Сайн байцгаана уу? Би дөнгөж л 20 гарч байгаа 2 хүүхэдтэй нөхөртэй гэр бүлтэй бүсгүй. Би энэ талаар яг юунаас эхлэхээ үнэхээр мэдэхгүй учраа олохгүй байна та бүхэн олон юм нуршсанд уучлаарай. Үнэндээ нөхөр минь намайг араар тавьсан, гэвч тэр миньүнэхээр сайн хүн. Энэ бүхэн юунаас үүдэлтэй яагаад тэр минь тийм зүйл хийх болсныг би өөрөө дүгнэхдээ юм бүхэн 2талтай тиймүү? Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж үүнд миний хувиас ч гэсэн буруу байгаа. Би буруутайгаа нөхрийгөө муу хүн болгож өөрийгөөөрөвдөлтэй байдалд оруулсандаа би өөрийгөө л буруутгадаг. Гэхдээ би нөхрийгөө хуурч мэхэлсэн удаагүй шүү. Нөхөр бид 2 үнэндээ бие биедээ үнэхээр хайртай,хайртай хүмүүс бие биенээ хуурахгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Нөхөр минь ганц удаа алдаж ээ. Миний болон 2хүүхдийнхээ өмнө маш гэмшиж тэрэнд минь хэцүү байдаг. Миний буруу ч гэсэн байгаа болохоор би юу ч бодож шийдэж чадахгүй байна. Та бүхэн юу гэж дүгнэж юу гэж зөвлөх вэ?
12 Comments
Tsag hygatsaa bvgdiig emchildg gj yah argagui vnen vg um.yychilah chamd l hergtei tystai.
manai ehner ingej uhaardagch boloosoi uuchillaa gechiheed namaig merj bna bi ch gej bi paktalsan buh yumaa heleed l bj bdag. het buh yumaa il bolgovol uurt l muu yum bna bi ungursuun minii buh yumiig medne. ymarch itgelgui gesen manai avgai
333333333 үнэнийг хэлжээ. Уучилсан чинь зөв шийдвэр байна. Чи өөрөө ч ухаантай эмэгтэй байна. Харин хэтрүүлж л болохгүй. Хэтэрхий зөөлдөж болохгүй бас хатуурхаж болохгүй, мэдээж энэ бүхэн болоод дууссан бол одоо сөхөж юу ярих билээ дээ. Эрэгтэй хүн дэндүү их гэмшхээрээ бас сул талтай. Энэ талаар ахиж битгий ярь. Эмзэглэж байгаа сэтгэлийг нь сэдрээгээд байвал ичсэн хүн хүн ална гэдэг шиг цайж мэднэ шүү. Хүүхдээ асрах тал дээр нөхөртэйгөө аль болох хамт хийх хэрэгтэй. Бас өөрийгөө анхаарч байх нь маш чухал. Харин мартаж чадсан бол аливаа асуудалд сөхөхгүй, ямар нэгэн алдааг өөрөө хийчихээд түүний алдаагаар өөрийгөө цайруулах тухай бодох ч хэрэггүй. Зүгээр л сайн ээж, сайн эхнэр бас үзэсгэлэнтэй ухаантай эмэгтэй бай
зззззззззз-д хандаж хэлэхэд энэ хүн буруугаа ойлгож байгаа нь авууштай хэрэг шүүдээ. Гэхдээ бас өөртөө арчаатай бай гэдэг чинь зөв шүү
Захидлын эзэнд хандаж хэлэхэд,
хамгийн том шийтгэл бол дуугүй байх юм шүү. Одоо хүүхдүүд чинь жаахан байх , нэгэн зэрэг хоёр хүүхэд тэгээд нөхрөө халамжилна гэхэд хэцүү. Өөрийгөө бод , үнэхээр чамайг ээжээс нь чинь өөр хэн ч илүү хайрлаж халамжилж чадахгүй , тийм учраас өөрийгөө ээж шигээ л халамжил. Нөхрийгөө гэмшиж байна хөөрхий гээд байлгүй хэдэн жинтэй үг хэлээд л дуугаа хураа. Дараагийн удаа ийм явдалд уучлахгүй гэдгээ бат хэл. Хичнээн эмэгтэй арчаагүй эрийг өрөвдөж явснаас болж амьдралаа үрсэнийг сайн бод.
Чи тэр хүнд хоёр сайхан үр төрүүлж өгсөн, нэг их хатан ухаан энээ тэрээ гэсэн бусдын үгийг битгий тоо, эмэгтэй хүн заль ухаанаа зөв ашиглаж аминчхан хайрлаж сурах хэрэгтэй.
Эр хүнийг хэрэгтэй үед нь өрөвдөж сур, танай нөхөр хүүхэн эргүүлээд унтах завтай байхаараа бас л их завтай сэтгэл санаа нь хариуцлагаа ухамсарлахгүй байна даа.
Хамгийн гол нь чи өөрөө миний буруу бас байгаа энэ тэр гээд арчаагүй царайлаад бай, залуу насаа гзүс гундуу, харц доогүүр өнгөрөөнө гэж юу байхав.
Эмэгтэй хүн уул нь өөртөө арчаатай халамжлах тусам нь өнгө ороод байдаг юм шүү дээ.
tnhe д хандаж хэлэхэд , энэ бол хувь хүний амьдралын сонголт , хорь гараад хүүхэд гаргалаа гээд чамд гай болоогүй, хэрвээ чи хүнд сэтгэлийн дэмжлэг үзүүлж чадахгүй бол ядаж сэтгэлээр унагаалгүй хэлээ хазаад уншаад өнгөр. Алдаагүй амьдрал гэж байдаггүй юм.
yu we 20dunguj garj bj 2-hvvhedtei bol chi arai owortoi bj magadgvi ee ug n suraad uuriiguu khugjvvleed yawahgvi dee magadgvi doodoh chin sunaad nuhur chin uidsan bhaa.Turuud targalsan bj boloh yumaa
миний бодлоор бол магадгүй чи ойрхон 2 төрөөд хамаг анхаарал халамж чинь хүүхдүүд рүүгээ явчихсан байх. эрчүүд гэдэг тэнэг л байдаг учраас өөрийнх нь хүүхдийг асарч халамжилж өсгөж байна гэдгийг ойлгохгүй, өөрийгөө хайр халамжаар дутлаа гэж мэдрээд өөр хүүхэн рүү гүйсэн байх. үнэндээ бол чи өөрийгөө ч хайхрах чадалгүй, гэр зуур хүүхэдтэй ноцолдсоор өнгөрсөөр байгаад өөрийгөө ч арчлахаа больсон байх. эсвэл жирэмсэний эрсдэлээс сэргийлж бэлгийн харилцааг багасгасан байх. тиймээс нэгэнт л хамтдаа амьдарна л гэж байгаа бол өөрийгөө арчилж эхэл, битгий бүх анхаарал, амьдралын зорилгоо хүүхэд гэж бод. нөхөртэйгөө сайн ярилц. чамд туслаж хүүхдээ харах, чамайг баярлуулах бүрт нь баярлаж таларх. манай нэг найз хүүхэн хүүхэдтэй болчихсон чинь хэтэрхий цэвэрч болохоор өдөр шөнөгүй хүүхдээ угаана, хувцаснуудаа угаана, байнга л гэрээ угаана, жоохон л толбо болсон байлаа гэхэд угаадаг учраас хүүхэд нь нэг хувцасаа 10 минут л өмсдөг байх. угаалгын машин нь 24 цаг ажилладаг. эмэгтэй хүн цэвэрч ажилсаг байх сайн хэрэг л дээ. гэхдээ хэтэрсэн цэвэрч байдал хэцүү л юм байна гэдгийг тэр хүүхнийг хараад мэдлээ. тэгээд өөрөө ч хэт их угаалга цэвэрлэгээ гэдэг учраас ядраад, бухимдаад орой нь нөхрийгөө ирэхээр нэг л их гэрийн ажилд дарлуулсан гэдгээ зарлаад л, зовж зүдэрч байгаагаа тунхаглаад л… байнга ууртай байдаг. нөхөр нь ямар сайндаа “чи сайхан зантай, баяртай инээсэн царайтай байвал би гэрийн аль нэг буланд байгаа тоосыг олж харах ч үгүй шүүдээ. миний хүүгээс хүүхдийн хөөрхөн сүү, шээсний үнэр үнэртэхгүй, дан боок, шампунь үнэртээд байх юм. чи жирэмсэн болсноосоо хойш надтай секс хийх дургүй болчихсон. би тэр үед хүүхдийнхээ эрүүл мэндэд хор учруулж магад гээд тэсдэг байсан. төрсний чинь дараа бас л чамайг хүссэн ч чи халдвар орно гээд ойртуулаагүй. би бас л нээрээ тэгэх байх гээд тэссэн. гэхдээ одоо хүүхэд ой хүрчихээд байхад чи гэрийн ажил, хүүхэд харсан, ядарсан гээд намайг ойртуулахгүй юм. ” гээд л үглээд байсан. бүсгүй минь, хатан ухаанаар гэр бүлээ аварч үлдээрэй
TER OVOO N CHI OOROO ORONDOO MUU BAIH TIIMUU?
ER NEG ALDAAL BIZ, EREG NEG NURAAL BIZ, DOTOR HUN CHIN BOL UUCHILAAD AMIDARNA L GJ VZEED BH SHG BNA CHINII MEDEH HEREG SHV DE!
Shal utgagui ym yrihiin uuchilsan bol uuchilsan heveereel bgarai
20-гараад л араараа тавилцаад эхэлдэг. Яанам бэ та хоёр?
Ovoog ni chi bosgoson yum baina. Shaazgaig ni nuhur chini suulgasan yum baina l gej dugniidaa. Todorhoi bichsen bol toimtoi heden ug heleh l bailaa. Asuultaa asuuchaad chi uuruu hariulchihsan yum bishuu.