Бээжингийн Монгол биеэ үнэлэгчид хятадуудын хүүхдийг тээхийг хүсдэг болжээ

5390042530c38b16627601

БНХАУ нь өнгөрсөн жилээс эхлэн “Нэг-хүүхэд-нэг гэр бүл” гэдэг бодлогоо зөөлрүүлж, аргагүй байдлаа дурдан бичсэн гэр бүлийг шалган нягталж үзээд хоёр дахь хүүхдээ төрүүлэх зөвшөөрөл олгодог болсон.  Хамгийн сүүлд л гэхэд 20 мянган залуу гэр бүлд хоёр дахь хүүхдээ төрүүлэх зөвшөөрөл олгосон гэж байгаа. Гэвч Хятад эмэгтэйчүүд хоёр дахь хүүхдээ төрүүлэх асуудал хязгаарлагдмал, хуулийн хатуу шийтгэлтэй хэвээр байгаа юм. 1979 оноос эхэлж хэрэгжүүлсэн хүн амын өсөлтөө тогтоон барих энэ бодлогын дагуу Хятадад олон зуун мянган эмэгтэй ууль бусаар хоёр дахь удаагаа жирэмсэлсэн хэмээн шийтгүүлж, хүүхдээ хүчээр зулбуулах юм уу хүчээр үр хөндүүлэх дарамтанд өртдөг гэдэг. Энэ нь эмэгтэй хүний эрх чөлөө, эрүүл мэндэд харгисаар халдсан хэрэг төдийгүй дээр нь өч төчнөөн мянган юанийн өрөнд оруулсан хатуу шийтгэл билээ. Харин 2000 оноос эхлэн Хятадын баян чинээлэг гэр бүлийн эмэгтэйчүүд улсдаа тодорхой хэмжээний мөнгө төлөн хоёр дахь хүүхдээ төрүүлдэг болсон гэдэг. 

Гэвч тэд өөрсдөө хүүхэд төрүүлэхгүй харин гадны орны харъяат тээгч эхийг ашиглан гадаадын оронд хүүхдээ төрүүлдэг болсон гэдэг. Гадаадын харъяат эхээс төрсөн хүүхэд нь гадны аль нэг оронд төрөөд тур улсын иргэн болсон тохиолдолд Хятадын хууль үйлчилдэггүй учраас ийм арга хэрэглэдэг байсан хэрэг. Тэгвэл “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого цуцлагдсан биш тээгч эхийн тусламжтай хүүхдийнхээ тоог нэмэх, ихэр хүүхэдтэй болох гэж тэмүүлсэн хятад гэр бүлийн тоо ихэссэн байна. Ялангуяа Бээжингийн баян гэр бүлүүд тээгч эхийн хэвлийд үрээ суулгаж нэг юм уу хоёр ихэр хүүхэдтэй болохыг чухалчилдаг болсон бөгөөд тээгч эхчүүдийг сонгон шалгаруулдаг байгууллагууд хүртэл байгуулагджээ. 

Харин эдгээр байгууллагууд эрүүл саруул, өвчин хуучгүй тэгээд ч хятадуудтай ижилхэн царай зүстэй монгол эмэгтэйчүүдийг юу юунаас илүү үзэн сонгодог болсон байна. Ямар нэг аргаар Бээжинд очсон буюу ихэвчлэн караоке, зочид буудалд биеэ үнэлэн хэдэн юань олдог монгол хүүхнүүд тээгч эхийн шалгуурт тэнцэж хөрөнгөлөг хятад гэр бүлийн өв залгамжлагч болох хуруу шилэнд хөлдөөсөн үр тогтсон өндгөн эсийг биедээ суулгуулаад төрөн төртлөө эдийн засгийн болоод эрүүл мэндийн асуудлаа хариуцуулах явдал түгээмэл болжээ. Хятадууд үр хүүхдийнхээ ирээдүйг ихэд чухалчлан үздэг учраас үрийг нь тээж байгаа монгол эмэгтэйг АНУ-д аваачиж, тэнд төрүүлэн хүүхдээ АНУ-ын давхар иргэншилтэй болгох явдал ч их болжээ. 

Тээгч эхийн ханш нь 150 мянгаас 250 мянган ам.доллар учраас монгол янханууд энэ ашигтай ажлыг дуртайяа хийдэг байна. Есөн сарын турш тэжээлгэж тэтгүүлж, халамжлуулж яваад монгол мөнгөөр бол бараг 400 сая төгрөг халааслаад ирнэ гэхээр арга ч үгүй. Ийм “сайхан” ажлын сураг сонссон бусад биеэ үнэлэгч хүүхнүүд тээгч эх болохын төлөө булаацалдан дайрах явдал ч ихэсч, 21-25 насны залуу охид Монголоос олноороо очин өрсөлдөх болсон учраас сүүлийн үед 250 мянган ам.долларын ханш навс унаж эдүгээ ердөө 30 мянган ам.долларт хүргээд байгаа юм байх. Монголынхоо үрсийг маш олон болгох ёстой охид хүүхнүүд маань ийнхүү Хятадын хүн амыг улам олон болгох ажилд хүчин зүтгэж эхэлсэн нь харамсалтай санагдаж байна.

Н.Нараа

10 Comments

  1. TSOGTOO says:

    ARAIJDEE ZALHUU BOLOOD L INGEJ YAWAA BHGVI YU DA AMAR ARGAAR MUNGU OLOH GESENDEE INGEJ YAWAA BHGVI YU DA ETSSIIN ETSEST HUJAA NARTAI SUUHGVI NI TOTORHOI SHDEE IIM AMIDRALAAR AMIDRAHAA BOILOOJ GUIJ PISDA GEJ

  2. zochin says:

    Buunduu  100 hureh uu

  3. zochin says:

    Beejingiin Jangvmend mongol okhiduud boonooroo bairlaad oroi bolokhoor urt gutal mini omsood garaad yavj bdag yum bnalee zarim ni olon jil bolchikhson zarim mongoloos irj bie vnelj bgad irj butsaad bdag gej oorsdoo yarij bsan yakhavdee mongol oligtoi bsan bol okhiduud yu gej ingej yavakh ve yavj l bg buruutgakh arga bkhgvi

  4. kkk says:

    Mongoloos ohiduud olnooroo ochijnorsoldoh bolson uchraas 250.0-aas 30.0 boltloo hanshni unajee genee hehe, 1.3 terbum huntei huatadad mongoliin buh huuhnuud ochij biyee unellee ch hangaltgui l bmaariin, heden zuun huuhen ochood l hansh unagachhihdag genee mun bichih umdaa

  5. Japan says:

    Arai ch ugui bailgui, ih muu amtai hudlaa hudlaa yum ih bichihima, er ni hyatadad ochij biee uneldeg tiim olon ohid huuhnuud baidag yumu, tsuuhun hed l bga bh, teriig ni buh huuhnuud ni tend ochod suuchihsan yum shig l devergehiin, ter zaluu ohid huuhnuud chini harj tsagdaj horij helj baidag etseg eh ah duustei baidgiin bga bizde, mongoloo muuchilj muu amlaj muuhaigaar harj suudgaa bolimoor yum

  6. haha says:

    Hudlaa yum bicheed l. Ter huuhdee hyataddaa usguj bolohgui yum chin teruugeer yaahii

  7. Zochin says:

    Yun hudlaa medeelel  taviad bgaan be .

  8. zochin says:

    Yakhvdee ochood mongo olj bval Mongold amidrakh argagvi yum chini

  9. baby says:

    Helehch ug alga gehdee bidnii ediin zasag uls ornii yaduurlaas boljl ohid Mini iim baidald Orj bna haramsaltaiya . Deed durakuud yugaa bodoj suuj baidgiin bol doo chaavaas 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.