Эрчүүдээ хүүхэдтэй эмэгтэйтэй суугаад сайхан амьдраад явах магадлал хэр өндөр байна?

026

Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би та бүхнээс нэг зөвлөгөө авч үзье гэж бодлоо над шиг асуудалтай хүн хэр олон байдаг юм бол бас энэ үнэхээр асуудал мөн үү биш үү гэдгийг л мэдэх гэс юм. Ялангуяа эрчүүд минь зөвлөвөл их зүгээр байна. Би охиноо 2 настай байхад одоогийнхоо найз залуутай хамт амьдарч эхэлсэн. Анх би өөрөөс нь миний охиныг хайрлаж халамжилж чадах эсэхийг нь асууж байхад чаднаа л гэж амласан. Бид 2 ч бие биедээ их хайртай. Нэг гэм нь тэр маань их огцом ууртай юмаа их амархан уурлана гомдоно тэгээд уурласан үедээ намайг зайл нтр гэж хэлнээ гэхдээ тэгээд уур нь гарахаараа юу ч болоогүй юм шиг зөв зүгээр болчихно.

Өмнө нь амьдрал зохиож байгаагүй болохоор яалтачгүй жоохон хүүхдийн тал дээр бас гэр бүлийн амьдралын тал дээр мэдэхгүй зүйл их байдаг байх гэж би бодоод ихэнхдээ тэвчиж буулт хийдэг. Бид 2 ярилцаж байгаад хүүхэдтэй болоё гэж шийдээд жирэмсэн болсон одоо 6 сартай. Жирэмсэн болохоор уурлах нь бас гайгүй болох болвуу гэж бодсон чинь бас л үгүй юмаа угийн л өөрийнх нь зан тийм болтой. Өөрөө ч хүлээн зөвшөөрсөн тиймээ би хүн гуйж үзээгүй урьд нь гуйлгасаар байгаад ийм зантай болчихсон гэж өөрөө надад хэлсэн.

Дээрээс нь хайрынхаа уурандаа хэлсэн үгийг ерөөсөө битгий тоож бай гэх юм. Гүй ээ тэгээд яг тоохгүй байя гэхээр бас гомдоод хэцүү юм яджаахад жирэмсэн болоод ч тэрүү бүр л их гомдох юм. Цаашдаа миний охинд яаж хандах бол гээд л бодож өгөх юмаа.

Саяхан бид 2 муудалцаад намайг 2, 3 удаа алгадсан тэрэнд нь гомдоод гэрээсээ явсан ч маргааш нь эвлэрсэн. Жирэмсэн болоод ч тэрүү заримдаа бодогдоод гомдоод байх юм. Миний гол асуух гэсэн зүйл нь эрчүүд хүүхэдтэй эмэгтэйтэй суугаад сайхан амьдраад явах магадлал хэр өндөр байна? Миний хувьд одоо удахгүй хүүхэд нь төрөөд ирэхээр амьдралыг ойлгодог болж эхлэнэ гэдэгт найдаж явдаг…

41 Comments

  1. irgen says:

    Odoo ih hetsvv tsag ireed bna shu ihenh hoid etsegvvd hvvhdee hvchindsen hergeer yal edelj bna chinii naad hvn chn odoo chamg hamgiin emzeg ved chn chamd tegej hndaj bgaa bol tsaashdaa ih l hetsvv bh n dee uhamsartai er hvn hezeech yamarch ved emegtei hvnd gar hvrdeggvimaa bvsgv min iim hoid etsegtei bailgasanaas ohinoo etseggv bailgasan n hamaagv deer shuu

  2. didi says:

    эрэгтэй хүн чинь  муухай шдээ эмэгтэй хүнийг бодохгүй зөвхөн хувиа хичээсэн өөрийгөө л боддог хэзээ ч эмэгтэй хүнийг боддоггүй

  3. m says:

    Бүсгүй минь юуны түрүүнд өөрийнхөө тухай сайтар эргэцүүлж бод. Яагаад тэр хүн ингэв яагаад гар хүрэх болов. Тийм зүйл хийлгэхгүй байх боломж байгаа юу гээд л сайн бод. Хэн ч юу ч гэж хэлсэн чи өөрийнхөөрөө бай. Чиний төлөө чамаас өөр хэнч явахгүй чиний амьдралаар хэн ч амьдрахгүй. Хүүхэд бол хүүхэд шүүдээ ариухан гэгээхэн амьтад. Үргэлж тэднийхээ төлөө байх хэрэгтэй. Одоо гарах хүүхдээ эцгийн халамжаар хайраар бүү дутаа. Эхний хүүхдээ тэгж алдсан бол одоо тэгж болохгүй. Эмэгтэй хүн төрөх хүүхдээ тэврээд эмнэлгийн орон дээр уйлаад суух зовлонг хэн ч мэдэхгүй ээ үнэндээ. Одоо төрөх хүүхдэдээ бодох хэрэгтэй юм шиг санагдаж байна. Араатан л биш бол тэр эрэгтэй чиний хүүхдэд муу хандахгүй байхаа. Монгол залуус тийм ч муу хүмүүс биш харин яаж тийм байлгах вэ гэдэг зөвхөн чиний асуудал. Уурлажил байг чамайг нэг үг ч дуугарахгүй инээгээд эвээр харицаад байвал тэр хүн алгадах битгий хэл сөрөг хандлага гаргаж чадахгүй. Гэхдээ чи хүүхэдтэй байж суусан гээд дорой байж сул талаа байнга харуулж болохгүй. Ямар мундаг эмэгтэй гэдгээ тэр хүн чамтай суусандаа харамсахгүй үргэлж бахархаж байтал нь чи амьдарч алдахаас айж чамайг бас хүүүхдүүдээ байхгүйд өөрийгөө төсөөлж чадахгүй болтол нь хичээгээд үз чи амжилт олноо. Эмэгтэй хүний хатан зориг үргэлж ялах болтугай. Гэгээлэг бай бүсгүй минь.

  4. zaluu says:

    миний бодлоор та их л зовох байхдаа танай нөхөр ихэл ууртай хүн байна одоо энгэж байгаа юм чинь цаашдаа яндаа

  5. 1127 says:

    olon er damjsan emegtei hun hezeech zasardaggui yum bnle. unudur neg hund hairatai. margash uur hund hairtai gedl yawj bdag.huhded mu handdag hunte susan bol chi bas ter tuwshnii hun gesen ug. gol ni zaluuchin yagad uurlad bdgiig ehled olood oilgochih.  urd hoidohchin yariadl ooroo eldew yumnudtai yariadl. utsa salgaj alga bolood l aash awirchin diildehgui. gerte bhda ajilgui aashtai zalhu awgai, gada garhara genen saihan setgelte dur esgej yawdag bol yamarch hunii uur hurnee. tiim l amidral nadad tohioldson bolhoor bi sain medej bnaa. chi ger buliin halun dulan uur amisgal burduuled saihan amidraliin tuluu bgal bol yamarch asuudal garahgui. 

  6. nina says:

    tr dr bat gsn nereeer setgegdel bichsn xun ix sonin ym yrijee xun zovj bvl mongolchuud bayrlaj bdg esergeer n xuleej av gne uu…eregtei ch bai emegtei ch bai er n tanii ooriin chin oxin xuuxed ingeed togoo shig gedsee tevreed 1 zurxnii broonktoi ymand darluulad guij argadaad amidraad bvl zugeer uu?mongolchuud sn yvaa 1nde ataarxdg gdg bj bolno ataarxdg n ch bi demjdeg n ch bii… gxde xzee ch xunii zovsn busgui uriig ulam zovooj baxaa taavaa xangax solongos serialiin gol duruud shg bish ijilxen mongol ym bj muuxai sanaatai xun be ymar!!!!!ene xunii ard daxiad 1 bytsxan oxin davxar zovno. ooriin xuuxde xarsn xun chen oroolin xuuxdig ulam l nud uzuurlene xunii amidral chen xairtai durtai l bl tsavuu shg naaldaad zovlon jargalaaa xamt tuulj bga n ene gd 1 xar ymni gariin shuus blj ongoroox zuil bish shdee.zovlon jargalaa xamt tuulna gdg chin 1ige unaxad tushij bosgood xalitarval xamt tushiltseed buruutval zovloj zalruulj yvx bolxoos nogoo xuniixe ayig xarj nylx xuuxde bultegenuuleed ad uzegdej amidrax bish shuu dee..

  7. nina says:

    ..zovox morooroo ooroo zovku 2 xuuxdiin tavilan chirj zovooxnee chi.ogtsom uurtai shiruun doriunii n mdseer bj daxij xuuxdtei boljil bdg oxin xuuxde xotlochood iim araatni derged bj l bdg box zurx vee.jiremsen bxd chni 1 bish nileen xd algadsiin bl oilgomjtoi ym bishuu chamd xani oxind chin etseg bj chadaxguee.. oorooo oortoo zovlon xuraax gd zutgeed bx ym

  8. baagii says:

    Ene humuunii amidrald huuhdiin buruu gej ogt baihgui shuu dee…ted chini ariuhan tsagaahan hair hurgesen nandin erdenuud ym shuu dee duu mini …naad nuhuir chini chamd hani bolno gehed ergelzej l bna …odoo chamaig algadaj baigaa nuhur yvaandaa chamd baingiin gar hurch bur zoddog bolno gehed ergelzehgui bna

  9. hen negen says:

    odoo yhv dee chmd suuhaas uur songolt bhku 2hvvhedt ydaj bhd 2 uur hvniih tm bolhoor nuhuruu l zas 2hvvhed 2uur hvniih gvl chmt bvr odoo ved hench suuhgvi bvr bolku bol salaad zuvhun 2 hvvhdiinhee tuluu ajil hiij amidar

  10. hen negen says:

    er hvnd itgej bolku yu yunii duhand hvrelgv hvvhedt boldg jaahn tm l ym tghdee chmg oilgj bnaa hvvhedee jaahn bg dr n hvvhedtei bolchuul ylgaagvi hairlah bh gsn setgel tursun l bh bs drs n chi ternd hairtai bolhr tghdee l tvr zuuriih l shvv dee naad hair chn yg uuriin hrtai uuruu hrtai hvnii olhoor shaaal ondoo

  11. hen negen says:

    hvvhedtei hvn hvntei suuj bolohgv yu vgvi l bhgvi yu hvn aldj bno zaluu haluun nas shan hairiig medreh nasandaa archaagvi ymtai taarsn ym chn odoohndoo hair halamj jargaliig bvgdiig l medreh estoi shd gol n taarsn bolgnd hair zarlj dagj yvch bolohgvi chi 1iig toohgvi hayj chadsn dahiad chadjil taaraa gol n sn hvnee oltol heniig chin setgeleese hairlaj bolku

  12. uu says:

    шууд салчиж болохгүй чи дахиад л хүүхэд өнчирүүлнэ өмнөх нөхрийн хүүхэд чухал ч одоо гарах гэж байгаа хүүхэд бас чухал тийм болхоор чи өөрөө л нөхрийгөө зөв хандлагатай болго урьд нь хүнтэй сууж байгаагүй учираас зан нь эвдрээгүй байгаа яг яс юман дээрээ эрэгтэй хүний занг эмэгтэй хүмүүс бид нар л эвддэг чи нөхрийгөө зөв хандлагаруу чиглүүлвэл аяндаа жил ирэх тусам нөхөр чинь чиний гарт орно хатууг зөөлнөөр гэдэгдээ бүсгүй минь амжилт!!!

  13. bat says:

    End bgaa humuus mongol chanaraaraa chamaig ali boloh salgah geed l zutgene mongol hunii ontslog shuudee neg hun ch gesen zovj zuderch bval mongol hun bayarladag mongol humuus hezeech chamd tuslah gej zuvluhgui ali boloh chamaig horloh gej chamaig alduulah gej zuvlunu chi uneheer zuvluguu avay gej husvel yag esregeer ni tusgaj av tegvel chamd tustai

  14. zochin says:

    gar hurdeg hun bol demiidee gehdee jiremsen bol yaltaich bileedee. Er ni hund anhnii hani ijil shig hun olddoggyi yum shyy. 

  15. chin unen says:

    Za chi odoo negent jiremsen yum chin suuhgui geed yaahavdee umnu ni neg huuhedtei dahiad neg oor hunii huuhedtei tsaashdaa chamaig hen tooh yumbee etseggui huuhdiin tsugluulaga yumuu hamgiin gol ni eregtei huniig sain oilgoj harits davraaj bolohgui gedgiig bas sain medej av sain yarilts taivan baihad ni

  16. bayanaa says:

    amtashsan heree 10 dahinaa gej…. neg gar hursen bol tgd kecuu dee kecuu. odoo tgd 2 bonustai boloh gej bdag. hoorhii min. uneheer burheg bn daa

  17. zochin says:

    uu ymar teneg ym be chamaig jiremsen bhad hairlah hun btal chamaig algadaj bn gedeg chin heden sariin daraa chamaig buur zoddog bolno tegeed ohin chin tom bolvol ohiniig chin sonirhoh ch ym biluu er n huuhedtei ter tusmaa ohin urtei hun dahij huntei suuna gedeg bol ohin uriinhee amidraliig zoliosolj bgaa ym daa T LOVE iin helj bgaatai sanal neg bndaa chi buur 2 huuhedtei haygdval yaana naad zaluu chin er n demiidee demiii gj helmeer bn huuhdiig n ch gargah demii jaahan surduulehgui yu bi chinii ene turgen zang tevchih hetsuu bn chi zangaa jaahan zas gehgui yu daa ali ymnaas aij algiin chinee bolj amidardiiin
    chamaig dahij nadad gar hurhiin bol gedsendeh huuhdiig chin avhuulchihna shuu tegeed 2laa salay gej hel medrel muutai amitan be jiremsen ydjiigaa ymiig zodoj l bdg erguu amitan b hun bishee

  18. x says:

    neg algadsan bol dahiad l algadaj gar hvrdeg yum bn le anh hvntei suhda emegtei hvnd gar hvrdeg hvntei suuhgvi nohor mani gar hvrwel salna ene ter gej bodod l neg hvntei susan 2 uda namaig algadsan uurlad gomdood sali gej bodsn ch uuchlalt guigad dahiad teghgvi l ged ongorson odo tsashda yah yum bgan hvhdin tal der medeh yum alga oo

  19. kk says:

    emegtei huuhedtei hun bol huntei suuh hereggui gej i huwidaa boddog yagaad gwl ohin ur shvv dee huuhdee tom bolod tusdaa garsan hoino ni bol ayga tsaigaa huwaaj uuh uwgun oldono shte

  20. найз says:

    эрэгтэй хүн л бол эрэгтэй хүн өөрийнхөө хүүхдийг гарахаар бүр л хэцүү болох байхдаа охинтой хүн байж юунд найдаж ахиж гэрлэдэг байна хэнийг ч орлож чадах охин чинь байхад  
     

  21. zochin says:

    hi sain baitsgaanuu tegwel umnu amidraltai  baij baigaad aawd ni hvvgee uguud salsan odoo baigaa hunteigee 2 jil hamt amidarchna getel bas yag iimerhu aranshin ilreed bdg chi huuhedtei bsn hun shuu de geed gants muuddag shaltgaan bol ungursunig genet uy uy bodoj salna geedl nadru dairdag gehde yag salay geheer bi dhoer udaan tewchij chaddgui sanaad hoer honoodl ergeed ewlerdeg iim uy yag yah eostoi we bi bur iim hvnd hairlagdah  tawilangui hvn yumu da gej uuruusu hurtel asuuj uzdeghvn amidral d ymar hussende aldaj umnuh amidralaasa salsan  bish hvvgee mash ih sandag gehde sain aaw deere bdg sain hvn bolgoj usguj bga bolhoor sanaa amar bdg odoo bga hunteige saihan amidrmaar bdg getel te rmin iimerhu deer bichsenchlen zantai hvn bgaad bdg ene uyd yaah we erchuudee 

  22. zovlongoosoo taashaal avdag garuud bii shuu says:

    Zovlongoosoo taashaal avdag garuud bii shuu. kkk uuruu l med. hervee chi bi sen bol shuud salna. huuhdee avahuulj taarah bhdaa.

  23. зочин says:

     сайн байна уу? таньд энэ өдрийн мэндийг хүргье Энэ асуудал дээр гэж хэлэхэд би ч гэсэн хүний хойд эцгийн бараа харж үзсэн ямарч хүн хүний хүүхдийг хүнийх л гэж хүлээж авдын байна лэ Одоо таньд гар хүрж байгаа бол тэгээд цаашдаа давраад явж өгнөө би өөрөө битгий тийм үргэлж уучилж бай заримдаа ч гэсэн хаширтал нь ганцааранги нь байлга. Одоо л занг нь дарж авахгүй бол бүр сүүлдээ байнга гар хүрдэг болно шүүү !!!

  24. нараа says:

    Давараачиж дээ, одооноос арай өөр байх гээд үз, чи өөраө бас хэрүүлч бол одооноос боль, дахиж чамайг янз бүрээр хэлэх юм бол өмнөөс нь хэрэлдээд хэрэггүй зүгээр л хүүхдээ дагуулаад яв, чин сэтгэлээсээ гэмшсэн үед нь ийм зүйлийг тэвчиж чадахгүй гэдгээ цөөн үгээр ойлгуул

  25. Zaluu says:

    Huuhedtei huntei suugaad saihan amidarch bgaa humuus zondoo l bg. Gol ni naad hun chine bish bna shuudee. Jiremsen huniig hed hed algadna gej yu gesen ugiin. Huuhed chine torsnii daraa chamaig zugeer usdeed chirne. 1 udaa aldsan hun hashir hersuubaimaar yumaa ooriigoo hin zodog yostoi uurlaj baih yostoi geed bodtson tenegtei suugaad huuhdiinhee aav bolgono geed bodood yavj bg chi bas duff gar baishd

  26. muug says:

    1bish 2 huuhedtei bolood salah bii de naad hun chini bishee hezee hun bolohiig burhan l medeh baih yasan aldaj hanadaggui huuhen be tiim ih zovoh tavilan buu baigaasai da busad ni yah be 

  27. adviser says:

    маш багашт

  28. bagi says:

    huuhedtei huuhentei amidarch bsaan. hetsuu l yum bnlee ooriin huuhed shig sanaad zagnaj helj yarihaar omoorood boon yum bolno tegeed olon udaa davtagdahaar za bolii doo l gedeg bodol orj irdiim bnlee hezee ch yu ch helku yavhiimuu haashaa iin. bi lav tegeed salsoon huuhed ni ih noloolson boldogguim bnlee hun hun oor l bh gesen ene asuudal salahguim bnlee

  29. Tseegii says:

    Bi yag Cham shig amidraltai hun hezeech zasrahgui gej amlay tsaashlaad davraad l bn, tiim bolhoor bi tseg tavisan, tevchih tusam davrana, hairlah hun hezeech jiremsen bhd algadahgui, 

  30. ,,, says:

    medseer bj jiremseldeg ymara teneg huuhen be? jiremsen hun algaddag hun yamar oligtoi amitan bv gej ?????? 2 dahi huuhed chini yum bol hunee sain shalga gej uugeer duuren bicheestei bgaa busuu?

  31. нээрээ яах вэ says:

    яа яа уурлаад алгадана гэдэг ч дээ. надад тэгэж хандахын бол би адилхан л алгадаад авна. анхнаасаа л гар хүрч болохгүй гэдгийг хатуу ойлгуулчхийн бол дахиж тэгдэггүй юм. арай тархины гэмтэлтэй юм биш биз дээ. тийм хүмүүс биеэ барьж чаддаггүй, аймар юм байналээ.

  32. Tushgee says:

    Eregtei hun emegtei hund neg gar hurvel dahiad gar hurne chi techvel ter bur davrana. Chamd yu ch gevel zovlohoo sain medehgui bn chinii l amidral yum chin chi ehleed ooriigoo bolon huuhduudee nen terguund bodoj zow shiidver gargah heregtei, gants l amidrah amidral sh tee. Minii bodloor tuuniig orhiod torhom luugee butsahgui yu da. Araas chin ireed guigaad bval sain guilgaj bgaad am ochig avaad neg udaa bolomj olgo tegeed chamd gar hurvel sal. Asuultiin huvid bi huuhedtei huuhentei suuh bol eregtei huuhedtei yu emegtei huuhedtei yu gedgees hamaarna emegtei huuhed zoolon bolohoor ohintoi huntei suuj boloh bh harin eregtei huuhdees bol jiirhene shuu hehe

  33. t love says:

    Chi ohin hvvhedtei bj yaj hvntei suuj chaddin.bi lav tim boltol n hentei ch suuhgvi bh bsan.ohiniig chn oroldoh ch ym bilvv itgehed hetsvv tsag bolson shde.aimariin.sul doroi l emegtri ym shig bn doo chi

  34. yoga says:

    Medrel muutai zaluutai suuchihaj. Chi ch ohin chini ch zovno gj bodjiin. 

  35. биби says:

    сонин л бүсгүй юм. магадгүй өөрөө зовж, зовлонгоосоо таашаал авдаг юм байх даа. намайг жирэмсэн байхад алгадсан хүнийг би лав өөрийг нь алаад өгөх байсан. чи өөрөө давраагаад, уучлаад, тэвчээд байхаар даварч байгаам. эхний нэг дургүй хүргэж гомдоосны дараа л ийм байдлыг зүгээр өнгөрөөхгүй, тэвчихгүй гэдгээ тодорхой яс тас ойлгуулж чадсан бол цаашдаа өөрийн биеэ барьдаг болох байсан байх. даанч чи хэтэрхий зөөлөндөөд өөрийг чинь доромжлохыг хүлээн зөвшөөрөөд байдаг юм байна. эхний удаад муугаар хэлэхэд нь тэвччихвэл ингэж болох юм байна гэж бодно, нэг цохиход нь уучилбал зодож болох юм байна гэж даврана. одоо чамайг зодсон ч тэвчихээр дараагийн удаад охиныг чинь зодно. анхнаас нь ямар асуудлыг тэвчих, ямар асуудлыг тэвчихгүйгээ шууд ойлгуул. 

  36. jam says:

    тийм мэдрэл юм гэж юу байсан юм бэ зургаан сартай жирэмсэн хүнийг алгадаж нтр. огцом ууртай хүмүүс ер нь зүгээргүйдээ ордог шд. аймар уурласан үедээ яаж ч магадгүй болчихдог. одоо алгадаж байгаа юм чинь цаашдаа цохидог өшиглөдөг болвол яана юмтай хар мэдрэл вэ

  37. zaaval unsh says:

    Bi jiremsen bhdaa ih yum bodoj nuhurtuu gomdoj uilj ene teree bolj bsan ur dagavar yu geech huuhed mini zurhnii gajigtai tursun az bolj manai huuhdiig amerik emch nar songoj hagalgaand orj zugeer bolson tiimees chi jiremsen uchraas yamarch uyd dotroo shanalj uilj gomdoj bolohgui negent l jiremsen bolson bol odoo gedsend baigaa huuhdee bod garsan hoino ni haramsahguin tuld. Nuhurteigee yariltsaj bgaad suusan yum chini uuurlasan uyd ni gaduur zugaalj bbgaad irldee uur ni garchihna amidral ugaasaa asuudaltai bdgiig chi medej bgaashdee asuudalgui amidrii geed salaad bval yu ch butehgui hun bur l suugaagui bhdaa shan amladag shuudee uun burt asuudal bga.

  38. MEN says:

    KHUUKHED NI KHER UKHAAN SUUSAN BE GEDEG MASH CHUKHAL KHUUKHED AAVAA GEED KHARITSAJ BAIVAL BI LAV OORIIN KHUUKHED L GEED KHAIRLANA 
    GEKHDEE ETSEGTEIGEE KHOLBOOTOI BAIDAG KHUUKHEDTEI BOL KHEN CH NEG IKH SUUKHIIG KHUSEKHGUI BAIKH  OORIIN KHUUKHED GEKH CH KHETSUUSHDEE 

  39. Tom Ah says:

    nasand hursen huuhedtei suutsan yum baina. eldev yum uzeh baih. beltgeltei baigaarai.

  40. hun says:

    tnhe chi yamar teneg bodoltoin be..saihan amidarch bolno shuu deeee.oilgoltsood yavuul boohgui yum gej bhgui.anhandaa medeej er hvnd hetsvv bn zvgeereee husghuun 

  41. tnhe says:

    sain uu za hetzvvdee odoo ingej bga bol tzaachid chinii ohind yah n todorhoi bna.Hvvhedee bodood hvntei suuhgvi bhgvi dee  ohinoo bodood salsan deerdee 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.