Сайн байна уу? Би 30 гарсан эмэгтэй. Гэр бүл үр хүүхэд байна. Харахад аз жаргалтай байдаг л гэр бүл. Нөхөр маань архи уухгүй, тамхи татахгүй, хүүхдүүддээ их хайртай, хамт тоглоно, ажлаасаа яарсаар гэртээ биднийг санасаар ирдэг. Гадүүр хонож байсан удаа байхгүй. Оройтвол шалтгаанаа утасдаж хэлнэ, хэлсэн цагтаа ч ирнэ. Би ч хардаж байсан удаа алга, тийм шалтаг ч гарч байгаагүй. Тэр гадаадад нэр хүндтэй ажил хийж байсан, толгой сайтай залуу. Бид гадаадад удаан ч амьдарч байгаад ирсэн. Одоо Монголдоо бусдын л адил амьдрал өрнөж хөлөө олох гэж хичээж байна.
Гэтэл намайг энд захиа бичихэд хүргэж хямрааж байгаа нэг л шалтгаан байна. Тэр маш харамч. Мөнгө олно. Яг гурил, талх, мах, давс, цай, ганц 2 төрлийн хүнсний ногоо авна. Яг ингээд болоо. Бид өвдвөл шүүмжилж уурлаж удаж байж эм авч өгнө. Хүвцас бол бүр үгүй. Яг хэрэгцээтэй 1 ширхэг боллоо. Хүсвэл би идмээр байгаа зүйлээ ганц 2-г болоод хааяа хүүхдүүддээ ганц цамц, оймсхон цалингаараа авна. Дараа нь яаж дуугүй байх вэ? Цалин чинь яасан юм гэж шалгааж дургүйцнэ.
Гэтэл төрийн албаны миний цалин байр, бусад төлбөр, хүүхдийн хичээлийн хэрэглэл, зарим хүнсэнд яваад дуусчихдаг. Монголд үнэхээр юм үнэтэй. Би байдгаараа хэмнээд ч үрж байгаа л гэж хэлүүлнэ. Хүүхдийнхээ сургуулийн зарим дугуйлангийн төлбөр явмаар басйна гэхэд шууд эсэргүүцнэ. Түүний багын амьдрал өөр байсан учраас хүүхдүүд ч тийм байх ёстой гэсэн үзэлтэй. Үнэндээ зарим өдөр өлсдөг. Хааяа амттай юм идмээр байдаг. Ямар нэг зүйл хийе сонирхоё гэхээр бүх муу талыг нь жагсааж хэлээд уурлаад тэр яриа дуусаа. Би бол яс хоолоо хийгээд хүүхдүүдээ асраад ажил хийгээд, гэр цэвэрхэн бүх зүйлийг амжуулах ёстой. Гарах хүнтэй уулзах цаг байхгүй. Бар цэнгээний газар орж үзсэн удаа ч байхгүй.
Оюутан байхдаа хэдэн удаа баяраар орж байсан байх. Бурхан минь би яг одоо зугтмаар байна. Амьдрал там болж байна. Ганц өөрийнхөө хэрэгцээгээр 4 хүний хүнс, ахуйн хэрэглээг төсөөлдөг хүн. Яаж идэхийг хүртэл заана. Бүр шалтгааныг хайгаад гайхаад сууж байна. Анх гэрлэж байхад ийм байгаагүй. Эсвэл надад үнэхээр асуудал байна уу? Би тийм арчаагаа алдсан хүүхэн биш. Наснаасаа залуухан харагддаг. Их будаг ганган чимэглэлгүй ч цэвэрхэн хувцасладаг. Хүүхдүүдээ гэрээ нөхрөө сайн халамжилдаг. Би юу нь болохгүй болоод яагаад ингэтлээ биднээс харамладаг юм бэ? Яавал дээр вэ? Заримдаа их хүнд байдалд орж байна. Туслаач. Их хямарч байгаа үедээ бичлээ. Ойлгомжгүй байгаа бол уучлаарай. Зөвөлгөө өгнө гэж найдаж байна.
60 Comments
Сайн байцгаана уу? Саяхан би захиа бичээд олон жил тэвчсэн гомдлоо дэлгээд уйлж суулаа. Зевелгеег уншлаа. Заримыг ньхэрэгжууллээ. Ургэлж нехрее ойлгож, олон уг ярьж ажилд нь нэрмээс болохгуй (хуухдээ евдехед хуртэл чимээгуйхэн аваад эмнэлэг явдаг блаа)гэрийн жижиг сажиг зуйлд санааг нь зовоохгуй,тайван еерийнхеерее амрах орчинг нь бурдуулэх гэж гэр булээ бодсоор бгаад еерийгее зугээр л мартчихаж. Бодоод бсан туунтэй гэрлэснээс хойш миний мереедел зорилго ердее л гэр булийнхээ телеех бух зуйл болоод хувирчихсан бж. Негее хуухдуудийнхээ хажууд чанга дуугарч уурлаж чаддаггуй хун тэсэрлээ ,дэлбэрлээ, уйллаа, бахирлаа ккккк. Негее 4 ийн нуд орой дээрээ ам ангайгаастай. Аавындаа очлоо бур хахахахаха гэж инээсэн гээч дараа нь. Нехер нь нэг ч хонолгуй гуйгээд ирсэн бур ажлаа хаяад шуу. Тэврэлдлээ уйлалдлаа ойлголцлоо. Одоо хамт гэрийн санхуугээ тооцоод бодолцоод зовох зуйлгуй менгее зарцуулдаг болсон. Та нартаа ихбаярлалаа. Сэтгэл гаргаж бичсэн бух зевелгеенд талархлаа. Одоо жаахан еерийгее бас боддог болноо ккк . Бас хааяа нехертее тевег болж хэрэг тарьж бхад гэмгуй юм бна. бугдийг еерее уурэх шаардлагагуй юмбна.Амьдрал сайхаан.
Bi ene sitenii zahianuudiig unshdag bolhoos eroosoo setgegdel bichij bgaagui. Ene udaa bur bichihgui bj chadahgui ni ee…
bi odoo 30 tai. Udahgui 2 uree olgiidoh geel huleej bn. Manai ger bul gadaad amidardag. Manai hun nadaas 3 jiliin omno turuulj irsen. Tegeed namaig surguuliar tataj awaad buh tolbor yumiig min tolood endee 2 dahi ih surguulidaa surch bn. Manai hun zarimdaa barag 24 tsag ajildag. Awsan tsalingaa 100 won ch dutaalgui nadad awch irj ogdog. manai hun olohoo olj bi urehiig ni urdeg.
Zarimdaa olsdog gene uu? Heddugeer zuun yamar niigemd amidarch bgaa hun be ???
Minii eej end irj 2 jil emchilgee hiilgesen. Bi ooriinhoo olsoniig nohoriinhoo olsontoi ni huu hamaad l ogdog bsan. Odoo ch ogch bgaa. Ogoh ch bolno. Tanai huntei bi bol 1 odor ch hamt bhguin bn ….bur heleh ch ug alga !!!
өчнөөн мөнгө олдог байж салтаандаа тас хавчаад, өлөн царайлаад байдаг баянаас хааяа мөнгөгүй болдог ч гэсэн мөнгө олохын төлөө ажилладаг, ажлынхаа хөлсийг авахаараа эхнэртэйгээ амрах, баярлахдаа зорилж чаддаг энгийн залуу дээр. харамч баянаас өгөөмөр ядуу нь дээр.
харамч эр хүн хамгийн ой гутмаар санагддаг. эр хүн мөнгийг олж чаддаг байхаас гадна үрж чаддаг байх хэрэгтэй. нарийлаад, горойгоод, царай алдсан, хорголоо тоолсон хогийн эрчүүд байдаг юм байна. би нэг гадаадад сурсан, лаг байртай, машинтай, өндөр, царайлаг, лаг тачаангуй, төгс хэлбэртэй сайхан эрхтэнтэй залуутай 2 жил уулздаг байсий. тэгсэн чинь 2 жилд нэг ч удаа надад бэлэг авч өгч үзээгүй, уулзахдаа ёстой бэлгэвчнээс өөр юманд мөнгө зарцуулахгүй ёстой новшийн залуу байсан. тэгээд уулзахаа больсон. эрэгтэй хүн харамч байх чинь ёстой дур гутмаар, ёстой муухай. манай аав гэрийнхээ бүх хэрэгцээг хангадаг байсан, хоол хүнс, хувцас хунар, байр утас, 3-н хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, 3 хүүхдээ бүгдийг нь гадаадад төгсөх сургалтын төлбөр гээд л… ээж цалингаа зөвхөн өөртөө зарцуулдаг байсан. бас хааяа хүүхдүүддээ жижиг жижиг зүйл авч өгдөг байсан. аав улирал солигдох бүрт ээжид хувцасны мөнгө өгдөг байсан. бас гарцаагүй шаардлага гарсан үед ээжийн талын хамаатнуудад тусладаг байсан. ааваараа бахархдаг. аав бүхнийг авч явж байсан учраас аавыгаа бүгд хайрлан хүндэлж, гэр орондоо тав тухтай сэтгэл амар байх нөхцлийг нь бүрдүүлэхийн тулд бүгд хичээдэг . миний аав хэзээ ч хүүхдүүдээсээ, хэзээ гэр бүлээсээ харамлаж байгаагүй. манайх айхтар баян тансаг биш ч гэсэн үргэлж хамгийн сайн зүйлийг иддэг байсан. бренд хөөж, гангалж байгаагүй ч хамгийн эрүүл, хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан. харамч эрчүүдийн бэлгийн амьдрал ч дагаж сөнөдөг. яагаад гэвэл эмэгтэй хүн бүр сайхан зүйлд дуртай байдаг. их шуналтай юу, бага шуналтай юу гэдгээрээ л өөр. Жоффрей де пейракын хэлснээр эмэгтэй хүний сэрлийг хамгийн их хөдөлгөдөг зүйл бол үнэт эдлэл гэж хэлсэн байдий. мөнгөөр дутагдаж байгаа эмэгтэй муухай ааштай, гадаад байдалдаа анхаарахаа больж, нөхөртэйгөө секс хийхийг хүсэхгүй болдог. баян хөгшин эрчүүд яагаад залуухан хөөрхөн хүүхнүүдтэй гэрлэдэг гээч. яагаад гэвэл өгөөмөр хандаж чаддаг учраас… би лав харамч эртэй хэзээ ч хамт байж чадахгүй. нээх ирээдүйдээ хэрэглэнэ гэдэг үгээр халхавчлаад хорголоо тоолоод байх ямар хэрэг байнаа. маргааш үхчихвэл яах уу? насаараа өөрөөсөө харамлаж, насаараа хэмнэж гамнаж , насаараа дутагдаж гачигдаж амьдрах юм уу? өнөөдөр машинд дайруулаад үхэхээ ч мэдэхгүй байж юунд гэж хадгалах юм бэ. ер нь эр хүн эхнэрээ авч суугаад сайн явуулж байна уу, муу явуулж байна уу гэдгээ хэрэглэж байгаа юмаар нь дүгнэж болно. жишээ нь би гэрлээд 10 жилийн дараа хэрэглэж байгаа зүйл маань сайн байж, чанар нь дээшилсэн байвал миний нөхөр сайн нөхөр гэсэн үг. жишээлбэл би одоо ганц биеэрээ цалингаараа өөрөө байнгын 6-аас доошгүй үнэртэй ус, 15 зуны сандаалтай байгаа бол гэрлээд 10 жил болсны дараа иймэрхүү хэмжээний өөрийн зүйлтэй байгаа эсэхээр нөхөртэй болоод амьдрал минь сайжирч уу, эсвэл амьдралд нухлагдаж зовж явна уу гэдэг маань илэрхийлэгдэнэ гэж боддог.
Uu teed damskny mungund hurtel orolcood bhaar uhcheesei gemeer boldiishdee.
Tarchig ussund n chinii buruu ch bhgui l dee.
Gehdee uurchlult ih tevcheer tsag avna shw
nuhur chin hujaagiin erliiz baih. hujaagiin erliizuud uuhgui tatahgui ajilsag deerees ni yag tanai nuhur shig haramch nariin garuud baidiin. hun chanargui hugiin sdanuuddaa
haha za araichdee mungiig hulsuu dusluulj olj bolno ghdee tgj olson mungiig iljruulj bolkue hahaha arachdee bas haayaa olsdog gene holy shit
Пэээ, бурхан минь! Ямар гээч амьдрал вээ? Ёстой яршиг гуай л байна! Бүүр уншаад уурлаж үхэх гэж байна шдээ! Гэтэл тэнд нэг хүн бүүр туулаад амьдарч байдаг! ххмм…..
Xvний сэтгэгдэл уншаад бичмээр санагдлаа. Эр хvн бодсон санаснаа эхнэртээ бvрэн хэлэх дэмий. Сул амтай, богино бодолтой, тэвчээргvй. Монго хадгалж чаддаггvй, нэг найзынхаа хувцас эсвэл нэг айлын эд хогшил харчихвал авчихгээд бдаг. Эрчvvдэд захихад бvv бvгдээ дэлгэ, нууц бай, жижиг юманд бvv монгоо vр, том юманд vр ТВ-машин-байр
eserguutslee l sn uzuul salah hereggui ee bi ih urelgen bsan manai hun harin nadad uurlaagui hamtdaa shan amidrahad uhaan heregteig oilguulsan bi odoo ggui l bdag zarimdaa abmaar bgaa hiimeer bgaa zuild maani hurehgui bol bi yah gej yunii toloo ajillij amidraad bnaa geel uildiin tegeheer asuudliig shuudeh arga oldog doo bi ch dabarsan hun bh gehdee chi jaahan uilj uurlaj duraaraa zartsuulaad uzehgui yu daa magadgui oilgoh bh
Neg emegtein nohor ni mongondoo ih durtai ih haramch Hun baijildee. Tegeed otlood nas barahiinhaa omno bankand baisan $ 55000 $$$ avsand ni hiihiig ehnereesee guijee. Tegeed ter er nas barj emgen ni avsand ni hairtsagtai zuil hiihiig Naiz ni (ene 2 iin mongonii tuhai Medeh ) haraad asuuj gene” chi ternii Hussen mongiig ni hiichihvuu gej gene?’ Emee bi check bicheed hiichihlee gesen gene. Sergelen setgesen baigaa bizde. Kkkkk. Bie bie dee hairtai az jargaltai bie biedee hundetgeltei l amidrah ni chuhal daa. Hunii amidral bogino shu dee.
chinii toloo amidarna gej avch suuchihad GENUU? Chi busdiig uuriinhuu tulull amidruulchihaad, uuruu yaj, yu hij horvoog tuulah gej baigaa har HUVALZ/ PARAZIT ve? chinii huutei gerleh emegtei ene ugiig chamd uurt chin heleh boltugai.
Gadaadad zowj mongo oldog baisan bol mongonii une tseniig meddeg bolson baih tiim bolhoor l ehner huuhedeesee harmaldag baih.haramlaad bna geed bitgii buhimdaaa .ewiig ni olood l amidar. Ter hun tanii songoson nuhur bas huuhediin chini etseg shuu dee .magadgui bair awah geed huraaj magadgui.emegtei humuus hunii nuuts hadgaldaggui bas demii zuild ih mongo ih zartsuuldag shuu dee.busgui mini huchtei bai. Mongogui hunii tolgoi sain ajildag yum bilee. Bi chamtai adilhaan.gadaadad baidag 3 huuhedee bolowsroltoi sain hun bolgohiin tuld guriij baigaa eej bna.Minii nuhur hul muu bid 2 laa ajilgui, surdag.end undur urtugtei bolhoor ih tootsoo shaarddag. Nuhur maani zun laaz tuusen. Tsugluulsan munguuruu 50 nch tv awsan. End us zashad 50000.bi uuruu 4 zaluugiinhaa usiig zasdag, huwtas gewel hymdhan chanartai matiral awaad huwtas uuruu oedog, bid 5 bolood l baidag,.harin aaw eejruugee mongo ywuulj chaddagui enendee bi buhimddag.gehdee bi chadnaaa mongo yu yum be ? Sain bolowsrol saihan ger bul mini baihad uur yu heregtei gej.hamgii gol ni eruul l baih yum sh dee.tolgoi moron deer baihad bolno dooo. Harin hulgui,hudal bitgii hiigeerei, bitgii bas salaarai. Busgui hunii uhaan garga
bi gertee munguu avchraad l hayachdag. Ehner uhaalag zartsuulj hadgalamjind hadgalaad urjuuleed suudag. Oorsdoosoo haalahgui zartsuuldag. Eldev humuust ogood baidaggui. Hadgalamjind baihaar neg medehed hurdan osdog. 200-aad saya hadgalsan bgaa. Amdral bolood l yavdag. Muu sanaalaad baival mungu osdoggui yum
manai nuhur bas yg iimerhuu hun l dee.. uuruu helehdee bi ta nariin tuluu l gej iim baigaa gej uuriiguu zuvtgudug.. harin olson munguuruu arhi dars uuhgui, tamhi tatahgui, eldev zuild munguu urdeggui hun l dee.. bi yr n nuhruusuu iim tiim zuil aviy gej guij baisan n hovor yum bn..uuruu olson munguuruu hool huns, uuriin huvtsas, huuhduudiin huvtsas geed zohitsuulaad sursan..odoo bi huuhdee haraad gertee suudag bolohoor baidal bur ch hundersen. namaig ohin gargaj ugvul mashiniig chin solij ugnu gej amlav.. bi hussen ohiniig n gargaad ugsun hoinoo sanuulaad mashinii tuhai helehed: chi yu yriad bgaa yum be? mashin avsan n deer uu? huuhdiinhee surgaltiin tulbur hiisen n deer uu? geed am taglasan.. hediigeer bi dotroo gomddog ch ene hunees tsarai aldaj amidrahgui gej dotroo uurtuu bainga heldeg. ug n bid 2amidraliig bagaas n bosgoj hamtdaa bolomjiin amidraltai bolson uls. bi tuunii 4huuhdiig gargaj ugsun..bi ch bas demii zuild mungu ih urdeg urelgen zantai l daa.. tuuniigee hyazgaarlaj odoo barag surch baigaa.. gehdee manai nuhur arai l denduu nariin.. ter talaar bi tuuntei yriltsahiig ch husdeggui… chamd tm yum avsan n deer uu? huuheddee ireeduidee ingesen n deer uu? gedeg hariultiig sonsono..bi ch ene baidalaas zalhasan doo.. tegeed yr n emegtei hun uuruu munguu hangalttai olj hunees tsarai aldahgui amidrah heregtei gedgiig hatuu oilgoson.. tegeheer minii bat naidvartai ar tal bol nuhur gedeg hun bish bolj taarch bgaa biz.. bi bol nuhurt mungunii talaar helehees aidag.. helvel mash haram ugdug, bas uurladag bolohoor tegj avsan mungu ch yum boldoggui yum shig nadad sanagddag daa
Миний бодлоор шууд салах гэхээсээ илүү харилцаагаа өөрчлөөд үз. Идмээр байгаа зүйлээ шууд хэл. /Өмсөхөө ч түрүүлээд яриад хэрэггүй бололтой/, ойлгохгүй бол уурла, өөр олон төрлийн хоол хүнс хэрэглэмээр байгаагаа хэл. Чи өөрөө зоригтой, өөрчлөхийг хүсч байгаа зүйлийнхээ өмнө шийдвэртэй бай. Чи ингэхгүй байгаа учраас л тэр хүн болоод байна гэж бодоод яваад байж мэднэ. Авч өгсөн тэр мах гурилаар нь өдөрт 2-3 удаа хоол хийж ид. Гэхдээ бүх их порцоор. Өлсөөд байгаа учраас их идмээр байна гэж хэл. Өөрт нь бага порцтой ч өгч болно шүү дээ. Өөр амттай идэх юм байхгүй болохоор улам их идмээр байна гэдэг ч юмуу, хэрвээ уурлавал өлсөөд байгаа юм чинь өөр яахын гэж асуу. Салж сарнина гэж бодохоосоо илүү тэмцэх хэрэгтэй шүү. За тэр өвдөхөд уурлаж байгаа нь хэцүү л юм. Гэхдээ яах вэ, аль болгоныг нь муугаар харах вэ. Засарч болох байх. Чи л ухаантай, зальтай, сайн тэмцэгч бай. Тэгж байтал учир нь олдох байх даа.Бас нэг зүйл хэлэхэд багын найзын маань аав найзын хэлдгээр харамч хүн байсан. Боломжийн адилхан амьдралтай байхад тэр найз маань л бүхнээс хоцорч , бид найзыгаа авч явахыг хүссэндээ дундаасаа мөнгө гаргаад л бүх зүйлд хамт явдаг байж билээ. Гэтэл бид их сургуульд орцгоох болоход найзын маань аав том охиноо Орос руу сургуульд явуулж, манай найз дүү 2 нь хувийн их сургуульд орж дундаж орлоготой айлын 3-н хүүхэд зэрэг их сургуульд явахад мөнгө ямар хэцүү билээ. Гэтэл аав нь 4-ийн 4-н жил хүүхдүүдээ сургаад төгсгөсөн юм даа. Тэр цагаас хойш нээх удалгүй аав нь өнгөрөхөд найз маань “Би аавыгаа харамч гээд дургүй байдаг байсан, хэд наслана гэж мөнгөө харамладаг байнаа гэж их уур хүрдэг байсан. Гэтэл миний аав ямар сэхээтэн, анхнаасаа баян айлын хүүхэд ч биш. Жирийн л нэг ажилчин хүн үр хүүхдээ өөрөөсөө илүү байгаасай гэхдээ олдсон жаахан цалингаа хурааж, амттай шимттэйг ч идэлгүй бусдаас гуйлгүй бид нарыг их сургууль дүүргэж ийм амьдралд хүргэжээ. Аав минь ” гээд уйлж байсан юм. Тиймээс ухаантай л байгаарай.
manai nuhurtei adil yumaa.
Үнэхээр ойлгуулах гэж хичээгээд үр нөлөөгүй бол салсан нь дээр дээ, ямар залуу хосууд байгаа биш танай гэр бүл дажгүй төвхнөсөн гэж ойлгож байна.
ярилц л гэхийн энэ хүмүүс, өчнөөн ярилцаад арга аашаа барахдаа л ингэж бичиж байгаа байх. Амьдралд нэмэргүй чамаас саллаа. Өлсөж зовох гэж чамтай суусан юм уу. гээд явчихааач. ярилцаад ойлгохгүй, ярилцахаас дургүй хүрдэг хүн байдаг шүүд ээ
Наад муу нөхрөө хэт давраажээ. Машин өгөөдөх гээд хэрэлдэж байгаад авч унаад ээждээ нүдэн дээр нь харуулж байгаад нүүрс аваачиж өг. Амьдралд чинь нэмэргүй хүнээс салсан ч яагаад болохгүй гэж.
хатнаад хэлэхэд танай нөхөр бас л эвгүй гар байна даа. хүүхэдгүй бол ийм хүнтэй нервээ барах шаардлага байна уу? иймийг нь мэдсээр байж насан туршдаа зовж амьдрахгүй биздэ?
харамч гэхэд арай дэнднээ. эхнэр хүүхэддээ хааяа нэг амттай юм авч өглөө гээд мөнгө нь дуусчих гээд байгаа юм байхдаа. би бол ёстой зовж үхэх юм байна, таны өмнөөс нервтчихлээ. миний хувьд бол бид 2 энгийн л нэг хүүхэдтэй гэр бүл. хөлсний байр, зээлтэй ч нөхөр минь намайг өөрийнхөө олсон мөнгийг өөртөө л зарцуул гэдэг. намайг харин ч өөртөө охиндоо хувцас хунар авцан байвал болоо шдээ гээд баярладаг мэдээж нөхрөө юу гэж мартахуу 1 ширхэг оймс ч болтугай авдаг. заримдаа надад хэрэгтэй юмыг маань авч өгч чадахгүй байгаа даа эмзэглэдэг юм шиг байгаан. би гэхдээ ийм тийм юм гэж нэхдэггүй лдээ. эгч нар маань энийг ойлгоод аваад өгчдөг юм. нөхрийгөө илүүдлээ гарсан мөнгөтэй биш гэдгийг нь мэддэг болхоор хааяа нэг эрхлэнгээ тийм юм идхиймсан гэхээр хүнээс мөнгө зээлээд ч хамаагүй тор дүүрнийг аваад ирдэг юмда. энийг л азжаргал гэдэг байхдаа. бас би надад жоохон таалагдахгүй эвгүй санагдсан ааш занг нь чиний охинд нөхөр нь ингэж хандвал яахуу? гэж асуухаар маш сайн ойлгодог яагаад гэвэл охиндоо үнэхээр амь. бас нөхөр маань ууж идэх, гарах орохыг тааруулаал ирдэг. захианы эзэн та нөхөртөө нэг хүүхдээрээ далимдуулж санаа хэлвэл ямар вэ? чиний хүүхдүүд том болоод чамтай адилхан эхнэр хүүхдээ эрхлүүлж мэдэхгүй сайхан амьдраад байгаа нь мэдэгдэхгүй муухай амьдраад байгаа нь мэдэгдэхгүй ингэж амьдруулах гэсэн юмуу? гэж хэлвэл яахуу. ер нь л аливаа юмыг ярилцаж байж л шийддэг гэдэг шүүдээ. сайн ярилцах л үлдэждээ.
Ямар муухай хүн бэ. Манай аав мөнгө хурааж бидэнд том болсны дараа өгч чадаагүй л дээ. Гэхдээ бага байхад намайг хөтлөөд л дэлгүүр ороод гурилан чихэр авч өгдөгсөн. Өөрөө огт иддэггүй байсан сан. Бас дээр үед гадуур хувцас хунар сонголт муутай. Хөөрхөн гутал олдохоор ажлаасаа мөнгө зээлж ирээд авч өгдөг. Хүүхдүүдээ өлсчихвий гутал хувцасгүй болчихвий гэж их айдаг байсан байх. Миний хувьд хүүхэд насны тэр дурсамжууд хамгийн үнэ цэнэтэй.
Манай аав яг ийм хүн үнэхээр харамч хэний төлөө амьдарч юуны төлөө үхэх гээд байгаа ч юм бүү мэд. Дээр танай хүн арай гайгүйн байна манай аав бол архи ууна ээжийг минь зодно намайг ч бас зоддог байсан дээр нь яг ийм зантай мөнгөн дээр. Би ааваасаа авч байсан мөнгө ховорхон доо.Ийм байхаар хэцүү шүү. Зовлонг нь үзсэн болохлээр ойлгож байна. Манай ээж лав салсан. Архи уж агсардаггүй, харамлахаас бусдаар гайгүйн бол тэр үанг нь л засах хэрэгтэй байхдаа чухам яаж гэдгийг сайн мэдэхгүй л байна. Манай аав засраагүй одоо ч тийм. Би хүнтэй суугаад тусдаа гарчихсан болохоор сайхан байна.
Хатнаа салаачээ, хүүхэд шуухадгүйн бол. Мөнгө хүний хайраа илчлэх цорын ганц арга биш ч маш чуххл арга гэдгийн байна лээ шүү. Чамаас тэгж аймар харамладаг бол тэр хүнд чамайг гэх хайр байгаа бол уу
Уурлаж байсан ч тоохгүй өарөө зарцуулмаар байгаа юмандаа зарцуулаа, тэхгүй бол чиний үхтэлээ хэмнэсэн мөнгөөр өөр хүүхэн эрхлүүлээд явж мэднэ шүү. Манай тэр яахав хөөрмий хэдэн мах төмс шидчихэд болно гээл бодцон явж байгаа. Хэд наслана гэж ингэж чихэр аваад идэх мэдэлгүй амьдрах вэ
Бид хоёр нийлээд 6 сар л болж байна. Нөхөртэйгөө анх найзалж байхдаа би чанартай хувцас хунар хэрэглэж хүссэнээ идэж уудаг байсан. Гэтэл намайг хэрэглээгээ багасга гэсээр байгаад одоо бүр нэг ч хувцас авахуулахаа больсон. Шүд өвдөөд янзлуулья гэхээр надтай суухаас өмнө янзлуулахгүй яасын гээд уурлана. Янзлуулчаад ирэхээр яасан үнэтэй янзалдаг юм бараг үнэн юм уу гэж асууна. Би энэ хүнээс илүү мөнгө олдог. Өөрийн олсон мөнгөнөөс сард ядаж 100 мянгыг зарцуулж өөртөө анхааръя гэхээр уурлаад хаана тийм илүү мөнгө гараад байгаа юм гээд бас уурлаад болиулсан. Настай ээждээ цайны сүү, 2 шуудай нүүрс аваад очих мэдэлгүй болсон. Урьд нь би ээжийнхээ өвлийн нүүрсийг авч өгдөг байнга эргэж тойрдог байсан. Би найзалж эхэлж байхдаа машинтай болоход чи мөргөлдүүлчихнэ, чи чадахгүй бөөн өр төлбөрт орно гээд булааж унасаар байгаад би унах ч эрхгүй болсон. Эхэндээ уурлаад хэрүүл хийгээд булааж унаж байгаад уурлаад байхаар нь яршиг гээд больсон. Би машинтай болоод хөл муутай ээжийгээ хааяа суулгаад очъя гэсэн газар нь аваачиж байх юмсан гэж боддог байсан. Тэгээд яг цагаа тулаад унаад явахаар араас залгаад л бөөн юм болоод яасан зүгээр үү гээд араас гүйж ирээд л үнэн сэтгэлийн шаналгаатай. Тэгсэн мөртлөө өөрийнхөө дөнгөж 45 хүрч байгаа аав ээж хоёрыгоо бараг газар гишгүүлэхгүй, хар өглөө босоод очиж аваад энд тэнд хүргэж өгдөг. Нөгөөдүүл нь ч гэсэн байнга залгаастай, байнга дуудна юм хум хүргүүлнэ, мөнгө төгрөг асууна. Би эхэндээ уурлачихаад за за арай л муухай зан гаргаад байна гэж бодоод тайвширдаг. Гэтэл арай л бишээ. Яавал дээр бол.
Нөхөр чинь үхэхдээ мөнгөө аваад явах арга олчихсон юм байлгүй дээ.
ene deer bichsen japan geed pizdu yu gene uu. gants nohoroo ajilluulaad ooroo saagaad suuj bh sanaatai yanhan be.
Шууд хаяад яв. Явах боломж байхгүй гэж битгий бод чи ажилтай төрөлтэй юм чинь. Юу үнэ цэнэтэй вэ гэдгийг мэдрүүлээд өгөөч. Ухаараад ирвэл тэр л биз ухаарахгүй бол тийм тамын амьдралаар амьдрана гэж юу байдгийн ёооё. Би лав надтай мөнгөний хэрүүл хийхээр уур хүрээл явчдаг. Битгий намайг тийм өчүүхэн амьтан болгоод бай л гэдэг. Хүүхдүүддээ хүссэн идэх юмийг нь ч авч өгч чадахгүй байна гэж юу байдгийн. Чи өөрөө л арчаагүй сул дорой байсаар байгаад давраачиж л гэж би хэлнэ. Хүн ер нь аймар давруу шд. Ярилцаад байх юм байхгүй тэрэнтэй тэрэнгүй амьдарч чадна гэдгээ мэдрүүлж байж асуудал шийдэгдэнэ. Өөрийнхөө цалинг үрхээ хүртэл заалгаад байхдаа яахав дээ
yamar aimaar ym be… manai noxor bol garsnii toogoor ordog geel tsatsaj ogono shvv dee,,,bi l xarin xaramalj hyanadag,, tegexgvi bol yumnii vniigch asuuxgvi shuud awaal yawdag…sain noxortei suusan shvv bi… durtai ymaa aw..golon chanartai baix xeregtei geel dandaa vnetei xuwtsas awch ogdog…
Chinii amidral uneheer yamarch az jargalgui haragdaj bn, bi nohroo nadaas joohon mongo haramlah ayadahad uneheer durgui hured tavgui bolchdog, chinii toloo buhniig hiij chinii toloo amidarna gej avch suuchihad TOLOO gesen huneesee haramlad teged hend ogoh ged bgan, yalanguya ovdson ued haramlaj uglene gedeg chini yu gesen ugiin, butehguie
Ter deer bichsen bold gej nohor bitgii surjigne, chinii bichsen setgegdel eroosoo ch taalagdsangui, yasan yasan ch genuu, ehneree uhtel zutguulj ajilluldag archaagui novshnuud uneheer taalagddagui
minii nuhur byr muuhai uuruu buh iumaa avna nadaar iu ch avahuulahgi hiilgehgyi .ter hooloo hiine gere tseverlene hyyhdee tsetserlegees avna ger ornoo zohitsuulna bi nadad iim iim ium heregtei baina tediig ug geheer ygnu hereggyig negiig ch uguhgyi. tegeheer bi ytsaa zarad l utas avahuulaad dahij zaraad dahij avahuulaad haaua shoovuudad baidag hi hi . deer uamar ch hargyi aaimaar muuhai bi hyychin zaluutaigaa bj baigaad barigdsan chini chi naad bieee yaah ni nadad hamaagyi nadad ddh haldaachihgyi l baival boloo gehiin byr tteneg nuhyrtei syysan ium bolov yy. hardyylmaar baidag iaahuu herldmeer baidag heruul hiiheer bi diilehgyi geed iuch dyygarhgyu tolgoi deegyyree hunjilouu numruud hevtsihdag
GOGO
MANAI NUHUR BARAG IJIL BI MUNGU AVAAD YREED DYYSDAG BOLOHOOR NEHEHEE BOLISON SAYAHAN 10 SAYIIG YLDEEGEED HYDYY YAVAAD YAG 7 HONOOD IREHEER NI BI 1 CH YLDEELGYI YREED EEJ AAVDAA ZYSLANGIIN BAISHIN BARIHAD NI TYSLAAD DYYSSAN TEGEED ARAAI CH DEE GEHEER HAR HOHI CHIN HEN TENEG AVGAI GESIIN GESEN CHINI YAAHAV DEE CHI IAGDOLGORSYREN ZAANII AVGAI SHIG SAV SAITAI HYYHEN UUR AVAH IUM 1 ALGA DAA GESEN BI NUHRUU YAAJ ENE GER ORNIIG BAINGA MUNGUTEI BAILGAJ CHADDAGIIG ERUUSUU OILGODGGYI. BI GANTSCH TALH NOGOO AVDAGGYI NADAD AMAR BI ZYGEER L AVAAD IRSENIIG YREED EEJ AVDAA UGUUD SYYDAG AMA AMA
Тэр дээр баяр гэж нөхөр бичсэн байсан. Саллаа гээд заавал ээж нь хүүхдээ авдаггүй шүү. Эцэг нь хүүхдээ аваад эх нь хүүхдийн тэтгэмж төлөөд явж байгаа тохиолдол Монголд зөндөө бий.
Ер нь айл гэрийн эзэн цаанаа бодолтой мөнгө хөрөнгөө зарцуулдаг байлгүй. Юунд ингэж тэр хүнийг санхүүгийн асуудлаа өөрийн хүслээр шийдэх гэж оролдох үед нь ийм юм яриад байдаг юм. Хүсэхгүй бол хамт байх шаардлага юу байна. Наад хүн чинь мөнгөө авсандаа аваад орохгүй та хэдийн төлөө цуглуулсан байж таарна. Өөр зорилготой цуглуулж байгаа бол эртхэн сал. Ер нь бол мөнгө амьдралын зорилго биш. Хүүхэд юугаар дутна ирээдүйд тэрнийгээ олохын төлөө амьдардаг байх гэж боддог.
Ehnii jilvvded iim bgagui gehr uuruu hamaagui hashraasan um bilvv.manai aaw bol nariin gehdee bidniig ulsguj bgagui.bvh umaa hvvhdvvdiinhe tuluu zartsyyldg.
Hetsuu baival salaad tegeed huuhduudiinhee tetgemjiig shuuheer togtoolguul. tegeed sar bur tetgemjee avaad ajlaa amar taivan hiihgui yudaa
Харамч хүн хахир хүн хоёр адилхан шүү дээ. Наад хүн чинь нас явах тусам хахир харамч нь нэмэгдээд аймаар болноо. Тэгээд үр хүүхдэдээ өгё чадахгүй . Би энэ амьдралыг туулсан.
joohon oroi asuudalaa shiideh gej uzej bgaa yum bish uu ingeed 7 jil bolj bgaa bol dor n zasah heregtei bsan. buur bolohgui bol huuhduudee oorsdoo aawiigaa yatgaj bgaad av gee, aawiinhaa oodoos heleh ug bval hel gee
haramch hun arhichingaas dor gej zarim humuus yaridag l yum, unen esehiig medehgui.
Манай аав иймэрхүү байсөөн. Бид хэд ааваас айгаад ээжээсээ л мөнгө авдаг байлаа. Хөөрхий ээжийн цалин тэгээд л будаа, гэхдээ аав маань гэрийн хоол унд тог цахилгаан бүгдийг нь төлдөг байсан. Будаагаа газар унагааж түлэхэд байнга загнана. Нилээн л хэрүүлтэй байсан. Гэхдээ л өлсөж байснаа санахгүй байна. Аавийн хураасан мөнгө том болцгооход бидэнд хэрэг болсоон хөөрхий. Ээж маань маш зөөлөн мундаг тэвчээртэй номхон хүн тулдаа салаагүй ээ.
эхнэрээсээ хүүхдүүдээсээ юмаа харамлаад тэгээд хэндээ хэзээ юундаа зарцуулах гээд байдаг юм бол оо. амттай тэжээлтэй юмнууд идэж байх хэрэгтэй шдээ ямар хувьсгалаас өмнөх үед амьдарч байгаа биш дээ. тэр ч байтугай ядаж баяраар ч юм уу гэр бүлээрээ гадуур хооллох хэрэгтэй шд. дэндүү өчүүхэн сэтгэхүйтэй юм аа. чиний бухимдах аргагүй би лав боож үхэх юм байна
Ярилц ярилц л гэх юм яриа хөөрөөгөөр шийдэгдэдгүй зүйл зөндөө байна цаана чинь.
Naadah chin 1 torliin medreliin ovchin yum shig bgaan. Gadaad, dotoodod iim humuusiin tuhai uzjil bailaa. Ooroosoo hurtel haramlaad bdag yum bilee.
“Christmas Carol” ged huuhdiin kinog uzuul nohortoo.
baigaa umaa edelj hereglej chaddag baih heregtei shd, tanai nuhurtei bi lav hezee ch tesehgui, yag cham shig zugataah baikh. odoo neg delbe usreh tsag boljee, heleed oilgodoggui um bol, ur huuhed chini hurtel aigaad mungu asuuj chaddaggui um bol arai dendsen hereg bainaa, er ni chi hicheehee bolichih, tegeed heruul hiij delberch baigaad buhnee hel, yu mederdeg yaj tarchildagaa hel, bolohgui bol tsaashid iim baidlaar tevchij chadahgui gedgee heleed shiidmeg hudulnu biz, tsusand ni baigaa haramch zan nas yavah tusam l ihesne shuu, chi uuriiguu ingej mungunii haraat bool bolgoh hereg yu baina, chi denduu sain ehner um, barag neg turliin ger buliin huchirhiilel shig l sonsogdoj baina nadad bol. chi arai gaigui tsalintai ajild orj chadahgui yu? ternii gariig zaaval harah heregtei yu? uudgui er um daa, yaduu hunees dor.
yun tansag yum hoer idehgyi hooson honohgyi bhad bolon nohorchin harin gaigyi hun bna bitgii ilyy harj bai amtniig ideed araand naaldahgyi yum hoin chi teneg busgyi bna daa iim nohor chamd dahaid oldohgyi shyy hudlaa urelgen tom garuudaas hamaagyi deer shyy uuralsanch gesen gargaad ogch bgad bayrla hudlaa tsarailj bgad yamar negen yum bolonguut bultdag garuudaas deer chi ireedyigee hardaggyi teneg gar bna daa
Olsnooroo bish hemnesneer bayjdag gesen uhiig shutej amidardag bololtoi tsalin bagatai amidrald chin arai yadaj hurdeg yum uu gadaadad olon jil bsn geherr mongotei l bmaar yum gadaadad bhdaa ch iim bsn uu esvel yum ih hyamd ulsad amidraj bsn uu tegeed mgl d ireed buh yum unetei sanagdsan bh esvel ireed bair avah gej huraaj bga yum uu end todorhoi bichsengui hedii her orlogotoigoos ni haritsuulj haramch esvel hemnegch gedgiig ni heleh yum bn
Za ulsuud bhdaa yadgiin. Davartsiin. Mungu huraaj bayjina gsn zorilgotoim bgaaz aygvi bol. Ulsdug ulsuj bn gd orilood vz
Яасан сонин нөхөр вэ. Үр хүүхэд гэр бүлээсээ юунд харамладаг юм бэ ёстой ойлгосонгүй. Нэг олдох амьдралдаа хүссэн зүйлээ эдэлж хэрэглэж баймаар юм. Нөхөртэйгөө эвийн олж ярилцаад болохгүй бол хэсэг тусдаа байгаад үзвэл ямар вэ. Ёстой зөвлөчих зөвөлгөө ч олдохгүй юм байна! Өвдөхөд эм авч өгдөггүй гэхээр л хэлэх үг олддоггүй ээ. Өөрөө өвдвөл эм авч ууна даа муу хөгийн новш!
hetsuu dee. Iim zan zasrahgui tsusand n bdiin. Anhnaasaa nohriinhoo atgand het orsnii l shinj. Emegtei hun anhnaasaa amidralaa gd ooriigoo hoish n tawij boldoggui l yum shig bgan. Buhniig het bolgood het togs hiigeed bhaar geriin uilchlegch nergui zarts l bolno. Haaya ch gsn ih untaj haaya ch gsn time out awch zalhuurah heregtei. Yagaad iim sn medeed bn geheer minii aaw iim hun bsin, muulj bgan bishe jinhene togs aaw togs er hun baharhalt noyon nuruu. Daanch iim zantai, eej min gants bulgan shuba ch omsoj uzeegui haayahan blh nz nohdiinhoo uulzaltad barag l 10jil tsewer gamtai umssun huvtsasaa omsoj ochdog bsn, tsewershiltiin nasan dre ih l gutrangi uglee boldgiin tuunii gol shaltgaannharamch hahir er hunii songolt hiisen n. Hezee ch oorchlogdohgui iim hunii zan. Anhnaasaa emegtei hun une hundtei hussen jijkeen yumaa ch bai erhelj awhuuldag ter hereeree sain ehner ezegtei bh heregtei yum shigee. Nuhruu sain meddeg bol yamar neg yumaar buulgaj awah l heregtei dee
busgui mini nemj helehed busad huuhnuud shig NUHRIIGUU HEZEE CH BITGII ATM MACHINE GEJ BODOJ BIAGAARAI……yagaad gevel ene amdral gedeg yumiig chini 2 talaasaa adilhan ajillaj hudulmulij baij bosogodogyum shuu. ingej bosogosn amidral iluu bat buh, amttai baidag shuudee…
yag uneniig helehed nuhur chini bol denduuuuuuu haramch yumaa… be bol uriiiguuu bas haramch gej bodoood baisan.. nuhruus chini hamaagui gaigui l yum biana. kkkk….. manai ehner namaig haramch geed baidag.. chiniii bichseniig enhertee uzuulj uuriiguuu umuuruhuuus kkkkkk…. za busgui mini nuhurteiguuuu saihan yariltsaaa……. ternees bihs heruul ene ter hiigeed yahav… yagaaad gevel nuhur chini uuriiguu bodohoos iluuu ger buliinhee, huuhduudiinhee amidraliig sanhuugiiiin huvid naidvartai, ayulgui l bailgah gesen sanaataigaar olson hedee hadgalj, hairlaj zarah gedeg bailgui dee… yagaad ingej helj biana gevel be lav tegdeg…udurjin uhtlee ajillaj ajillaj olson munguuu zugeer neg gaduur hool avaad idchih,zugeer neg gaduur hun amitantai nargij tsengeed urne gehees neg l haramsaltai sanagdaad baidiin.. bodood uzdee… ternii orond gertee hooloo hiij ideed baival mungu hemnen shuu dee… gehdee be haayaa neg naiz nuhudteiguu garah, ur huuhed ger bulteigee gaduur orj garch zugaalahiig eruusuuu uguuisgeegui shuu.. zugeer l hemneh yuman deeree hemneed zarah yuman deeree zarj baival zugeer shuudee l gej helsiiin.
Minii bas neg buhimdaad baidag yum bol.. manai ehneriin neg hachin neg erh duraaraaa eregtei duu ni baidiin… uuruu mungu olno, deer ni eej aaav ni hangalttai ugnu…. tegsen murtluu l iish tiish egchteigee yavhaaar egchiiigee holgood ….uur hurmeer….yadaj egchiigee haayaa neg hoolond oruulchihdag, egchdee beleg avaad ugchihdug bol bas yaahav… tegehgui yum biaj l yum l bol egchiigee saagaad baih sanaatai.. sanhuugiin huvid…. ternees bolood l be bas mungu urlee gej helnee….tegeheer chi miniii duutei uulzahiig horiglolooo geed uurlaj tuninaa….kkkk … gants hoolnii mungu haramlalaa l geed baidiiin…ter duugiinh ni hajuud bed 2 uhtlee ajillaj amidralaa bosgoh gej yadaj yavj biahad……(bed2 gadaadad baidag)…
Tiim bolohoor busgui mini neg talaas nuhruu oilgoood, nuguu talaas uurt ni saihan tailbarlaad oilguulaaaa….minii bodloor nuhur chini nadtai l adilhan amidralaa bosgochihyumsan, ireeduigee buteechih yumsan gesen zaluu biah shig baina… yag uneniig helehed yadarch, zuderch hulsuuu dusluulj baij mungu oldog hund 1 sohor zoos ch gesen unetei baidag yum shuuu……ene eej aaviinha bolon busdiin hudulmuriin hulsiig sorj, busdiig parazitlaj amidragdag humuust bol 1 baitaugau 1 say dollar baisan ch yu ch bish biahaa… tsatsaad l ungurnu….
Олон удаа ярилцаж узсээн. 2-3 хоноод л хуучин хэвэндээ ордог. Гэрлээд 15 жил.. Ийм бдал ургэлжлээд 7жил орчим болж бх шиг бна.. Одоо эцсийн аргаа шийдэж чадахгуй эргэлзээд сууж бна. Магадгуй хэсэг тусдаа амьдарч узэх хэрэгтэй юм болов уу? Хуухдууд хуртэл сургууль нь янз бурийн менге хураах болоход ааваасаа айж ээж руугээ хэлдэг. 1000 тегрег бсан ч сургууль менге хураалаа ,яагаад ийгээд ….. нэг хэсэг ургэлжилсэн дурэм журам ярина.Тэгээд л менгетэй холбоотой асуудалд аль болох амаа жимиидэг болсон.
эвий дээ яасан ч хэцүү юм бэ дээ. ууж иддэггүй, гадуур дотуур явдаггүй бол гайгүй гэсэн үг биш ш дээ. харамч хүмүүс ёстой хэцүүшдээ. манай нөхөр бол танай нөхрийн хажууд аймшигтай ууна, хамаг цалингаа аваад л ганц өдрийн дотор найзуудаа дайлаад л дуусгана. надад бол ганц бохь ч авч өгч үзээгүй. тэгээд л албатай юм шиг надаас мөнгө нэхнэ. мөнгө байхгүй бол мөнгөө юунд үрээд байдгийн гээд уурлана. хардаж зовооно. үнэхээр там шиг байсан. хүүхэдгүй байсан болохоор явах юмгүй зугтсандаа. өөрийн чинь хувьд үр хүүхэдтэй болохоор аль болохоор бүтэх талаас нь хандах хэрэгтэй болов уу. юуны өмнө маш сайн гэр бүлийн сэтгэл судлаач дээр оч гэж зөвлөх байна. миний хувьд хэлэхэд өөрөө их зөөлөн хүн бололтой. тэгээд нөхрөө хүндэтгээд аясаар нь байсаар байгаад давраачихсан бололтой. чамайг дуугүй болгоод яваад байдаг болохоор өөр шигээ санаад анзаарахгүй байгаа бололтой. хүүхэд нас нь тийм байсан болохоор сэтгэхүйд нь гүн гүнзгий ул мөрөө үлдээчихсэн бололтой. битгий энэ байдалтай нь эвлэр. эхлээд аядуухан ярилцаад үз. ингэж амьдармааргүй байна гэдгээ. хэлээд хэлээд ойлгохгүй байвал уйлж хашгирч байгаад ‘ би ямар чамаас тансаг амьдрал хүссэндээ ингээ юу. 2 уул 2 уулаа ажил хийж байж ийм тарчиг ядуу амьдармааргүй байна. хүссэнээ идэж, хийж амьдармаар байна. аз жаргалтай амьдрах гэж л 2 лаа нийлсэн. чи аз жаргалтай байгаа бол би аз жаргалгүй байна. би арай ч ингэж амьдарна гэж бодож байсангүй. гээд уйл. мэдээж ганц нэг хэлээд л шууд ойлгохгүй. зүгээр л цочроо өгөх төдий л юм. тэр хүний бүр зан чанар болчихсон юм чинь. тэгээд бүр хахир болоод байвал түр салалт хий.
Chi ene baidaltain evlereed l bval ter bur l ih nariilna. Er n ingehed chi yah gej uuriinhuu tsalingaaraa ternii umnuus zarzuulah heregtei gej. Nuhur chin nileen yadruu tarchig ussun bol nariin zangaa tavihgui. Bi lav iim nuhurtei amidarch chadahguie. Anh suuhdaa l uuriinhuu heregzeeg arai undruur uneleed tuvshin togtooson bol iim bhgui. Manai nuhur bol ATM. Yamarch ued minii bolood ger bul ur huuhduudiinhee heregleeg bugdiin 100% hariuzdag gar tataj nariilna gesen asuudal bhgui. Odoonoos chi tsalingaasaa yund ch bitgii garga. Nuhurtee ur huuhed ger bul iin heregleeg bugdiin daatga. Chadahgui ntr gevel zail geed hel.
ooroor n delguur yavuulj bai. Er n nohortoigoo sain yarilts. yu ni bolohgui bna hel. tedeed oilgohgui bval teguul hoyulaa neg heseg bairaa solii chi minii hiidgiig bi chinii hiidgiig hiie geed sxan nohorsog geree baiguulchih. Ugui gevel teguul salii doo oilgoltsohguin bna gehgui yu. Zalitai bai zasaj bolohoor l yum bna. yundaa urvaij dorvoidgiin zugeer.
Nuhurteigoo tsag zav gargaad sain yrilts bi iimerhuu baival amidarch chadku gedegee uhaalgaar oilguul uul ni sain hun ym shig bna gehdee ger buliin alivaa shiidveriig hamtdaa hargaj baih ni hamgiin zov zuil.