Эрт хүнтэй гэрлэвэл сайн уу муу юу?

married-couple

Би одоо 2-р курсын 18 настай бүсгүй байна. Би яг юуны талаар асуух гээд байгаа вэ гэхлээр эрт хүнтэй гэрлэвэл сайн уу муу юу гэдгийг мэдэх гэсэн юм. Би анх 9 ангид байхдаа найз залуутайгаа үерхэж эхэлсэн. Одоо үерхэж эхлээд 4 жил болох гэж байна. Энэ хугацаанд маш их зүйл болж өнгөрсөн. Тэр надаас 2 ах намайг 9 ангид байхад 11 анги байсан. Тэгээд үерхээд удаагүй байхад их сургуульд ороод хот руу явсан. Нэг нэгнээсээ хол байхаар яах аргагүй хөндийрдөг юм байна лээ.

Тэгээд тэр үед хэсэг хугацаанд надаас өөр охинтой харилцаж байгаад больсон. Бид 2 буцаад нийлсэн. Тэрнээс хойш элдэв ноцтой юм болоогүй байж байгаад 10 ангийн зун тэр гэрийнхэнтэй маань танилцсан. Манай гэрийнхэн их сайхнаар хүлээж авсан. Тийм учраас бид 2г хотод байр аваад тусдаа гарахад хүлээн зөвшөөрсөн. Манай нз залуугийн эцэг эх хүүдээ байр авсан л даа. Тэгээд одоогийн байдлаар жил гаран бид 2 хамтдаа амьдарч байна.

Тэрний хувьд гэвэл тэр надад маш их хайртай гэдэг. Би ч мэддэг. Намайг нэг гомдоосныхоо дараагаас их өөрчлөгдсөн л дөө. Харин миний хувьд би өмнө нь маш их хайртай байсан. Одоо харин хайртайгийн хувьд хайртай. Гэвч энэ жил түүний эцэг эх намайг бэр гуйна гэсэн. Харин би өөрийгөө энэ хүнтэй насаараа амьдрч чадах үгүйгээ сайн мэдэхгүй байна. Тэрний талаас ямар ч асуудалгүй харин би өөртөө л итгэлгүй байна.

Манай нз залуу сайн сурдаг энэ жил төгсөнө. Тэгээд ажлын хувьд бол бараг шууд олдох байх. Бид 2н хувьд санхүү асуудалгүй. Харин ийм эрт суугаад бид 2 хүүхдээрээ сууж байгаа болохоор хэзээ нэгэн цагт нэг нэгнээсээ уйдах гэх мэт зүйл болоод салвал яах вэ гэж айж байна. Бас эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэйгээ суухад жаргалтай амьдарна гэдэг үнэн үг үү? Одоогийн байдлаар 4 жил үерхээд миний хувьд жаахан уйдсан байдалтай байгаа. Тэгэхээр насаараа амьдарч чадах үгүйгээ сайн мэдэхгүй байна та бүхэн зөвлөгөө өгөөч…

41 Comments

  1. ganbuush says:

    zl giiihiiii mini uidsan gene uu sal

  2. emzeg delbeechke says:

    Bi ch gsn anh nuhurteiguu batluulahad barag yoo bi yu hiichivee gj bodson . Kkkk vgvi gj jil garan zugtaasoon, nuhur maani namaig gvitsej tvrvvleed , barag chirj ochood batluultsiisht haha. Gehde odoo ali vjeenii 5jil boljee. Ulam l hairtai bolood bna shde. Chamd zuvluhud anh hvntei suuh gj bhd ugaasaa setgel sanaa sonin bdg ym bile. Hairgvi ch ym shig. Ter hvniig harahaar yadargaatai ch ym shig. Yag salii geheer chadku , yag l tiim bdg. Daraa ni harahaar chigchii huruu ni ch huurhun haragdaad bdg ym. Chi yag nad shig tegsen bh kkk. 

  3. nd says:

    Ах нь 23тай байхдаа эхнэрээ авч суусан. Манай эхнэр 18тай байсан юм байна. Тэгээд 19тэй хүүхэдтэй болоод одоо 14 жил сайхан л амьдарч байна. Хүүхэдтэй болчихвол юун уйдах. Хүүхдээ 2уулаа эрхлүүлээд жаргалтай шүү дээ.

  4. Аяам Энхбаатар says:

    Эрт гэрлэхэд амидралын бүх хөзөр та хоёрын эсрэг байдаг юм. Тэрэнд ни сөхөрдөг юм. Үгүй гэхэд маш их тэсвэр тэвчээр хэрэгтэй.

    Чи одоо уйдаад эхэлчихсэн байна. Эргэлзэж байна. Энэ бол сөрөг дохио шүү. Байртай, удаан үерхсэн гээд толгой чини эргээд байна. Чи дөнгөж таван одтой ресторанаас гарч иртэл өмнө чини идэхгүй бол муудчих гээд байгаа бэлэн хоол байдаг, идмээргүй байгаа ч хаяхад хайран санагдаад, хаявал буруутан болж байгаа юм шиг санагдад байгааюм шиг байдалд орж.

    Чиний нас бол нөхөр бодож явдаг нас бишээ. Зүгээр үерхээд явж болдоггүй юмуу. Заавал хамт амидарч эрт амидралд нухлагдаж хөгшрөх гээ юу? Үнэхээр хайртай, таардаг бол ахиад хэдэн жил үерхээд сурч боловсроод тэгээд суу л даа.

    Чи эсвэл эхний харсан хүн авая гэж байгаа дээр ни шахаж далдруулахгүй бол болохгүй хэврэг бараа юмуу?

  5. Guntushig says:

    Эрт хуримлах муу эсэх талаар бодож байна гэхээр сийрэг толгой байна. Бүх юм нь бэлдэгдээд хангагдчихсан, сүүлийн үед асуудал гаргаагүй сайн сурлагатай залуу нөхөр нь болно гэж байхад уйдах болов уу гэдэг чи аль хэдийнэ уйдаад эхэлчихэж дээ.

    Ухаалаг бай л даа. Царайлаг, шөрмөслөг, мөнгөтэй, авъяастай залуучууд гадуур зөндөө. Гэхдээ хүний сэтгэл гэж нэг айхтар зүйл байна шүү

  6. Ankhaa says:

    Ert suuh oroi suuhad sain muu gesen zuil baihgui ee, yamar huntei suuhaas l sain muu gej yarina daa.

  7. boldoo says:

    Tsarailag zaluu bn tsarailag dajgvi egchtei taniltsay dotno taniltsmaar bn 89210268sms bicheerei

  8. oo says:

    Chi zugeer l huuhdeeree bna, yasan ert tom hunii amidrald ordog yum be dee. Surguuli soyoloo tugstul huuhduud shig hitlultsuud guij boloogui yum uu. Yadaj 21 hurchihvel bas tom hun bolno sh dee. Yadaj ergen toirond chini naiz zaluugaas chini iluu cool zaluuchuud haragdaad bgaa biz dee

  9. ...... says:

    Shuud belen zuil deer ireed suuj bxaar uursduu bvx zuilee exnees bvteegeed uursdiinxuu xvcheer awbal amidral chamd amttai ert l uidax nidee yasanch ix yumand sanaa zowdiin 

  10. ...... says:

    Eej aawiinxaa xajuud bai ert yaraad suugaad xvvxed gargaad amidral vzeed zowood irxeeree ta 2 biy biyneesee uidna shvv

  11. beverage says:

    ert gerlevel 4deh uye harah magadlal ondor yum. 20-iod nas chini geriin ezegteigeer duusah geed bna daa. odoo ovoo emee nar l iim ert gerlej 8-9 huuhedtei bsan uyeiinhen l chamd surgaali aildah bh. ert gerlesen nastai humuusees asuugaad uz. manai angid ert gerlesen neg ohin bdag bsan. gerleed l ovchtei bolson gej duuldaj bsan, ternees bolood ooriinh n hiij chaddag yum n duusaad heden huuhed gargasan . ted asuudaltai gesen . nohor n hartai. araas n nuutsaar morddog. ooroo tegeed helj bsan. ert gerleh shal demii yum bna gej. uuniig bol ert gerlesen buh humuus heldeg. ulig bolood heden jil ongoroogood suuldee ter nuutsaar gadaad ruu garahaar hootsoldoj bsan, butsen eseh n medehgui. yer n l gadaad zaluu onilchihson yum shig sanagdsan. amidralaasaa zalhchihsan yum shig sanagdsan. huuhed bhdaa yamar hoorhon saihan ohin blaa. bhgui.

  12. a woman says:

    Эрт гэрлэхийн давуу тал нь хүүхдээрээ муу санаа суугаагүй байхдаа суухад л юм шиг байгаа юм. Бас хүүхдээ эрт гаргах тул хүүхдээ сайхан өсгөчихдөг. Сул тал нь эмэгтэй хүний хувьд эрт гэрийн эзэгтэй болж, career эрт л дуусах байх даа. Гэхдээ хоёуланг нь амжуулдаг мундаг эмэгтэйчүүд бий. Уг нь залуу сайхан насандаа боловсрол сайн эзэмшиж , нийгэмд бас өөрийн байр сууриа олвол зүгээрсэн. Залуу насныхаа баяр цэнгэлийг эдлэхийн оронд нөхрөөс өөр бодох зүйлгүй болвол яах вэ? Зөвхөн нөхрөөс хараат болвол яах вэ? Гэрийн хүн болоод гэртээ суувал сүүлд нөхөртөө адлагдана шүү. Энд ийм захидал цөөнгүй байгааг уншсан байлгүй. 

  13. haraatsa says:

    ymarch goy yum shuud bairn belen tegeedl etseg eh iim joohond gerluuljiig zuvshuurud baij bhad uidah bolvuu genee arail jargal chin ihdeed bgam bishu? hosuud hoorondoo neg zorilgotoi ene amidraliin tuluu zutgej uidahch zavgui yvdag yum..amidral uzeegui huuhdere bndaa yaaj amidrandaa hetsuu hetsu

  14. sons says:

    asuudal algaa

  15. emmaг says:

    Hairgui yum bishuu zaluudaa? Zuvhun ter huntei l hamt bmar sanagdah uedee l gerleltiin tuhai yarih heregt bh daa 18tai ohiniig ber guih gj hadmuud chini zaluugaasaa hunduuruh shaltgaan bolj bgaga mdhguu bga bh daa. Manai ex yu yu ch bloogui sn tanij medeeguu bhad mini geriinhentgee taniltsuulah gj zutgeed deer ni bugj ugsun 23 tai ireeduin plan iht bsn bi ygd ch yum zaluugaasaa hundiirsuur salsan daa bi hangalttai itgeltei bish bsn shiidvertee odoo ch haramsdaggui …ter hunguigeer uuriiguu tusuulj chadaj bsn uchraas l ter 

  16. boldoo says:

    tsarailag zaluu bn egchmed xvntei dotno taniltay dajgvi xvvxente89210268

  17. mongolman says:

    Амьдралд эхний ханийг Бурхан хоёрдохыг Чөтгөр гуравдахыг юу гэдэг билээ заяадаг юм гэнэлээ. Амьдрал гэдэг их далайг сайн завьтай сайн хамтрагчтай хос сэлүүрээр сэлж байж л гаталж чадна. Цаад эрэгт нь гарчихаад их далайг хамт туулсан ханьтайгаа хамтдаа бахархаад хараад сууж байх шиг жаргал хаанаас байх вэ дээ…

  18. зочин*** says:

    чиний хувьд наад хүнээ таних тал дээр боломжийн мэдлэгтэй болсон гэж бодож байна. тэгээд энэ хугацаанд наад хүн чинь чамд муухай үг хэлж муу хандаж байгаагүй, архи ууж шоуддаггүй. ирээдүйг чамтай хамт төсөөлж бодож байвал чиний хань болж болохоор хүн байна. уйдаад байна гээд сайхан хайраасаа салчаад дараа нь энэнээсээ дордуулж харамсах вий дээ. 

  19. kokos says:

    Buh zuil 2 taltai magadgui terbees ch olon taltai shuu dee zaluugaaraa gerlehiin muu taluud gevel chi dunguj 18tai baina amidral uzej sain muu shn muuhaig uzeh arai boloogui bn hedii chi uuriihuu hemjeend amidraliig hangalttai uzsen bj boloh ch arai l ert bn chi ydaj l nz zaluutaigaa 10 jiliin daraah amidralaa tusuuluh heregtei bolovsorol ger buliin amidral huuhed tohioldoj bolzoshgui aldaa onoo gh zergiig sn bodoh heregtei chinii bichsenees harahad chi uuruu belen bish bh shig uuniigee heleh heregtei chamaig ergelzseer btal ehner nuhur bolchihvol yana bas tsaashdiin amidrald garah uureg hariutslaga geed l ih zuil huleej bgaag sn bodood zuv shiidver gargaarai 

  20. google says:

    чи хунээс уйдаж байгаа ьол орчилон чамаас уйдах цаг ирнээ 

  21. jack says:

    chi nohordoo neg ih sain bish yum bna.erthen sal daa duu mini.chi jargal daahgui nusgai  bna
    yu ch yarihav dee.hun bolgond iim bolomj olddoggui yum 

  22. gg says:

    bi bas 9-r angid bhdaa 11-r angiihaa huutei uyrhdeg bailaa.olon jil uyrhsen, dund ni naiz zaluu maani gadaadad surhaar yvj ch baisan. gehdee odoo bid 2 gerleed saihan ger bul bolsoon, ur huuhedtei az jargaltai saihan l amidarch baina. yu ch medku huuhdeeree bhdaa taniltsaad ter chigeeree yvsaar ger bul bolson ni hamgiin saihan ger bul bolno gej bodoj bnaa 🙂

  23. teneg says:

    Teneg yum bna daa ehneesee chii mongnii hoinoos yavad hereggui dee

  24. huu says:

    jargaltai gazar hun togtdoggui ubstei gazar mal togtdoggui gej chi odoo teneg yum uu huntei amidarna gej neg gert 2-3 jil amidarchihaad yu soliorood b.gaa yum be neg bairand b.a gedeg chini chi tertei tergui suusan gesen ug chi salbal sal sal naad bolmjiig chini husch baigaa busguichuud zunduu bii

  25. Sekhuun salkhi says:

    Minii bodloor chi uidsandaa bish, zugeer l tsug amidraad irehleer buh yum tuvugtei sanagdaad bgaa bh gj bodoj bn. Nzuud chni bugd l erh chuluutei darvij zugaalaad l, chi bolohoor neg l ih ert geriin avgai bolson met sanagdaad bgaa bh. Ber guina gj bgaa bol guiya gj bgaa deer n guilguulchih. Ghdee yaran huuhedtei bitgii bolooroi. Ehleed surguulia tugschih, ajild orchih. Chi nas zaluu bn shuu de. Ter boltol amidraliig ooroor hardag bolno do. Bas ta 2 bie bienee tanij medeed uneheer belen bolson tsagtaa huuhedtei bolooroi. Nz zaluu chni sain zaluu bas ireeduitei zaluu bol salah hereggui l bolov uu? Daraa n nasara haramsaj amidrahguin tuld songoltoo zuv hiigeerei, chamd amjilt husie!

  26. Сууг says:

    Юун хадаг суй денгеж 18тай байж уйдаж эхэлж байгаа бол хун зовоолгуй эртхэн еерийн замаараа явсан чинь дээр болтой, бас жаргалтай газар хун тогтдоггуй ээ гэж.

  27. жаргал says:

    чи салахгуй ч гэсэн хэдэн жилийн дараа нохороо араар тавих хуухэн байна даа

  28. Quiz says:

    Er huntei ert gerleh ch sainldaa. Gehdee em huntei ert gerleh muu gesen shoo. Sain bodood uzeerei. Kk

  29. Sain ah-d says:

    18 nastai hun chinii setgej bgaa shigeer tulj tushih zalah yum bodohgui ,er n ch ter em n ch ter, nasaa bod l dooo chi 18-taidaa tegj bodoj bsan uu? ugui sh dee yaj gaduur hesch naizuudtaigaa uulzaj zugaalj tsengeh ve gedeg nas

  30. x says:

    odo uidaj bj yaj nasara amidrahin

  31. Sain ah says:

    Sain uu Yer n bol em hun sain eriin numur nuulug dor l jargadag yum shde Nuhur boloh geed bgaa zaluu chin uhaantai buuri suuritai bol suuhad alzahgui ee Harin chi l ene sain er huniig tulj tysheed yawah sain ehner bj chadah uu gej uuruusuu asuusan n deer dee Hichneen sain er hun bailaa geed em hun n uhaan muutai tewcheergui bol ter er hun uruuddag ym Harin jaahan aldaj onoson uruudsan er huniig sain em hun uud n tatdag ym daa Ah n eniig uuriin bier tuulj bj l medej bn daa Za tegeed aaw eejuud chin saihan mgl humuus bn Yer n eregtei huuhedde gal golomtiig n badraagaad saihan ber guigaad awaad yos jayagaar n yawj bgaa saihan l humuus bn Hiriin huduunii hun huuheddee hotod bair awaad ugchij chadahgui Teheer ih ajilsag hudulmurch l humuus bololtoi Yer n hunii udam ugsaa gej bdag ym Mglchuud bid odoo hurdan morio urulduulaad ene tiim azargaar daruulsan guunees garsan unaga ter etseg azarga n tiim azarganii tul gej ireed yaridag hirnee ursdiiguu 3 uyesee deesh mededgui shdee Hurdan azarganaas hurdan unaga gardagtai adil sain hunii ur udam sain l bdag bhgui yu Eniig chin uwug deedsuud min ert deer yes medddeg urgiin bichig hutuldug bsan bn Teheer nuhur chin sain udmiin eteg n buuritai sain hun bol tiim l bn gesen ug Ene orchin tsagiin huuhnuud er hunii odoo bga mungu tugrug mashin tereg ajiliig harhaas ireediud ene huniig tulaad tusheed zuw zalaad yawhad ene hun yu buteej chadah ve gedgiig n yer hardagui uhaan muutai bolchij ee Tegeed l nuguu bayan targan zaluu n uidaad uurlaad irheer nuguu muu amitrniig chin uuriin hudaldaad awsan huwtsas shigee l uzne shdee Hoeul hamtdaa zowohdoo zowood yadrahdaa yadraad jargahdaa jargaad bosgoson amidral gedeg chin amttai saihan bdag ym shuu dee Chi ter uidah ene teriig bodhoosoo iluutei ter zaluugaa unheer sain hun uu gej l har sain hun bol chi uuruu ter hund bi taarah uu tohiroh uu l gej bod Amidral gedeg chin togloom bish shuu Neg buruu songolt hiihed l hamag amidral chin buruu ergechdeg yum shuu Denduu ih nurshchihlaa

  32. Эмч says:

    За даа, сайхан л эхлэл байна. Юу ч гэсэн хүүхэд гэлгүйгээр эхний ээлжинд сайхан сураад, төгсөөд, өөртөө итгэлтэй эмэгтэй болоод ав..

  33. bataa says:

    Ийм амьдралын эхлэл хүн болгонд олдохгүй шүү. Нэг их олон долоон бодоод байхгүй байвал яасан юм. Хүн жаргал даадаггүй гэж үнэн шүү. Хүүхэд шуухад гэлгүйгээр эхлээд сургууль соёлоо төгсөөд ажилд ороод өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй болоод ав эхний ээлжинд. Чи өөрөө уйдах болов уу гэж бодоод байвал уйдна. Чи харин улам дасаж, бие биедээ хайртай болоод ойлголцдог болно доо гэж бодож байвал хайрлаж, дасаж, улам ойртоно. Амьдрал чинь сайхан үедээ сайхан, тоглоомтой хатуу үедээ чанга шүү дээ. Нэгэнт сайхан эхлэж байгаа амьдралаа элдэв юм бодолгүй улам сайн сайхан болгохоор хичээ. Ахиад хэлье ХҮН ЗОВЛОН ДААДАГ ЖАРГАЛ ДААДАГГҮЙ гэж үгийг сайн санаж яв

  34. esreg says:

    eej aaw n ch yamar duurchihsen dotortoi humuus ve? chamd uneheer hiih yum alga l yum shig bna. sanhuu asuudalgui l gene, ter chini ta 2-iin buteesen sanhuu yum uu?

  35. esreg says:

    herwee chamd l yag ene hun gej bodogdohgui bgaa bol demii. esvel zaawal yaran gerleh albatai bish. 18 bol miniiheer baga bna. demii. gertee huuhed gargaad haraad 1aaraa huuhedteigee suumiigeed suuj bna, nogoo neg yum n alga heseed alga bolchihoj. geed l eheldeg.

  36. TUGULDUR says:

    Ert hvntei suuj bolno huuhed gargaad demii. Suuld ni taarch tohirohgui salhaar bolwol huuhedgui bol asuudalgui

  37. Ааш муутай says:

    Та 2 хоеулаа ухаалаг бол асуудалгvй ээ. Харин ч эрт vp xvvxэдтэй болж тэд чинь залуу байхад гараас гараад та нарт карер хеегеед амжилттай сайхан л амьдрах байх. За тэгээд жаргалдаа ташуурдаг мунхаг зантай бол хvvxэд том болоод завтай болчихоор еер еер хvн сонирхоод хэдэн муу хvvxдийнхээ vйлийг vзэж, нус нулмас болцгоогоод байдаг заримдагууд ч байж л байх. Гэхдээ ээж аав чинь зевшеерч байвал гайгvй биз дээ. Тэгээд чамд гэж хэлэхэд угаасаа амьдралыг эхнэр хvний ухаан, тэвчээр 2 л залдаг юм шvv. Тэвчих юм аа тэвчиж даваад сайхан амьдарч байгаа гэр бvлvvд зендее л байна. 

  38. Vanlii says:

    Hun udahaaraa uiddag
    Mal udahaaraa ijilsdeg gej huuchnii ug unshij bsan yum bna…

  39. ax says:

    yamar ch ued bie bienee oilgoj, bie bienee yamar ch asuudlaas hamgaalj, bie bieniihee tuluu baij chadahaar bol, bas bie bienee uneheer sain meddeg bolson bol, bie biedee itgedeg bolson bol ert gerlehed aldah yum bhgui.

    erduu bie biedee hairtai geed gerlej bgaa bol harin ert gerleh demii, hen hen chin amidrah argaa oloogui bol demii. Bie bieniihee tuluu baij chadahgui, ger buliinhniigee ahrahaaraa 2 bienee doromjlood, geriinhenteige eniilj gutaagaad bdg bol demii,

  40. asdsad says:

    Bi ehnerteigee 9r angiaasaa uerhsen bid hoer chatsuu l daa 1angi baisan. 5jil uerheed huutei bolson, 5jil uerheh hugtsaand ih olon salj niilsen muudaltsdag baisan. Oor hun sonirhoh ch ue baisan. Bi tuunees hamgiin ihdee 1 sar hol baij uzsen ter hugtsaand sanaad uhengee alddag baij bilee. Tegeed l hen henguiggeeree amidrach chadahgui gedgiig oilgood hamt amidarch ehelsen, dahij muudaltshaa ch barag baisan. Oir zuur jijig sajig margaan bailgui yahaw. odoo ali hediin 12-13 jil bolson baina. Bid hoer ih az jargaltai amidradag. 100% setgel hangluun gehuu dee. Bie bieneesee uidaj baisan udaaguiee. Ger buleeeree gertee 3 laa saihan hool hiigeel ideed suuj baih durtai. Garch oroh nargij tsengeh er n durgui bolson. Minii hani ih uhaantai sain emegtei tuuneeree ih bahrahdag. Emegtei hunii uhaan ger buliin togtwortoi baidald 90% nolooldog gej bi boddog bolson Er n anhnii hunteigee suugaad saihan jargaltai amidarsan deer shuu., Yadaj l uridniihaa nuguu GAMBAA-tai saihan baidag baisnu gej heruul uusehgui 🙂

  41. Zochin says:

    Hervee chi odoo uidaad ehelsen bol demiidee. Dahiad tsug baij uzeh heregtei heden sar tgeed uurchlugduh ni vv ? esvel bolhoor bnuu ? esvel ulam uidah nuu gedgee.
    Setgel zurhee l daga ydaj daraa ni haramsahgui.
    surguulia tugstluu tsug amidarch bolno shd ..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.