Ханьтайгаа учраад 15 жил, эхнэр нөхөр хэмээн гал голомтоо асаагаад 10 жил болжээ. Цаг хугацаа гэдэг маш хурдан юм. Нэг мэдэхэд 35 гэдэг насан дээр ирчихлээ.15 жилийн хугацаанд туулж өнгөрүүлсэн амьдрал, аз жаргалаа та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Хүний амьдрал сайн муу сайхан муухайгаар дүүрэн ч, Аз Жаргалыг хүн Сэтгэлээсээ бий болгож чаддаг юм шүү. Хэн нэгэнд зааж зөвлөх гэсэнгүй өөрийн бодлоо бичье. Хайрыг хүндлэл дагаж явдаг гэж би боддог. Хайр хүндлэл өөрөө гэр бүлийн уур амьсгалыг халуун дулаан амар тайван байлгаж, тайван, сэтгэл амгалан амьдрах нь амжилтын түлхүүр болдог. Хань минь намайг амар амгалан дунд хайрлаж өнөөдрийн амжилтанд минь хүргэсэн гэж боддог юм. Найз нөхдийнхөө улам л залуужиж, өнгө зүс орох юмаа юу хэрэглээд байна гэж асуухад нь, ханьдаа л баярлаж явдаг даа. Үнэндээ бол, үнэтэй тансаг энгэсэг гоёл хэрэглэх байтугай нүүрээ ч бараг буддаггүй хүн дээ би. Зарим хүний нүдээр эр нөхрөө тахин шүтчихсэн хүн юм шиг харагддаг бололтой. Би бол зүгээр л хайрлаж байгаа нь тэр. Хайрлана гэдэг эрхлэхийн, нялуурахын нэр төдий биш, хайрлана гэдэг бол хүндлэхийн нэр гэж боддог.
Мэдээж эрхлэх энэ тэр нь байлгүй яахав, гэхдээ юманд хэмжээ хязгаар ёс жаяг гэж бий. Нөхрийнхөө хувцасыг хэзээ ч өөрийн хувцастай холихгүй, ялангуяа малгай бүсэнд нь онцгой хянуур нямбай хандахыг хичээдэг. Бас нэг баримталдаг зарчим маань, хэтэрхий хянаж цагдахгүй байх. Хорвоод ганцхан амьдрах байж хүссэнээрээ л амьдраасай гэж боддог. Хэрэггүй зүйлд үглэж, ханийн сэтгэлд юм хийгээд сайхан амьдралаа сэвтүүлээд дэмий биз дээ гэж боддог. Хэлэх ярих зүйлээ хамтдаа сууж байгаад тайван ярилцдаг. За ер нь орой бүр л хоёулаа буу халаад суучихна даа. Би өөрөө төгс төгөлдөр биш болхоор, бүх зүйлээ ганцхан надад зориул гэж шаарддаггүй, бүхэл бүтэн нэг насны амьдралаа ганцхан миний төлөө гээд байвал утгагүй биз дээ. Харин өөртөө тодорхой хэмжээний үүрэг хариуцлага буйг санаж явдаг. Гэр орноо цэвэр цэмцгэр, хоолтой ундтай байлгах гээд юу эс билээ. Бусдад шаардлага тавьж бусдаас ямар нэг зүйл хүлээж, санаандаа тааруулах гэж байхын оронд өөртөө тавих шаардлагаа өндөрсгөөд үзээрэй. Ер нь бол би нөхрөөрөө дураар нь тавьчихсан хүн. Юу хүссэнээ хийг, хүссэнээ хийх боломжтой орчинг бүрдүүлээд өгөхсөн гэж хичээдэг. Тэглээ гээд нөхөр маань нээх жаргалтай хүн өөрийнхөө хүссэнээ хийгээд өөрийгөө бодоод алга болчихгүй л дээ.
Харин ч тэгэх тусам гэр лүүгээ яардаг, гэр бүлээ 1-т тавьдаг болчихдог юм байна. Хамгийн аз жаргалтай орчин нь гэртээ хүүхдүүдтэйгээ эхнэртэйгээ байх нь болдог бололтой. Би л нөхрөө хүндлээл бүхнийг нөхрийн төлөө гээд гүйгээд байдаг юм бишээ, нөхөр маань ч өөрийн хариуцлага үүргээ маш сайн мэддэг, намайг хайрлаж бас хүндэлдэг. Хайр-Хүндлэл гэр бүлийг бат бөх, аз жаргалтай болгодог. 2 биенийхээ төлөө, хүүхдүүдийнхээ төлөө гээд зүтгэж байгаа бидэн 2т хэтэрхий их зугаа цэнгэл, хэрэггүй зүйлд зориулах цаг олдоггүй. Хэрэггүй зүйлд зарцуулах цаг хомс тул, хэрэлдэж маргах асуудал гарах ч зав байхгүй. Эцэст нь хэлэхэд, би нээх мундаг сүрхий эхнэр биш, миний хань хүн хүнээс онцгой хүн биш. Бид та нартай л адилхан хүмүүс. Харин гэр бүл, эхнэр нөхөр гэдэг бол, харилцан ойлголцож дутуугаа нөхөж дундуураа гүйцээж явах хүмүүс гэдгийг ханилж суусан цагаасаа мэдэрч, хайр-хүндлэл дээр гал голомтоо бадраасан юм. Бүх гэр бүлдээ, хосууддаа аз жаргал хүсээд өндөрлөе.
14 Comments
Hoyor talaasaa ali aliniih n hicheel zutgel ih orj bga
Hunii amidraliin une tsene gej iim l saihan daa. Hun bur busgui bur iim baigaasai. Tegwel amidral hichneen amgalan taiwan… Busgui mini chamd bayarlalaa.
Таны хувцас тийм бузар юм уу? Хувцасыг нь өөрийнхөө хувцастай холихгүй байдаг нь яаж байгаан?
2 биенээ хайрлаж хүндлэх нь мэдээж сайхан. Гэхдээ гэр бүл зохиосон ихэнх хүүхнүүд мэдээж эр нөхрөө хайрлаж хүндэлж л амьдарч байгаа. Даанч зарим хөлдүү нөхрүүд даварна ингэх ёстой албатай гэж боддог юмшигээ. Үнэг шиг зальтай хүүхэнд эрчүүд нугасгүй байдаг гэсэн. Наанаа нэг их хүндэлж шүтээд нөхрөө та гэж дуудаад ч байдаг гарууд байдаг л юм билээ.
aash muu ch jinkhen awlaa daa. huwtsas aa holihod ervvl ahui yrij bgaa bol erhteniig ni hiilgehdee ymar ahui yrihuu. hutsdag golog we
Засссс оройд хувцас байтугай юмаа хольж байж юун маягтайн дээдэх хүн. Тэр байтугай юмаа тэгвэл холихоо байчаач. Арай худлаа сүржин юм
Хань ижлээ бурханчлан шvтсэн алдах юм байхгvй ш дээ. Дээгvvp сонин сонин сэтгэгдэл байна. Хувцаснуудаа хооронд нь холиод байдаг юм уу зарим нь кккк. Ядаж эрvvл ахуйд нийцэхгvй ш дээ кккк.
Зев бодолтой ухаалаг гэргий юм. Би ч бас нехрее эрхлvvлдэг. Зарим эхнэрvvд шиг барьцах бvp ч дургvй. Заяа нь гомдох байх гэж айдаг кккк. Хорьж цагдахийг хvcдэггvй. Ингэж хандах тусам хань минь гэртээ яаран яаран ирдэг дээ.
Найз нехедтэйгээ уулзахад нь дургvйлэхдэг эхнэр байдаг. Би vvнийг их гайхдаг. Хvн нийгмийн амьтан гэдгийг мэддэггvй юм болов уу гэж боддог.
Nadtai tustei uzeltei yum manaih ch bas iimerhu ail da.
2 laa uhaalag humuus baina. Bie biee hariltsan hundelj baij l taivan saihan amidarna shuu dee.Ternees bish uchirgui nohriin huvtsasiig ooriihteigoo holidoggui ch geh shig heterhii tegej burhan shig shuteh n ch yu yum be.
Tanai ger bul shig saikhan uur amisgaltai amidrah yumsan bas yag tani shig iim uhaalag ehnertei boloh yumsan gej muruuduj yvna tiimch uchraas sayhan naiz ohinoosoo salchihsan ter mini hair setgel hariltsan hundelel deer togddog gedgiig oilgoogvi yvaa tiim bolhoor salii gej shiidsendee bi tani shig ehnertei l boloh yumsan ^^
Er hun ymar burhan ymuu emegtei hun nohroo ene emegtei shig hairlaj hundelj bga bol nohor fh gesen yg ingej hairlaj hundleh heregtei yr ni ger buliin amidrald ehner nohriin haritsaa 50:50 baih heregtei shd emeigteichuud ymar 20r zuund amidarxh bga yu manai mongold huuhnuudin setgelgee 20zuunaasaa salaagui er huniig burhan met shuteed baigaa bolhoos
Karma is bitch гээд Будда-н хэлдэг чини энэ шүү дээ, хүмүүсээ.
Ухаалаг сайн нөхөр байна. Хүн бүр өөр дураар нь тавьбал танай нөхөр шиг сайхан гэртээ ирээд байх хүн байхад дураар нь тавьсны гайгаар даварсаар гэртээ ирдэггүй хүн ч байдаг.
Эзнээ олоогүй дураар нь тавьна гэдэг бол маш том эрсдэл. Хамжааргатай байлгахгүй бол болдгүй олон хүн бий