Бэлэг эрхтний хөвчрөлийн доголдол юу бэлгийн сулрал нь сексийн хавьталт хийхэд хангалттай бус хөвчрөлттэй байж чадахгүй байхыг хэлдэг юм.
Бэлгийн сулрал нь маш түгээмэл эрүүл мэндийн асуудал бөгөөд ялангуяа нас өндөр болсон эрчүүдэд түгээмэл тохиолддог. 40-70 насны хоорон дахь эрчүүдийн тал хувь нь ямарваа нэгэн хэмжээгээр үүнтэй тулгарах болно хэмээн тооцоолсон байдаг.
Яагаад бэлгийн сулрал тохиолддог вэ?
Бэлгийн сулрал нь янз бүрийн учир шалтгаануудаас үүдэлтэй байж болох ба энэ нь бие махбодийн эсвэл сэтгэлзүйн (психологийн) аль нь ч байж болох юм. Бие махбодийн буюу физиологийн учир шалтгаанууд нь дараах зүйлс байж болно:
Бэлэг эрхтэн рүү орж буй цусны судаснуудын нарийсалт – энэ нь гол төлөв цусны даралт ихтэй байх (даралт ихсэх), холестерин ихтэй байх эсвэл чихрийн шижин
гормоны асуудлуудтай холбоотой
мэс засал эсвэл гэмтэл бэртэл
Бэлгийн сулралын физиологийн учир шалтгаанууд нь:
бачимдал, түгшүүр (anxiety)
Сэтгэл санааны гүн хямралд орох (depression)
харьцаа, харилцааны асуудлууд
Оношилгоо
Хэдийгээр таньд ичгүүртэй байж болох боловч эмч бэлгийн сулралыг оношилж учир шалтгааныг нь олж тогтоох нь чухал юм.
Бэлгийн сулралыг гол төлөв эмчтэйгээ зөвлөлдсний эцэст оношилдог. Энэ нь таны шиж тэмдгүүдийн талаар асуултууд хариулах болон биемахбодийн үзлэг болон зарим энгийн тестүүдээс бүрдэх болно.
Бэлгийн сулралыг хэрхэн эмчилдэг вэ?
Бэлгийн сулралыг эхний ээлжинд асуудлын учир шалтгааныг шийдсэнээр анагаадаг (энэ нь физиологийн эсвэл психологийн аль нь ч байсан).
Артерийн судаснуудын нарийсал (atherosclerosis гэж нэрлэдэг) нь бэлгийн сулралын хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм. Ийм тохиолдлуудад эмч таньд жингээ хасах, гэх мэт, өөрийн зүрх судасны өвчний эрсдлийг багасгах зорилго бүхий амьдралын хэв маягаа өөрчлөх өөрчлөлтүүдийг санал болгож болох юм. Энэ нь таны өвчний шинж тэмдгүүдийг эмчилж болох бөгөөд таны ерөнхий эрүүл мэндийг сайжруулна. Мөн тань холестерин багасах статинууд (statins) гэх мэт atherosclerosis-ыг анагаах болон цусны даралтыг чинь багасгах эм тан өгч болох юм.
Бэлгийн сулралыг маш амжилттай эмчилдэг нь батлагдсан хэд хэдэн анагаах боломжууд бий. Sildenafil (Viagra нэрээр зарагддаг) гэх мэт эм нь үүнийг эрчүүдийн гуравны-хоёрт нь амжилттай зохицуулах хэрэглэж болно. Бэлэг эрхтэн рүү цус оруулан, хөвчрөлтийг бий болгох вакуум сорогчууд нь мөн тохиолдлуудын 90%-д амжилттай байдаг.
Сэтгэлзүйчийн эмчилгээнүүд нь cognitive behavioural therapy (CBT) болон секс эмчилгээг багтаадаг.
Ерөнхийдөө бол сүүлийн жилүүдэд бэлгийн сулралын эмчилгээнүүд нь эрс сайжирсан. Өнөө цагт ихэнх хүмүүс буцаж амжилттай бэлгийн харьцаандаа эргэж орох боломжтой.
6 Comments
Түрүү булчирхайн үрэвсэл, томролт,шохойжилт болон бэлгийн сулралд сайн Prostate эм зарна. Чалх сайжруулна Утас:99356222 89496222 ooroo ooriinxoo toloo icnij zovox zyilgvi asuuj xariutslagatai bx xeregtei
viagraag zaluu hun uuj bolohgui bizdee. ene chini neg udaagiin l sex hiihed zoriulagdsan em bizdee.
Naidvartai oshildog emneleg haana bna manaihaan?
Сулралын эсрэг хамгийн сайн эмчилгээ бол чийгийн улаан өтөөр эрхтэнээ арчиж,хөвчрүүлэх арга.Энэ өтний гадаргууд үүсэх шингэн нь нян устгах асар их чадалтайн дээр олон авчнийг анагаах чадвартай хэмээн эртний хятадын сударт бичсэн байгаа.Удаан арчвал донтой болглх магадлалтай гэдэг
ariuk-aa oilgoloo.Unuudruus ehleed boojgoindoo bulchin hugjuuleh dasgal hiij tonoglohoor shiidlee 🙂
Ene saitad sexiin asuudalgui, shn amidarch bg bоl оrj irehguil bh Iimees sulraltai bооwnuud min sain unshaad naadhaa saijruulaarai Bоsdgui bооwnuud zоndоо shuu