Нэрд гарахын төлөө юм гэнэ ээ

Нэрд гарч олны танил хүн болоод баян од болохын тулд хүмүүс юу ч хийхээс буцахгүй болжээ. Наад захын жишээ нь энэ зураг дээрх америк бүсгүй.

Жасмин Тридвель гэгч энэ эмэгтэй 7 мянган ам.доллар төлж байгаад нэмэлт гурав дахь хөх хиймэлээр суулгасан байна.

Гурван хөхтэй анхны эмэгтэй гэдгээрээ интернэтээр алдаршин кинонд тоглож од болохын тулд ийм хагалгаа хийлгэсэн гэнэ.

Хоёр хамартай болохыг хүсэлгүй яагаад гурван хөхтэй болохыг хүссэн юм гэхээр хар багадаа Шварценеггер ахын тоглосон “Бүгдийг сана” нэртэй кино үзэж байгаад тэнд гардаг гурван хөхтэй хүүхнийг маш сайн тогтоож авсан юм байна.

Гурав дахь хөхтэй адил суулгац бэлдэхийн тулд мэс засалчид гэдэсний арьснаас таслан авсан байна. Ийм мэс засал хийх эмч олдохгүй 50-60 эмчээс гуйж үзсэний эцэст ганц эмч олсон гэнэ. Зүгээр ч нэг хөх суулгасангүй.

Гурав дахь хөхөн дээрээ бас шивээс хийлгэсэн байна. Тэрээр өөрийнхөө зургийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй байрлуулан сурталчилдаг бөгөөд тун удахгүй МТV дээр өөрийн гэсэн шоу хөдөлдөг болно гэдэгт итгэдэг гэнэ.

Харин бүсгүйн эцэг эх нь түүний нэр алдарт гарах гэсэн энэ оролдлогыг тун таагүй хүлээн авч харилцаагаа бүрмөсөн тасалсан аж. Гэхдээ бүсгүйн ярьж байгаагаар нэр алдарт л хүрч байвал гурван хөх, эцэг, эх харилцахгүй байх мэт бол яршиг л байна гэнэ.

0

4 Comments

  1. ruolan says:

    hiivel hiilguulsen shg hiilgechihguiu dee kkkk jijig tom muhain kkk, 3van huurhun boltsgortoi bol hama alga, hugjiliin berhsheeltei muumhun bolj dundah ni kkkk

  2. diamond says:

    Buuljmuur ym be gaj

  3. нараа says:

    Эргүү шулам бна даа

  4. bayr says:

    teneg gehees oor yu gehev

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.