Этиопын нутгаар уугуул омгуудын амьдралын талаар баримтат кино авч явсан Австралийн зураглаачид ийм нэгэн өвөрмөц чимэгтэй бүсгүйтэй таарч мэл гайхсан гэнэ.
Этиопын сурма омгийн бүсгүйчүүд уруулаа цоолон зээрэнцэг хийж чимдэг гэдгийг хүмүүс, тэр тусам судлаачид сайн мэддэг.
Австралийн судлаачид ч урьд нь ууруулдаа зээрэнцэг хийсэн бүсгүйчүүдийн харж байсан ч хэзээ ч ийм томыг харж байгаагүй аж.
Тэд орчуулагчаар дамжуулан бүсгүйтэй танилцаж зээрэнцэгийг нь хэмжиж үзжээ. Ингэхэд зээрэнцэгийн тойрог нь 59,5 см, диаметр нь 19,5 см байсан аж.
Урьд нь Гиннессийн дээд амжилтын номонд бүртгүүлсэн уруулын зээрэнцэгийн диаметр нь 15 см байсан юм. Тиймээс сурма омгийн энэ бүсгүй австралийн зураглаачдын ачаар нэрээ Гиннессийн номонд бичүүлэхээр болов.
Этиопын Засгийн газар энэ мэт хачин чимэг зүүхийг болиулах арга хэмжээг эрчимтэй явуулж байгаа ч бөглүү газар охид, бүсгүйчүүд ийм чимэг зүүсэн хэвээр.
Зээрэнцэгийн хэмжээ том байх тусам бүсгүй дур булаам гэж тооцогддог нэг талаас нөхөрт гарах баталгаа болдог. Нөгөө талаас бүсгүйн гэрт нөхрийн төлөх ёстой инжний хэмжээг тодорхойлж өгдөг аж.
Атайе гэж өөрийгөө нэрлэсэн энэ бүсгүйтэй орчуулагчаар дамжуулан ярилцаад гурван жилийн өмнө түүний доод талын үүдэн хоёр шүдийг булга цохиод зээрэнцэг хийсэн, зүүхэд хэцүү зүйл огт байдаггүй гэж хэлж австраличуудыг алмайруулсан аж.
10 Comments
so nice gechey
Busdiin yos zanshiliig shuumjilj bolohgyi l dee .gehdee l sejgiin haragdaj bna
emzeg delbeechke taniltsii
Yoo yu we ymr zawaan muuhai haragddag ym be ta nar lag goy vzesgelentei gd vhleelde mongold iim bvsgvichvvdiig awchirch zarim goy gd bga ah nartai gerlvvlmeer ym shig bn zvgeer mongol bvsgvichvvdiig zawaan yu2 gene we yanhan ch gj bh shig yr ni deer bgagiinh shig bvsgvichvvdiig mongold urimaar ym bn l da te tegeed zarim 1 goy saihan gsn hvmvvs suuna biz
So romantic…
yagaad bugdeeree goyo geed bgaam be, hunii ed erhteneer toglochihson bna shde,
huurhii duu gej bodogdoj bna.
so cute
so pretty…
so beautiful
so sexy