Би ийшээ захидал илгээж буй зарим нэг хүмүүсийн адил айхтар хүнд зовоод хэцүүдээд байгаа юм байхгүй. Гэхдээ өдөр бүрийг өөрийн эрхгүй жижиг сажиг юмнаас болж бачимдаж бухимдаж өнгөрөөнө гэдэг залуу хүн минийи хувьд хайран санагдаж байна.
Би нөхөртэйгөө нийлээд нилээн олон жил болж байна. 10 жилийн төгсөх ангидаа шинэ сургууль руу шилжиж тэндээ нөхөртэйгөө анх танилцсан. Дурлаад үерхээд хайрлаад явахад бүх л зүйл нь сайхан санагддаг гэдгээр би сул талыг нь огт анзаараагүй явсан.
Цаг явахын хэрээр нэг нэгээрээ дутагдал муухай занг нь мэдэрч эхэлсэн боловч салаагүй. Амин хувиа хичээсэн бусдыг хүндэлдэггүй, найзуудынхаа дэргэд намайг хатан хаан шиг л тойлох боловч 2-уулхнаа байх үед амнаас нь гарахгүй хэлэхгүй үг гэж байхгүй.
Би амьдралдаа анх удаа л ийм аймар үгсийн насны хань гэгдэх хүнээсээ сонсох болсон. Одоо бол бүр дассан гэхдээ л элдвээр хэлэхээр нь их бачимддаг. Хэрэлдэж муудсан үед гараал найзуудтайгаа уугаал явчихдаг. Би гэртээ торойгоол үлддэг. Найз охиддоо хэлэх дэмий юм билээ.
Сүүлд нь зовлонгоо ярьсан биш хавиар нэг юм болгочихдог юм билээ. Гэрийнхэн санаа зовчих байх гээд тэдэндээ юу ч хэлдэггүй сайхан байгаа юм шиг л харагддаг. За энэ яахав. Гол нь хадам ээж гэж хэцүү хүн байх юм. Хүү нь бол бараг соосогноосоо гараагүй юм шиг л хандана. Байнга залгаастай яриастай юу хийж яаж байна шалгаагаастай. Намайг байнга сонжоостой.
Юуөмсжийнө иджийнэ уужийна хянаастай. Хэлээд уурлаад байвал нөхрөө 2 хүний дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг хэцүү байдалд орчих байх гээд гүрийгээд л байдаг юм. Гэвч ойлгодоггүй хүн бол ойлгодоггүй л юм байна.
Ер нь анхнаасаа л эр хүнийг засарна ухаарна гэж бодож суух хэрэггүй юм билээ охид минь. Тэнэг хүн тэнэгээрээ л үлдэнэ гэдэг шиг мэдрэмжгүй хүн ойлгодоггүй хүн бол тэр чигэрээ л насыг бардаг юм шиг банйа. Зүгээр л бачимдаад бодогдоод ярих хүн байхгүй болохоор та бүхэнтэйгээ хуваалцлаа.
Боломж олддог бол ганцаараа л амьдрах юмсан. Муу эртэй ханилан зовсноос эрх дурараа сайхан амьдрах юмсан. Гэвч муу охиноо бодохоор чадахгүй юмдаа. Охин үр чин аавдаа амь байх юм байна шүү дээ. Томроод ирэхээрээ л ээжийнхээ битүү унагасан нулимсийг ааваас нь эмээгээс нь болдог байсныг мэдрэх байхдаа.
Салмаар л байна. Би эрх чөлөөг хүсч байна.
26 Comments
хүүхдүүд лав 12,13 хүрэхээрээ ээжийгээ ааваас нь болж зовж байгааг мэдэхэээрээ салаасай гэж боддог юм байна лээ би хүүхдүүдтэй ажилдаг
чадахгүй бол тэгээл доромжлуулаад нохой шиг хөөгдөж гарах хүртлээ хоолы нь хийж хирий нь угаагаал бж бхгүй юу да
ганц байгаа дээр нь салаа насаараа тамд амьдрах гээ юу
Muu ug gedeg uhen uhtel setgel urna. Cham shig amidrsliig uzlee. Uuriiguu l bodson dr bdgiig hojuu uhsarsandaa haramsdag
Nuhur chini gehdee gomdmoor l yum.yasan gej tegj eldweer heldiin.anh tegj helhed ni l shuud uzeltseh bsiin.duugai bhaar naaduul chini dawraad bdiin uhaantai nuhur bol tehguilde.eswel uuduus ni yag uur shig ni zan gargaad medruuleh heregtei.ene erchuud suuhaasaa umnu chuham l hamgiin saihan ugs,hamgiin saihan beleg selt l barij guideg bsan bj suuchaad yaahaaraa iim teneg boldog bnaa.emegtei hun gomdooson er hun uudtei ywahgui de.hezee 1n tsagt uur deer ni buujil taaraa.ehneree hairlahad yaadag bnaa emegtei huniih hairlah tusam ulam l sergedeg yum shde.gunduu bh sergeg bh erchuudtei salshgui holbootoi!!!
Salah amarhaan harin chi huuhdiinhee ireeduig bodoj uzsnu?aaw ni bhgui huuhduud ymar uruwdmuur bdag geech.nudniih ni huurhun gal tsogtoi harts ni gunigtai bolj ,aawtaigaa eejteigee hamt bhda shulganaad uimuuldeg ni bolij duugaa huraasan ug tsuutei,bodlogoshirson,guliisun l boldiin bna le.chi salhiinhaa orond shine hariltsaa ehluuleed uzwel yaadiin?nuhruu hairlaj enhrìilj,hamtdaa gaduur hoolloj zarim ued ohinoo aaw eejiindee gants honuulchaad nuhurteiguu 2lahnaa dars shimeed jijighen ch gesen 2biynde shiree zasaad ch yumuu tegeed uzwel deer bishuu!
Nuhur chini hun baindaa bas oilgoh bailgui de.1t hariltsaagaa shinechleh geed uz.2t chi gutrangi sanagdlaa.bitgii iim gutrangi sul doroi bai.geriin ezegtei iim bhaar nuhurt bas l iim energi ochino.saihan ineemsegleed uz.bainga uurtai bwal nuhur chini chamaig hezee ch saihnaar huleej awahgui shu.buur bolohgui bol tegeed uuruu shiidee gargadaa.bi bol ohiniig chini l uruwduj bna.ohiduud hezeenii l aawdaa hairtai bolhoor byatshan zurh ni gunigtai l boloh bhda!
Bi uuruu salsan tegeed ohinoo ymar ih uurchlugduj bgaag haraad zurh zusegddeg.ted joohon geltgui gunigldiin bna le shu.ger bul ewtei nairtai eleg buten bh shig az jargal haana bhgui shu sain bodooroi!
Salaad yaxwee. Boloxgvi yum gj bdgvin bn lee. Nom unsh. Xariltsaa, dald uxamsar, energyn chigleleer unsh suralts. Jaaxan l xicheechix. Uurtuu itge. Bi uuliig nuraaj usiig ch ergvvlex xvchtei bj gantsxan xvniig jargaltai eyreg bodoltoi bolgoj chasaxgvi gejvv gj bodood vzeerei. Amjilt bvsgvi mini.
Zaluu Huuhnuuded belen yuman deer buuh sonirhol ih uyed nuhruu bazaj barahaa baisan sain ehneruud l hunii hool beldej zaluu nasaa ursen bdg. Joohon aihtar avgai nar bol nuhruu bazah argaa medeh l bsn bh
salj chadahgui yum bol salmaar bna gej bitgii tsag garzad.
amidralaa zaluugasa bosgoson erchuud bayajchaad yagaad ehneree soliod bdag ym bol
tegej bodhoor amidralaa hamt bosgohgui bh ni zuv ym shig
jishe ni jenco avzaga mingaa ntr gl zundu l bdg ym bishu
Би бас. Би бас чам шиг эрх чөлөөг хүсч байна. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг ёстой үнэн үг. Гаднаас нь харахад юугаар ч дутаагүй, жаргалтай мэт. Яг үнэндээ нүдэндээ галгүй, сэтгэлийн зовлонтой, хэнгэтэл санаа алдсан, дуугаа хураасан зомби. Хүүхдүүдээ бодож тэвчсээр 15 жил өнгөрч. Гэвч ингэж тэвчих нь утгагүй байдгийн байна. Эцэг нь эхийг нь хүндлэхгүй элдвээр хэлэхээр хүүхдүүд нь ч бас эхийгээ тохоо больдог бололтой. Одоо тэгээд яалтай билээ
Yooo humuusee boli thuuu buh yumand sal sal sal salaad sarni geh ene tm zorgoor boldog asuudal uu? Oorsdoo oilgoj baigaa ch yumuu guu ch yumuu hudlaa setgeliin hoorlol sal gehin. Odoo ene site iig sonirhij oroh husel ch bhq bolloo. Iishee zahia ilgeey gj bodson hariu n sal l geh yum bn boliy
Хүн эрх чөлөөг хүснэ гэдэг сэтгэлийн хамгын мухраас гардаг чин хүсэл байдаг юм. Энэ хүслээ дарах тусам чиний л нүдний гал бөхнө.
Надад нэг хүн ингэж хэлж байсан юм. би чамд хэлчихэе. Чи өөр хүнтэй байж, хүнээр хүн ёсоор хайрлуулж үзээд тэр бүх буруу хайрлуулсан ( ч юм шиг?) он жилүүд юу байваа? Тэр өнгөрсөн хугацаанд надад ингэж сайхан сэтгэл тэнэгэр байх эрх байсан юм байна шүү дээ гэж духаа алгадна гэж.
Айвал бүү хий, хийвэл бүү ай. Заавал салдаггүй юмаа гэхэд та хоёрын харицаа өөрчлөгдөх ёстой.
Something’s gotta change!
Ehner ni nuhruu uurchlogdono gej boddog ch er hun uurchlogddoggui
Nuhur ni ehneree ene heveeree baih yum shig sanadag ch emegteichud asar ih uurchlogddog
Sal sal. Bi ch bas 8 jil salhuu bhuu gej bodoj bodoj neg shiideed l garsan. Erh cholootei saihan l bsandag. Daramttai amidarsanaas erthen salsan n deer.
Яагаад ийм дорой байдгийн бэ. Гараад явахад үхэв л гэж харин ч сайхан санагддаг юм шүү. Чи л шийдэх хэрэг.
Ohin chn tom bolod chamaig orhiod ywna.ter bur zowlong chn huwaltsaj chadahgui hunii hun l bno gn ug.ter ued nohor chn ulam teneg bolj oor huhentei ywaldana barag odoo ch ywalddag bh ter ued ni chi hugshirch hen ch chamaig toj harahgui awgai blsn bh bno do.tgd ert ohinoo baga der ni salj amidarla boddog bj de gj uhtelee haramsaj suh bno do.gants huhed gaigui mu hanitai bsnas bgagui ni der.
Би аливаа асуудлыг дандаа сайн муу 2 талаас нь бодож үзэх хэрэгтэй л гэж боддог. Би буруу бодож магадгүйлдээ. Гэхдээ энэ бол миний л бодол шүү. Хүн эцэг эх, хамаатан саднаа сонгож төрдөггүй. Тэгэхээр сайн гэр бүлд төрсөн бол азтай байхнээдээ. Гэтэл сонгож болдог амьдрал буюу насан туршийн хань, найз нөхдөө хэрхэн сонгосноос бидний амьдрал 100 хувь шалтгаална шүү. Ямар ч аз жаргалгүй, эсвэл хоосон ядуу, төрөл бүрийн асуудалтай гэр бүлд төрсөн байлаа гээд ханиа зөв сонгоод суучих юм бол аз жаргал гарт аяндаа л өөрөө ороод ирнээ. Үүнийг л хүмүүс сайн ухаараад ойлгочих юм бол гэр бүл болох тал дээр арай ухамсартай бодолтой хандах байхдаа.
монголоор дүүрэн нөхрөөсөө салж хүүхдээ дагуулж өрх толгойлсон эмэгтэйчүүд, харин эрчүүд нь өөрийнхөө үрийг тоохгүй хүний хүүхэд дагуулсан хүүхэнтэй суухаас өөр гарцгүй эрчүүд. Хөөрхий хэдэн жилийн дараа хөл толгой нь олдохоо больж эгч дүүс ах дүүс хоорондоо суусан тухай солонгос драм ихийг сонсох нээдээ янз нь. Нэг бол өөрөөсөө дүү залуучууд сонирхдог 30+ ганц бие хүүхнүүд, баян архи уудаггүй сайхан сэтгэлтэй нөхөр сонирхдог өрх толгойлсон эмэгтэйчүүд, архи ууж араар тавьсан эрчүүд, бие автобусны мөнгөөр үнэлсэн залуучууд их болж гэж ойлголоо.
Хэцүү юмдаа. Сал гэхээр хөөрхий охин чинь хожим бага багаар ямар амьдархыг чи өөрөө эх хүний мэдрэмжээр мэдрээд байдаг. Гэтэл нөхөр чинь чамд ийм хандахаар хэцүү байдаг. Өөрийгөө бодох нь л зөв байж болох юм. Хэрвээ чи 30 хүрээгүй эсвэл дөнгөж цухийж байга бол өөрийн бодол өөртөө зөв шүү. Чи эрх чөлөө гэдэгийг л мэдрэх хэрэгтэй. хүнтэй суугаад жаргал гэдгийг амсахгүй байга бол больсон дээр. Харин дараа нь өөр хүнтэй суугаад бүр дордуулж балрав. Ер нь л бол хүний 2 дохь нь болно гэдэг бол ихэнхдээ тух хэцүү байдаг шүү. Чи салмаар байдаг гэвч салж чадахгүй байна гэдэг чинь өөрийн ирээдүйдээ итгэл муутай байна гэсэн үг. Амжилт найз минь.
Өөрийнхөө дураар амьдараа .
сэтгэлийн дарамт гэх гээд үсэг гээчихжээ уучлаарай
Сал гэж хэлэхэд ямар амархан байдгийг, яг салах гэхээр ямар хэцүү байдгийг биеэрээ үзсэн хүн л мэдрэх байх даа. Би ч гэсэн одоо 10 жил болж байна. Болдог бол одоо ч гэсэн салчихмаар, ганцаараа амьдармаар… Гэвч худлаа байдаг юм. Хүүхэд гэдэг чинь жинхэнэ бат бөх гагнаас юм шиг. Манай хүн бол архи уухгүй, хүүхэн эргүүлэхгүй гэхдээ сэтгэлийн дарам гэдгийг 110% өгч чаддаг тийм л хүн. Маш сайн аав. Чи намайг сэтгэл зүйн дарамтанд оруулаад байна гэхээр чи бол даварсан эхнэр гэдэг. Гэтэл миний хувьд ажилгүй байсан үе нэг ч үгүй, ах дүүсд нь байнга тусладаг. Өөрөө хоолны мөнгөгүй ч ах дүү нь мөнгө өгөөч гэвэл хүнээс зээлээд л өгдөг байлаа. Тэгэхдээ хүн үүнийг ойлгодоггүй юм байна лээ. Сал гэж хэлэхэд ч хэцүү шүү дээ.
Bugd 1 hevend tsutgachihsan yum shig adilhan.
Hetsuu bna salmaar bna daanch huuhdee bodood chadahgui yum. Eniig barag niitlel bolgonoos unshij bolno ulig bolno gedegl ene bhdaa.
shuudohinoo abaad yabaad ug hun zasardaggui yum
zugeer l sal. huuhdee bodoj baina gej bitgii uuriiguu huur. daraa ni buur ungursun hoino ni amaa barina shuu. 1 l oldoh amidral shuu duu mini.