Секс тийм чухал гэдгийг би одоо л ойлгож байна

casual-sex-can-hurt-mental-health

Амьдрал гэж зовлон, жаргал ээлжлэн байдаг шүү дээ. Би 31 настай 2 хүүхэдтэй. Хүүхдүүдийн ааваас салаад сэтгэл санаа гундуухан явсан жилүүдэд нэг залуу гарч ирээд хамт амьдрана, хүүхэд асуудал биш ханилна сууна гээд халамжлаад ирхээр эмэгтэй хүн амархан дасдаг юм билээ. Хайртай хүнийхээ боол нь болж явахаар хайргүй хүнийхээ хатан нь болж яв гэдэг үг их үнэн санагддаг боллоо. Одоогийн найз залуутайгаа хамт амьдрахын тулд маш олон зүйлийг золиослож байгаа хэдий ч надад ер харамсалтай санагддаггүй юм. 3 жил харвасан сум шиг өнгөрчээ.

Харин тэр хүний хувьд өөр байдаг бололтой. Надаас 5 насаас дүү болоод ч тэрүү заримдаа үзэл бодол зөрөх үе гараад байх юм. Бүх найзууд, гэр бүлийнхэн нь миний эсрэг байхад тэр хүнээс надтай хамт амьдар гэж хэлж зүрхлэхгүй 2 жил болсон хэдий ч сүүлийн нэг жил шийдвэр гаргахыг хүсдэг болсон. Хамт амьдрах уу эсвэл хоёр тийшээ болох уу гэж тойруу утгаар асууж эхэлсэн. Эцэст нь шийдвэрээ гаргахад шалтгааныг нь асуусан. Яагаад салахаар болсон бэ хүүхдүүдээс болсон уу гэхэд миний санаанд ч оромгүй хариултыг хэлсэн юм даа. Би тухайн үедээ шоконд ороод хэлэх ч үг олдоогүй. Бид 2-ын сексийн амьдрал болохгүй байна. Би чамайг хангаж чадахгүй байна гэж хэлдгийн байна. Би хичнээн үгүйсгэсэн ч нэмэр болсонгүй. Би ямар сексийн донтой хүн байгаа биш хангаж чадахгүй байх даа яахав дээ.

Эмэгтэй хүн бүр секс хийх болгондоо таашаал авдаг эсэхийг мэдэхгүй юм. Хааяа нэг тавихгүй тохиолдол бол байдаг л асуудал гэж боддог. Тавиагүй байсан ч эр хүнийг мундаг байсан, сайхан байлаа гэдэг үгээр дайлж байхгүй бол над шиг үнэнээр нь хэлэх хэрэггүй л болов уу. Ямар хэцүү байсан болоод тэр хүн ийм шийдвэр гаргах билээ.

Гэхдээ хүн гэдэг их сонин юм аа. Найз залуу маань салах дээрээ тулсан надад нэг санал тавьдаг юм байна. Чи бид 2 салсан ч чи тэртэй тэргүй биологийн хэрэгцээгээ хангах шаардлага гарах л байх. Өөр эр хүн хайж явахаар над дээр ирж байгаарай болно биз дээ гэдэг юм байна. Би энэ хүнээс миний амьдралын хань болохыг хүсэж байхад энэ хүн зөвхөн секс хамтрагч болох хүсэлтэй юм шиг. Тэгсэн хэрнээ салж буй шалтгаан нь сексийн амьдрал тохирохгүй байна гэхийн. Тиймээс секс хамтрагч болохын тулд би эргэж ирэхгүй нь тодорхой гэдгийг хүлээн зөвшөөрөх ухаан байдаггүй л юм байх даа.

Эцэст нь эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд бэлгийн амьдралаас болоод амьдралаа сүйтгэхийг хүсэхгүй байвал сексийн санаачлагыг байнга гартаа авах хэрэггүй. Мөн сайхан мэдрэмж авсан бол тэрийгээ илэрхийлж байхгүй бол эр хүн цаанаа их хүндээр тусгаж авдаг юм байна шүү.

19 Comments

  1. аагий says:

    Mongold 2 huuhdiig chin hairlaad amidrah er hun bhguil boluu Harin gadaadad bol esregeeree Chi zugeer l er huniig boow gej harah heregtei, tumsugiig ni sullaad l huuguud yawuulchij bai Zurh setgel gereggui 

  2. bi says:

    Olon jil gants biy eej baih hetsuu shu.gehdee hichneen sain huntei suulaach huuhed ni bish gedeg huuhded chin ch nuhur geh hun ch bodol bna dund ni chi ch zovno.tegeheer uuriig chin oilgood yariltsdag haaya biologiin heregtseegee hangadag tiim hun l bhad boloh yum da.tiim hun ayar oldno doo

  3. Zaxidliin ezen says:

    Зөвлөгөө өгч, сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүст баярлалаа. Цаашдаа сэтгэл өөдрөг амьдрах болно. Зүрх сэтгэлийг оюун бодол, тархиараа удирдаж чадах л ёстой гэж өөртөө хэлээд өмнөө зорилготой 2 хүүхдийнхээ төлөө амьдрах болно. Амьдрал бол баян.

  4. zochin says:

    Eriin tengergui gichii. huuhdiinhee nuhriig halamjlahgui oor boob haij ybd salaa biz

  5. love says:

    2huuhedt hernee ooroosoo bas 5 duu zaluut suusan busgui odoo ter huniihee huug gargaad az jargalt shn l amidarch bn tegehdee bs ar geriinhnii eserguutsel bsn l daa hairt bolhoor ted bugdiig dawan tuulsan hun hunii uhamsar l bh daa

  6. smile says:

    Bi h gesen 2 xvvxedtei emegtei. 2iin 2 xvvxedtei baij hen negen zaluu chamaig deer nu 2xvvxdiig hairlana gej itgej bdag dendvv genen yumaa. Orchin veiin zaluchuudaas hen ch oiroo bas adil 2 xvvxedtei bish bol 2 xvvxedtei emegteitei suuhgui. Chi ter zaluugiin talaas bodood vz. Xvn bvr l mangar tengeriig ni gaihaj ooroosoo hogshin 2 huuhedtei huntei suuval mongoguidee l mongonoos bolj suulaa gej bodno. Helne. Doromjlono. Tegj amidarch yah gesiin. Ooroosoo ah hun ch demii. Er ni nohroor yah geed bgaan. Hen negnii huuramch hair huseegui bol odoo hrn ch jinhener hairlahgui. Ooriin 2 xvvxdee tushij bvh hairaa zoriulaa tegvel zurhend chin oor hen negnii hair huseh zai garahgui

  7. jam says:

    сексээс ердөө ч болоогүй ээ зүгээр хоёрын хоёр хүүхэдтэй эгчмэд хүүхэнтэй суухгүй гэсэндээ олж ядсан шалтаг байна. битгий гутар. тэр залууг ор тас мартаад өөдрөг бай

  8. Энхээ says:

    нэмж хэлэхэд эрчүүдтэй хэт дотносохгүй зүгээр л хааяа уулзаад сайхан амьдрал яриад л, бие махбодийн хэрэгцээгээ хангаад явахад өөрт амар байдаг юм байналээ.

  9. Энхээ says:

    балиар юм худлаа бүлтэрч байна. хангаж чадахгүй байна гэдэг чинь худлаа шалтаг. угаасаа эмэгтэй хүн эрэгтэй хүн шиг секс хийх болгондоо тавидаг гэж эротик зохиол, по энэ тэр дээр л гардаг болохоос биш бодит амьдрал дээр хэзээ тийм юм байсан юм бэ. ёстой үлгэр шүү. төрсөн байсан ч гэсэн худлаа шүү. тийм хүмүүс ховор бүр мааш ховор. чиний секс таалагддаггүй байсан бол уулзаж хааяа секс хийдэг байя гэж хэлэхгүй. харин ч секс чинь тэрэнд таалагддаг юм байна. эцэг эх, найз нөхөд гээд эргэн тойрных нь юм хэлээд байхаар мань эр нэгийг бодоод салах шалтгаа эвтэйхэн хэлж байгаа нь тэр. битгий гутар бүсгүй минь цаадхаас чинь сайн сайхан залуу учирна чамд.

  10. Ganaa says:

    Gants bie huuhedtei hund iimerhuu zolbin yumnuud ih taarna daa. Ogtoos nuur bithii og. Er n tegeed huuhdee bodool amidrah shig saihan yum bhgui dee. har yumaar yadiin eldev yanz bolno boon xar lai zugeer. tsaaduulaaraa zugeer l haaya heregtseegee hanga, huviin amidralaa buu yari ok.

  11. zuvulguu ugye says:

    Naadah chin ashiglaj chamt taarsan humuus ashiglah ged bh bolno tiimes bolgoomjil husej bwal bolno l do

  12. dsdf says:

    za boli boli, oor shaltgaan bna. bas boloogui hayachihaad bas ashiglah sanaatai

  13. Tom Ah says:

    hogiin gar chamaig saihan ashiglajee. 

  14. Busgui says:

    Zugeer l shaltag.Yor n huntei suuj demii biz dee.2huuhdiig chin yah ch yum bilee.Zugeer l er huniig heregtseegee gej bodood gants 2 sexiinhee heregtseeg hangaj bai.Ternees ta 3iig tejeej giiguuleh hun baihgui ee.Unrn n ene.

  15. Japan says:

    2 huuhedtei bol duu zaluug bitgii sonirh, hun bn ch gej harah hereggui , amidraliin hani haij baigaa bol ooroosoo ahmad huntei bolson ni iluu deer

  16. suwd says:

    Anhnaasaa chamaas sex l husch hudlaa suuna ene ter gej hulihin deer chin tsetseg urguulchaad odoo yag suuh tuhai yaringuut huuhedtei huuhentei suuj chadkuu archaagui novsh salah shaltag l haisan bna gej bodloo. Unendee iim archaagui hunii setgel sanaa bie erhten gol n ter huuhduudiin setgel sanaag yuman chinee boddoggui amia bodson eriin ner gutaasan archaagui lalaruud ih bolj. mongo baival yanhanaa avaad shaah heregteishd bithii hunii une tsenetei setgel zurh tsag hugatsaagaar togloj bai l gemeer baina iimerhuu hun chanargui novshnuudad.chamd ggej hhelehed cchi nnaad nnovshoo hhaya. uuhsen bbaas oohnoon sshan hhumuus bbna. EEr n hhuuhduudee hhoid eetsegiin ggar hharuulah ddemii bbiz ddee hhaaya hheregtseegee hhangachaal yyawjiihgui yyu yyadiin. hhuuhdee bbod h

  17. busgui says:

    zugeer l chamaig gomdoohgui gesendee l iim shaltgaan helsen bna shuu dee …. , gol holdoh bolson shaltgaan naadah chin bishee …. 2 huuhedtei gedeg l bgaa daa, 2 huuhedtei huntei hen suuhav gedegiig sain medej bga hun bna, tegeed l chamaig heregtseegee bolvol ireerei gej dee 

  18. zochin says:

    Хамт байхдаа хангаагүй гэж шалтаг тоочиж байгаа бол.хааяа уулзахдаа мөн хангаж чадах байхдаа. Чамайг гомдоохгүй өөрөө муу хүн болж үлдэхгүйн тулд юу гэж шалтаг тоочих вэ гэж нилээн сайн бодсон байна. Тэгээд ч олж авсан байна

  19. maya says:

    Zugeer l chamaas zugtaj bgam shig sanagdchlaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.