Сайн байцгаана уу? Намайг С гэдэг 28-тай эмэгтэй. Өнөөдөр би шоконд орчоод аймшигтай байдалд байна. Учир нь ээж маань элэгний хорт хавдартай гэсэн аймшигтай мэдээ сонслоо. Хор нь тархаад давсаг бөөр гээд бүх эрхтэндэ тархаад одоо хоол ч идэж чадахгүй турж эцээд аймар болчлоо. Өмнө нь уг нь бүх шинжилгээгээ өгөөд цөсний чулуутай байна гээд чулуугаа авахуулсан. Цөсний чулуу авсан эмч нарт нь үнэхээр гомдож байна. Хавдар бүх биеэр тархсан байхад чулуу нь аваад л болоо зүгээр гэсэн юм. Надад ээжээс нь минь өөр амин эрдэнэ байхгүй. Намайг жирэмсэн байхад хүүхдийн аав нь наад хүүхэд чинь надад хэрэггүй гээд хаяад явсан. Одоо өөр хүүхэнтэй. Би тоогоогүй ээ охиноо ёстой шүд зууж тээж төрүүлээд өнөөдөр яг 3 сар хүрч байгаа. Ээжийгээ хагалгаанаас нь гарч ирэхэд нь охинтойгоо хамт халамжилж өглөөнөөс орой болтол нэг ч суух завгүй гүйдэг байлаа. Хөл, гар, нуруу бүх биэ булгараад нүүрээр нэг юм турж ядаргаанд ортлоо зүтгэсэн ч надад зовлон биш байсан.
Харин одоо би яах учраа олохгүй байна. Сайн хүмүүсийн буянаар ах дүү эгч нартайгаа нийлээд эм тариа шинжилгээний мөнгө төгрөг гээд дутахгүй байсан ч эцсийн хариу нь хагалгаанд орох боломжгүй, найдваргүй гэсэн хариу сонсоод ухаан алдаж унахаа шахаад ээжийнхээ хажууд юу ч болоогүй юм шиг гүрийгээд сууж байна. Хөхний сүү татараад эхэлсэн, ээжийн маань бие улам муудаж байна охиноо хажуугаар нь асарна гээд надад ерөөсөө ч ээждээ зарцуулах цаг зав гардаггүй. Арга ядахдаа аавд нь хэсэг аваачиж өгдөг юм уу гэж бодохоор намайг доромжилж охиноо голсон хүн шүү дээ тэглээ ч охиноосо яаж холдоноо гэж бодохын. Уг нь амьдралын боломжтой айлын, бүр тийм эрхээрээ наадсан хүн биш болохоор түр өгчдөг ч юм билүү гэж бодохын. Надад үнэхээр шийдэхэд хэцүү байна. Та бүхэн энэ тал дээр юу гэж зөвлөх вэ?
Ээж маань их сэтгэлийн тэнхээтэй хүн би амьдраноо эдгэнэ зүгээр гээд л инээгээд байгаа. Дотроо ямар байгааг нь би мэдэж байна. Манайхан бүгд ажил төрлөө хийж цалингаа эмчилгээнд өгч байгаа болохоор нэг нь ч ажлаасаа гарч ээжийн хажууд байж чадахгүй байгаа. Үнэхээр хэцүү юмаа. Хорт хавдар тусаад эдгэсэн гэж хүмүүсий ам яриа сонсох юм. Сайн ардын эмч, эмчилгээ хийдэг газар хүн байвал надад яаралтай хэлж өгч туслаач. Эдгэсэн хүн байвал туршлагаасаа хуваалцаач. Ээж минь байхгүй бол би яаж амьдрахаа үнэхээр мэдэхгүй байна. Бас охиноо түр өгөх асуудлын талаар зөвлөөч.
Зөндөө их сунжруулж эмх замбараагүй бичсэн бол ойлгоорой. Хүн хүрч худлаа ярьж хулгай хийгээгүй энэ амьдралаа авч явахад яагаад ийм хүнд зүйлүүд үргэлж тохиолддог байнаа гэж хааяа бодох юм. Заримдаа амьдралд гомдох юм даа. Эцэггүй охиноо, өвчтэй ээжийгээ хараад үнэхээр хэцүү байх юм. Надад туслаач… Баярлалаа.
41 Comments
acc gsn em tgd himiin emchilgee bur dorduuldag gsn shu. acc bol mald zoriulsan em bolohoos huniih bish !!! Himiin emchilgee amidrah hugatsaag tur urtasgadag bolohoos edgeedguim gsen
Modnii 2 t energiin emch bga. Delhiid hosgui chadvartai hun bga. Edgesen humuus zunduu bdg yum blee.
Сайн байна уу? Чиний зовлонг ойлгож байна. Манай нэг ах эгч хоёр ханилаад 10 гаруй жил болж байгаа ч хүүхэдгүй байгаа. Саяхан гэрт нь очиход гэр эзгүйрээд хэцүү юмаа. Хүүхэд асарч авах гэхээр олдохгүй юм гэж байсан. Та хэрвээ хүсвэл би тэр ахтайгаа танилцуулж холбож болно шүү. Надтай холбоо бариарай. Adiya_1203@yahoo.com
Solongost hvmvvs mash ih hort havdaraa yalan diilj bgaa gsn. Arga ni mash tsever agaart, shine nogoo idej , byasalgal hiij, uuland avirdag. bvr hoorondoo mash ih hugjiltei bdg gsn. Bvr group bdg gsn shde. Tsever agaar organic bvteegdehvvn bas setgel sanaa , erch hvch gsn uriatai gelvv. vvnees harvaas eejiigee tsever agaart, vitaminlag hool ugch setgel sanaag ni uudrug bailgaj, bi uvchintei gsn bodliig tast. Medeej amargvi ch hvn tsagaa tulahaar ym bvhrng hiij chaddag gdgt itgedeg.
Namaig iim yum bichij bgaad uuchlaarai. Hort havdar l bol hort havdarshuu dee. Bi sayahan eejiigee ene uvchnuur aldsan. Eldev humuusiin yaria unen hudal ni medegdehgui hetsuu yum bilee. Hor buh bie eer ni tarsan bol naidvargui gesen ug.Gashuun ch gesen unentei evlerehees uur argagui.Evii dee eej chin dotroo ih shanalj zovj bas uvduj bgaa daa.Eruul bgaa bid nar erduu ter uvdultiig mederch chadahgui.Ali boloh duraar ni, chuluutei bailgaarai. Hajuugaar ni eldev havsrah uvchin bhgui bol gaigui baij boloh.
Ohinoo asrahiin tuhaid ali boloh uuruu harsan ni deer. Ah duu hamaatan sadan buh bolomjit gartsuudiig haihad bolno doo. chi uuruu hajuud ni bh yum chin.
Chamd iim hetsuu ye irj bgaa ch ene buhniig davan tuulj chadna gedegt itgej baina. Hunii amidral deesh doosh yanz yanz bolj baidag ter shatiig davaad yavj bna gej bod. Neg l udur chi davan tuulsan bna. Chadaarai. Neg haalga haagdahad daraagiin haalga neegdej baidag gedeg.
Davaad gar aa. Ohinoo ter muuhai hund buu ogoo. Ah egch geed gaigui humuusees tuslamj hus. Hunii hun shal demii. Naad neg baliar har yum chin ogt tus bolohgui shuu. Harin ch ohiniig chin tamlaad hayj magadgui. Tegeed deerees ni ulam chamd zovlon nemne. Iimd ohinoo yamarch baisan ooroosoo salgaj bolohgui tegeed buh yum saihan bolno geed zutge.
Eejgvi horvoo hetsvv shv
Sn bnuu my setgegdliig unshval 94128163dugaarlu zalgaarai acc gd emiig chamd ogoh gsiin bi eejde zoriulj avaad ogch amjaagvi eejiigee aldtsan.chamd baga ch gsn tus boloh boluu gj bodlo.
ohinoo uuruu usguh ni deer. naad hetsuu asuudal chin tur zuuriinh. uurdiin asuudal gej bh bish.
eejiinhee hajuud uudrug baih heregtei, eejteigee dandaa eyereg zuil yariarai. dandaa setgel uudrug bailgaarai.
bi bas etseg eh 2 – oo 1 jiliin zaitai elegnii havdraar aldsan, delhii humruh shig l bolson doo, odoo chi gantsaaraa bish gedgee oilgoh heregtei, ohinoo ter hayad yavsan hund buu ug, tur ch bai buu ug, buu durs, ohinii chini zaya gomdono, yaj iigeel amjuul busgui mini, odoo chamd ohinoo asrah, eejiigee asrah 2 ajil baina, ali aliniig ni tenstuu asar, busgui hun ih huchtei baidag um, gantskhan jil guriichih tegeed uchir baidal ni oldonoo. chi hamaatan sadnaasaa bolomjiin hun baival eeljilj eejiigee asrah talaar neg tuslamj avahiig bod, chamaig oilgoj baina, ene elegnii havdar geech umiig setgeliin hattai baij l davah um shig baina lee. ih setgeleer unadag gesen, uvchtei hun gehed eej chini mundag baina, elegee hairlaj elegee enhriilj, elegteigee sain saihan zuil yarij baih heregtei gene lee.
Оточ Одь уламжлалт эмнэлгийн Баатар эмчийг хорт хавдартай олон хүнийг эдгээсэн гэсэн ном уншиж байсан. 1 дүгээр хороололд байдаг, эмнэлэг нь. Нетээс хаягийг нь хайгаад үзээрэй.
setgeleer bitgii una. Ohinoo bitgii uguurei. Buh yum saihan bolno. Burhan chamaig harah bolnoo. Ene olon hunii saihan setgel chamaig demjij baina.
hi bvsgvi min chinii zovlong bi mas sain oilgoj bn bi aaviigaa bas elegnii ovchinoor aldsan eh hvn bn hvvhdiig chin bi heseg haraad ogii bi ooroo ohintoi ooriin ohin shigee l hairlaj halamjlah bolno sanaa zovoltgvi nadtai holbogdohiig hvsvel haygaa vldeegeerei
googleiin helsen yag unen sain ineelgeh heregtei ene emchiin yariltsalgiig zuragtaar uzej bsan yum bna edgerdeg gesen shuu itgeerei hun ineeheer bulchirhainuud ajillaj eheldegyum bna lee shuu onoo margaashgui nasgui gesen hun edgersen tuhai yarij bsan bi bishirsen setegleer bitgii unaarai
Deer zaaval unshaarai helsen baina buuriin bohi ged ,olon hunees sonsoj baisan heregleed turshaad uzuul gaj nuluu bagatai baihaa
Ta buhendee mash ih bayrlala:). Bi ooriigoo dutuu unelj baisan baina. Chadna gevel hun yug ch chaddag yum gesen ug nadad mash ih uram zorig ogloo vas ta buhnii zovlogoo… Bayrlalaa
Yamar hetsuu ym be bi ungursun zun hamgiin hairtai hun boloh eejiigee ene uvchinoor aldsan odoo ch nadad hetsuu baidag gehdee bii huuhedgui baisoon odoo harin jiremsen, eej min irj baigaa gej boddogiin.Havdar userhiilsen bol ter ACC hereggui ee teriig udaan hugtsaanii tursh uuj bj ehnii shinj temdeg ilerne iim hund yed nuluuj chadahgui yadraahiin nemer.. Odoo havdar sudlaliin hunguvchluh tasag jaahan togtooh, taivshiruulah emchilgee hiij magadgui ym tiishee handaad uz. Chinii hiij chadah ym eejeesee alham ch bitgii holdooroo hajuud ni baigaad sain asarj buutsiiluurei. Huuhdee hamaatnii ih surguuli murguuliin oyutan ch yum uu huduu ajilgui bdg ah duugiin hun baival guigaad haruulj boldoggui yumuu
Ohinoo yasan ch hajuugaasaa buu holduul. Bi 5 sartai nyalh huuhedtei deerees ne jiremsen bhdaa harwalt uguud bosoj chadahgui bgaa tom bietei aawiigaa asraad bolool baisan boldog l yum .
Hvvhdee ugnu gej yaj bodvoo.guravhan sartai amitniig shvv.svvliin shatandaa orson bol yer n hettsv de setgeliin hattai l bhaas uur yah bilee.
Buh biyer ni tarchihsan bol yanz buriin emchilgee hiij iish ni tiish ni avch yavaad hereggui l bolovuudaa bieiig ni bas zovoohguu baih talaar bodoh heregtei. Ooriinhoo chadah zuiliig etsesig ni hurtel hiih heregtei eejdee hairtaigaa sain hel hajuud ni ali boloh udaan oir baihiig bod. Sain saihan ug helj hairlaj bgaagaa urgelj medruul.
Xаяад явсан хүнд түр ч гэсэн хүүхдээ бүү өг.
jamsran gej neg buural bdag daa hedheh honogiin umnu zaluu.com sait deer yriltslag ni baisan ter hunii nomch bdag elegnii mash hund ubchtei bgaad edgesn ym bilee nom zardag humuusees nomiin olj avad uurtein holboo bariarai
Tbd anduudiin ard elegnii 1nomeriin emch baigaa tiishee och madh sain shuu huswel haygii ni awaarai zugeeree edgene chi uuruu uudrug bai buh yum saihan bolno
Буурын бохь өмнө говийн хүмүүст их байдаг юм билээ. Буурны араа шүлснээс гардаг тийм зунгаг цагааг зүйл байда атла усанд хийхээр хар өнгөтэй болдог юм билээ. Уухад их эвгүй гэдэг ч уусан хүмүүс дорхоноо босдог гэсэн малын гаралдаг зүйл болохоор хор нөлөөгүй байхаа. Заавал туршаад үзээрээ хавда нь бүр эдгэрээд эмч ар хүртэл гайхаж байсан тохиолдол байсн гэсэн
Сайн байна уу? Ийм өвчин тохиолдсонд тун харамсаж байна. Ээждээ буурын бохь уулгаарай. Хорт хавдартай өнөө маргаашгүй гэсэн хүмүүс усанд найруулж уугаад одоо хүртэл амьд сэрүүн явж байна хорыг нь тархаадаггүй бас их сайн юм билээ. Туяаны эмчилгээнд орсон бол үйлчилгээ нь мууддаг юм гэсэн. Миний мэдэх элгэний хорт хавдартай гэдэс нь хөөгөөд өнөө маргаашгүй гэж байсан ах буурын бохь усанд хольж уугаад 3 жил амьд явсан шүү. Хорт хавдартай хүмүүс буурын бохь уух нь их зүгээр гадуур нээх зардагүй ч хайвал олдох юм билээ. Заавал хэрэглээд үзээрээ.
Сайн байна уу? Бүсгүй минь өөдрөг байгаарай. Ээжийнхээ сэтгэл санааг өргөөд, чи өөрөө ч өөдрөг байх хэрэгтэй гэж бодож байна. Оросын ACД гэж нэг шингэн эм байдаг. Дээр сэтгэгдэл дээр ACC гэж яриад байна. Тэр эм хавдар за тэгээд ер нь бүх зүйлд сайн гэсэн. Тайлбар дээрээ нэг хүн юуны ч гэлээ дээ нэг хорт хавдартай байж байгаад тэрийг уугаад эдгэсэн тухай бичсэн байна лээ. Их муухай үнэртэй, мэлхийнээс гаргаж авсан эм гэсэн. Монгол тайлбарыг нь уншсан чинь бүх л өвчнийг анагаах чадалтай гэж байна лээ. Тэрийг хэрэглэвэл яасан юм бэ? 100мл байсан байхаа 25,000 төгрөгийн үнэтэй. Монгол тайлбартай. Эмийн санчдаас асуугаарай. АСД гээд… Үрэвсэлд л их сайн гэсэн. За тэгээд хүчтэй, сэтгэлийн хаттай байгаарай. Бүх зүйл сайхан болноо. Сайн сайхныг хүсье.
зарим эмнэлэг худалаа шуу хавдар сэтгэлийн евчин байдаг юм элэгний жамсран гээд евген одоо хуртэл амьд байна инээлгээд л бай тэгвэл эдгэнэ гое юм яриад л гое хоол хийж егеед л хуухэдээ асраад л бай дараа нь хэзээ ч харамсахгуй 1 хороололд цамба гарав тэнд оточ одь гэж эмэнэлэг байгаа баатар эмч гэж хун байгаа судас барьад эдгэх эдгэхгуйг нь хэлээд егнее амьдрал баялаг шуу надад ийм дайраад онгорсон юм да
huuhdee buu og. ah duu hamaatan sadnaa irj asraltsaaj gej gui. huuhed tur avaad baih surguuliin joohon huuhed baisan ch bolno shdee.
HI? Ahiin duu zorigtoi huchtei baigaarai burhan hund daaj chadah achaag ni l uuruuldeg gedegiin chi chadnaa amjilt! ohinoo uuruusuu bitgii holduulaarai! Eejiih ni uvchin heddugeer shatandaa baigaag medehgui yum gehdee yamarch baisan chi 2-langiih ni derged ni baigaarai!!!…
Миний аав яг тиим элэгний хорт хавдартай байсан Архи тамхийг тамтаггүй хэрэглэж байсан, Тэгээд хагалгаанд ороод элэгнийхээ 70%-ыг тайруулж авахуулсан хавдартай хэсгийг Одоо түүнээс хойш 6 жилболж байна Түүнээс хойш нэг ч удаа архитамхи хэрэглээгүй гялалзаад л явж байна даа Чамайг битгий сөхрөөрэй гэж хэлмээр байна Тийм арга хэмжээ авч болохгүй юм байхдаа,Сайн судлаад гүйгээч Хүүхдийн тухайд бол бодох ч хэрэггүй шүү Битгий шантар чи ялна
Manai Bagshiin tanidag hun havdar tusaad edgesen gesen . ineediin kurs emchilgee.Tend 3n sar yvad havdar or morgui arilsan gej bnle. Odor bolgon 2-3n tsagiin tursh ineegeed l baidag gesen. Ene bol uneheer battai unench havdar ni hortoi horgui baisniig ni sain medehgui bn.Mongold iim emchilgee baidag uguig sain medehgui l bn baiga baih gej naidaj bn.
Eej chn vr hvvhdvvdinhee tuluu sn zalbiraad bai tegwel edgene.munkh nar eej gd orood ychriig n olootoi.olon hvnd uwchtei hvmvvs zalbiraaf edgesen bdgiin.chi tvr tysdaa bj chadna gewl ohinoo etsegt n uguud eejiigee amidryylahiin tuluu yawd naashtai bold irehr n ergvvld awchihaa.chamg ingj gvij bh hoorond ene hviten ehelj bhd uwchin tysgaad bas emnelg gj yawj bhaar yamar ch hvns ilvv tursun etseg n pampersiig n hvrtel beldeed harj chadna bh.neg tals ene ih ajliin hajyygr sanhvv hvnd bn bh.hagas umuu bvten snd ergj ochood bn shdee.bvvr tag bolh bish.teghgui bol eejiigee ungursnii daraa haramsaj şyhaar hajyyd n udur bolgoñ harsn n dr.
1.хүүхдээ өөрөөсөө бүү холдуул 2.хорт хавдар сүүлийн шатандаа орсон бол хэцүү 3. би өөрөө эцэг эхээ жилийн дотор 2 ланг нь өвчнөөр алдсан хорт хавдараар, хамгийн сүүлд эмнэлэгийн орон дээр л харсан. Чи харин хажууд нь байна. Айгаад байх зүйл байхгүй зоригтой бай. Энэ байтугай юмны ард гарна
yasn hetsuu ym bee hund eej gants l zayaane chi ih uhaantai ymshigee bi odoo bas 7sartai ohintoi boldog bol tur haraad ogii ter aawdne yaaj ogch bolhiin ter demii
Чамайг гээд ирсэн нялх амьтныг өөрөөсөө бүү холдуул. Төрсөн ах эгч байгаа бол тэднээсэ ээжид ирж дэм болооч гэж хэл. Хүүхэд ээжтэйгээ заавал ээжтэйгээ байх хэрэгтэй шүү.нялх үрээ аавд өгвөл чамд ямар их гомдох болоо.хаяад явсан хүнд түр ч гэсэн хүүхдээ бүү өг
Бүх зүйл сайхан болноо. Өөртөө болон үрдээ ээждээ итгэлтэй байгаарай.
orosiin ACC gej em bna interneteer haigad uz. mongol hel deer ch medeelel bga. buh turliin havdart sain. manai aav hododni havdartai bij bgad userhiilegui gej hagalgand orod 2 jil amidrad nas barsan. bi uchrin oilgogui bolohor aavda uguugui baisan. manai hamaatni ah hagalgaand oroh bolomjgui gesen ter emiig uugad 4 jil bollo amid bna. sain sudlarai
Сайн байна уу бүсгүй минь. Битий тийм гунтринга бай. Бүх юмыг өөдрөгөөр бод. Түрүү жил манай эмээг элэгний хорт хавдартай байна сар болоод л үхнэ гээд л эмч нар хэлээд бид нар их цочирдсон. Гэхдээ бүх биеэр нь тархсан нтр гэж хэлээгүй л дээ тэгсэг одоо амьд өвчиныг ч бид нар мартуулж чадсан өвчин гэдэг чинь чиний сэтгэл бас ээжийн чинь сэтгэлээс хамаарна шүү гол нь элэгний хавдар өвчин гам сайн барьж сайхан өөдрөг л байх хэрэгтэй юм байна лээ. Чи ингээд яанаа гээл байвал бүх юм бүтэхгүй хөхөнд чинь ч сүү орохгүй маамуу чинь зовно ш дээ. Ээжтэйгээ сайхан ярилцаал өөх тосгүй хоол унд хийж идээл охиноо тэврээл өдрийг сайхан өнгөрүүл. Зовсоны эцэст жаргал ирдэг юм шүү
Ohinoo ogood demii baih gej bodoj bna, etssiin etsest chamaig hayad l ywsan hun bna shuu dee tiim hun itgel daaj tur harlaa ch gsn butsaaj uguhuu gui yu gdg ni burheg, ogson essen ym ch bolj magadgui l ym bna…. Zuuriin zowlon gej shudee zuugaad zutge dee ho, chinii setgeliin tenhee l medne. Chadna gewel hun yug ch chaddag l yum bna lee.
Buh yum n saihan shiidegdeesei gej zalbirii yasan ch hetsuu yumbdee bi udku turuh bologui bsan bol ohiniig n tur ch boltugai haraad uguhsun eejiinhee derged bgaarai tus boloh hun oldoh bolnoooi setgeliin tenheetei huchtei bgaarai
Snu ohiniihoo talaar btgii tegj bod naad bodloo hayaarai hvvhedee ogood ywuuljuul hoorhii byatshn vr chni gansrana shv hvvhdee bod