Сайн байцгаана уу би та бүхэнтэй сэтгэлээ хуваалцах гэсэн юм. Би 22 настай эмэгтэй. Надад нэг маш хэцүү асуудал бий болоод удаж байгаа бараг 4 жил болж байна. Энэ муухай там шиг зүйлээс болоод амьдралын минь өдөр тутмын энгийн хэвшил шал өөр болж үүнээс болоод сэтгэлийн маш их хямралд орж, зан ааш маань ч гэсэн урьд өмнө нь байгаагүй тийм их ууртай болчихсон. Намайг зовоогоод байгаа тэрхүү зүйл бол сэжиглэх өвчин л дөө би энэ зангаа засахыг их хичээсэн боловч санаа бодлоос огт гардаггүй. Би энэ зангаасаа их ичдэг болохлоор хүмүүсд мэдэгдэхгүйг хичээдэг тиймээс дотроо л хадгалаад явдаг сүүлдээ ингэж нууж явсаар байгаад бүр ч хэцүү санагдах болсон. Би их олон зүйлсээс шижиглэдэг заримаас нь дурьдвал гудамжны шороо тоос, хүний бохир гар, олон хүний гар дамжсан мөнгө, автобусны бариул болон хаалганы бариул гээд л нян бактертай гэсэн бүхнээс үүнээс болоод би бохир гэж бодсон зүйлдээ хүрэх болгондоо гараа угаадаг өдөрт олон удаа гараа угаадаг үнэхээр залхаж байна. Аав, ээжтэйгээ ихэнх үед таарамжгүй харьцаатай болчихдог учир нь надаас бүх зүйл болдог. Миний 4 жилийн өмнөх байдал хүүхэд байхаасаа л авахуулаад огт ийм байгаагүй энгийн л бусад хүмүүсийнх шиг байсан одоо бол тийм биш болчихсон.
Би энгийнээр бусад хүн шиг л амьдрахыг маш их хүсэж байгаа боловч сансанаар болохгүй юм. Би амиа хорлохыг маш удаан хугацаанд бодож явна. Энэ мэдрэл муутай зангаасаа болоод би нэг хэсэг хоол идэх дуршилгүй болоод жил гаран олигтой юм идээгүй тэгээд эрүүл мэнд авах юмгүй болсон ер нь хоол идэхгүй биеийн эсэргүүцэл сулрахаар янз бүрийн халдвартай, халваргүй өвчин тусдаг бас нүүр болон нуруун дээр битүү батга гардаг юм билээ. Эцэг маань сүүлийн үед надад уурлахаараа чам шиг хүүхэд байснаас байгаагүй нь дээр эсвэл чиний яах нь надад огт хамаагүй зайлаарай л гэдгийн бас хааяа намайг жаргал нь дэндчээд давраад л гэх юм тэр үед нь би өөрөөсөө жаргаж байгаа билүү гэж асуудаг. Ээж маань намайг бага зэрэг ойлгож гадарладаг гэхдээ би аав ээжийгээ цаашид зовоомооргүй байна тэгэхийн тулд яах хэрэгтэй юм болоо надад амиа хорлохоос өөр сонголт харагдахгүй байгаа. Аз жаргалтай амьдардаг амиа хорлох талаар огт бодож байгаагүй хүмүүсийн хувьд бол амиа хорлох нь тэнэг асуудал гэж ойлгогддог байх л даа гэхдээ үнэхээр хэцүү болоод л үүнийг хийдэг байх гэж миний хувьд ойгож байна. Эцэст нь та бүхэн миний талаар уншсан бол юу гэж бодсон талаараа мөн надад юуг зөвлөмөөр байгаагаа бичиж туслана уу.
17 Comments
Би одоо 19-настай яг жилийн өмнөөс энэ өвчнөөр өвдсөн гэхэд болно одоо бол гэрийнхэн болон эд хогшил гээд бүх л зүйлээс сэжиглэж бнга ор хөнжлийн даавуу, алчуур гэрийн хувцсаа угааж хүн хүрэх л юм бол дахин2 угаадаг би уг нь огт ийм байгаагүй яагаад ийм болсноо яаж эдгэрэхээ үнэхээр мэдэхгүй надад маш хэцүү байна. Юм бүрт хүрэхээс сэжиглэж өдөрт хэдэн арван удаа гараа угаадаг бас дээр нь арьс загатнадаг өвчтэй болохоор үүнээс үүдэж стрестэх бүртэй бие ураад дүүрэн сорив болж харласан. Заримдаа галзуурах гэж байгаа юм шиг л санагдах юм яах ёстой вэ? Хэнд хандаж яаж эдгээх вэ?
Сэжигч тураалын туйл цонхийсон дархлаагү дохтой пизда нар.
Bi bas aimar sejigch. olon hun ordog gazriin noild ch orj chaddaggui
Эцэг эхийгээ амьд сэрүүн байхад эрүүл саруул өсгөсөн биеийг яаж тэгж бодож чадаж байнаа. Эцэг эхийгээ зовоомооргүй байна гэчихээд амиа хорлоно гэж бодож байдаг. Амьдын тамд унагаж байна л гэж бод. Өвчнийг анагааж болно. Сэтгэл зүйчид ханд. Хүнээс үг сонсож сур. Хүний үг сонсдоггүй дураараа нэгэн л яваандаа ийм өвчтэй болдог шү дээ
хөдөө очоод мал дээр гараад арц хүж уугуулаад 1 жил сайхан амьдраал үзэхгүй юуудөө
аавын чинь зөв. чиний жаргал дэндсэн байна. өөрийгөө хир хүрэмгүй, цэвэр ариун гэж итгээд, нян бактераас цэрвээд байдаг бололтой. аягүй бол нянтай гэж айгаад гэр орондоо гэрийн ажилд ч тусалдаггүй биз. юм юмнаас сэжиглэж, ярвалзаад, бүх юм санаанд нь хүрэхгүй, үргэлж л сэтгэл хангалуун бус царайлаад байхаар чинь гэрийнхэн чинь залхалгүй яахав дээ. хэрвээ чи орох оронгүй, идэх хоолгүй байсан бол юун тэр нян бактери бодохтой манатай, хаягдалаар барьсан овоохойд, хогноос түүж ирсэн хоолыг идээд сууж байх байсан. аавдаа баярла.
Amia horloh tuhai bodood ch hereggui. Naadah chini bol medreliin ovchin. Edgereh bolomjtoi. Amidral, amid yavah saihan shd. Ireeduid chini olon saihan zuil tohioldono shuu. Chinii odoo bgaa uyiin talaar 2006 ond hiigdsen Bug gedeg kino bdag. Suuldee yamar bolohiig chini haruulsan bgaa
Yun sonin ym be toohguil bval boloo ogt nyan baktergui bn gj hezeech bdagui ym nyan bakter hund heregtei ihedvel ovchin boldog bolohoos nyan bakter l bval ovchin tusna gesen ug bish shudee hunii biy bolon arisan deer ogt nyan bakter bhgui bol hunii darhlaa bhgui boldog gj unshij bsn tiim bolohoor ene teneg bodloo haysan deerdee setgeliin asuudal setgelee zahirch chadahgui tolgoi bol hereg bhgui
Zahianii ezen mergejiliin emchid handsan n deer bhdaa
Bi bas bnga l gazaa salgasanuu usaa haasanuu uudee tsoocholsonuu tsonhoo haasnuu gej bnga l mungidag shdee k.zarimdaa uurtuu itgehgvi dahin dahon shalgana zarimdaa salgasan tsoochilsnoo medehgvi udurjin ajilaa hj bhdaa bodchino shuudee k .ene bas neg uwchin bhaa yaanadaa uurtuu itgehgbi munginachih yumaa.terneesee bolood buun stress awchih yum
Өвчин шүү дээ.монгол хэлэнд юу гэж байдаг юм болдоо,ямар ч л байсан гадаадад хүн болгон мэддэг өвчин. захидал бичсэн хүн нилээн хүндэрсэн байна.бүүр хүндрээд ирхээрээ гараа байнга усанд байлгаад, өөрийнхөө унтах ор дэрнээс хүртэл сэжиглээд байдаг гэсэн.
Minii duu naad zahiagaa Soronz setguuld Setgelzuich_bulan@yahoo.com geed yvuul. Tend mergejliin setgel zuichid zevlegee egdeg yum ble. Tedentei hariltsaj uulzaj zevlegee avsan chin deer shu. Harin aaviig chin gaihaj bn tersen aav chin menuu, ug n aavuud ohinoo iluu oilgodog oir dotno hatuu ug heldeggui shd. Setgel zuichtei uulz
Гараа олон дахин сэжиглэж угаах, плиткэ байнга салгасан байна уу үгүй юу гэж өдөржин шалгах эдэр бол сэтгэл мэдрэлийн өвчинд орно л доо хичээл дээр үзэж байсан.
Гол нь хөнгөн хэлбэр шүү. Бас эмчилгээтэйшдээ. Маш сайн сэтгэл зүйч олоорой монголд хэд хэд байгаа таалагдахаа олтол сольсон ч яадаг юм.
Тэгээд эмчилгээ сэтгэл засал хийлгэ мөнгө орно эрүүл болно
nadad bas iim bodol baisan. ter uyed ni bi tevchsen. odoo amid baigaadaa ih bayarladag.
ZA 2OO ENE DEEREH DURTAI DALJGARTAI HOLBOO TOGTOOV!!!!!
mongold bol ene talaar yamarvaa negen setgel zuin emchilgee hiideg uguig medehgui, gehdee naada chin neg turliin uvchin. hipnoze yumuu setgel zaslaar l emchleh baihdaa….
ene site-d chono boroonoor gegcheer hunii zovlon deet shuurdag heden durtai garaaud bainaa, email hayag enteree uldeegeed….
yamarch gesen setgel zuich deer ochij zuvluguu avaa, galzuu medrel bol bish shuu!!!!! erthen yanzlahgui bol, suuldee setgel gurtal, ganzaardal boloh ayultai….
yun amia horloh we ..boloroo ta 2 -t heley.uvchtei tahir dutuu humuus amidrah eged amidraliin shaniig amtlaad medreed amidrah huseldee hutlugduud amidrahiin tuluu yvaj bhad ta 2 yu yu genee .yasan zadarsan tarhinuud we.amidrald yu ch uzeegui baij yunii turuund amia horloh ni tiim shan zuil gej bodoj bna uu yunaas yaagd sejigleed bgaan.hun bolj turuh huvi tavilan gantshan zayadgiin. ta 2- ami horloloo gehed ta 2 -g uhsenii daraa horhoi shavij idej uuj gedes garah baih da. Boloroo nadtai tanilts.tegvel chamaig gantsaarduulahgui . Boloroo baagiinaa_baagiinaa@yahoo.com shvv orno bna uu uuruu med……
bi ch bas yag chamtai adilhan,yum bn.33 tai buhnees sejigleed humuusees hurtel nadad uneheer hestsuu bn,gertee aav duu 2 toigoo ch bas taarahgvi yum,naiz nohod hamt olon ch geeed bh yum bhgvi,mash ih gantsaaarddag,humuusees ooriigoo tusgaarlaad l,hunmuustei taarahgvi yumaa.gertee bsaar bgaad, ovchin bolood bh shig bn.