Б.Бүлтэн нарыг шүүх хурал эхэллээ

adc71fb6253d0e0426ab0694fbf1aa4fbig

“Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр Хүний гавьяат эмч Б.Бүлтэн, С.Энхзаяа, н.Цовоо, н.Мөнхцэцэг, Соёлмаа нарын таван хүнд холбогдох хэрэг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт эхэллээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс шинжээч н.Энхтуулыг оролцуулах хүсэлтэй байсан ч шүүх хуралдааныг эхлүүлжээ.

Уг хэргийн шүүх хурал өмнө нь гурван удаа товлогдсон ч хойшлогдоод байсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн бүрэн цугласан гэж үзэж, шүүх хурлыг эхлүүлээд байна.

Хэргийг сануулбал өнгөрөгч 2013 онд III амаржих амаржих газарт  Баянзүрх дүүргийн иргэн Ц дөрвөн кг гаруй жинтэй хүүхэд төрүүлсэн байна. Том хүүхэд тээж байгаа гэдэг үндэслэлээр иргэн Ц-д кесарево хагалгаа хийхдээ эхэсийг  нь гүйцэд гаргалгүй саванд үлдээснээс гурван удаа хагалгаанд орж, амь насаа алджээ. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дүгнэлтээр эмч нар ажил үүрэгтээ хайнга хандаж,  хохирогч эмэгтэйн саванд эхэсийг дутуу үлдээснээс үүдэн амь насаа алдсан гэж дүгнэсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр  Гавьяат эмч Б.Бүлтэн өмнө нь энэ төрлийн хэрэгт шалгуулж байсан ч 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд прокурорын шатнаас  хэрэг нь хэрэгсэхгүй болж байжээ .Тэднийг Эрүүгийн хуулийн 106.2-т заасан үндэслэлээр БЗД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж харьяа прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын гэм буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм байна.

13 Comments

  1. GegeenCom says:

    Amjilttai eh barij avsan n heden shirheg bol

  2. solongo says:

    Ene huniig omoorood bgaa huniig oilgohgui bna.emch ner zuusen neg teneg nl bgaa l daaa.bagsh nar guch guchaar ni emch nar neg negeer ni, . . . .

  3. bodol baina.... says:

    Энэ Бүлтэн бүүр ингэх гээд байсан юм! Бардам зантай, сэтгэлгүй эмч хүнд байх наад захын ёсзүй, мораль юу ч байхгүй нөхөр байна лээ. Цагтаа сайн эмч байсан байх л даа. Тэр үеийг нь мэдэхгүй юм. Ямар ч байсан ганц үзүүлээд л “Ээ бурхан минь, больчихъё!” гэж шийдэж байлаа. Зөв болсон байна, одоо бодоход….

  4. djdjdj says:

    medeej sanaataigaar alsan bol olon jiliin yl avna.
    ajliin hariutslaga buyu ayulgui ajillagaa eruul mend gesen zaaltiig zurchsun uchraas 3 jil gj bganmaa.
    humuuesee er n huuliin medlegee nemtsgeeyee

  5. ganaa says:

    naad Bulten emch chn emch hun gedgee martsan mongoni hoinoos temtsegch. toroh geed owdood ami temtsej bhad l hunii esoor handaj ajil uurgee guitsetgeh estoi btl gar haraad mongo huleegeed suudag hun shuudee

  6. emch says:

    Emch hun hezee ch uwchtunuu alii gej hardgui yum. Emch hun hezee ch aldaa hiihiig husdeggui yum. Ene buhen sanaatai zuil bi sh shde. Emch hun aldaa gargah yosgui l de. Gehdee l alddaggui hun gej bnu. Ta nar uursduu amidraldaa gants udaa ch bolow aldaa gargaj bgagui gejuu. Ene hunii tawilan yaj shiidegdej boloh ch hundleh yostoi shu. Ene hunii achaar horwood hechneen eh ur eruul saruul amidarch bgag bas bodoh l heregtei. Taliigaach busguin ar ger hetsuu bgag oilgoj bn. Bulten emchiig aldaa gargasaniig ch oilgoj bn. Gehdee l hundleltei handah l heregtei. Bitii doromjil. Ene hun aluurchin bish.

  7. жаргал says:

    удахгуй гадаадынхан алах нунээ монголд дагуулж ирж алчихаад монголын хуулиар 3 жил шоронд суусан нэр зуучихээд буцдаг болох байхаа

  8. gerlee says:

    Nylh ur n onchin hotsorj bhad shudraga shuuhed yadag bnaa hunii ami 3jiliin yl ogood bhdaa yahavde shudraga bus bna

  9. ambaga says:

    yun aimarin be, emch hun bj uvchtunduu ingej handaj boloh u, yamar ch hariutslaga alga. Huuliin daguu shiidverle guij baina. Mongold shudarga yos haana baina?

  10. Ee says:

    Hunii amiig 3 jileer uneldg sonin bn shuu. Tegeed ter emch bhiig ni nasaar ni taslan zogsooh heregtei. 3 jiliin daraa dahiad l hun alaad ehlene dee

  11. Ee says:

    Ene hun ingej geed bsan yum. Manai hamaataniig 2008 ond alangaa aldsan shuu. Huurhii hamaatan maani gadaad yavj emchluulj bj amid garsan. Bas ehesiig ni dutuu savand uldeesen bsan

  12. Зочин says:

    Энэ БҮЛТЭН ч давтан хэрэгтэй шуналын хар микров байна ш дээ. Бүсгүй хүний төрөх, эх хүн болох хорвоогийн жам дээр МӨНГӨ хийж бизнессдэг хүний үнэргүй гарууд

  13. hi 3 says:

    Хүн алаад л 3-н жил хоригдоно гэжүү дээ.
    Сонин л хууль байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.