойноос гүйхийн. ойлгох ч юм алга. аймар таргалаад үс хөмсгөө хусаад хаячихвал амар юмуу ч гэсэн тэнэг бодол хааяа толгойд орж ирэх юм даа. шулам шиг хүүхнүүд сайн ханьтай байх юмаа. ер нь би азгүй тахиа бололтойдог.

  8. Monroe says:

    Baliaar uymtai suuj zowj bsnaas barag deer uym bndoo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.