Архичин эцгийн охин

129931498

Сайн байцгаана уу? Гарчигнаас хараад юуны талаар бичих гэж байгааг минь ойлгож байгаа байх.

Миний аав их архи уудаг. За бараг л архичин гэж хэлэхэд болно л доо. Өвгөнтийн хөндийнхнөөс ялгарах зүйл нь өдөр бүр уугаад байхгүй, гэж орон, гэр бүлтэй, мөнгө олох чадвартай л юм байна. Нэг уухгүй байхаараа овоо удна. Гэвч нэг уухаараа тасралтгүй 20-иод хоног уучихдаг хүнийг архичин гэхгүй гээд ч яах юм билээ. Намайг бага байхад архи огт амсдаггүй байсан гэсэн. Олон хүнтэй ажлын шугамаар уулзсаар байгаад бага багаар амссаар байгаад нэг л мэдэхэд архинд толгойгоо мэдүүлсэн дээ. Намайг дунд ангид орсноос хойш архинд илүүтэйгээр орж манайх гэдэг айл архины хэрүүл, дуу шуугиантай айл болж хувирсан даа. Тийм бага байхдаа ааваасаа архи битгий уугаач гэж уйлж, гуйж үзсэн ч нэмэр болоогүй. Сүүлдээ аавыгаа үзэн ядаж эхэлсэн. Гэхдээ хүний үр л болсон хойно ээжийн талын хамаатнууд аавыг минь муулахаар дотроо ямар их өмөөрч, уур хүрдэг гээч.

Ээжийгээ л их өрөвдөх юм даа. 2 хүүхдээ бодоод тэр хүнээс салж чаддаггүй гэсэн. Одоо тэгээд хөгширсөн хойноо салаад ч яах юм бэ дээ гэдэг. Залуу халуун насаа архины хэрүүл хийсээр байгаад л өнгөрөөсөн.

Гэхдээ миний аав архи л уудаг болохоос биш сайн хүн л дээ. Архи их уудаг хүмүүс ихэвчлэн агсам согтуу тавьдаг. Миний санаж байгаагаар нэг л удаа гэртээ согтуу ирээд сандал өшиглөж байсан. Архи уудаг уудаг гээд гэрийнхээ эд хогшлийг зарж уухгүй, хүүхдүүдээ бусдын хүүхдээс илүү гаргасан уу гэхээс дутааж өсгөөгүйд нь заримдаа баярладаг ч ядуу ч гэсэн архигүй амьдралаар амьдарсан бол гэж их боддог. Тэгээд л уучихаад аав нь, хань нь дахиж уухгүй ээ л гэдэг. Тэр үгэнд нь бид 3 ямар их итгэдэг байсан гээч. Одоо л архинаасаа гарах байх гээд л нэхсэн архийг нь гаргаад л өгнө. Одоо бол би итгэхээ байсан.

Би ааваасаа их ичдэг. Гадуур дотуур явж байхад архиа уучихаад явж байхвий гэхээс яс хавталзах шиг болдог. Хэрвээ тэгээд таарвал аваад харих уу танихгүй хүн шиг зөрөөд явах уу гэж их боддог. Гэхдээ азаар таарч байгаагүй.

Найз нөхөд, анги хамт олныхоо нүдээр бол би эрх танхил өссөн, дэндүү жаргалтай нэгэн. Гэвч би дотроо ямар их зовдгийг хэн ч мэддэггүй. Би хэнд ч хэлдэггүй болохоор л тэр байх. Бусдын өмнө нэг л жаргалтай инээж ханиасан хүн. Гэртээ очихоор л нөгөө л нэг архины хэрүүл. Аавыг архи уусан шөнө бүр миний дэр нойтон байсан байх. Бурхнаас хэдэн ч удаа аавыг минь архинаас гаргаад өгөөч гэж гуйсныг мэдэхгүй. Аавыгаа архи их уудаг болохоор гэртээ найз нөхдөө авчирч үзээгүй, найз залуутай ч байж үзээгүй. Миний араас олон залуус гүйж байсан. Тэдэн дундаас надад их таалагдаж байсан нь ч хэд хэд байсан. Тэгээд тэд нартай уулзаад дотносч эхлээд байж байтал гэрт чинь хүргээд өгье гэсэн үгийг сонсоод дотор палхийгээд л ирдэг. Аав маань бас л уучихсан гэрийн ойр хавиар явж байвал яана гэсэн бодлоосоо болоод тэднийг өөрөөсөө шууд л түлхчихдэг. 22 хүрчихээд би нэг ч удаа үерхэж үзээгүйдээ аавыгаа буруутгадаг. Намайг эргүүлж байсан залуус дунд загвар өмсөгч, эмч, баян айлын хүү гээд сайхан сайхан залуус, хөвгүүд байсан. Тэр хүмүүсийг архичин ааваасаа болоод өөрөөсөө түлхсэндээ харамсдаг. Миний аав архичин гэж хэлэхээс их ичдэг болохоороо л тэр байх. Надад тийм зориг байхгүй.

Агсам согтуу тавиад байхгүй ч гэрт нэг хүн согтуу байхаар тэр айлын уур амьсгал хүйтэн хөндий болчихдог юм билээ. Намайг бага байхад манайх гэдэг айл сайхан гэр бүл байсан. Одоо бол тийм биш. Гэртээ орохоор л ээж минь ааваас битгий архи уул даа гэж уйлж унжиж гуйж, ах уурандаа хаалгаа саваад л гардаг болсон. Миний ах ч бас надтай адил. Ааваас болоод одоо болтол эхнэр авж чадахгүй байгаа байх. Уул нь царайлаг, өндөр, сайхан залуу. Хүүхнүүд тоохгүй байна гэж баймааргүй л залуу. Удахгүй байр аваад тусдаа гарна гэсэн. Ээж бид 2-ыг хамт явъя гэсэн. Ээж минь энэ хүнийг орхиж чадахгүй гэх юм. Би ч одоо аавыгаа хайрлаж байгаа үгүйгээ мэдэхгүй л байна. Үзэн ядалт маань аавыгаа гэсэн хайраас минь давамгайлаад байх шиг байна. Сүүлийн үед аавын ааш нь жаахан эвдрээд байгаа болохоор ээжийгээ ганцааранг нь үлдээж чадахгүй байна. Өмнө нь бид нар луу хашгирч байгаагүй хүн архи өг гэж муухай муухай орилох болсон. Тэр нь ямар дарамттай гээч. Аав архи уухаараа гадуур хүүхэн шуухантай орооцолдоод, гадуур хоноод байдаггүйг нь яамай даа гэж боддог. Ирэхгүй алга болчихоор нь яачихваа гээд л 3-уулаа санаа зовоод, машинаа унаж явж байгаад янз бүр болчихсон юм биз дээ гээд л санаа зовоод л ирэхээр нь сэтгэл нэг юм амарна. Унтуулах гэж бас л янз бүр болно. Хамаг гэрэл, зурагтаа унтрааж харанхуйд архичин аавыгаа унтуулах гэж оролдох ямар хэцүү байдаг гээч.

Архинаас гаргах найдвартай сайн арга юу байна вэ? Кодлох эмчилгээ хир найдвартай бол? Сүүлийн үед тэрийг л хийлгье гэж манайхан яриад байгаа. гэхдээ өөрөө хүсэхгүй бол гарахгүй гэх юм. Аав бол өөрийгөө архичин гэж хэзээ ч бодож байгаагүй байх. Би бол архичин биш л гэдэг хүн.

Аав бас л согтуу ирчихсэн чалчаад байгаа болохоор ойлгомжгүй бичсэн байх ойлгоорой. Зөвлөгөө өгнө гэдэгт найдаж байна шүү.

47 Comments

  1. hen 1 n says:

    Arhichid aminchlahyu geed gazar bgaa 

  2. Bataa says:

    Naadah chin adminii zohiol bnadoo

  3. GegeenCom says:

    Uudaggui humuusiin orchind baij irsendee talarhah ch shig. Hedii nasandaa hiisen uiliin ur ingej arhichdiin hamaatnuudad tohiodog bnaa
    Arhiny harshiltai humius ch amar yumdoo

  4. .. says:

    udsan bol ovchin n ch unen, hamaardag dontdog ovchnuudtei ijil. harin ehendee bol durtaidaa uuj bgaa

  5. Yooy says:

    Manai hoid etseg bas l arhi uudag umnu ni uuj bgad vhcheesei gj boddog bla. Ungursun jil manai bairnii nairan deer ireed agsam tawihgui gj ih hicheej bhiig ni haraad uruwduj bilee. Tegeed bas boloogui ee. Yun bairnii nair manatai ym bolson eejtei hamt harij bgad gudamjind tasraad eej bosgoj diilehgui yahaa medehgui namaig duudsan. Irsen zochdoo shuud orhiod usugsun hoid etsegruugee shuniin 12 tsagt gvij bilee. namaig ochhod gaduur huwtsasaa gudmand tailaad shidtsen nairand gangarsan bogino hamtsuitai tsamtstaigaa hewtej bsan. Owol huiten bsan bolhoor chichreed beerchihsen hamag biye huraatsan bsan. arai gj chirch hums huruugaa hugalj tulgan bj chirch oruulsan. Tegeed hoyor gar hoyor boor oo hulduutsun tairuulah dr ee tulaad azaar gun hulduugui bsan bolhoor harlaad buun emchilgee bolson. Shine gertee ch honoj chadaagui emneleg dr bsan. Hadmuud l gaihaj muulj bsan gsn. Aawii mini gar bvten vldsend mash ih bayrlaj bn. Bi amjij ochoogui bol hulduud uheh bsan bn le. Daartsan hvn chin biye changalj huraagad diildedgui ym bnle. Aawtaiga taarwal awaad hariarai hvmvvse.

  6. garh chadna says:

    Bi bainga l arhi uudag bsn ghde saya zun kodloh emchilgee hiilgesen odoo bol dusal arhi ch amsahgui baigaa mongold her bdgiin medehgu yum ymartaich orost bol naidvartai shuu

  7. lily says:

    za daa arhichin humuus amidralig zugeer l tam bolgodog. saraana yaha medku uy bdg gsn humuustei sanal 1 bna. Minii aav eej 2 2uula uusag. 2n raging alcoholic nogoon functioning alcoholic. 1n gertee olon honogoor uuna uuchhaad end tend yum murguj unaad ooriigoo alchih ged bdg. Nogoo n bolohoor gaduur heden honog tenej arhi uuchhaad saraani aavtai afilhan uheh gsn yum dusal musal em taria emneleg domlogo bolj bj bosch irne. Zahidal bichsen huuhded helehed minii duu setgeliin hattai bgaarai, ugaas arhind gun dontson hun ta narin yatgalgaar garna gej baihgui, minii duu ooriigoo bodoj tsag nartai uraldaj ooriigoo hogjuulj hicheel surlagadaa l anhaar. aavigaa arhi uusan uyd n oortoi mental block hiij suraarai. Aav chin arhi uuhn chinii buruu bish, chinii urd saihan amidral bgaa terniihe toloo zutgeerei! Amjilt!

  8. vnheer yahaa mdkv ve bdag says:

    deer saara yag vnen yag odoo bi bas tegej bodood l bj bna… nasaaraa zowj bga eejiigee ih uruwduh yum gehdee zarimdaa eejdee hvrtel yah gej iim hvntei suusiin anhnaasaa ingej muu hvn gej.medsen yum bol gants 2 hvvhedtei dere salahgvi 5iin 5 n hvvhedtei yah gej boloo we gej hvrtel helj bailaa. Bi ailiin baga egch ah nar maani bvgt tusdaa garaad shan amidarch bna harin yag odoo bi umnuh ymu hezee ch hiisen n mdkv viliin vreere hezee ene bvgd duusah boldoo gej bodoj suuna. Hvniig vzen ydah n baitugai uuriihuu ene amidralaas hvrtel zalhah ve olon bdag. Heleh amarhan shvv busdiin umnu yugaar ch dugaagvi ohin setgel dotor min ymar bdiig hen ch mdkv l de… gehdee ene bvgd hezee negen udur duusna bi itgedeg… aaw min sn hvn gedgiig meddeg ch mdkv yum da. Setgeldee vvrd vzen ydaj ywmaargvi hairlaj hvndelj ywmaar l.bna daan ch ene arhi gej hetsvv uwchin yum de

  9. Sergei says:

    Юу гэсэн үг вэ гудманд таарвал танихгүй царайлаад өнгөрдөг . Тэгээд өөрийгөө хуураад байдаг хэрэг үү ? Танай аав чинь уг нь хүний хувьд боломжийн санагдлаа . Битий аавыгаа үзэн яд. Зүгээр өөрийг нь өөртэй нь тэмцэлдүүл . Та хэд гаднаас нөлөөлөөдд нэг их амжилт олохгүй . Нүүрээр нь юм гардаг хүмүүс тос , эм л түрхэхээ боддог болохоос ходоодоо эмчлэх тухай боддоггүй . Тиймээс аавдаа дандаа аз жаргал бэлэглээд бай . Хүн өөрөө өөрийгөө л ялах хэрэгтэй болохоос бусдыг ялахдаа байдаггүй юм . Байгаагаараа л  бай битий бусдыг дууриа Бацаануудад хандаж хэлэхэд насаа эрдэмээр нэм битий архиар нэмээд бай. Гудманд явж байхад архи уусан төгсөх ангийн бацаанууд таараад л томроно. .Эмэгтэй дүүтэй болохоор буруу зүйлийг тэсдэггүй . Би угын зарчимч хүн учраас худлаа тэднийг тойрч гарахгүй.Дараа нь надад гай болоол. Бусдад гай болохгүй амьдрах чинь том амжилт байдаг юм шүү. Чи сэтглээр уналаа гээд юу ч өөрчилж чадахгүй . Яавал би энэ байдлаас гарах вэ гэж үргэлж бод . Юм гэдэг учиртай учир гэдэг бас учиртай байдаг юм дүү минь Амжилт

  10. Anar says:

    dvv min chamd eej chin bn xarin nadad bdagvi blaa muu aaw maan xar zaluugara belewsreed 4n nylx xvvxed tewreed xotsorson doo xeden jiliin daraa 1 bvsgvitei niilsen bolowch ter n ynxan bsan ym tegeed gants bie er xvn yaj tesexew arxiar xani xiij bgaad l xorwoog orxison gexdee ajiltai amidraltai l arxichib bsan ym bidniig eej aawin xamaatnuud 1 1er n salgad awiy xvn bolgood ogie l gj bsan gewch tegegvi ym daa bid 4g xooson xonood ch gesen salgaj taragagvi ym dag xarin chi dongoj 22 toi bj nz maluutai bolxiin tuld aawasaa ichj bdag ymar 40 xvrtle gentsara ywsan bish tiim bol bas amidralig min bodsongvi gj 1 xelj vzej bolox ym dvv min noxor xed bol xedere oldno xarin arxichin aaw chin chamd xarin gants shvv.

  11. ariuna says:

    hugshin humuus arhind orson bol teged l uhen uhtelee uudag yum bnaleede manai aaw 70 garsan hun udur bolgon uudag barag 1 shil arhi uuna uuhgui bol biy n uwdunu bur hamaaraltai bolson arhichin humuus zawaan teged aash muutai hezuu shdee arhichin naizuud n irwel geriin noil gej awah yumgui bolno deer n uuj baigaa muuhai hyamd arhinii uner aimaar unertene. bas hugshinuu medehgui huuhen shuuhan awchirdag baisan ter huuhnuud n bas gerees gutal huwzas hulgai hiine eswel aaw uuruu bidnii huwzasiig ugchihdug baisandaa yaj 70 garsan hugshin huntei untad yawdagin bi oilgdoggui manai aaw mungu ugdug bsan baih 

  12. saara says:

    хааяа нэг уугаад, маргааш нь эрүүл болчихдог бол архи уусан хүнд тэгтлээ эмзэглэхгүй л дэ. гол нь уухгүй байж байж нэг уухаараа тасралтгүй сар уугаад, үхэхээс наагуур болж эмнэлэгт хэвтэж байж салдаг тийм хүний тухай ярьж байна. энэ охины аав шиг манай аав ч бас тийм. ганц өдөр уугаад больчихдог, уучаад дуугуй унтаад өгдөг байсан бол уухад нь нэмж өгөөд таслаж хаячаад инээгээд сууж байхсан. олон хоног дараалж уугаад, өвгөнтийн хүн шиг, үс зүс, үнэр танар гэж авах юмгүй болоод эмнэлэгт хэвтэж байж больдог хүмүүсийг ер нь яавал дээр юм болдо. тэр үед нь ч ҮХЭЭСЭЙ гэж л залбирдгийм да, тэгсэн мөртлөө үхүүлж чадалгүй хамаг мөнгөө бариад эмнэлэгт хэвтүүлнэ. дараа нь хоол цай бариад гүйнэ, нөхөө АРХИЧИН нь бөөн ямба болсон амьтан эмнэлгээс гараад хүн бүрт ялархаал, тэр үед нь яах гэж эмнэлэгт хэвтүүлэв дэ. үхчихсэн бол 3 хоног л уйлах биш үү гэж бодно. дараа нь энэ бодлоосоо айна. АРХИЧИН ААВАА ГЭЖ

  13. hi says:

    yag l minii muu aav shig um, ta hediin hani ijil ur huuhedgui bgaa aavaas chini boloogui ee, bi lav aavaasaa ichdeggui bsan bid hediig hunees dutaagaagui, bi nuhurteigoo olon jil boljiino aaviigaa uuhaar zagnahaar nuhur maani aaviigaa bitgii zagnaa gedeg bsan chinii hairtai hun aavaas chini bolj chamaas holdono gej baihgui, bid bas aaviigaa zagnadag uuhaar ni uurladag hiih baih gazraa l olj yaddag bsan neg l odor zugeer l baij bgaad zurh ni haasan daa, odoo aavaaraa l dutaj bn, bid nart hichneen hairtai hichneen nemertei sain hun bgaav dee, amidadni bi oilgoogui umaa odoo huuchin shigee haaya uuchaad amid baisan ch boloosoi, uugaad bgaa ni eejid chini hetsuu bgaa ch baihgui bolchuul eejid chini buur aimaar hetsuu geed boddoo, gehdee chi eniig unshaad oilgohgui ee bi bas oilgodoggui baisiin, odoi bol aaviinhaa hoinoos haramsaagui odor, uilaagui odor gej alga daa, heden jil ongorloo

  14. oyuka says:

    manai aav bas mash ih arhi uudag l bsan uugaad ireheere ihenhde agsam tavidag bla. bi aavd ter ued uurladag bsan bolhoos uzen yddagui l bsan da. eej aavas salna gheer ni aav iluu ih arhi uudag bolchihvol yana gantsaara hetsu baina baihda gd l sana zowdog bsan. chini bichsenig harahad chi aaviiga hashiraah gj bish jinhnese hayad yvah sanatai bga bololtoi chini huvid aaviiga hayaj ybna gedg chine ih l amia bodson hereg bna da ooriinho tursuniig hairlaj chadahgui bol tsaashda ene amidralda yaj amidrana daa ternii orond chi aavtaiga yrilstsad uzeech yagad yunas bolod arhi uugad bgaag ni asuu yunasch bolson bj bolnoshde teged aaviigaa arhini orond ymar negen zuild durtai bolgoh heregtei ymr 1 hobby ch ymu esul sport aylal geel yu bdiin bur bolku bol amia horloloo ged surduulchku yu

  15. D says:

    Надтай адилхан юм байна. Манай аав амьдралын төлөө гэсэн хичээлт чармайлтаар дүүрэн хүн. Гэсэн ч өдөр болгон архи уудаг 100 200 гр-р нь санаандгүй архийг нь асгахад надруу хашхирч ууралж байсныг нь санаж байна цонхон дээр зогсоод архи өгөхгүй бол би үхлээ гэж ч хэлж байсан өмнө нь тийм байгаагүйээ архи уусан ч шууд унтчихдаг байсан. Харин одоо бол нэг л дургүйг нь хүргэх зүйл хийвэл өөдөөс минь хашгирч загнадаг. Гэсэн ч ах бид 2 хүний хүүхдээс дутхааргүй л амьдарч байна. Ээж бол хааяа л нэг дуртай дургүй архиа боль гэж хэлэхэд аав би та нарыг өдий зэрэгтэй явуулж байгаа хүн архи уухаар яадын???? гээд л уурлана. Анги дээрээ ч би хөгжилтэй дандаа л инээж явдаг охин гэхдээ аав өчигдөр согтуу ирэхээр нь миний дургүй хүрээд чимээгүй унтаад өгсөн гээд ярьж байгаа хүмүүсийн дэргэд би үнэхээр ичдэг хажууд нь манай аав өдөр болгон архи уудаг шд гээд зогсож байлтай нь биш дээ л гэж боддог. Согтуу хүн би харж тэсдэггүй удирдлагагүй хүнрүү хашгирч загнаад л хэзээ ч архи уухгүй л гэж өөртөө үргэлж хэлдэг

  16. Undarmaa says:

    Bas l adilxan yuma xvn arxi uuj blno gexde aawiiga xairla minii aawch adil arxi uuj agsam sogtuu tawidag bsan vxesech gj boddog bla etsin svvld unad ogxor vnexer xaramsdag ym bna le 

  17. Z says:

    amid bga der n arxichin ch gsen etsgige xairlj yw mal min.aawiga vzen ydad ch gex shg xairt vgvige medxgvi ch gex shg xeni ymig idj xenii ymig umsj udii zeregt xvrchxed etsgige shvvged bgan be chi.mnii aaw ch uudg bsan.odo neg udur ch xamagvi amilad mnii bvx xurungur uugad ch blson neg uda xaragdasai gj boddg.xaaya zvvdlxere uxaangvi bayrldag.ungursun xoino n aawa gj xudla baxirch bxar bga der n xairlj yw.ydj neg uda neg shil arxi awch ug

  18. Хасар says:

    Архичин хүмүүс чинь нэг ёсондоо маш хүнд өвчин туссан хүмүүс юм шүү дээ. Бид нар өвчин туссан аав, ээж, ах дүү, эгчийгээ үзэн ядаад, загнаад зандраад байдаггүй харин ч санаа зовж, асардаг шүү дээ. Яг л тийм маягаар ханд гэхдээ онцлог нь энэ сэтгэцийн өвчин гэдэгт байгаа байгаа юм. Ямар нэг эм тангаар бол эдгэрэхгүй! Уур бухимдал үзэн ядалт, хэрүүл тэмцэл гомдол тунирхалаар мөн л эдгэрэхгүй! Аав чинь мэдээж гарах юмсан гэж бодож байгаа, бүр өвгөнтийн архичид хүртэл би гармаар л байна гэж ярьдаг шүү дээ. Энэ бодлыг нь дэмжээд өг, чи өөрийн эцэгээ ямар зан характертэй болхыг мэднэ, тиймээс холдох биш улам ойрт гарах юмсан гэсэн бодлыг нь цухуйсан үед нь дэмж, өөдрөгөөр дэмж, зарим2 асуудлуудаа ярилцдаг бол, эцэг хүн л хийж чадахаар зүйл гуйж болно гэхдээ хүнд зүйл биш, ийм охинтой ийм залуутай уулзаж байгаагаа хэлж ярилцсан ч болно инээлд, хөгжилд… БИДНИЙ ГОЛ АСУУДАЛ БОЛ АРХИ УУНГУУТ Нь БҮГД ЦААШАА ХАРЖ ЯВЦГААДАГ, ЭНЭ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙГААД БҮХ ЗҮЙЛИЙГ УЛАМ Л ДОРДУУЛДАГТБАЙГАА ЮМ!!!! 

  19. mongolman says:

    Ах минь агуу сайхан сэтгэлтэй хүн байлаа. Архи тамхи огт хэрэглэдэггүй аав ээж 2 дүүгийнхээ төлөө 16 наснаасаа ажил хийж эхэлсэн. Эхнэр 3 охинтой болоод тэднийхээ төлөө амь наана там цаана өдөр шөнөгүй ажиллаж, бүгдийг нь дээд сургууль төгсгөж, хажуугаар нь түмэн олонд туслаж явдаг байлаа. Цахилгаанчин болохоор хаана хэнийд тог, цахилгааны асуудал гарна тэнд туслаж явна улсын ажилд ч гэсэн залуучуудад заагаад өмнө ороод л хийчихнэ харин энэ бүгдийг хариуд баярласан сэтгэлээ архиар илэрхийлнэ. Хоол аваад идчих гээд хэдэн төг өгч чадахгүй мөртлөө архи авч өгөөд хуваагаад уусан нь хямд тусдаг бололтой бага багаар уусаар байгаад архийг биш архи ахыг минь уудаг болсондоо. Хажуудах хань үр хүүхэд нь эртхэн татаж авахгүй бол хүн өөрийгөө татаж авч дийлдэггүй юм билээ. Яаж ч их архи уусан өглөө эрт хүүхдүүдээ хувцаслаад цэцэрлэг сургуульд нь хүргэж өгчихөөд өөрөө унааны мөнгөгүй бол алхаж гүйгээд ч гэсэн ажилдаа очдог сайн ажилладаг байсан ч архи уудаг гэсэн шалтгаар шагналд багтахгүй бүр 2 өрөө байраа 1 өрөө байр болгуулж инженертээ дээрэмдүүлээд сүүлдээ ажлаасаа гарч билээ. Архичин хүнд хамгийн сүүлд төрүүлж өсгөсөн аав ээж ах дүү л сайн бол эхнэр хүүхэд л үлддэг. Харин миний ах архи уудаг байсанч хүнд туслаж явж байгаад л өнгөрсөн сайхан сэтгэлтэй хүнийг ард түмэн мартдаггүй юм билээ. Архи уугаад ч гэсэн эхнэр хүүхэд, зээ, 2 дүүгийнхээ хажууд харагдаж байсан ч болоосой гэж би үргэлж боддог. Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрлаарай…

  20. orgilmaa says:

    arhi amsdaggui pivo sard 3-4 udaa uudag hun arhichin hun mon uu

  21. нээрээ яах вэ says:

    Өө энэ асуудал чинь нийгмийн шүдний өвчин болчихсон ш дээ. Би архины хамаралтай хүнтэй амьдарч байсан болохоор энэ талаар маш сайн мэднэ. Хамгийн гол нь архидалт чинь ӨВЧИН гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Хамгийн балиар нь гэр бүлийн хүүмүүс нь архины дам хамаарал гэж сэтгэц нь өвддөг. Анх үерхдэг байхдаа юу ч мэддэггүй байлаа. Яг нэг гэрт ороод л ийм аймшигтай хүн болохыг нь мэдээд их цочирдсон. Манай аав бол архи байтугай тамхи ч хэрэглэдэггүй хүн. Хадам ээж маань их зовдог. Бөө, наркологийн төв энэ тэр гээд очоогүй газар байхгүй. Хадам аав маань залуутай их уудаг байж байгаад нас ахиад ухаарсан гэсэн. Одоо бол дуслыг ч амсдаггүй. Архийг үзэн яддаг. Хамгийн гол нь тухайн хүн өөрөө л архи уухгүй гээд шийдчих л юм бол архинаас гарчихдаг юм байналээ. Ямар ч бөө, эм тариа нэмэр болохгүй. Сэтгэл зүй нь хүчтэй, хаттай хүмүүс л архинаас гарч чаддаг юм байналээ. тэрнээс биш нялцгар дорой буурай, өөрөө өөрийгөө өмөөрөөд л явдаг ХУВИА БОДСОН НОВШНУУД хэзээ ч гар АРХИНААС ГАРАХГҮЙ. Үнэхээр аймар шдээ. төрсөн гэртээ ч очиж чадахгүй. хүмүүст юу ч болоогүй юм шиг царайлж явна. Ажил дээр согтуу давхиж ирж хэрүүл хийж онигоо болгоно. Түрийвчнээс мөнгө хулгайлж ууна. Уухаараа хажуунаасаа салгахгүй, эрхтэн нь босчихоод л байнга хийх гээд дайрна, шөнөжин хашгирч орилоод, унтуулахгүй, шартаад маргааш нь ажлаа тасална. Цангаж үхлээ гээд л гонгиноод л нэг дор нь 4, 5 литр ундаа ууна. Эхлээд би тэснэ гээд л зүтгэдэг байлаа. Сүүлдээ хамаг бие өвдөөд царай зүс алдаад гундаад эхэлсэн. Тэгээд л би амьдралынхаа хамгийн зөв шийдвэрийг гаргасан. Хэзээ ч энэ шийдвэртээ харамсаж байсангүй. Чамд гэж хэлэхэд дүү минь чам шиг асуудалтай гэр бүл маш олон байгаа. Битгий гутар өөдрөг бай. Хамгийн гол нь чиний ханилсан хань биш, чиний аав, тэгээд ч аав чинь архичин болсонд ЧИНИЙ БУРУУ БАЙХГҮЙ. цаашдаа өөрийгөө л бодож сайн сайхан амьдарвал ээжийнхээ ачийг хариулж байгаа нь тэр шүү.

  22. tuul says:

    neeree nalaihad sain hun bdag gesen manai aaw ch bas ih uudag bsan tgeed eej bas l guij argadaad barag 15 jil bolsondoo tgeed eej neg odor  neg bol arhia neg bol ger bulee songo gesen tgeed l aaw min neg em uusan teriigee ghdee barag uugaagui bhoo yrni tgeed hunii uhamsariin asuudal ym shig bnalee odoo haaya 1 pivo uudag arhiig bol ogt amsdaggui aaw chin uhamsartaai hun shig l bhiin minii awch gesen tanai aaw shig baij bilee agsan sogtuu tawidaggui ireel 4 huuhedtgee toglool amttai ym awj ogoodl bjiidag blaa 

  23. te1 says:

    aawasaa ichne gedeg chin msh te1 hereg bna!!! chi torsn aawigaa ingej bga ym cin mongol hvmvsin grgaj bga uldel argagui l yum bna sogtu hun uhan aldaad unahaar tooj harahgui zger hun unwal ochij harna chi nzudtaiga ywj bhd chin aaw chin owol tasrad unatsan bwal nz zalu nzudasa iched orhiod ywahuu tim t1 ym bj bolkue manai hadam aaw darhan ywah zamdaa neg l ewguirehed booljson chin humuus arhichin meter harsan gesen ugtaa bol arhi amsdagchgui hun teged yag darhand ired tataad unahad ochnoon hun harsan herne hen ch irj tuslagui mongol hunii hun chanar iim l hogiin blson bga ym da chi tednes ylgarah zuil alga

  24. ssss says:

    Bi ch bas adilhan zowlontoi ym er n hvnii zowlon duusahgui l ym mnai aaw minii hoid etseg
    gehdw torsnos yalgagui nadad buhnee l zoriuldag odrin ur 2 uudag uusar baigad eleg n shuuhee boliod bga manai eej tetgewert garsan hamgin sonin ni manai aaw ooroo arhinii emch humuust mon ch olon buyn bolsondoo manaih dajgui l amidraltai ail aaw mani l mongo oldog teged agsam sogtu tawiad bdgui ch or tawina shal2 hiine gehde sogtu hunii hajuud bihad yah argagui hetsu manai hamatnud manaihar irehee ch baisan awas jirhed ene buhni etsest ej duu 2 min l zowj bga da teglee gd bi aawiga uzen yddaggui hedi hetsu baila ged aawas ichih n t1 hereg bi awiga sogtu ywj bwal awad l ywna bi chamtai chytsu ym bn bi odo  nuhurtui  nmg sn oilgodog ooro ch uuj tamhi tatdgui uneher chamd hairtai bol asudal bish

  25. ААВЫГАА ХАЙРЛААРАЙ says:

    Аавыгаа юун үзэн ядах вэ залуусаа. Хичнээн архи уудагч сэтгэл дотроо гэр бүлээ, үр хүүхдээ л гэсэн бодол агуулж байгаа. Надад бас та нар шиг тийм үе байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэр хүнийг байхгүй болсон хойно нь ухаардаг юм шүү. Ичих, найз нөхдөө гэртээ авч ирж чаддаггүй байсан ч дараа тусдаа гархаараа зөндөө боломж гарна, найз нөхөд ч зөндөө л олдоно ганц аав гэдэг хүн л хэзээ ч олдохгүй. Би аавыгаа үргэлж санадаг, архи уудаг байсан ч тэр байнга л санадаг. Аав гэдэг хүн байхгүй болхоор гэр чинь хүйтэн, элэг чинь эмтэрхий, сэтгэл чинь хоосон, түшиж тулах хүнгүй болдог. Ааваа гээд гүйгээд очих хүнгүй байх ямар хэцүүг тэр л үед ойлгож байлаа. Хичнээн согтуу архи уудаг байсан ч аав чинь ар гэрийнхээ амин сүнс үр хүүхдийхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн байдаг аугаа хүн. Одоо надад найз нөхөд мөнгө төгрөг гээд бүх л юм байна гэхдээ хамгийн том зүйл маань байхгүй тэр нь миний аав.

  26. Magy says:

    sain baina uu,

    ene setgegdluudiig unshihad bugd l ijilhen zovlontoi, harin minii huvid esregeeree aav bish eej arhi uudag. uuhaaraa ih davrana bas tasranaa gej baihgui hunii uuriin huniig yostoi heleh helehgui ugeer helnedee harin ch neg. bid ch yahav tursun huuhduud ni meddeg bolohooroo 1 chiheeree oruulaad nuguu chiheeree gargana. harin hurgen beruud, ach zee, tegeed l ergen toirnii ah duu, yer ni gavitsan oirtsonoo aimaar doromjlono, muu aaviig mini untuulahgui zulgaagaad 9-n shideer ni doromjlood haraagaad yostoi hetsuu. bi zarimdaa aaviin tevcheer baragdaad tsohij unagaagaad terneesee esen um bolohvii gej aidag. Shunu bol yostoi neg sahilgagui suntei amidarch bgaa um shig ugleed end tend mulhuud orj garaad bujignuulnadoo.
    za za baahan um bichchihlee. etsest ni bas yamar arga zam bna haij l baina. emnelegt hevtuulj emchluuleed 2 sar yostoi shn bsan. guij, uilj yarij suuldee tangarad tasarch uzsen ch ter bolgoniig bugdiig ni arhi uuh shaltgaan bolgood l erguulchihdeg, suuldee zorgoor ni l yavuulj bainadaa.

  27. dfdsf says:

    Arhinaas gargah gej eldev yum nuutsaar ene ter ugch bolohgui shvv. Iiim uyed yur ni gants l arga bdag baih. Uiliin uree huleen zuvshuuruud zund ni hayah. Aav chin uuruu l uhamsarlaj bolihgui bol nemergui… Sogtuu aaviigaa gudamjind hayaad yavna uu? Chireed harina uu? Chinii hvn chanariin asuudal yum daa. Aaviigaa genet uhchlee geed tusuuluud uzeerei….

  28. 1234 says:

    манай аав бас иймэрхүү. би нэг удаа гэр лүүгээ алхаад харьж байсан чинь урд нэг шал согтуу хүн гуйвж дайваад явж бйасан. би “муу архичин” гэж бодоод хажуугаар нь гарсан чинь аав байсан. 
    бас нэг удаа үерхэж байсан залуутайгаа гэрийн хажуугийн цэцэрлэгийн саравчинд сууж байсан чинь аав аймаар согтуу ирж байсан. би хараагүй царайлсан. аав тэр үед намайг хараад, таниад гомдсон бол уу? гэж дараа нь жоохон санаа зовсон. гэхдээ таниагүй юм шиг байна лээ. би таниад надтай юм ярих вий гэж их санаа зовсон.
    аав хэзээ ч өөрийгөө архичин гэхгүй. өглөө бүр ажилдаа явдаг, ажилтай, цалинтай, мөнгөтэй, байртай учраас хэзээ ч өөрийгөө архичин гэдэггүй. гэхдээ л аав ажлын байран дээрээ байнга архи уудаг. ажлын цаг дуусахаар архи уудаг. хэзээ ч агсам согтуу тавьж байгаагүй. гэхдээ л уучихсан байгааг нь хараад, гөлийсөн согтуу нүдийг нь харангуут л хамаг уур хүрээд, үзэн ядаад эхэлдэг. 

  29. tseverlegee says:

    ИТГЭЛИЙГ ЗҮТГЭЛЭЭР ХАРИУЛНА. Гэвант дуудлага цэвэрлэгээний компани таны орон сууц, ажлын байрыг АНУ-н стандартаар чанартай , итгэлтэй өөриймсөг цэвэрлэж байна. Утас: 99805626 https://www.facebook.com/GevantCleaningService

  30. detzl says:

    Ter codelono ene ter gedeg hudlaa yum bilee. Ooroo l garya gej bodkuu bol arhi uuchihdag gesn. Minii neg tanil codeluulchihaad arhi uugaad odoo neg tiim galzuu mayagiin hun bolchihson. arhichih hund arhinii naiz gej aihtar yum bna shd. Tednees ni l neg negeer ni salgah heregtei.

  31. Gerel says:

    Sain bna u! Deer Undraliin helsen unen shuu, etsegteigee adilhan huntei emegtei huuhed dotnosoh geed bdag gej. Tiim bolohoor uerheh zaluugaa sain sudalj baij songooroi! Minii baga eregtei duu arhiig uzen yaddag. Saihan naiz ohintoi, surag sonsohnee naiz ohiniih ni hurgen ah ni arhi neleen uudag sonsogdson. Zovlong ni meddeg bolohoor bid ter 2 yaagaad bie bienee oilgodogiig ni meddeg. Aav chin sanhuugiin haraat bish bgaa bolohoor uusaar l bh bolov u! Manai aav ajil hiideg bhdaa bur odor bur uudag, hagas buten saind l eruul bdag bailaa. Harin tetgevert garaad ers bagassan. Ooroo bie daasan, hunees mongo guij suraagui hun huuhduudeesee mongo guidaggui yum bilee, harin ch hamag yum humaa zohitsuulaad dadchihsan bolohoor tetgeveriin hedee yum yumand hurgeh geed uuh ni bagassan gej boddog. Bid hed bugd tusdaa garsan. Zovlon oilgodog, chamaig zovlongoor chin daramtlaad bhgui huntei uerheerei, Az jargal husie, 

  32. girl says:

    hol gariig ni gavlaad haranhhui uruuruu hiichihej boldoggui ymuu? Tegeed tend ni tsoojlood hanaa sain bituuleed orilson ch sonsohgui tegj bj bgaad untaad eruul bolno biz. Esvel sogtuu deer ni gar hulig ni gavlaad banind oruulj bgaad huv huiten us asgaad sain hashraahgui yu.

  33. emzeg delbeechke says:

    Manai hamaatnii ahiig 1arhinaas gargasan hvn bdg gsn bas manai aaviin hurandaa nz, reikigiin tsagaadai bagshaar gelvv heneer gelee utuu tvvlgesen gsn. Arhind dontson hvnii elegend ut bdg gsn. Arhi vnertvvlehed ter ni bosood irdeg tgd tvvdeg gsn. Chi reikigiin tsagaadai bagshtai uulzaarai

  34. baby says:

    Za egch ni naad hogiin amidraliig 30 haram jil amslaa aav maani aimaar arhi uudag eejiig mini oron Dotroo zoddog jinhene nohoi bsan da Say bi guisaar baigaad spiral taviulsan Eej mini jaahanch gesen jargaj baigaad talarhaadl yavjiin burhand. jinhene tam burhan mini odoo bodhoorl zurh zusegdeedl hetsuu bdag. Minii duu eruuld ni uilj guigaad uz Esvel bichleg hiigeed eruuld ni uzuul icheed garch magad

  35. haya says:

    mongolchuud arhi daadaggugeei medseer bji uuh durtaig yana. hamgiin archaagui arhichid, hichneen sain hun bsan ch uhehed n haramsah hun gardaggui, gantshan yumnaas bolj ooriinhoo buh sain taliig tegtel daruulj humuusiin setgeld zovhon arhichnii dur zurgaa uldeeh hereggui bmaar.40 hureed dongoj ams gej bhad. hayad oorsdiinhoo amar amgalan amidralaa bod.

  36. Zulaa☆ says:

    Ehleed arhi uugaad baiga shaltgaaniig ni oloh heregtei baih. Dontohiinho omno hun setgelee sergeeh gej arhi uudag daamjirad dontono. Orchin busdiin noloo, Setgeliin tenher muu, negen heviin amidralaas uidah, Amidraliig saihanaar harah uzelgui bolson, Setgelde ymar negen shanalal teej yvdag geh met.. olon shaltaan bn.  Daamjraad uugaad l baival setgetsend ni noloolno shu.Hun bolgond ooriin gesen sonirhodog zuil baidag ter ni yu ve gedgiig medej avah heregtei 80tai ovgon emgen ch ooriinho sonirhodog zuilsiig hiiged tuunese taashaal avad amidarch bn. jishee bujigend yvah duu duulj surah uuland avirah ineed emchilgee buyu kurt suuh zurag zurah amitan tejeeh nogoo archlah tsetseg urguulah sport geh met yuch baij baij bolno hun hogshirloo ged sonirhol hobby gui hun gej baihguich manai mongoliin orchind mon choloot tsagaa zov bolovson ongorooh gazar baihgui ni mon haramsaltai. Arhi uulaa ged Etseg ehee hayna gedeg bol ooriigoo ternees iluu 10 dahin zovlond unagaj bn gej yridag. Tiim bolhoor Ehleed aavtaiga sain yriltsah heregtei baih.

  37. cool says:

    Naiziin maani ah  Kodlood arhinaas garsan 2jil bolj bna gej bsan daa. 14honog eruul baih shaardlagatai gesen.

  38. tt says:

    Manai Aav bas arhi uudag suuliin ued arhia boliod pivo uudag bolood baigaa pivo uuhaar yg horhoin daragdaal noir ni hureel tegeel saikhan untaad ugdug bolson arhi uuval za tegeed shunjinguu untahgu soliorch ugdug arhinii tsagaan solio gdg shvv de Aavdaa arhi bish pivo sanal bolgovol yasiin baga zergiin sogtoltiin baidaltai hernee neeh gem horgui uglej baigaal untaad ugdug Ene mongold arhichin aavuud 80 huvitai baigaa baih shv ene zovlon amsaj uzeegui usvur nasandaa tuulaagvi huuhduud hovor baihoo tiim bolhoor nz zaluuch yumuu neg yumtai bolvol chinii asuudliig oilgohgvi bish oilgoh ni ih baih bh harinch chamaig uruvduh bhaa minii huvid ijil zovlon uzsen yumchin chamd tusalhiig l hicheeh bsan yajch bodson arhichinch gsn Aav chin shvvdee hayaad yvj bolohgvi shvv 

  39. bilgee says:

    Kod ch neg ih ur duntei biah yum shig bn o mongol hunii huvid asuudal ch haa saigui l bh yum daa neeree. Heden sar ovoo bj bsnaa beer uugaad l ehelsen bn lee.

  40. Vanlii says:

    Eoooe yamar hetsuu yum be…. Ta heded buur sanaa zovchihloo
    Naiziin nuhur kodluulsan. 4 saraas hoish uugaagui bgaa. Kodluulahiin tuld ooroo arhinaas garah huseltei bh yum gesen. 
    .Yutai ch sain sudlaad uzeerei. AMJILT HUSIE

  41. google says:

    налайхд нэг казак хун байна маш сайн  цэвэр ус уулгаад л беелжуулээд усныхаа менгийг л авдаг сайн хун гарсан нь олон шуу 

  42. undraa says:

    Odoo bur suuldee huduu zun yawuulaad 3sar hol bn. Ene hoiguur n yostoi jargaj bn. Gehdee uhchihwel bas uruwduh bh. Aaw zaluudaa buh l amidralaa awch yawdag bsan. Nuguu zangiatai arhichin. Ene n ger dotorhi buh asuudlaa hool huns bairnii mungu tuluud unaa husuguur yawah huuhduudiinhee huwtsah hicheeliin heregsel surgaltiin tulbur bugdiig zohitsuulchaad uldseneer n arhidna. Bairandaa udsan bolhoor oir hawiinhan zangiatai athichin gene. Bi aawdaa bagadaa bas odoo ch harmaanii huuhed n. Eejeesee iluu hairtai bailaa. Odoo bol ugui. Yalt ch ugui etseg min uchiraas Yamar neg bdlaar arhinaas l holduulmaar bn. Za tegeed duu min shantrah hereggui shuu. Burhan chi bidniig ene zowlong tesej chadah humuus bolhoor l ugsun bhaa. Uhaan zaraarai ene amidraldaa

  43. ggg says:

    tanai gaigui l hun yum bnshdee manai aav bol aimar shd 7 honogt neg udaa uuna uuhdaa mungu l oldood bval 3 4 honog uuna za ter n gaigui hereg shunujingoo orilno orilohdoo hunii durgui hurgeh hamgiin muuhai ugsiig tasraltgui davtaj orilno ter n yag l tolgoi luu tasraltgui tsohiod bgas yum shig sanagddag bi aaviigaa arhi uugaad zugeer hun amitantai  ysria huuruu hiigeed engiin bdag bol barag bayrlaad odor bur mungu ognoo hehe tanai aav sain hun bnshuu aaviigaa buu hayarai ger bulee hayagui hariutslagatai hun bn uhaarah bhaa aaviigaa hairlasrai

  44. undraa says:

    yasan ch hersuu yum bedee Yag iim hun baa manai gert bn Bi ch chamaig 100huwi oilgoj bn Burhand zalbiraad ch nemerguu gej bn Bi yag bas tegj boddig Har baga ihaan oroh ueyes l uuj bsan Tegeed bainga naizuudtaigaa udur shunugui arhidna Uugaad l nn Tolgoitoi bolhoor n humuus yumaa hiilgecheed arhi ugnu Bas yum hum ugnu Tegj yawsaar bgaad l arhichin bolsondoo Odoo bol tetgewert garhad 1jil l uldej bn Eej maan teshee bgaad duug 20 namaig 22 naatai bhad salsan. Odoo butssad niilsen Eej uur huntei amidarch bgaad irsen bolohoor aaw odoo bur ch ih uuna Gertee Taiwan uujuu ch yum yarij chadahgui Sogtuu hun buh uur amisgaliig ewddeg. Aimar muuhai horon ugtei bolchihson Huniig yaj tegj helj chadaj bnaa getel. Eejiigee uruwddug. Uur huntei amidrahaar yawahad n bi horiglooguiee. Ter hun zowoh gej ene horwood ireegui. Egch n odoo nuhur huurhun ohintoi. Aaw tiim bolhoor oroitoj huntwi bolson. Bi bas cham shig huntei uerhej niilhees aidag bsan. Gehdee chamaig uneheer hairlah hund bol ter arhichin etseg hamaaguiee. Duu ehner awaad tusdaa garsan. Bi ganta ohin n bolohoor ene buh asuudliig shiidwerledeg. Odoo bodohdoo hamgiin ih uhaan zarj ene ger buliig kollektiwtai blgah heregtei boldog. Tegeheerchamd gej helehed lod bol uuruu huseed uneheer huswel haashaa yum gehees medkuee ergeed uusan hun ch bn. uuhgui yawj bgaa ch hun bn. Minii duu etseg ehiin amidral yag dawtagdah geed bdag. Tiim bolohoor sain sudalj bgaad suugaarai. Bas aawiigaa uzen yadaad bh hereggui bhoo Chi l jaahan uhaan zardaa. tegeed egchdee setgegdel uldeegeerei

  45. namuun says:

    Oo hoorhidoo 2ula yg adilhan yum bna ma aaw bas tanai aaw shig arhind durtai hetsvv hvn eej bid 2t monch olon udaa dahij hzech uuhgvi gj amalj bsanda. Yahaw neg amalwal sar garanl arhi uuhgvi vneher hetsv. Aaw eej bid 2luu agsan tawidaggvich gsen shonjin vgleel untuulahgvi vnen hetsvv za bich yahaw tegesgiged untchihna eej minl hetsvv bdag bsan. Bich ehendee aawdaa ih hairtai bdag bsan svvldee vnende durgvi mini hvrch vzen yddag blson. Yamar saindaa eejigee salaach ene arhichinasa gj uilj guidag blson eej salna gdeg chini tiim amar zvil bishshvde gd l hetsvv. Eej bid 2 spral hvrtel tawiulii gj hoorondo yariltsad aawd helj vzsen hudlaa shaltag heleed er tawiulahkum bnale. Aaw mini bs arhi uuhiin hajuugar hvvhen ergvvldeg bsan bnle eej bid 2 svvld medeed eej salsandaa salaad 5n jil blj bna odoo bl eej bid 2 az jargaltai shanl amidarch bna

  46. hndk says:

    Arhichinch bai baynch bai chinii ooriin chne etseg uchraas hnach hayj yawah hergguil bh gej bdjnodooo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.