Би архинаас гарч чадахгүй байна…

Getty_H_110111_DrinkingWoman

Сайн байцгаануу би одоо 27-той эмэгтэй надад нэг асуудал байна, юу вэ гэхээр би архи уудаг юм л даа. Бүр өдөр болгон, үүнээс би гарч чадахгүй байна. Архи уухгүй бол сэтгэл санаа минь тавгүйтэж бие өвдөж зүрх минь дэлсдэг бас хамаг бие салгалаад л эхэлдэг. Тэгээд уухлаараа зүгээр болчихдог юм. Үүнээс болж би эр хүнтэй дотно сэтгэлийн холбоо үүсгэж чадахгүй байна, эрчүүд намайг архи уудаг болохоор буруугаар ойлгож ашиглахыг л бодоод байх шиг, би тийм эмэгтэй баймааргүй байна, зүгээр л намайг ойлгож хайрлах эр хүн хэрэгтэй байна. Уул нь нэг залуу надад сайн л гээд байдгийн үнэн ч юмуу бүү мэд тэр миний архи уудгийг ч мэддэг. Түүнтэй холбогдвол архинаас болоод бас л ашиглуулаад хаягдчих болвуу гээд санаа зовоод байна. Надад архинаас гарахад үнэхээр хүндрэлтэй байна. Би яавал дээр вэ?

22 Comments

  1. aftemo@yahoo.com says:

    Emchilgeend yavaad uzeech naizaa

  2. Romance says:

    Чамд сэтгэлийн гэмээр нэг шархлал байгаам байна. Түүнийгээ давж чадахгүй баахан юм бодоод сүүлдээ зүрх мэдрэлд чинь хүрээд ирэхээр өөрийн мэдэлгүй уучихдаг юм байна. Залуу хүн байна хөл дээрээ босох цаг ч байна, нас ч байна. Тиймээс өөрийн мэдэлгүй уухаа болиод чин сэтгэлээсээ сайхан харьцах найз залуутай бол эсвэл илэн далангүй ярьдаг хүнтэй бол. Тэд мэдээж буруу үйл рүү хазайлгахгүй зөв зам руу нь чиглүүлээд өгөх байх.

  3. 5555 says:

    zahidliin ezen hvsvel nadtai holbogdooroi. email-ee vldeegeerei

  4. batbaatar says:

    Архи уудаг, уухгүй байхыг чин сэтгэлээсээ хүсдэг хүний үг:

    Би 7 хоногт нэг удаа архи уудаг. Архи уухгүй бол нэг л болдоггүй. Яагаад уудаг, яагаад уухгүй байж чаддаггүй зэргийг бичвэл 1000 асуудал бий. Чин сэтгэлээсээ зөвлөхөд чи үнэхээр уухгүй байхыг хүсэж байгаа үгүйгээ сайн тунгааж бод. Цаашид уухгүй, уухыг хүсэхгүй, амьдралын хэв маягаа өөрчлөх чин хүслийг өөртөө агуул. Хэрэв чи хүсэж байвал арга олдоно. Тиймээс чи эхлээд өөрөө өөртөө итгэ, тэгж чадахгүй бол 1000 хүний зөвлөгөөг сонсоод нэмэр гарахгүй. Аливаа асуудлыг эхлүүлэхэд хэцүү байдаг. Чи үнэхээр өдөр болгон уудаг бол чамд шийдвэртэй алхам хэрэгтэй. Архи уудаггүй ерөндөг тавиул.Чамд архинаас гарахад 6 хан сар хэрэгтэй, архинаас гарсны дараа чамд дор хаяж 50 жилийн амьдрал байна. Ирээдүйн амьдралаа эрүүл, идэвхитэй өнгөрөө. Өөрийнхөө оюун бодолд л итгэ, өөр хэн нэгнээс аврал эрэх хэрэггүй.
    Амжилт хүсье.

  5. ganzo says:

    архинаас гарахыг хүссэн хүмүүст туслана үнэгүй

  6. Green says:

    нэмж хэлэхэд S -н хэлсэн зөвлөгөө зөв хэдий ч шууд эхэлж хэрэглэлгүйгээр эмчийн заавраар , эхлээд өөрийгөө чадна гэсэн сэтгэлзүйгээ бэлдэж байж хэрэглэх хэрэгтэй шүү. Хүн хүний бие махбод хүлээн авах чадвар бас өөр учраас сонголтоо хийж л байгаа бол бүх зүйлээ шинээр, ухамсартайгаар ойлгож эхлүүлэх нь зөв байх гэж бодож байна. Чи мэдээж чадна. Энэ  хамаарлаас гараад аз жаргалтай сайхан амьдраарай 

  7. Green says:

    Өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй. Муу зуршлууд бол хүний сэтгэцтэй ялангуяа мөрийтэй тоглоом, архидалт бол үүнтэй салшгүй холбоотой байх.Сэтгэцийн өвчин гэдэг шууд утгаараа биш тэр зүйлүүдэд донтож байгаа тэр давтамж, хүсэл зэргийг тархинд суусан сөрөг рефлексүүдтэй хамааралтай байх гэж бодож байна.Тиймээс эмчид ханд, сэтгэлзүйчид ханд, тэд л хамгийн үр дүнтэй зөвлөгөөг хэлнэ. Харин дагаж мөрдөх нь ёстой өөрийн чинь хэр ухамсраас л  харагдана. Чи үргэлж залуу амьдрахгүй. Яг сайхан амьдаръя гэсэн тэр үед чи бүхнээ алдсан байх вий. Тэр бодлыг өөртөө сайн ойлгуулаад энэ бодлоосоо айж байх хэрэгтэй. Тэгвэл чамд арай илүү хүч орж мэднэ. Би яагаад айх хэрэгтэй гэж хэлсэн гэхээр Түвдчүүд айдас гэдэг зүйлийг эрхэмлэдэг гэнээ. Учир нь нүгэл хийвэл чи зовно ч гэдэг юмуу айдсаар дамжуулж тэдэнд зөв амьдралын хэвшлийг бий болгож болдог гэнэ. Хүн юмнаас айж, ичихээ байхаараа юуг ч хийж эхэлдэг тухай /зөв тайлбарлаж чадаагүй байж магад/ сонсч байсан юм. Үнэхээр л гармаар санагдаад бусдаас зөвлөмж авч байгаа бол зөв гэснийгээ хий. Хэрвээ хий дэмий цаг үрж байгаа бол чи үнэхээр арчаагүй юм л гэж хэлэх байна.Чамайг архичин, арчаагүй гэж доромжлохыг урьтал болголгүй зөв замд ороосой гэж хүссэндээ бодол санаагаа хуваалцаж байгаа хүмүүсийн итгэлийг ч бодсон чи өөрчлөгдөх хэрэгтэй. Мэдээж хүсээд байгаа ч чадахгүй байгаа учраас яаж гарч болох арга замуудыг нь хэлж өгөх эмч, сэтгэлзүйчийн зөвлөгөөг маш сайн дага.

  8. tuya says:

    s-ee Vitamin B giin undur tuntai unicitygiin slim gedegiig haanaas olj abah uuu. haaguur zardag yum

  9. hi says:

    hi bn  .. 34 jil bish shvv…3-4 jil   ODoo bi 31-tei

  10. hi says:

    Sain bn uu.Bi ch bas iim baidaltai 34 jil bolj baina. Bvh zvil ee aldaj-hen ch bish bolj baigaagaa medseer baij chadahgvil baina.Gol ni bi ih gantsaarddag baisan terneeseel bolj uudag bolsoon.Nadad mash olon hestvv asuudluud /ar ger ajil oor busad baidag baisan odoo ch baisaar l bn.Ehleed setgelee taivshruulj aidsaa darah gej uudag bn. Svvldee orson.ODOO BI SVMD YAVDAG YUM UU GEJ BODOJ BAINA DAA… hervee chi hvsvel holbogdooroo.Hamtdaa vvniig davj garah yumsan. setgeliin dem tvshig boloh hvn heregtei baina.. s_mgl10@yahoo.com

  11. Zaluu says:

    Ehleed arhinaas gar! Daraa ni hani ijiltei bolohoo bod. Hayagdchih boluu gej sanaa zovohiin orond yaj arhia hayahuu gej sanaagaa zovoogooch. Arhind orchihson bolhoor bie chine salgalaad bhguu yu nehej baigaa ni ter.  Uuhaa l bolichooch 3 honoj chadval 7 honoj chadna. 7 honoj chadaj bgaan bol sar uuhgui baij chadna. Tegeel garchihna shd. 

  12. 유나 says:

    Aldaat bichsen bol sorry

  13. 유나 says:

    Uuruu uuriiguu ylan diileh heregt  bi chadna bi uuhgvi gej bod  .bodsondoo hvrne geed uuhgvi bh heregt uuruu uuriiguu l diileh heregt 10 njiliin daraa bur arhag btson amidralgbi ger bulgvi awgai bhiig hvsehgvi bgaa l bol odoohon arhi uuhaa zogsoo.bi chamt chatsuu yum bn saihan gerelt ireedvi bidniig hvleej bgaashvvde.henees dutdag yum saihan ercht hvcht amidraarai arhi amidraliin daisan muu nz nuhduusuu hol baigaarai iluu dutuu zaluusaas hil bai neg ashiglaj awaal suulee gawchiilaad zugtaah hugiin yumnuud ih bii.uuruu uuriiguu hugjuulj zorilgo bwal urdaa tawi bhgvi bol zorilgoo todorhoilj alham alhamaar uragshlahiig bod .arhi bitgii bod ireeduigee l bodooroi

  14. woman says:

    Chi chin emegtei hun shu dee bugdiig yalan diilj bugdiig uuriin husseneer hiij chadna shu de ireeduin eej hun inged uugad yavbal eruul huuhed turuhgui shu. Uudag munguuruu uuriinhuu durtai surgaltand suu tgd ter chigleleeree uuriiguu baiya getel ni hugjuul baar sav arhi darsiig tolgoinosoo archij hayad nam devter fitnes zaaltai bas basseintai naizal. Udalgui chi uuriiguu shal uur erch hucheer medreed ehlene.

  15. Turuu says:

    Uhaanaa uuchhaar chine humuus ashiglana l gene shd. Jaahan uhaantai amidrahgui bol udahgui chinii ireedui chine shoroond door haragdah bolno shuu

  16. sara says:

    Bvten sn bolgon ub palaces boldg lektsend syywal arhi bitgii hel uwchingui bno.

  17. sara says:

    Ezen hicheewel hywi zaya hicheenee.arhi yyh zawgui bol.tegd tarhi chn vnengeesee yyhgui gd hvleegd awchihwal yyhgui bno.baas iddgui gd hvleegd awsn bdg shig.dara hvvhd turvvlne amidral zohiono.za amjilt yhamsar shvv.

  18. mr.hitch says:

    Odii 27toi baij oortoo archaatai baildaa end ingej zahia bichihiin orond emchilgeend yv gol n chinii setgel arhiig hayj chadah ymuu ooroo ooriigoo ylan diileh eseh chin chamaas l shaltgaalna bolie geel bolichih hereg shuu dee bi ch bas naigui uudag bsan odoo bol jildee 3-4 udaa bayar eslol naiz nohodteigee uudag arhiig boddog ch ugui ooriinhoo dotor bgaa muu hunee ylan diilj amidralaa sonirholtoi bolgoj amidralin idevhtei bai

  19. uka says:

    Arhi anas garna gedeg bol mash amarhan hereg. Arhi uuh gesen uyedee orond ni coca cola esuul zugeerl us uuchihaj bai. Tgel buh uzil shiidegdne. Uumaar sanagdsan uyedee neg uur yumaar orluulah l heregtei dee. 

  20. baby says:

    Ugui Yaj yavhaarAa ingej arhind ordog bnaa boli boli iim joohnoosoo hairan saihan zaluu Nas 

  21. S says:

    Vitamin B giin undur tuntai unicitygiin slim geed bgaa. Teriig  heregleed bi arhi tamhi 2 iig shuud haysan. Odoo neg ch tamhi soroogui neg ch pivo amsaagui 2 jil bolj bna. Arhi tamhinii uneriig ch avch chadahgui bolson.  Urid n uudag bhad bngA l heregleh husel sedel turdug bsan. Odoo bol ogthon ch ter tuhai sedel tolgoid orj irdeggui. Ergeed bodohoor arhichin bsan ue mini denduu haramsmaar harin saihan tsag hugazaa. Chi iim saihan zaluu nasaa bitgii haramsaltai unguruu. Zaaval arhinaas garah heregtei shu. Setgeldee shiidemgii hatuu bgaarai.

  22. Миний өнцөг says:

    emchid uzuul. Amidraliinhaa hevshliig oorchil. Jaahan l zorig gargachih. Yaj amidarhiig morooddog ve tegj l amidar l da.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.