Бодоод байхад надад нөхрөө гэсэн сэтгэл тийм ч их байдаггүй юм шиг байна даа

Myths-and-Facts-Woman-Sunset-1024x680

Сайн байцгаана уу. Мэддэг зүйлээ мэдэхгүй болтлоо төөрөлддөгдөө яг тэрэн шиг л юм болоод байна. Жилийн өмнө нөхөр маань 2 эмэгтэй хүнтэй орооцолдоод би дахин алдаа гаргахгүй уучлаач гээд уйлж дуулахад нь уучилаад амьдралаа үргэлжлүүлсэн. Бид 2 тусдаа гараад 2 жил гаран л болж байна. Гэхдээ тэрнээс өмнө үерхээд бараг 7 жил болсон байсан. Хэн хэнийхээ занг мэддэг. Гэхдээ яг тусдаа гараад амьдрахаар зан нь эрс өөр болдог юм байна лээ. Би хүүгээ хараад гэртээ байдаг.

Гэтэл хэд хоногийн өмнө их сургуулийн ангийнхан уулзалдахаар болов. Сургуулиа төгсөөд 8 жил болоход анх удаа л уулзаж байгаа юм. Гэхдээ 3-хнаа л уулзсан л даа 3 найз эмэгтэй. Гэр орноо ажил хоол унд гэсээр байгаад би бараг орой 9 цагт очсон. Хоол идээд жоохон юм яриад л сууж байсан нэг мэдсэн чинь 12 болоод ресторан хаах боллоо гээд бид 3 ч гарлаа. Нэг уулзсаных дахиад ганц цаг юм яриад явая л даа гэцгээгээд миний машин д суугаад яг нэг цаг буу халлаа.

Тэгээд 2 найзийгаа гэр гэрт нь хүргэж өглөө. Бараг 2 болж байсан. Нөхөр залгаад тэр чигээрэ зайлаарай гэж байна. /Найзуудтайгаа уулзаад ирэе гэхэд л уурлаад шалтаг хайгаад л тэрийг ч хий энийг ч хий гээд байсан ч, би ер нь ямар гэрээс гардаг биш ганц удаа гарчихаад ирэе яадгийн гэсээр байгаад явсан л даа/. Надад тэгэхэд маш их гомдол төрсөн өөрөө болохоор хонууд өнжүүдээр яваад ирдэг тэр болгонд нь би ямар хориглодог биш. Уур хүрээд би танайд очихгүй аавында очлоо гэлээ тэгсэн тэг тэг аавында хоно гэж байна.

Маргааш нь би хариагүй аавында өнжсөн тэгээд залгаад хаагуур тэнээд байгаан золбин юм шиг хариач гэнэ. Тэгэхээр би тэгвэл миний буруу уучлаарай гэж хэл гэсэн чинь тэр чигээрээ таг болчихсон. Бодоод байхад надад нөхрөө гэсэн сэтгэл тийм ч их байдаггүй юм шиг байна даа. Салах бодол тээгээд л суужийна даа.

13 Comments

  1. zochin says:

    Ер нь эхнээсээ гэр бүл болж хамт амьдрахдаа 10жил оюутан цагийн найз нөхөд, ажлын хамт олон гэж надад байдаг шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм шиг байгаан.Тэгэхгүй болохоор энэ эрчүүд даварж байгаа байхгүй юу.Зөвхөн өөртэй нь ярьж, өөрлүү нь харж амьдрах ёстой юм шиг боддог эрчүүд зөндөө байна.

  2. Saran says:

    Er hunii eviig olood baival uramiin ugeer shagnaad l halamjlaad l baival ug ni emegtei hunii l gariin dor baidag yum sh dee. Ene emegtei uuruu ch gesen asuudaltai l huuhen bna. Hunii amidrald ehner nuhur bolood 1 hun shig boltloo heden jil uch tuchnuun shalguur davan tuuldag salj niileh enuuhend. Setgel baival ene buhniig davan tuulsnii daraa 1 hun shig l boltsgooj chaddag yum daa

  3. tanga says:

    Garch orohdoo odoo zuvshuurul avna gjuu araichdee bi nuhurteiguu 19 jil amidrahdaa zuvshuurul avch garch uzeegui helj duulgalgui l yahav ternees asuuna gj bhgui shu. Bi tuunii umch bish ter ch minii umch bish medeej uureg hariutslaga uhamsar blgui l yahav. Eedee huuhnuud mini ted garahdaa bas zuvshuurul avdag yumu ta naraas? 

  4. M says:

    Hamtiin amidrald hariltsan hundlel gej baih yostoi tiiimgui bol zugeer ehner nertei zarts bool hangagch l gesen ug. Hun sul doroi baih tusam ulam davarch daramtalna. Huuhdee bodood salj chadahgui bna gehiin. I’m etsgiin hajuud  huuhed iim l bolj tuluvshine. I reedy in bas beg daramtlagch garth irne. Uhaarch Oigoj chadahgui archaagui yumnuudaas salsan n deer

  5. Gerel says:

    Duu nar mini dee! Ta nar chini yahaaraa er nuhriinhuu haraan dor ingej amidardag yumbe? Uursdiiguu hundleechee! Garch oroh uu gej bitgii guij bai! Ta nar chini bas naiz nuhud, hamt olon gej baigaa shuu dee. Huntei suuna gedeg chini ter hunii haraat bool ni bish shuu dee! Tiimees uuruu uurtuu tsag zaaval gargaj goo saihand oroh, naiz nuhudteigee uulzaj bail daa. Niigmees uuriiguu taslaad, gertee baigaal baival naad nuhruud chini gertee l bailgaad baih sanaatai yum shig baina. Bolomj oldvol gadaad yavj, yum uzej nud tailah heregtei. Zaluu humuus baij ingej uitgartai amidarch bolohgui ee. Ur huuhdee avaad amralt , agaar salhind gar l daa. Nuhruu tiim muuhai zan gargadag bol bitgii halamjil. Uhamsargui humuus halamjlah tusan chini hairlaj baina gedgiig chini oilgohgui , ingeh l yostoi gej oilgoj baigaa bololtoi. Yun zoduulah vee! Tiim asuudliig herhevch tesch bolohgui shuu! Bolohgui bol salaachee. Ur huuhdee bolood salj chadahgui baigaa bol heseg hugatsaand ch gesen tusdaa amidrah heregtei shuu! Uursduduu bodoh hugatsaa olgoh heregtei shuu.

  6. mg says:

    Muusain yumnuud uursduu zavaarch yavdag bolohoor yag uursud shigee boddogiin. 

  7. Oogii says:

    Харин тиймээ зэвүүн юмнууд манай нөхөртэй яг адилхан юм байна. Би бас ангийнхантайгаа уулзая гээд 2 цагийн чөлөө гуйгаад учираа хэлсэн тэгсэн хуц гэдэг хариу авсан ш дээ өөрөө болхоор өчнөөн хоног тэнээд утасаа салгаад алга болдог байж. Хүн ийм үед л нөхөртөө хайртай үгүйгээ өөрөөсөө ихээр асуудын байна лээ. Хийгээгүй хэргийн төлөө хий хардуулна гэдэг л хамгийн аймшигтай нь. Хамт нэг газар ажилдаг байж надад итгэхгүй намайг байнга хэмлэх нь үнэхээр л хэлэх ч үг олдохгүй юм. Эрчүүдээ гэж,,,,,,,,,ийм хүмүүс цөөхөн байвал олон эмэгтэйчүүд аз жаргалтай амьдрах байх даа тээ ,,,

  8. bayarma says:

    haraal idmeruud uursduu bolohoor chuluutei yavdag bj yaagaad emegtei hund iim shudraga bus handdag yum be. bi l lav bolomj l garaad irvel nuhruu huurhad belen tiim ih uzen yadalttai l amidarch bn. zad huurch shokond oruulj nudnii bulai bolgomoor bn. yamar huur bolohig ta nar tusuuluhgui

  9. .. says:

    ymar aimaar yumbe? ehneree zolbin gechiheed daraa n hairtai gevel bi l lav unemshihgui yum bna

  10. GegeenCom says:

    Eregtei huuhduudiig emegtei hun hundeldeg oilgodog chin setgeleesee handdag bolgohod huuhnuudiin uureg het ih bnaa? Ulger duurail bolgochihoor eceg mal ch boltugai oldq bol guriildeel oncgui erchuudees holhon l usgusun n deer bhda

  11. gerel says:

    ганц гарсны төлөө юун их дарамтлдаг юм бэ, уурлаад эхнэрээ зовоогоод байх юм eрөөсөө болоогүй байна, муухай  дээрэлхүү , хардамтгай, онцгүй залуу байна 

  12. baby says:

    Yu gej helhev de adgiin shaar bna sal sal Muu hun bna bi iim amidraliig nudeeree harj Dotroo ih zovdog bailaa saluul hojino 

  13. hmmm says:

    Hmmm nuhruu arai l erhluulsen bainaa gej tsuunh mongoliin munhag soyolgui erchuudiin neg bnaa gej

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.