Би 33 настай эрэгтэй. 175 см 105 кг жинтэй. Шатаар дээшээ алхахдаа амьсгаадаж, бөглөчих гээд, юм болгонд уурлаж бухимдаад, шөнө босч шээдэг болоод удаж байна, эхнэртэйгээ сард 2-3 удаа ойртдог нээх сүртэй эхлээд яах ийхийн зуургүй хурдан тавьчихаад байх юм. Эхнэр маань намайг дээрээ гаргахаар юм бодоод, доороо оруулахаар телевиз үзээд чи чинь ямар тэнэг болцийн гээд сүүлд загналаа. Оройжин утас, юнивишн ухаад ямарч ашиггүй нүдээ гөлөртөл утас оролдсоор, үүрээр шахуу унтаад өдөр 1 цагийн үед босоод хоол цай эргүүлээд, гэрээс гарч худлаа үнэн ажил ярьсан болж гадуур хооллочихоод 1-2 цаг гадуур явахдаа бусад залуустай адилхан тендер, мендер, газрын наймаа, уул уурхайн лиценз энэ тэр гэсэн агаарын наймаа ярьсаар бүтсэн ч юм байхгүй, утасны төлбөр, бензин үрсээр л орж ирээд, ядраад гэртээ орж ирэх юм жинхэнээсээ аймаар ядарна гээч ганцхан цаг гарчихаад шүү. Тэгээд л нэг том хүн гэрийнхэндээ бүгдэд нь уурлаад л хүүхдүүдээрээ, эхнэрээрээ хөл гараа атгуулаад, хоол зөөлгүүлж идчихээд
-Та нарыг тэжээх гэж зовж байна ч гэх шиг
-Намайг яаж зовж байгааг та нар мэдэх үү ч гэж байх шиг үнэн элгийн, матрын матрын юм яриад, найз майз, хуурай ах энэ тэр гэсэн хүмүүстээ хулхидуулж хэдэн төгрөгөө алдчихаад тэд нарт уураа гаргаж чадахгүй байж гэрийнхэндээ л нээх том нэг л их уурласан хүн. Үнэн ичмээр. Юу чаддаг юм гэхээр юу ч чадахгүй эрх биш унтаж хэвтэж ууж идэж, бааж шээж л чадаж байна. Үгүй ээ тэгээд архи дарс уух, хүүхэн шуухан эргүүлэх, хөзөр энэ тэр тоглох гэхээр хэдэн хоногоор, пуужинд турбо залгасан юм шиг л нойр хоолгүй баахан туух юм ямар учиртай ерөөсөө ядрахгүй нээрээ гайхмаар үнэн бяртай байгаамаа
– Бүх юм болноо
– Би төлчихье
-Ах нь зохицуулнаа ч гэх шиг үхсэн лизингийн байр, лизингийн машин, лизингийн утас барьчихаал мунхагийн дотор уужуухан гэгчээр баяны дүрд тоглосон тэнэг хог. Ууж шоудаж мөнгөө үрснийхээ маргааш шартаад тааз ширтээд хэвтэж байхад бодит амьдрал юутай гашуун, ливомецин хажууд чихэр л гэсэн үг, утас хангинаж, банкнаас лизинг, хүүхдийн сургуулиас төлбөр нэхэгдэж, эхнэрийн орой чамайг алнаа гэсэн үг ёстой л хаа ч явсан цуг гэж мэдээрэй. Худлаа наймаа ярьсан дух гаруудад алдсан мөнгөө эргүүлж авч чадахгүй мунгиннасаар, хашин морины сүүл өтгөн, хар санаатны үг уран гэдэг шиг тэдний худал үгэнд итгэсэн хэрнээ, эхнэртээ итгэхгүй ч байх шиг мулгуу би. Сүүлийн үед юуг нь нуухав, сэтгэлээр унаад байдаг боллоо, уйлж ч байх шиг, уул хадан дээр гарч зогслоо ус гол дээр очиж гөлөрч үзлээ, энэ байгаа байдал ашиггүй тарган бие, мөнгө санхүү ажил төрөл, секс, ямар үхэлтэй нь биш ээжийгээ тэгж голын нь харлуулаад яахав залуус минь над шиг л битгий байгаарай надтай адилхан нь цөөн биш байгаа л байх хэнтэй нөхөрлөхөв. Хэзээ таргалахав гээд амьдралд чинь зөндөө дуу байдаг юм байна шүү цаад караокед чинь…
42 Comments
uhvel gantshan eejiigee l gantshan zovno gej boddog mulguu bh gej. ur huuhed hani ijil chin eejees chin iluu zovno malaa.
бурууг өөрөөсөө л эрэх,олох хэрэгтэй дээ.Агаарын зүйл бол худлаа,энэ хорвоо ертөнцөд үнэгүй зүйл гэж нэгээхэн ч байхгүй.
Хөгшөөн,
Яг чамд тохиолдоод байгаа замаар би 5 жил замнасан юм байна. Одоо чамтай адил 33 настай. Газрын наймаа, лиценз, тендер, гэрээ энэ бүгд олон залуусыг алж байна даа. Би энийг хөөгөөд амжилтад хүрэхгүй гэдгээ мэддэг байсан ч нэгийг нь л хийчихвэл зарлагадсан бүхнээ олчихгоно гэсэн новшийн бодолд лийлдээд байдаг байлаа. Гэхдээ үгүй юм билээ шүү. Хэн ч хэзээ ч чамд зүгээр мөнгө өгөхгүй, замын дунд таарсан ах эгч нар ч зөндөө л байдаг юм бүгд л луйвраар боловсорсон гарууд байдаг даа, хамт ажил ярьж бөйсан ах минь надаар дамжуулж ууулзсан хүмүүсээс 200 сая төгрөг салгаад зугтаачихсан би нэг хэсэг цагдаад хүртэл шалгагдаж явлаа. Бүтэдгүй юм байна лээ. Би энэ бүхэнд цэг тавихын тулд шууд ажилд орсон. Одоо би гадаад оронд гэр бүлтэйгээ амьдарч байна. Эхнэртээ итгэ, эхнэртэйгээ зөвлөлд. Энэ байдлаас хэрхэн гарах вэ гадэг гаргалгаа байж л байдаг. Эхнэр чинь муу ч сайн ч чиний хань болхоор чамл хор болох юм хэлэхгүй ээ.
Харин тэр секс болон таргалалт боо зүгээр сэтгэлийн юм. Тэрэнд шаналж байгаа бол муу л байна.
Zaluu bgaa deeree idvehtei amidar tur bas saihan nom unsh tsoglog baildaa ooriinhoo dutagdliig medej bdg cchini saishaaltai basl uhaantai hunii l shinjdee ooriigoo joohon oircholood avbal saihan amidarch chadnaa
Yag l manai nuhruu , tegsen murtluu buruutan ni yaaj iij bgaad bi l bolchood bhin, er hun nz nuhudteiguu uuj idej oirhon baij l ajil butdeg l gene, get orondoo baih durgui ali boloh nzuudtaigaa hudal unen tom tom yum yarial teriige ajil gej nerlene,
Fuuuuj, iim buduun zaluuchuudiin ehneruud unheer uruvdultei. Buduun zaluus archaagui umhii zavaan bas penis gej chigchiin chinee yv l tuulai shig sex gej.
Цалингаа тавих хэмжээнд тендерт ордог учраас л зуучлагч нэртэй нөхдүүд чинь ах дүү албан тушаалаа ашиглаж зүгээр мөнгө цохиж ажил авсан нөхдүүд мөнгөндөө тааруулж чанаргүй юм хийж улсыг хохироож байна ш дээ үүнээс болоод дундаж компаниуд хөл дээрээ босож дэвжиж дээшлэж чадахгүй байна л гэж
Hehe huuhduud tender yarial ya ya tom yumaa neg yum oilgo amidral uuruu tender gedgiig zarim ni mashinaa lombardad tavij tendert orlooch geh shig hehe tender togloom bish chaddag ni hiine chadahguin shatna ugui bol uls orniig hohiroono tegeed ch tendert orch bgaa companyud unuudur tom ashig harahaa bolison undsen businessee hinne hajuugaar yadaj tsalingaa taviya gej tendert ordog ni ih bolson neg talaas ene sain um tsum hiideg ue ungursuusn huuhduudee
Eniig emch hun bichsen bna, shunu bosch sheene gedeg turii bulchirhai, davsag buur budaa. Zogiol ni unench, zohioliin baatar mongol er em geltgui 90 % bna aa
Chi het turaaltai bna, 160 sm tei hund 52 kg tugs jin, bi goolig gehdee huhtei, bugstei , juicy, 41 kg bol yas aris. bi jingee 50aas buulgahgui, 55aas hetruulehguig hicheedeg, heviin jintei bhad urchlee suuhgui, eruul, huvtsas goyo zohino, ovgor gazraa ovgor, hotgor gazraa hotror, eruul, balanced bval goyo.
Zahidliin eznii huvid uuhuu bulchin bolgochihvol yag iim undur, jintei bh zugeer. Bulchin uuhnuus iluu jintei sh dee.
Ter tender chini deeguur dooguur baahan zaragdaj bgaad bgaad bur hugatsaa ni tulchihsan, hen neg hun hiihees uur argagui bolson uyed l uurt chini uguh bh daa, uurt chini yamar ch ashiggui. Naad tenderee mart, suljeenii luivarchind hulhiduulchihaj gej bodood, dahiad ehel dee. Naad tenderee huleevel nas chini guitsehgui biz, ehleed uruu daraad,.daraagiin yumaa bod. Berhsheel gej bas neg bolomj geed bgaa biz. tenderiin hahuulid ugsun munguu umnuh businesstee hurungu oruulalt hiisen bol… geed l bodohoor uilmaar bgaa biz dee.
Unuudur luivar hiigeed hahuuli avaad yavj bgaa humuus tsag ni bolohod 99 huvi ni amidrah chadvargui azgui tahianuud bgaa. Mongold udahgui buh yum golidrokdoo orno, suuliin 10 garui jil heel hahuuli, zalilan, huuran mehlelt herees hetersen, ingeed hol yavahgui gedgiig ehneesee bid nart haragdaad bna, uzegdeed bna.
za tanid gej zovlohod erni zalhuu gedeg umand barigdchij bi bas l tanishig 178-110 bsan zalhu uideel uugaal gadaad surdag bsan bolhoor neg l heviin tgl yavj bdag bsan (sexin huvid arai l uddag bj) tgd mgldoo ireed bas l 4-5 tgj bsan hun bur l tur geel neeh toohgui delhii namaig l daahaa boliochiv gej ntr geel soliorool. alhaas zalhuuraal taxidaal tgl 4-5 luu ugsuj naiztaiga uulzah bolvol uhushuus zalhuurj duudaj uulzaal. tgsn neg udur yavj bgaad 10jild sain bsan ohintoigoo taarsan (barag 9-10 jil holboogui bsin) tgsn ter l yasan targaltsin gesen tgl genet uuriiguu haral bodsondoo.tgd ehleed zugeer geereei garaad 2 km alhaad butsaad irev yadarj bna gej tgj neg salhilanga ehnii 7 honog yanz yanz gehdee dood tal 2km alhav hurdan udaan geed tgd daraa ni 1km guideg bolood tgj ahisaar baigaad suuldee gertei orj ircheed gedesnii dasgal ntr hiideg bolson odoo bol bi 90kg dundaj tempeer 5-6km amarahgui guichine anh 2 l hiiged bsan gar deer suniahiig bol guriivel tasraltagui 20-25 hiideg hun tgd edvehteo bolood irheer tsaanaasaa bie ntr hungruud yu ni hevteh guigeel bmaar boldgiin bna lee ajil ntr buteed.
үнэхээр л турмаар байвал элдвийн фитнес энэ тэр гэлгүйгээр зүгээр л гэрийнхээ шалыг мөлхөөд угаагаад байхад л болдог л юм билээ. мөнгө үрэхгүй гэртээ хүндтэй дээр нь цаг завтай элдвийн зарлагагүй ер нь л турах шилдэг арга гэж бодоод байгаа
za tegeed ahaa ta odoo fitness d yavaad turaa, tegeed heden sariin daraa yamar diet barisan heden kg tursan geed ene dahiad zahia bicheerei. taniig tiim zahia bichvel ushuu olon zaluus fitness d yavj jingee hayaj uurtuu itgeltei bolno doo. bi huviin turshlaagaasaa helehed bi bagadaa jaahan targan taldaa ohin baisoon. tegeed ih surguulidaa ch tiim bsan.50 kg bsan.daraa ni ajild orood ih achaalaltai guigeed l bsan neg medehed 43 bolson, odoo boo gertee udur bolgon tav zurgaan km zaaval guideg. turah gej bish guisnii daraa mash erch huchtei hamag biyenii hushingu arilaad goe boldog. odoo 41 kg bolson, yu geh geed baina ve geheer bolohgui bol gerte guiltiin zam avaad saihan gui. za amjilt
Hudulj bish hushij uhdeg yum. Bas hajuudahaa toohoo bolij bie toohoor uruudahiin shinj
Хамгийн гол нь зүгээр явж байгаад хүнд ингэж муухай дэгээдүүлэх үнэхээр хэцүү юм. Хэрэв надруу манай найз яриагүй бол ёстой найдвартай гэж хэлээгүй бол би тендер гэдэг юмыг сонирхдогч үгүй блаа. Ер нь боломжоороо өөрийгөө болгоод л явж байгаа бол тендер гэдэг нөхрүү уначихваа. Тендер худлаа юм бна лээ. Жек зөв хэлжээ. Гэхдээ хувиа авчихаад ажлаа авч өгсөн тохиолдол байдаг юм уу? Одоо хараад байхад ер нь тийм нөхөд байдаггүй юм шиг байна лээ.
ихэнхи залуусын нийтлэг дүр төрхийг бичсэн байнаа л гэж бодож байна. ухаарал өгөх зорилгоор. нээрээ би ийм амьдарч байнаа гээд өөртөө шүүмжлэлтэй хандаад л эхэлж байвал амьдралаа өөрчлөх хний алхам юм шү дээ. зөвхөн эхний алхам шүү. тэгэхээр цааш явахын тулд бас л алхам хийх хэрэгтэй болнодоо. мэдээж тэр алхам бүрт саад бартаа тааралдана. давж чадахгүй сөхрөөд унах үе ч гарна. яаж ийгээд өндийж босоод сурчих юм бол саад бэрхшээл аяндаа даваад гарчих даваа юм шиг санагддаг болоод ирвэл чи зөв маршрутаараа явж байнаа гэсэн үг. хүн найзалж нөхөрлөж байгаа хүнээ их л бодолтой сонгож, замын хань болоод явж чадах хүн мөн эсэхийг туршиж шалгаж байх хэрэгтэй л юм байналээ шүү. ялангуяа эрчүүдэд хэлэхэд. ер нь өөрөөсөө өөр хэнд ч итгэх хэрэггүй гэдэг үг үнэн юм байналээ.
Ахаа, өөрийгөө мэдэж байна гэдэг чинь ёстой мундаг шүү, 33 чинь сайхан нас
Бас азтай энэ байдлыг хаяад явчихаагүй сайхан эхнэртэй юм байна.
Мөн амьдрал, нөхцөл байдал тийм ч яадгаа алдсан биш бололтой.
Одоо өөрчлөлтийг өөрөөсөө гээд гялтганаад байж дээ
1. Амьдралын хэв маягаа өөрчил, эрүүл хооллолтонд явж, спортоор хичээллэ. /эмчийн заавраар/
2. Хажуудахаа хайрлаж, байгаа амьдралдаа баярлаж яв.
Ер нь бол бүх зүйл нээлттэй байна оо, танд амжилт хүсье. Хийж буй алхмуудаа энд заавал хуваалцаарай, танд амжилт хүсье
Энэ тендер гэгч зүйлын цаана юу явагддагыг бүгд л мэдэж байгаа нэг л их 5-10% өг асуудалгүй гэсэн хүмүүс борооны дараах мөөг шиг олон болж үнэхээр хувиа аваад олж өгч чадаж байгаа нэг хэсэг байхад хулихдаж байгаа нэг хэсэг байна . Энэ авилага мөн үү биш үү эсвэл зуучлал юм уу төрийн албаны цалингаар лексүс 570 тансаг хаус энэ насандаа мөрөөдөөд ч авч чадахгүйг захын хүн мэднэ төрийн байгууллагын нөхдүүд нэг л их данхар жийп унасан нөхдүүд бүлт бүлт аманд багтахгүй их тоотой мөнгө яриад л уулзсан учирсан таньдаг мэддэг хүмүүсийг хараад байхад ажлын талбар дээрх ажлыг нь гардан гүйцэтгэж байгаа нь унаж байгаа машинаа ажлын машин болгочихсон байраа банканд тавчихсан таван цаас олдвол тансаглаж чадахгүй дараагын ажилдаа хэрэглэнэ гээд хадгалсан нөгөө 5-10% хувийг нь өгөхгүй бол ажил олдохгүй гэж санаа зовсон хүмүүс. Хийж чаддаг нь тендерийн босгын давж чадахгүй хийж чадахгүй мөртлөө мөнгөөр цохиж тендер авсан нэгний ажлыг туслан нэрээр өдрийн хоолны мөнгөөр хийж өгнө амьдрал нэг иймэрхүү л байна. Энэ ариун явдал мөн үү
oor shig chn zaluus mongolor neg, tehdee ingej ooriigoo meddeg n tsuuhun bh daa. Medjinaa gedeg chn bas uchirtai. Ooriigoo ene baidlaasa tatah zam baina shdee. Zaluu min chi zaluu baina. Zaluu saihan nasan deere erch huchtei tsog zolbootoi amidar
Yag bi yag bi.
Энэ өдрийн мэнд хүргэе.Би урьд нь тендер огт сонирхож байгаагүй. Ажлаа хийгээд л явахад өөрсдийгөө болгоод л явчихдаг. Компани маань салбартаа ажил болон амжилтаараа бага багаар танигдаж ашиг орлогоороо жигдхэн өсөж яваа компани. Би бүх зүйлийг тэгээс эхэлсэн. Овоо гайгүй болоод биеэ даагаад, олон жил ажилласан, ажилчиддаа байр сав бодохтойгоо болоод ирж байтал өнгөрсөн хавар найз маань, миний сайн танил дүү гайгүй албан тушаалд томилогдчихсон тендерээр бороо оруулаад өгье. Найдвартай компани байна уу? Гол нь ажлаа л сайн хийдэг чадвартай байвал бүх зүйлийг нь зохицуулаад өгье гэж байна танайхыг би танилцуулаад өгье гээд л танилцуулага хийлгэж аваад л явсан.Удалгүй л өө сайн компани байна. Тэнд ч тэдэн саяын ажил энд ч хэдэн зуун саяын ажил байна. Алийг нь авах уу? гээд л найзаар байн байн яриулаад л би ч хөөрч давхиад л ер нь л богинохон хугацаанд ёстой бараг л тэрбумтан болчих ухааны л юм бодоод л жамаараа өөрсдийнхөө чадлаар өсөж яваа найз нарыгаа бас дагуулаад л чухам л тендер гэгч юмаар л тэтгээд л зүгээр л хамтдаа л цэнгэлийн манлайд хүрчих ухааны юм бодоод л. Татварын овоохон өртэй байснаа шууд л зээл авч байгаад л дараад л нийгмийн даатгалд байсан асуудлуудаа шууд л зохицуулж бариад л…..
Хамаг юмаа янзлаад л ямарч но гүй цэвэрхэн компани болгочихов. Тэг гэсэн учраас. Гэтэл за сайн байна одоо тийм юм хийх тэдэн зуун саяын тендер зарлагдах гэж байна. Хийх үү? гэж асуулгаад л хийнэ гэвэл урьдчилгаа 10% а одоо өг тэгэхгүй бол манай тендер шалгаруулах баг хувиа өгсөн компанийг л эхнээс нь дэмжээд л шалгаруулаад л бүх зүйлийг нь ок болгоод ялуулаад өгнө. Ер нь тендер чинь ингэж л явдаг юм. Хэзээ ч үнэн зөв шударгаар ялдаг тендер гэж хаа ч байхгүй. Урьд нь ч тийм байсан одоо ч тийм л байгаа. Одоо 10 хувиа өгөхгүй бол хөдлөхгүй гээд л найзаар яриулаад л. Тэгэхлээр нь яахав дэ. Овоохон мөнгөн дүнтэй юм болохоор нь шунал хөдлөөд бүх юм цэвэрхэн болчихсон , татварын өр дараад мөнгөгүй болчихсон байсан болохоор унаагаа /гайгүй машин / ломбарданд тавьж байгаад л нэхсэн мөнгийг нь өгчихлөө. Удахгүй их мөнгө олчихоно гэж бодоод л. Тэгсэн чинь одоо хүртэл тендерч байхгүй мөнгө ч байхгүй. Бүр унаа ч байхгүй. Яг 6сар болж байна. Сар болгон ломбарданд хүү төлөөстэй. Ядаж байхад энэ жил ажил маш муу байдаг. Тэгээд л ёстой дээрхи бичсэн шиг юмруу хальтарч орчихоод л байна да. Тэгээд л сураглахаар тийм хятадын ерөнхйлөгч ирээд ийм ч оросын ерөнхийлөгч ирээд тэрч фракц дундаа бужигнаад энэ ч сайдыг огцруулах гээд байна тэгээд тэр нь ч ингээд гээд л өчнөөн зовлон тоочоод л байж л байна да. Найз маань яахав сайн санасан байх л да. Гэтэл одоо намайг ийм байдалд хийчихсэн. Надад одоо үнэхээр хүнд байгаа машины ломбардны хүүнд л гэхэд бараг 20 иод сая төгрөг төлчихсөн дээр нь татвараа зээл авч байгаад төлчихсөн байдаг.
Одоо болохоор за одооноос л чуулган муулган хуралдаад засаг хөдөлгөөнд орж байна. Одоо л ёстой томхон юм зуулганаа л гээд байдаг. Дунд нь найз хавчуулагдчихаад муухай царайлаад байхлаар яаж чадахгүй байна. Ядаж байхад манай хуулинд авилага авсан өгсөн 2, 2лаа шийтгэдэг хуультай болохоор харзнас гээд л байж байна. Гэхдээ тэвчээрт ч бас хязгаар гэж 1юм байгаа болохоор шийтгүүлсэн ч яахав тэр АТГ д нь өгнө л гэж бодож байгаа да. Бас хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч хүмүүст анхааруулдаг ч юм уу л гэж бодож байгаа ш дэ. Нэг бол надтай ярьсан утасны бичлэг нь байгаа болохоор сүрдүүлж мөнгө төгрөгөө аваад дээрээс нь ломбардны хүүнд гаргасан мөнгөө нэхдэг ч юм билүү гэсэн юм бодоод л байж байна да.
Тендер авч өгнө чухам зүгээр л тендерт умбуулаад өгнө эхлээд мөнгөө өгчих гэсэн гарууд бол худлаа шүү. Амьдралыг чинь л үрсэн юм болно шүү. Надад ийм л нэг зовлон учирчихаад эхнэртээ зэмлүүлээд л / эхнэрийн машиныг зараад 1сарын банкны зээл ломбардны хүү төлчхсөн/ нийтийн тээврийн байнгын үйлчлүүлэгч болчихоод л явж байна да.
neeree mongol zaluuchuud aihtar targalj bnaa.jaahan turmaar ene ni uursdiinh ni biyed sain. zurh sudasnii uvchinuur adaglaad shanalahgui de.targalaltaas bolj mash olon uvchin uusdeg eniig erh bish medeh bizde
bI BUSSINESS KHIIDEGGUI AJILLAJ TSALINGAARAA AMIDRAAD OORIIGOO GOLOOD L SETGEL SANAAGAAR UNADAG KHAJUUD KHUMUUS TOM TOM BIZNES YARIAD TOMROOD YAVAAD BDAG IIMERKHUU NOKHDUUD BAIDAG YUM BNADOO
kHAJUUD NI BI ARAI L AMJILTTAI YAVAA YUM BNA LIZENGGUI BAIR MASHINTAI TARGALSAN CH ILUUDEL JIN 10 S KHETREEGUI 40 GARSAN CH EKHNERTEIGEE 7 KHONOGTOO SEX KHIICHIKHNE …..KKK ZA ZA BAS L IIMERKHUU MAYGAAR OORIIGOO KHUURAKHAAS MONGOLIIN AMIDRAL UNEKHEER NOVSH BNA AR OVRIIN KHAALGA AVILGAGUI BUTEKH YUM BAIKHGUI ……………YAMAR NEG ARGAAR GADAGSHAA YAVJ L AMIDRALAA OORCHILMOOR BAIKH YUMOOO
за би бээр яаг өөрийн чинь адил өрөөсөн дугуй чинь байлаа, хаа очиж яаг цагаа олж ухаарсан байна, одооноос эхэлж амьдралаа өөрчилөе гэж бодоод урагшаа зүтгэ, бүх юмаа өөрчил, амьдрал үнэндээ л сайхан болоод ирнэ.
Би бас яаг ийм байлаа, 100кг хүрээд, аахилж уухилаад, гутлаа үдэх гэж амьсгаадаад, секс гэж жирэн годон, нойр гэж үхсэн юм шиг, бие гэж овоолсон сул мах, ажил үйлс ч гэж бүтсэн юмгүй, аахилсаар аахилсаар хоцорно, дандаа бүтсэнгүй л гэдэг хүн байлаа
Тэр нэгэн өдөр бүх юмаа өөрчлөе гэж шийдсэнээс хойш амьдрал өөр болсоон. Юун түрүүнд фитнесст явж турхаар шийдсэн, хүний амьдралын хэв маяг дэглэм бүх юм өөрчлөгдөөд, бие хөнгөрөөд улам цоглог болдог юм билээ. 20кг хасч 80 боллоо, машинаа эхнэртээ унуулж, өөрөө дандаа алхдаг боллоо, секс чалх ч хамаагүй сайжирлаа, өөр боллоо, шинэ шинэ юм туршиж үзлээ, эхнэр минь шинээр дуралсан юм шиг л боллоо.
Гэр доторх тавилгуудаа өөрчиллөө, гэрийн дулаан энерги ч сайхан болсон,
ажлаа солисон, шинэ хүмүүс эрч хүчтэй хамт олон, бүх юм өөрчлөгдөөд үнэхээр өөр юм болдог юм билээ шүүү.
за чамд амжилт хүсэе
gants chi geltgvi diilenh zaluucvhuud maani chamshig boltson…harin chi uuriiguu mederch bgaani yaamaadai….
муу байгаагаа, болохгүй байгаагаа мэдэрч байгааг чинь бодохоор, бас үгийн сонголт, өөрийгөө илэрхийлэх аргаас чинь харахад чи уул нь гайгүй түвшний боловсролтой хүн бололтой. фитнесс, бассейн, дугуй унах энэ тэр гээд олон аргаар жингээ хасчих. жин хасахаар аахилж уухилах нь багасаад, ядрах нь гайгүй болоод, цусан дахь уур уцаарын даавар буурдаг гэсэн шүү. ядаж л ажил төрөл хөөцөлдөхөд айхтар тарган хүнийг хүмүүс биендээ арчаагүй гэж шууд дүгнэдэг биз дээ? иймэрхүү амьдралын хэмнэлтэй залуус монголоор дүүрэн байна. онцлог нь өөрийнхөө болохгүй байгааг, бүтэхгүй байгаагаа мэдэхгүй явж байдаг. харин чи мэдэж байна гэхээр чамд засрах, амьдралаа өөрчлөх боломж байна гэсэн үг. би өөрөө ч нээх хүнд зөвлөөд байхаар сүрхий зөв амьдралын хэмнэлтэй хүн биш л дээ. байх ёстой жин маань 48 кг. одоо би 52 кг байгаа. илүүдэл 4 кг-ыг хасна гэж 4 жил ярьж, зарлаж, мөрөөдөж байна. яг хэвэндээ. бодохоос дургүй хүрмээр. өглөө 08-аас 18 хүртэл нэг ажилтай нэртэй. өнөөхийнх нь цалин хаанаа ч хүрэхгүй. залуу хүн байж мөнгөгүй гэсэн шалтгаанаар эмэгтэй хүн байж гоо сайханд орох, спортоор хичээллэх төлбөрийн чадваргүй, аав ээждээ хааяа нэг мөнгө төгрөгөөр туслах чадалгүй байгаадаа бухимддаг юм. яалтай ч юм бэ? утгагүй, уйтгартай, зорилгогүй амьдрал. being or living??? гэхдээ надаас илүү зовлонтой хүмүүс байхад би ингэж гонгинох ч тэнэг хэрэг байх л даа. чамд ч гэсэн сайхан зүйлс зөндөө байна. сайн эхнэр, эрүүл саруул хүүхдүүд, байр, машин, хангалттай хоол, залуу нас гэх мэт…. миний бодлоор үнэхээр өөрчлөгдье гэвэл эхний ээлжинд ядаж нэг сар юнивижн-ээ салгуулаад, wi-fi-аа унтраагаад, аль нэг сонирхсон спортынхоо клубт бүртгүүлээд, оройтлоо гэхэд 22 цагт орондоо ордог болох хэрэгтэй байхаа.
balyar buduuleg archaagui mongol zaluuchuudiin niitkeg turh, gadnaa gyalantsag dotroo palantsaguud duuren, nuhurtui boloh yamar ch hereggui shu huuhnuudee, buun gai, neg zawaan yumnii asragch bolj bdag yarshig l bna. aimshig fuck
Lol emegtei hun bichsiin bishuu. Erchuud muu ch sain ch ooriigoo ingej bichihguiee kk. Huuhnuud l ooriigoo ih goldog gesen bizdee kk. Sex hiij bhdaa esvel yum bodood esvel univision tv uzdeg hun gej sonsooguin bna oor yum bodood hiiheer buuchihdiin baigaa bizdee. Erchuudiig doosh hiih gesen 1 chaavaasiih ni zohiol l bna
Сайхан зохиол байна
Yasan ch sain ehnertei yum, iim huniig halamjlaad hul gariig ni bariad sariin 2 hon sex iig ni golohgui yostoi sain ehner yumda, baragiin huuhnuud chamaig hayad yavchihsan bga, ugui yadahdaa chamtai ogloo oroigui heruul zodoon hiigeed ger oron chini tam bolj bga, sain hani taarsan huvi zayandaa bayarlaj yav, negent ooriigoo iim zamaar yavad butehgui yum bn gedgiig uhaarch medsiin bol boliod ajil hii, erhbish mergejiltei bailguide, teged ajil hiingee hajuugaar ni eldev busiin naimaa panz bval zohitsulad yavahgui yu, ert bosch ert untaj sur, ene bol turj eruul boloh hamgiin naad zahiin deglem, bas neg heleh yum bn, tsusnii shinjilgee ogch sahariin hemjeegee shalguul, iim targan teged hurdan yadardag uur utsaartai sex iin sonirholgui bolj bga bol chihriin shijin ovchtei bolson baih magadlal ondor bna, ert onoshilj ert emchlehgui bol ayultai, odoo l chi amidralaa oorchilj avrahgui bol amidralchgui bie ch ugui hun bolj zovno shuu , ih mongotei bolohdoo bish eruul zov saihan jargaltai amidrah ni l chuhal shuu de, mongo olj bga ni ene ged eruul chiireg biee zoliosolj ovchtei bolbol uneheer yamarch utgagui shu, amidraliin zov hevshiltei boloh heregtei, chi zaluu bn, chi chadnaa, amjilt husie
Hiideg ajil, sex chin manai nohortei adilhan yum oor zuil ni odoogoor huu bid 2 t uurlaagui bn, tun dohoj bga zuil ni manai nohor 183 cm 98 kg
Eoe bvr unshihas fydarchla teged oooriinho tenegig medej bgan bol baga ch gsn hynalt tavi l da biye diilehgvi bj yun huuhen be bas laitain ene erchud here medehgvi
Za dda gants l ym heliy yyuni turuund tur za turahad hamgiin eruul hurdan ir dumtei arga face r hahaihaar boldsaihan emchiin turaah jjor ggd bga teged ar araraas nni busad zzuile shiiddee
muugii_m313@yahoo.comd ydarchla teged oooriinho tenegig medej bgan bol baga ch gsn hynalt tavi l da biye diilehgvi bj yun huuhen be bas laitain ene erchud here medehgvi
Za dda gants l ym heliy yyuni turuund tur za turahad hamgiin eruul hurdan ir dumtei arga face r hahaihaar boldsaihan emchiin turaah jjor ggd bga teged ar araraas nni busad zzuile shiiddee
manai neg nz yag cham shig…180 garan undur 130 kg ulhun tatna. gazar tender zam yarisan hun,uur hiij chadah yum baihgui.iim stiliin agaar yarisan baagiinuudiin buhel buten armi bnaa mongold
Uurtuu itgeltei boloh heregtei er hun zorigtoi bai,
Bolovsroloo deeshluul , chinii yarisan tengeriin naimaanuudaas iluu mongold hiij buteeh yum zunduu bna,
Biyendee archaatai bol, Sportoor hicheelel, biy chini saihan hungun bolhod chi uuruu tsovoo bolno,
Medeelel saitai bai, Chinii uyiin zaluuchuud yu hiij bna gedgiig meddeg bai,
Zugaa tsengel bagasga, haana hentei niileh ve, uuj ideh ve gedgee sain bod
Amilt husey hugshuun
Fitnesst yavah heregtei yum bna daa? 20kg l hashad l boloo. Goy haragdana. Tsarai chin ch shingerne. Mongol zaluus uul uurhai uls tur tender l yaridag bolsondoo. Huuhnuud n brand. Er emgui hov bazaad l.
хэхэ нээрээ үнэхээр л ийм байдаг байх даа энэ нэг л их дүр эсгэсэн мундаг залуучууд. хамгийн эхлээд турах хэрэгтэй дээ
ah huu setgeleer unahgui shuu, ug ni tsoglog l um baina shd, gehdee neg zuil bainaa, sportoor hicheellledeg boloosoi ene jiremsen mongol erchuud.
chinii uruusun duguinuud mongoloor neg.
bodit baidlig yag l helj de
Poo yamar mundag bichee ve. Ter ugiin songolt. Bur nudend haragdtal bichsen bna. Mundag bna bicheed bgaarai.