Сайн байна уу. Та бүхэнтэй өөрийн асуулдаа хуваалцаж зөвлөгөө, шүүмж сонсоход бэлэн нэгэн эмэгтэй байна. 31 настай нөхөр охины хамт амьдардаг. Нөхөр маань 36 настай урьд нь гэр бүлтэй байсан нэгэн. Бид хамт амьдраад 9 жил болох гэж байна дутагдах зүйлгүй бусдын л адил гэр бүл. Гаднаас харсан хүмүүс романтик бие биедээ хайртай гэдэг. Нөхөр маань үнэхээр их уудаг 7 хоногийн 4-5 өдөр. Уугаад агсан тавихгүй ч шүдээ хавираад, муухай хараад, хурхираад үзлийн амьтан болчихдог. (үнэндээ сүүлдээ тэгж харагддаг болж байна)
Архины асуудлаар түүнтэй ярилцаж, үглэж, орилж зөндөө үзсэн. Би өөрөө архитай орчинд өссөн. Аав маань байнга уудаг. Эцэг эх маань бие биенээ хэлэхийн муугаар доромжилж хэрэлддэг байсан. Тэр хэрүүлээс залхаад л хүнтэй суучихсан. Одоо ч хэвээрээ өдөржин хэрэлдээд л өвөртөө ороод унтдаг. Нөхрийн аав ээж ч бас адилхан гэсэн. Цаашид ингэж амьдрахыг хүсэхгүй байна. Гэвч охиноо ааваас нь салгахыг хүсэхгүй байна.
Архи л уухгүй бол сайн хүн хүүхэддээ хайртай. Түүнд л таалагдахын тулд бүхнийг хийдэг хүссэнээр нь амьдарч, гоёж гангалдаг байсан бол одоо юуг ч биш зөвхөн тайван амьдрахыг үр хүүхдээ тайван гэгээтэй орчинд өсгөхийг хүсч байна. Нөхөртөө хайртай эсэхээ ч мэдэхгүй байна. Яг одоо хурхираад л унтаж байна. Ямар их дургүй хүрч байна гээч зодож цохимоор хаяад явмаар байна. Маргааш өглөө гэхэд ингэж бодоогүй юм шиг л тэврэлдээд сэрэх байх даа…
25 Comments
ийм юмнуудыг юугий нь өрөвддийн хаяач сда
gardag 1 n gardag l ym bna le manai xvrgen ax yg iim bsan gexdee zodoxgvi ch gesen barag zodxoos naaguur ym boldog blaa gadaa yg gaxai shig shawart xewtej bga ym chin eoo arai dendvv bsan shvv muu egch min ix zowson 12 jil shvv dee yg salax dere tultal arxi uuxgvi gari egeed l darsan odoo uuxgvi bvten 2 jil garan bj bn 1 laaz piwp ch uugagvi shvv dee bvten 2 jil bolxod ynz bvrin bayr bolj yax bol getel er tooxgvi jishim ch gexgvi bsan yaj tegj tewcher gargasanig n er oilgodogvi ym torol ariljna gj l ter bj chino maxnas garna ch gedeg bilvv 12 jil xvsed oldogvi xvvxed n oldoj say 1 nas xvrsen yg aaw shvv chi sain l yrilts
vneheer ene zovlongoos yaj salah be avaya avch bolohgvi xayaya xayj bolohgvi iim xvntei xvmvvst chin setgeleese tusalaach angaah uhaanii talaasaa, arga bilegiin talaasaa buu, udgan ch gedeg ymuu tumur zamiin emnelegt 350.0geed taria baidag gesen terniig xiilgeed garsan xvn bainauu
bbbnmhgd
Сайн байна уу? Архи уудаг хүн үнэхээр хэцүү шүү. Маш сайн ойлгож байнаа. Манай ах яг л иймэрхүү. Их залуугаасаа ч уусан. Бид эхээс олуулаа. Бүгд л дор бүрнээ амьдралаа аваад сайхан байдаг боловч ах маань л тэгдэггүй.Эмэгтэй дүү бид нарын хувьд уурлана, загнана, өвдсөн үед нь өрөвдөөд очино.Бусад ах нарын хувьд зодно, ажилд оруулна. Нэг хэсэг гайгүй байж байгаад буцаад л итгэлийг нь алдана. Бид нар үр хүүхдүүдийг нь өрөвдөөд хирэндээ л дэмжинэ, хааяа уур хүрээд мэдсэн ч мэдээгүй юм шиг хол байна.Дээрээс нь хэцүүхэн эхнэртэй. Архи уухгүй ч амьдралдаа ухамсартай ханддаггүй. Бид нөхөр, хүүхдээсээ ч хүртэл нуугаад нэг өгнө, ил нэг өгнө. Ойлгохгүй. Ингэх л ёстой гэж ханддаг. Ээж аавын хувьд биднийг хамгийн сайхнаар л өсгөж өндийлгөсөн. Манай гэр бүлд асуудал байгаагүй ээ. Хэтэрхий эрхлүүлж, дараа нь бие биенээсээ өмөөрч дараа нь нууж хаасаар байгаад улам даамжирсан. Ингэж явсаар ах маань ч бас залуу насыг элээж бид ч дундаж нас руу орцгоолоо. Одоо би аль болох энэ асуудлаас тусдаа зугатаасан, аргацаасан байдлаар ханддаг ч бодох тусам л харамсаад байдаг юм. Юунд гэхээр ахыгаа бид нар харж үзээгүй биш, архинаас гаргах гэж зөндөө хичээсэн ч арга нь буруу байсан гэж боддог юм. Хүн архи уугаад эхлэхээр хамт байгаа хүмүүс нь тэр хүнийг хүндлэхээ байж эхэлдэг юм байна лээ. Тэгээд харахаар уур хүрнэ. Тэгээд хүндэтгэлгүй харилцаж эхэлнэ. Эрүүл үед нь ч тэр хүнийг хүндэтгэхээ байна. Асуудлыг шийдэхэд тэр хүний үгийг хэн ч сонсохгүй. Бүгд шийдээд , тэр хүн хэзээ хойно л мэднэ. Дараа нь тэр хүнийг хэцүү үед нь туслахдаа тэр хүнд юу хэрэгтэй байгааг, тэр хүний санаа бодол юу бодож байгааг хэн ч анзаарч харахгүй. Шууд л гэрт нь юм авч өгөөд, эсвэл эмнэлэгт төлбөрийг нь төлөөд л хэвтүүлнэ. Ямар эмнэлэгт хэвтмээр байна, юу гэрт чинь авч очих уу гэж асуухгүй. Авч өгч байгаад баярла гэсэн байдлаар л хандана.Тэгээд бид хоорондоо ярихдаа туслаад байхад л цаашлаад байх юм. Хүн ойлгохгүй муухай л гэж ярьцгаана. Тэр нь ч үнэн. Гэхдээ яг үнэндээ тэр хүн өвчтэй болчихсныг л бид анзаардаггүй юм байна лээ. Бид бол өөрсдийгөө аливаад аваад явах чадвартай бол архи уудаг хүн зуршлаасаа гарах чадвар муу% тэр нь муу хөгжсөн ч гэдэг юм уу тийм өвчтэй байхад нь тэрийг нь ойлгоогүй юм болуу гэж би боддог юм. Дээрээс нь тэвчээр бас бидэнд дутсан. Би яг юу хэлэх гээд байна гэхээр хичнээн хэцүү байсан ч /архи уудаг хүнтэй нэг ярилцаад л өөрийн эрхгүй уур хүрдэг/ тэр хүнтэй ярилцахдаа маш энгийн тэр хүний санаа бодлыг сонсч , бусад хүмүүстэй л ярилцдаг шигээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм байна лээ. БИд нэгэнт залхсан учраас ингэж чадахгүй байсаар байгаад яг хэрэгтэй аргыг нь хэрэгжүүлж чаддаггүй юм байна лээ .Аль болох амьдралдаа татан оролцуул. Олон шийдэх асуудлыг тэр хүнээр шийдүүл. Хэлж ярьж санаа бодлыг нь сонс. Дээрээс нь сэтгэлзүйчид хандаж хэрхэн хандах талаар зөвлөгөө ав. Тэр эзэмшээгүй чадварыг нь хэрхэн хөгжүүлэх тал дээр сэтгэлзүйч л илүү сайн хэлж өгөх байх. Би чамайг тэвчээд бай гэж хэлээгүй шүү. Зүгээр л хүсвэл иймэрхүү зүйлсийг хийгээд үз гэж зөвлөмөөр байна.Энэ бас миний л бодол. Танай нөхөрт тохирох эсэхийг мэдэхгүй юм. Мэдээж чи нөхрөө хүндэлдэг, түүний шийдвэрийг хүлээж авдаг зэрэг сайхан талууд байгаа бол миний бичсэн тийм ч их тус болохгүй байж болно. Бас дээрээс нь аль болох завгүй байлгах хэрэгтэй юм шиг санагддаг шүү. Нэг ажил оногдуулаад энийг чи л хийж чадна , чи минь тэгчихвэл сайхнаа ч гэдэг юм уу. Дэмжсэн, зорьсон зүйлд нь улам урам өгдөг ч юмуу. За нэг иймэрхүү л зүйлийг амьдралаасаа ойлгож авсан ч өөрийн амьдралдаа түүртээд хэрэгтэй үед хэдэн төгрөг өгөөд л бусдад зөвлөсөн шигээ хэрэгжүүлж чадахгүй л явна даа. Гэлээ гээд үгийг минь тунгааж үзээд авах гээхийн ухаанаар хандана гэдэгт итгэлтэй байна.
Estoi oilgohgvi yum
Bayr hvrgie gdeg hvn chi hen yamar hvn zahidal ilgeesniinch mdegvi bj iimerhvv so yum bichij blj bga yumu tostei oilgohgvi yuma zarim hvmvvsiig
Hvn 1l amidardag , zovoh gej bish harin bgaa ymandaa uuriinhuu herendee jargaj amidar. Amidarlaa ushuu hyalbar bolgo. Bolohgvi ym bvl boli. Oilgohgvi 1nd oilguulah hj bitgii hichee, etsest ni chi teneg bolj vldene. Hairlahgvi 1eer hvcheer bitgii hairluulah gj hvchil , chi hohirch vldene. Manai hvvhnvvd yagaad ingeed bolohgvi ym ruu bolgoh gj hvchildeg ym bol???? Gaihaltai
Zarim hvmvvs tenegtej uguh ymaa. Hvmvvsiin uhaan sanaa iim bhad uls oron yaj l oligtoi baiv gej dee. Hogichino bayar hvrgii nter. Nuguu heseg ni orond ni uuriiguu taviad oilgo, aa bas heseg tsetsen hvmvvs bna. Yariltsaad vz. Yariltsaad ch boloogvi bolood l end bichij bgaasht! Hvvhed ervvl orchind usuh estoi. Arhichinii derged hvvhed chin sevtej setgehvid ni nuluuldug, tsaashlaad udam zalgah arhichin l boldog. Sallaa gehed , chi medeej hvvhdee ervvl orchind bailgah heregtei. Ingej chadval chi salsandaa hetzee ch haramsahgvi.
gants hvvhed asuudal bish shvv de bvsgvi min.nasaaraa arhichin yumt hereldej uraldaj bsnaas deer dee
hm huuhdee bodloo l geh yum. Uneheer huuhdee bodson bol hayad yavahad yun n boldoggui bnaa. Teneg arhichin har yumniihaa ovroos garch chadahgui bol duugai l arhindaa jiveel amidrana biz teneg yum
bvsgvi min ooriigoo neg oorchlood uzeh vv!!! unendee l hen ch harsan luunzee shig bol doo… ternii daraa nuhur chin yahiig haraarai~
yagaad ene hvmvs hvvhdeerei tvrii baridiin be oorsdiigoo bodool salj chadkuu bgaa bj neeh hudlaa hvvhdee bodood gehiin vneheer l hvvhdee bodoj bgaa bol erthen salsan deer sh tei arhidalttai gazar hvvhed amar taiwan bj chadkuu tomrood bas neg hvchirhiilegch bolno hvvhdee l bodog bol ter arhichin nohrvvdees holdoj hvvhdee taiwan gazar osgoh heregtei sh tei
Zaza arhichin huin gedeg bol neg turliin don bolson bna gej oilgoj boloh baih aa . Bid ugloo bosood nuur garaa ugaadag. Ugaahgui bval za neg hed honog ugaahgui tgeel ugaamaar sanagddagtai adilhan bdag yum bishuu ? Er ni hetsuu dee. Bi bagaasaa l arhinii zovlong mederch usson bolohoor eroosoo uudaggui .Arhiihg uzen yaddag . Yahav huuhed chine bol tom bolson ch hezee c harhi uuhgui gedegt muruitssan ch belen bna
Yag l adilhan asuudaltai bn daa. Manai nz zaluu bs ehnereesee salaad 2 jil bolj bn. neg ohintoi. Ehnereesee salaad setgel sanaagaar unaad arhind orson gsn. odoo bid 2 hamt amidraad 7 sar bolj bn. ene hugatsaand 1 udaa 7 honog, neg udaa 10 honog l uuhgui bh uzsen. tgd l odor bur uudag. agsan tavij, zodohgui ch, uneheer yadargaatai. shudee havirna, hurhirna… zurkh ni ovdono, noir bulchirhai ovdono… ongorson amidralaa sohoj heruul odno… Ajil dr suuj bhar 3 min tutam zalgana…hardana… eldveer helne… Uuhgui bol uug ni ih sain hun. Daanch uneheer hetsuu, spiral taviulii gj zondoo guisan… buteegui… yaahaa ch medku uzen yadaad, suuldee hamt uuj ehelsen… bs l yamar ch nemergui… Tsohorj bn
Setgel gargaad ewiig n olbol arhins gargah arga Nduu bdg bhda um shig bn lee.tylj ajillaad vzeech setgel zvich dr ochood ydam umuu uur yamar negen umns bold bg umuu gd.20,30jil arhi yygaad garch bg hvmvvs bn sndee.za tegd ger bvliin tyhai nomnyyd sn awch ynshij bgarai.eregtei hvnii mun chanar emegtei hvnii mun chanar yamar bdgiin zuwhun uursdiinhuu tuluu gj amidrahr yagaad ytgagui boldg tyhai bichsn bn lee.amjilt hvsiye
arhichin hunii orond uuriiguu yaj tavihiin? arhichin boloh yumuu Bataa? haha bitgii ineed hurgeed bai. yer ni arhi bol tsever huvi hunii uhamsriin asuudal. naad nuhur shuu yum chin ger bulee naiz nuhud zugaa tsengeliin adagt tavudag hun baina l daa. hervee uneheer ta 2-t chin seteleesee hairtai bsn bol ingetlee uuhgui l dee
Medkudee. Ooriigoo orond ni ain tawij uzeed oilgoh geed uz. Herew yamar neg yum oilgowol hamtda yarilts l gej zowlohiin bna
Болж чамд баяр хvpгэе. Миний 1 таньдаг айлын нехерийг чам шиг жаравгар хvvxэн булааж аваад охинотой болоод хамт амьдарч бгаа сураг байсан юм. Чи ч vйлээ эдэлж байгаа чинь тэр. Ео ео гое гое сайхан айлыг самарсан самуун эр эмсvvд одоо тэгээд алалцаад байж дээ хохохо. Байнга архичинд хvpээлvvлсэн vнэн азтай хvvxэн юм чи ккккккк.
Yg adilhan asuudaltai emegtei bnaa. Unendee harhaas uur hurmeer bur alaad haychmaar sogtuu orj ircheel shali shali ged unen tam. Hoorhii ur jimsee l orovdoh ym da. Sard barag 10 honog ni l eruul bval ih ym. Salaad yvay gerte ochie geher aav ooriiho amidarlig ooroo med bitgii gai bolood bai geh ym. Naylh huuhedtei bolhoor ajilch hiij chadahgui ene nohor nertei arhiching asraal bjindaa. Aavtai herelded ch hamagui hariy geher manaih bololtsoo muu bdag bolhor hetsu yma. Yah ch uchira olohgui ym. Sogtuu orj ired soliorch bgad untalaa. Buudald uujagd irle er ni tende tasrad untdag baij ch geh shig. Ter buudald ni nohorgui heden avgai arhichin naizud ni bga barag 2 3 honotsgoj baiga gesen. Minii hajuud nzudruga gants ym bnu gj yridag huntei yu yrihavdee
. Huuhdee avad bair holoslod 2lahna amidrah ymsan gj husehiin. Sogtuu orj ired huuhed bulaaj avad 2 udaa unagasan tarhin hodoltson bsan. Iim orchind huuhedee yaj osgondoo harhar l orovdod baih ym. Yah ve taminee tuslaach chin setgelesee zovolgoo ogoochdee
Arxichin hvn hezeech zasardaggui ym bnle shv
Ene ih ayuultai shyy erthen gargah arga bod manai ah bol ter symiin chuglaand yavaad garsan olon arhichid tend ochood garsan bdag gesen ” aaviin surgaali” gej hicheeld suugaad ers uur boldiim bilee
arhichin hun tur zuur l bie barij tevchij chaddag.zasrahgui
Argi bol zygeer l setgeliin l asuudal sht, uuhgui baival heden sar jileer ch uuhgui baij bolno sht, setgeliin tenheeguid l uchir baigaam l daa, bas ur huuhed amidralaa bodoh yostoi, ter bugdiig uhansarlahgui l bna, arhi uusaar suuldee hen chc bish bolno, mun elgeer yavah magadlaltai, mash sain uhamsarluulah l heregtei bna daa, uur yu gehev dee, 1 hunii mungu olj bayajij bgaa zuiliih heregleed amidralaa suiruulj baihad, arhi hiiseg hun uuruu ch arhi hereglehgui baina sht, ene bugdiig oilguulah l heregtei, hun oilgohgui l bol arhia uusaar l baih bolno oo
HI? Uchir shaltgaaniig oloo hu hun her bargiin zugeer l uugaad baidaguin hu! bas…