ОРД ОРДНЫ ЭРЧҮҮДИЙГ ТАТАХ 6 АРГА

Most_Funny_Photomontage_Pictures_Part_11_10

Эхний болоод хоёр дох болзоон дээр түүний анхаарлыг яаж өөр лүүгээ бүрэн эргүүлэхээ мэдэхгүй байна уу? Од эрхсийн зөвлөгөөг дагаад үзээрэй. Гэхдээ түүнийхээ хажуугаар энэ зурхай зүгээр л аргачлал зааж өгнө гэдгийг санаарай. Хэрэв эдгээр аргууд чиний төрөлхийн мөн чанарт төдийлөн нийцэхгүй байвал худал дүр эсгэх хэрэггүй. Өөрийнхөөрөө л байхыг зөвлөе.

Хонь

Хонины ордны эр бол адал явдалд дуртай, хөгжилтэй, хайр татмаар хүн. Тэд өөрсдөө ч ийм зан араншинтай хүмүүст татагддаг.

1. Ямар нэг сонирхолтой адал явдалтай зүйлд уриалан дууд. Биллиардаар өрсөлдөх, цугтаа заал авахыг санал болго. Өөрийгөө хичнээн зоригтой, тэмцэлд дуртай эмэгтэй гэдгээ харуулвал тэд чамайг улам ихээр сонирхож эхэлнэ. Гэхдээ тэд олон удаа ялагдах тийм ч дуртай биш гэдгийг санаарай.

2. Улаан өнгийн хувцас өмс. Улаан бол эрч хүч, хүсэл тачаал, гал цогийг бэлгэдсэн өнгө. Эсвэл уруулаа улаанаар будсан ч болно. Энэ секси өнгө чиний доторх очийг улам бүр бадамлуулж, чи тачаангуй харагдана. Гэхдээ хэмжээгээ бүү хэтрүүлээрэй.

3. Хонины ордны эрчүүдийн хувьд өндөр зэрэглэлийн ресторанд намуухан хөгжмийн аянд оройн хоол иднэ гэдэг дэндүү уйтгартай санагдана. Тиймээс хэрэв тэр чамаас “Хаана хоолонд орох уу?” гэж асуувал Тайланд, Энэтхэг, Хятад, эсвэл Япон хоолны газар туршиж үзэхийг санал болгоорой. Шинэлэг зүйлд дуртай хониныхон сонирхлыг чинь таашаана..

4. Болзоогоо спорттой хослуул. Цуг зурагтаар хөлбөмбөгийн эсвэл сагсан бөмбөгийн тэмцээн үз. Хэрэв чи өөрөө спортод тийм ч сонирхолтой биш бол, өөрийнх нь дуртай спортын талаар асууж яриул. Тэд өөрсдийгөө илэрхийлж, чаддаг юмаа харуулах дуртай хүмүүс.

5. Хонины ордны эрчүүд өөртөө итгэлтэй хүчирхэг бүсгүйчүүдэд дуртай. Тэдний араас хэтэрхий хөөцөлдөх хэрэггүй, өөрийнхөө хүчийг харуул. Гэхдээ бүх санаачлагыг тэд гаргасан юм шиг сэтгэгдэлтэй үлдээгээрэй.

6. Тэд нээлттэй, илэн далангүй, шударга хүмүүс. Тиймээс чи ч бас тийм байх нь дээр. Хэрвээ тэднээр тоглоод байгаа мэт үйлдэл хийвэл, тэд таниас зугтаж эхэлнэ.

Үхэр

Үхрийн ордныхон бол бат бөх, тууштай, зөрүүд хүмүүс. Энэ хатуухан “бух””ын зүрхийг хайлуулахын тулд чи өөрийн эмэгтэйлэг чанарыг ил гаргах хэрэгтэй.

1. Тэд хэдий зөрүүд ч гэлээ, бусад орднуудаас хамгийн эмзэг нь юм. Тэднийг хайр дурлал, гоо сайхны билэгдэл Сугар гариг удирддаг. Тэд эмэгтэй хүнээр хайрлуулж, өдүүлэх дуртай. Тактиктайгаар, тууштайгаар, үнэнчээр түүнийг эргүүл.

2. Бор өнгийн хувцас өмс. Бор нь газар дэлхийн өнгө учир түүний махбодийг татна. Хэрэв чиний өмсөх хувцасны материал хамба хил, торго мэтийн зөөлөн байх аваас тэр чамаас татгалзаж чадахгүй л болов уу. Өтгөн, баялаг дорнын үнэр Үхрийн ордны эрийг өдөөнө.

3. Үхрийн ордныхон тав тухтай байдалд дуртай. Тиймээс тэд шинэ соргог, адал явдалтай, өмнө нь туршиж үзээгүй зүйлсээс зугатаадаг. Тиймээс тэд янз бүрийн орноор аялдаггүй, гэр амьтай, төрөл бүрийн хоол ч идэх тийм ч дуртай биш. Тэднийг гэрийн хоол хамгийн их баярлуулна.

4. Үхрийн ордны эрчүүд гоо сайхны нарийн мэдрэмжтэй тул урлаг, элегант байдалд сонирхолтой. Хэрэв түүнтэй өдөр болзох гэж байгаа бол уран зургийн галлерей орохыг санал болго. Эсвэл орой нь бүжгэн жүжиг үзэхийг хүс. Орчин үеийн, сюрреал зүйл тэднийг татахгүй. Сонгодог, уламжлалт байдал бол үхрийн ордныхны гол түлхүүр.

5. Үхрийн ордныхны амнаас чамайг гайхшруулах яриа, сэтгэл хөдлөл бүхий үг сонсоно гэдэг юу л бол. Тэд бол ярихын оронд хийхийг илүүд үздэг хүмүүс. Тиймээс тэд чамд өдөр бүр хайртай гэж хэлэхгүй ч гэсэн түүнийгээ байгаа байдлаараа чимээгүйхэн илэрхийлнэ. Үхрийн ордныхон харин эмэгтэйдээ бэлэг сонгохдоо тансаг чамин байдлыг илүүд үздэг.

6. Үхрийн ордныхон өөрийн гадаад төрхдөө анхаарал тавьж, нүүрээ цэвэрхэн будаж, үсээ сайхан янзалдаг, хувцаслах мэдрэмж сайтай эмэгтэйлэг бүсгүйчүүдэд татагддаг. Жийнс, спорт хувцас өмсөөд түүнийг “уургална” гэдэг тийм ч оновчтой шийдэл биш.

Ихэр

Ихрийн ордны эрчүүд маш ухаалаг, уян хатан, олон талын чадвар мэдлэгтэй. Хэрэв чи түүнийг татахыг хүсвэл:

1. Ихрийн ордныхон сээтэгнүүр эмэгтэйд дуртай. Тэд анхаарлын төвд байхаас хэзээ ч татгалздаггүй тул, нүдээ тормолзуулангаа тэднийг ганц сайн магтчихвал “гартаа орууллаа” л гэсэн үг.

2. Ихрийн ордны эрчүүдийг татахыг хүсвэл шар өнгийн хувцас өмс. Шар өнгө бол сэтгэл санаа, оюун ухааныг билэгдэгч, гэрэлтэгч өнгө юм. Тиймээс юу ч хийсэн эхлээд тархиараа боддог Ихрийнхний хувьд энэ өнгө анхаарлыг нь эргүүлнэ. Тэгэдэ тэд чамайг улам илүү мэдэхийн хүслэн болно.

3. Ихрийн ордны эрчүүд “ихэр” зан араншинтай. Нэг өдөр дуртай байсан зүйлдээ маргааш өглөө нь дургүй болж болно. Тэд дотроо их зөрчилддөг тул яаж ч хувирч болно. Үүнийг аргалахын тулд чи уян хатан байх хэрэгтэй болно.

4. Ихрий ордныхон инээх дуртай. Мөн өөрийнхөө оюун санааг хөгжүүлэх төрөл бүрийн сэдвээр ярилцах дуртай. Ихрийн ордныхон зүрхнээсээ илүү эхлээд тархиараа дурладаг хүмүүс. Тиймээс түүний ухаан бодлыг сонирхолтой харилцан яриагаар татах нь зүйтэй. Тэд өөрсдийн болон өөрсдийн үзэл бодлын тухай ярих дуртай. Сайтар сонсож байгаад, түүний яриа буураад эхэлвэл шинэ сэдэв оруулж ир.

5. Сэтгэл зүрх, оюун санаанаас гадна тэдэнтэй биеийн хөдөлгөөнөөр холбогдоорой. Тэд маш эрч хүчтэй хүмүүс тул идэвхтэй хөдөлгөөн хийх дуртай. Цуг өглөө гүйхийг, эсвэл дугуйгаар аялахыг урих юм бол чи ихрийн ордны эрийг өөрийн болголоо л гэсэн үг.

6. Эрх чөлөө, бие даасан байдал бол Ихрийнхэнд өөрсдийгөө мэдрэхэд нь тусалдаг гол зүйлс. Тэдэнд чөлөөт орон зай олго. Хэрэв чи түүнийг хорих гэж оролдвол тэр зугатана. Хүссэн зүйлсийг нь хийлгэ. Тэгээд өөрийгөө хир итгэлтэй, найдвартай бүсгүй болохоо харуул.

Мэлхий

1. Мэлхийн ордны эрчүүд гэр амьтай. Халамжтай. Гэхдээ хэтэрхий даруухан талдаа. Тиймээс тэдний амьдралд оч нэмсэн сонирхолтой зүйлсэд эхлээд их татагддаг. Хэдий тэд эрэгтэй ч гэлээ уянгын дуу сонсохыг илүүд үздэг. Тиймээс дуртай дуугаар нь яриа өрнүүл.

2. Цагаан өнгийн хувцас ямар ч мэлхийн ордны эрийг буулгаж авна. Цэвэр ариун байдлын билэгдэл цагаан өнгө чамайг хичнээн ёс журамтай, сайхан сэтгэлтэй болохыг чинь харуулна.

3. Тэдэнд чиний гэртээ хийсэн ямар ч хоол таалагдана. Гэр бүлийнхэндээ маш их хайртай тул дотны хүмүүсийнх нь талаар яриа өрнүүлвэл таалагдана.

4. Зөөлөн тухлаг, эвтэйхэн бөгөөд цэвэрхэн байдалд дуртай. Тиймээс хэрэв чи түүнд бэлэг сонгох гэж байгаа бол ажлынх нь сандал дээр тавих зөөлөн олбог, эсвэл тухтай дэр, машины суудал дээр тогтоодог хүзүүний массажтай дэр зэрэг тохирно.

5. Тэдний хувьд итгэлцэл тэргүүн зэргийн чухал. Учир нь тэр өөрөө итгэл даахуйц хүн. Эхлээд түүнд өөрийгөө хэр халамжтай, халуун дулаан, санаа тавьж чаддаг бүсгүй болохоо мэдрүүлээрэй.

6. Тэднийг хойноосоо гүйлгэхийн тулд хардуулах оролдлого хийх хэрэггүй. Тэд хатуу тоглоомонд дургүй.

Арслан

Арслангийн ордны эрчүүд эрч хүчтэй, урам зоригтой, хүсэл тэмүүлэл ихтэй. Араатны хааныг галзууруулахыг хүсвэл:

1. Арслангийн ордны эр анхаарлын төвд байх дуртай. Тэднийг араасаа гүйлгэх гэж хэт оролдох нь үр дүнд хүргэхгүй. Түүнийг хүндэлж, хайрладаг, түүнийг өөртөө таалагддаг гэдгийг үгээрээ илэрхийл. Тэднийг магтах нь үргэлж сайныг дагуулна.

2. Тэдний анхаарлыг татахыг хүсвэл алтлаг өнгийн эдлэл зүү. Нэр төр, тансаг байдалд дуртай арслангийхныг гял цал зүйл ихэд өдөөдөг.

3. Тэдний амьдралын зорилго, юунаас урам зориг авдгийнх нь талаар ярилц. Тэд өнөөдрөөрөө амьдардаг хүмүүс ба, амьдрааас аз жаргалыг амсахдаа сайн. Тэдэнд өөрсдийнх нь мэддэг зүйлийн талаар ярих боломж олго. Хэрэв чи түүнийг франц хэлээр сурдаг гэдгийг нь мэддэг бол, франц кафед уулзахыг санал болго. Тэр таньд өөрийгөө гайхуулахын зэрэгцээ хажуугаар нь танд татагдаж байгаагаа өөрөө ч мэдэхгүй.

4. Арслангий ордны эрчүүд алга ташилт, тайзны гол гэрлийн дор амьдрах дуртай. Тэднийг үргэлж өөрийнхөө хувьд чухал гэдгийг, чамд тэр хэрэгтэй гэдгийг мэдрүүл. Чи өөрөө хэн нэгэнд муугаа үзүүлэх дургүй нэгэн бол, та хоёрын харилцаанд хэцүүхэн зүйл бага сага тулгарч мэднэ.

5. Тэд олон хүний дунд өөрийгөө харуулах дуртай хүмүүс. Тиймээс гудамж, кино театрт тэднийг үнсэж, өөртөө итгэх итгэлийг нь зүлгэ.

6. Тэд өөрсдийн дутагдлын талаар хэн нэгнээс сонсвол гүн шархалдаг. Тиймээс тэдний буруу байсан ч, олон хүний дунд түүнийг нь хэзээ ч хэлж болохгүй.

Охин

Охины ордны эрчүүд дүн шинжилгээ хийгч, няхуур хүмүүс. Энэ хүйтэвтэр зүрхтэй эрчүүдийг өөрийн болгохын тулд:

1 . Бүх ордны эрчүүдээс охиныхон өөрийн дотоод сэтгэлээ ил гаргахдаа хамгийн муу нь. Сэтгэл хөдлөл дээд түвшиндээ хүрнэ, бодлоо илэрхийлнэ гэдэг түүний хувьд огт танил бус зүйлс. Тэд эхэндээ их хүйтэн цэвдэг, хайхрамжгүй мэт харагдаж мэднэ. Энэ нь тэд эелдэг бус гэсэн үг биш, харин нуулцаг, илэн далангүй биш гэсэн үг. Тэдний хувьд хамгийн сайн найз нь байж, итгэл хүндлэлийг нь хүлээж байж тэд чамтай романтик харилцаанд орох эсэхээ шийднэ.

2. Охины ордны эрийг татахыг хүсвэл ягаан өнгийн хувцас өмс. Хайр дурлал, дотно байдлын энэ өнгө тэднийг уяраана. Энхрий ялдам энэ өнгө тэдэнд чиний талаар ихийг мэдэх хүсэл төрүүлнэ. Тэд хурц үнэртэй усанд дургүй. Харин усанд ороод гараад ирсний дараах натураль үнэрт чинь мансуурна. Тиймээс зөөлөн үнэртэн сонго.

3. Тэд амьдралын эрүүл хэв маягийг үнэлдэг хүмүүс учир, муу зуршил, сэтгэлзүйн хурцадмал байдлуудыг тэвчихгүй.

4. Дүн шинжилгээ хийгч, нямбай хүмүүс учир тэд бүх зүйлийг байр байрандаа, эмх цэгцэй байгаасай гэж хүсдэг. Энэ нь сонирхдог эмэгтэйд нь ч хамаарна. Гарын чинь хурууд цэв цэвэрхэн, үс чинь сөйхан янзладсан байх ёстой.

5. Охины ордны эрчүүд юманд шүүмжлэлтэй хандах тал дээр мундаг. Tэд жижигхэн зүйл дээр ч чамайг өөлж, зөв хийх аргыг нь зааж өгөх гэж оролдоно. Хутга сэрээгээ зөв барих үсээ зөв самнах, мөнгөө түрийвчиндээ зөв хийх гээд л…Хэрэв чи хэт эмзэг бол шүүмжлэл нь чамайг ядраах болно. Тэд чамайг өвтгөхийг хүссэндээ биш, харин зүгээр л бүхнийг төгс байлгахыг хүсдэг болохоор ингэдэг гэдгийг санаарай.

6. Өндөр шаардлагатай охины ордныхныг татахын тулд чи ч бас өөрөө дээд зэрэглэлийн бүхнийг сонирхдог байх хэрэгтэй болно. Классик хувцаслалт тэднийг хамгийн их догдлуулдаг. Хэт моодны, гял цал хувцас таалагдахгүй. Хүндлэлтэй, ёс журамтай, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Мөн дунджаас дээгүүр боловсролтой, зиндаа өндөртэй байх ч чухал.

Жинлүүр

Дур булаам жинлүүрийн ордны эрчүүдийг татахыг хүсвэл:

1. Жинлүүрийн ордны эр цэнхэр өнгөнд татагддаг. Учир нь цэнхэр бол харилцаа холбооны өнгө. Харин энэ ордны эрчүүд бол харилцаа холбооны тал дээр мэргэжилтнүүд. Цэнхэр өнгийн хувцас түүнийг чамд ойртох хүсэл төрүүлнэ.

2. Жинлүүрийн ордны эрчүүд нийгмийн идэвхтэй, яриасаг хүмүүс. Тиймээс түүнийг татахын тулд романтик харилцаанд орохоосоо өмнө эхлээд ямар сайн ярилцагч, сонсогч вэ гэдгээ харуулах хэрэгтэй болно. Өөрөө өөрийнхөө тухай ярих дуртай учраас, түүний талаар сонирхож асууж бай.

3.Гоо үзэсгэлэн, ухаан хоёрыг хослуулж байж түүний анхаарлыг бүрэн татна. Тэд идеалистик хүмүүс учир түүний дэргэд гоо сайхандаа анхаарал хандуулдаггүй мэт харагдаж, хайш яайш хувцаслах хэрэггүй.

4. Тэд элегант байдал, сайн чанарт дуртай. Тиймээс урлаг тансаг ресторан, жижиг хар даашинзанд “найдаж болно”.

5. Жинлүүрийн ордныхон мэдлэгээр үргэлж цангаж байдаг ба, аялах дуртай хүмүүс. Хэрэв чи нэг болзоогоо өөрсдийнх нь хэзээ ч очиж үзээгүй газарт товлох юм бол, тэд догдлох болно.

6. Тэд өөрсдийгөө дотроо элегант эр гэж боддог. Тиймээс тэднийг гэртээ уриад хундага дарс тулгаж уунгаа ярилцвал их таашаана.

Хилэнц

Нууцлаг, догшин, татагдахгүй байхын аргагүй Хилэнцийн ордны эрийг:

1. Ихэнх Хилэнцийнхэн сургааль, сургамжинд дургүй, үл хайхрагчид байдаг. Тэд бүхнийг хөнгөнөөр хүлээж аван амьдралыг зугаатай өнгөрүүлэхийг хүсдэг. Хилэнцийнхэн нууцлаг зүйлд хамгийн ихээр татагддаг учраас тэдэнд өөрийн жинхэнэ төрхийг хэсэгтээ харуулаад хэрэггүй. Нууцал.

2. Хэзээ ч Хилэнцийн ордны эрийн хойноос өөрөө хөөцөлдөх хэрэггүй. Түүнтэй сээтэгнэсэн хирнээ хүйтэн хөндий байдлаар харьцвал тэр өөрөө л чам дээр хүрээд ирнэ. Түүнийг үл тоомсорлох тусам тэр чамайг хүсэх болно.

3. Хэтэрхий амархан, нээлттэй ном шиг байдал тэдний сонирхлыг бууруулна. Тиймээс тийм ч задгай биш, гүн өнгөтэй галбирыг чинь гаргасан тачаангуй хэлбэртэй хувцас өмс.

4. Тэд чамайг өөртөө дурласныг мэдэх юм бол хэт дураараа авирлаж мэднэ. Тиймээс тэдэнд хэзээ ч хүчийг тэр чигт нь өгч болохгүй. Сонор сэрэмжтэй байж, харилцаандаа анхааралтай ханд.

5. Тэд их сонирхолтой адал явдалтай амьдралд дуртай. Тиймээс голын эрэг, хотын хамгийн өндөр байшингийн дээд давхар зэрэг сонирхолтой газарт болзооны цагаа тохирвол түүнд таалагдана.

6. Хилэнцийн ордныхон яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ааш гаргах нь элбэг. Тиймээс түүнийг бүрэн өөрийн болгохыг хүсвэл “муу охин” байх шаардлага гарна.

Нум

Нумын ордны эрчүүд урам зориг дүүрэн, өөдрөг үзэлтнүүд. Тиймээс.

1. Нумын ордны эрчүүдийг татахын тулд эхлээд тэдний найз нь байж чадахаа харуулах хэрэгтэй. Хэтэрхий хурдтай, ширүүнээр дайрах юм бол тэд бушуухан зугтах арга замаа хайна. Харилцаагаа хөнгөн, хөгжилтэй байлга, тэр удахгүй чам дээр өөрөө ирнэ.

2. Улбар шар өнгийн хувцас нумын ордны эрчүүдийг татна. Идэвхтэй, нээлттэй ийм өнгө тэдний зан араншинтай тохирдог. Мөн Neroli гэсэн найрлагатай үнэртэн, цитрусын үнэрнүүд тэднийг татгалзахын аргагүй болгоно.

3. Нумын ордныхон амьдралд хайртай өөдрөг хүмүүс. Тиймээс тэдэнтэй аьмдралын талаар эерэг үзэл бодлоо хуваалц. Тэд бүх юмнаас сайн талыг нь олж харна. Өөрсдийн хайртай хүмүүст үнэнч тул, түүнийг ч бас өөртөө хайртай болгоё гэж бодож байвал чухал найз нөхөд, гэр бүлийнхнийх нь талаар бүү муулж ярь.

4. Тэд их шударга. Заримдаа хэт шупарга. Тиймээс хааяа хааяа чин үнэнийг торох юмгүй хэлж зэвүүг чинь хүргэж ч мэдн. Эмзэглэх хэрэггүй. Тэд юу ч бодолгүй тэр үгийг хэлсэн.

5. Гэнэтийн бэлэг, аялал зугаалга, адал явдалд дуртай энэ эртэй болзох газраа өөрөө сонгох боломж гарвал сонирхолтой орчинтой газар, эсвэл гадаах задгай зоогийн газрын талаар бодож үз.

6. Тэд өөрсдийн эрх чөлөөг юу юунаас илүү эрхэмлэдэг омголон эрчүүд. Тэднийг өөрсдийнхөө дэргэд байлгах гэж оролдох, эсвэл өөртэй чинь цуг цагийг өнгөрүүлэхгүй байгаа талаар гомдолллож эхэлвэл алдлаа л гэсэн үг.

Матар

Амбицтай хөдөлмөрч матрын ордныхныг татахыг хүсвэл:

1. Матрын ордны эрчүүд бат бөх, тууштай, үнэнч. Хайр сэтгэлийн тал дээр ч үүнийгээ хадгалдаг. Хэтэрхий хурдан өрнөлтэй зүйл тэдний сонирхлыг нэг их татахгүй. Зүрх сэтгэлд нь хүрэхийн тулд нилээдгүй хугацаа шаардагдаж ч мэднэ. Тэр чиний дэргэд тайван, итгэлтэй байж чадна гэдгээ мэдрэхийн цагт л харилцаагаа дараагийн шатанд шилжүүлнэ.

2. Ногоон өнгийн эд зүйл өмс. Эх дэлхийн ногоон өнгө матрын ордныхныг илүүтэй татна.Мөн аз, мөнгө, сайн сайхныг билэгдсэн дулаахан өнгө учраас тэр.

3. Матрын ордныхон карьер хөөдөг, амбицтай хүмүүс. Тиймээс ажил нь түүний хувьд нэгдүгээр зэрэгт гэдгийг ойлгож, хүсэл мөрөөдлийг нь дэмжиж сайшаа. Ажлаасаа болоод чамд цаг зарцуулахгүй байгааг нь хэт их шүүмжлээд эхэлвэл тэд амархан уйдна. Харин үүний оронд түүнийг завгүй байх зуур өөрийгөө ч бас завгүй байлга.

4. Тэд нийгмийн харилцаа сайтай хүмүүс учраас, олон найз нөхөдтэй бүсгүйд татагдана. Тиймээс найзуудынхаа үдэшлэг уулзалтан дээр авчирч танилцуулвал түүнд хөгжилтэй байх болно. Эсвэл түүний ажил хэрэгт хэрэгтэй хурал цуглаан семинарын талаар мэдээлэл хүргэх юм уу цуг тийшээ явахыг санал болговол тэд тун их талархаж, чамайг үнэлнэ.

5. Матрын ордныхон дотроо их зүйл боддог. Тиймээс сэтгэлийн хөдлөл, мэдрэмжээ тэр бүр ил гаргаад байдаггүй. Мөн тэдний хувьд хэт эмзэг, мэдрэмтгий бүсгүйтэй байх нь хэцүү санагдана. Хүчтэй бие даасан итгэл даахуйц эмэгтэйг эрж хайдаг.

6. Эрчүүдийг ходоодоор нь татна гэдэг үг матрын ордныхонд 100 хувь үнэн. Тэд сайхан хоол хийдэг эмэгтэй рүү хүчтэй тэмүүлдэг. Хэрэв чи түүнийг гэртээ урихаар болвол, гараа гаргаж хоол хийж өгөөрэй.

Хумх

Тэд бол танин мэдэх их хүсэл тэмүүлэлтэй, оюун санааныхаа ертөнцөд амьдардаг хүмүүс. Тэднийг татахыг хүсвэл:

1. Тэд хүнтэй танилцахдаа амархан. Тиймээс ч хаана ч танилтай байдаг. Зарим найзуудынх нь дунд хүн гайхмаар этгээд сонин хүмүүс ч тохиолдоно. Гэхдээ хэрэв чи түүнд таалагдахыг хүсвэл нөхөрлөл тэдний хувьд номер нэг гэдгийг хүлээж зөвшөөрч найзуудтай нь хамт байхаасаа бүү татгалз.

2. Оюу ногоон өнгөнд хумхын ордныхны хамгийн дуртай. Бүтээлч, гүн, хийсвэр өнгө учир энэ нь тэдэнд гүн мэдрэмж төрүүлдэг. Тиймээс энэ нууцлаг өнгө чиний талаар улам ихийг мэдэх хүслийг өдөөнө.

3. Мөрөөдөл, төсөөлөл нь Хумхын ордныхны хувьд амьдралынх нь чухал үнэт зүйлийн нэг. Тэд их сонин содон төсөөлөлтэй этгээд хүмүүс. Тиймээс тэдэнд өөрийн зүүдэлсэн хачин жигтэй зүүдний талаар ярьвал маш их сонирхоно.

4. Хумхын ордныхон төрөлхийн маш сониуч зантай хүн. Аливааг шинээр нээх эрмэлзэлийг нь сэрээж, шинжлэх ухааны музей, шинэлэг хөгжмийн концерт дээр болз. Тэднийг өөрсдийнх нь мэдэхгүй зүйлээр тат.

5. Чи янз бүрийн сонирхолтой яриа өрнүүлж, хумхын ордныхны оюун санаатай холбогдох хэрэгтэй. Түүний сонирхдог зүйлийн талаар интернэтээс олж уншсанаа ярь. Тэр чамайг үнэлнэ.

6. Тэд таныг дотроо л хайрлаад яваад байхаас тэр талаараа байнга илэрхийлэх тал дээр маруухан. Тэдний хэт их эрх чөлөө заримдаа чамайг залхааж мэднэ. Гэхдээ тэдний дотор ямар байгааг сайтар ойлгож, төрөлхийн авирыг нь хүлээн зөвшөөрөхийг бодоорой.

Загас

Мэдрэмтгий, бясалгагч шинтэй загасны ордны эрчүүдийг татахын тулд:

1. Загас бол сэтгэл хөдлөлөө хамгий их нуудаг орд. Тэдний сэтгэл санаа тайван байх нь ховор. Тийм учраас тэдний хайрлах эмэгтэй түүнд амар амгалан байдлыг мэдрүүлдэг байгаасай гэж хүсдэг.

2. Тэд биеэ сайхан авч явдаг, цэвэр ариун, эмэгтэйлэг эмэгтэйд дуртай. Моодны хойноос хөөцөлдөх дургүй. Классик, элегант даашинз юбка зэргийг таашаана.

3. Уламжлалт шинжтэй. Тиймээс шинэлэг адал явдал хайхаасаа илүүтэй болзооны эртний аргуудыг сонгодог. Хэрэв чи сонин содон зүйлд дуртай бол тэд чамтай тийм ч их нийцэхгүй байж мэднэ.

4. Зөөлөн ягаан өнгө энэ мэдрэмтгий эрийн анхаарлыг татна. Тэд бүсгүйгээ эмэгтэйлэг, энхрий байгаасай гэж хүсдэг. Гэхдээ хэт их будаг шунханд дургүй. Учир нь тэд өөрсдөө ч байгалийн, төрөлхийн төрхөнд дуртай.

5. Загасны ордны эрчүүд гайхмаар цэвэрч. Тэд бохир заваан байдал, хайш яайш хувцаслалт, дутуу арилгасан хумсны будаг, үрчийсэн цамц зэрэгт дургүй. Тиймээс өөрийгөө аль болох цэмцгэр байлгаарай.

6. Түүний эргэн тойронд үргэлж харагдах хэрэггүй. Гэхдээ бүр таг алга болох ч хэрэггүй. Түүний сэтгэл зүрхийг эзэмдэхийн тулд хэд хэдэн болзооны урилгын дараа л зөвшөөрсөн хариу өг. Гэхдээ энэ хооронд түүнийг сонирхсон хэвээрээ гэдгээ үргэлж мэдрүүлэх хэрэгтэй.

11 Comments

  1. Баагий says:

    hilents barag taarch bn

  2. Bm666 says:

    uhriin ord 100% dalii avchlaa shu. bichsen hun n shal esreg l yum yarilaa. esvel bi uhriin ord bish yum bolov uu?

  3. Vanlii says:

    Eks zauugiinh taarch bna 90 orchim%. 

  4. Baagii says:

    Zagas l yag yum bishuu. Busguichuud ingeed bval 1udaa tas zurj uznee. HaHaha

  5. kkk says:

    yostoi saihan taarch bian daaa

  6. Quiz says:

    Iheriin ordtoi 99-n huvi taarlaa. Big like

  7. cancer says:

    zagasnii ordnii humuus yagaad tiim zewuun medremjtei,medreg bdiin boloo. huurhun

  8. zaluu says:

    taarch bna

  9. Матрын ордон дээр 80%-тай таарч байна аа…

  10. Nat says:

    Zagasnii ordtoi sanal niilj bna.

  11. балдан says:

    энэ чинь харин жинхэнэ шпи бн даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.