Сайн байна уу? Миний амьдралд тохиолдож байгаа зүйлд зөвлөгөө өгч тусална уу.
Анх би чамтай 18-тай байхдаа санамсаргүй танилцсан. Тэр үед чи надад халамжтай, намайг насан туршид минь яг тэр хэвээрээ хайрлах юм шиг санагддаг байсан. Санаандгүй байж байхад тэврээд, эрхлүүлээд энэ бүхнийг би насан туршдаа үргэлжилнэ гэж бодож байсан. Гэхдээ би андуурсан гэдгээ чамтай хамт 12 жил амьдарч, хоёр хүүхдийн ээж болсон хойноо мэдэж авлаа. Анх машины зээл авах гэж гэрлэлтээ батлуулсан биднийг жил бүр танайханд цагаан сараар очиход бэр гуйна гэж ярьдаг байсан боловч хоёр хүүхдийн ээж болсоны дараа энэ бүхэн бүгд мартагдсан. Гэхдээ энэ бүхэн бол түрхэн зуурын асуудал юм шиг санагддаг.
Одоо бидэнд юу дутагдаж байгааг чи ойлгодог ч болоосой. Сарын 2/3-ыг нөхөргүй, хоёр хүүхэдтэйгээ өнгөрөөдөг надад чиний хайр халамж дутагдаж байна. Намайг чамаас өөр хэн ч халамжлахгүй, хэн ч хайрлахгүй гэдгийг чи минь ойлгодог ч болоосой. Чамтай үерхэж ханилсан 12 жилийн хугацаанд чи надад ганц ч удаа чин сэтгэлээсээ бэлэг авч өгөөгүй, үргэлж би чамд өөрийн төрсөн өдрийг сануулж, бэлэг өгөхгүй юм уу гэж асуудаг байсан. Мөн ганц удаа ч чи надад мартын наймнаар цэцэг авч ирээгүй. Би ганцхан эр нөхрөөсөө өчүүхэн жаахан хайр, бас халамжийг гуйж энэхүү захиаг бичиж байна. Гэтэл чамд зориулж авсан миний бэлгийг чи авахдаа ганц удаа ч баярлалаа гэж хэлж байгаагүй. Магадгүй чи хоёр хүүхдийн ээж байж ийм зүйлээр гомдоллоо гэх байх. Сардаа ёс юм шиг 2-3 удаа сексийн үед чи зөвхөн өөрийн хүслийг биелүүлдэг. Миний хүсэл биелсэн эсэх, эхнэр нь энэ бүхнийг хүсэж байгаа эсэх нь чухал биш. Магадгүй энэ орчлонд байдаг хувиа хичээсэн залууг би олоод суусан юм шиг байна.
Яг одоо би буцаад 18 насандаа хүрч очвол хэзээ ч дахин чамайг сонгохгүй гэж бодож байна. Харамсалтай нь энэ бүхэн хэзээ ч биелэхгүй, бас бүтэхгүй. Мөн би хоёр хүүхдээ бодож, эцэггүй өсгөхгүй гэсэндээ энэ бүхнийг чамд ярьдаггүй, чамаас салья гэж хэлдэггүй. Гэхдээ чи өнөөдөр миний тэвчээрийн хязгаарт цэг тавьчихлаа. Ээжийн минь бие муудаад эмнэлэгт байхад чи ирэхийг хүсээгүй. Хоёр хүүхдийг нь 6 жил харж, өдийг хүргэсэн ээжийгээ эмнэлгээс гаргах гэхэд чи таксигаар аваад яваарай гэж хэлсэн. 8 жилийн өмнө аавыгаа асарч тойглож чадаагүй гэнэт алдсан надад ээжийгээ хайрлаж, асарч хажууд нь байх чухал гэдгийг чи ойлгоогүй. Ганцхан охинтой нь амьдарч байж бурханд нь хадаг тавьж, бэр гуйгаагүй чамд гомдож байна. Гэхдээ чиний өөдгүй аашлах бүрийг тэвчсээр байгаад сэтгэл минь өвдөж байна.
Би айл гэрийг эцэг эх нь хоорондоо эв найрамдалтай, бие биедээ чин сэтгэлээсээ уучлаарай гэж хэлдэг байгаасай гэж хүсдэг. Харамсалтай нь миний нөхөрт надаас бусад хүн бурхан, харин би чөтгөр, шулам шиг харагддаг. Ямарсайндаа хоёр дахь хүүхдээ олоод бөөн баяр байхад минь эхнэр бөмбөг залгичихсан гэж ямар ч баярласан шинжгүй найздаа ярьж байсан. Би ер нь чиний хувьд хэн юм бэ? Ганцхан удаа уучлаарай гэж хэлээд тэвэрч болдоггүй юм уу. Чамаас ийм л зүйлийг хүсэж энэхүү захидлыг бичлээ.
Эрчүүдээ та нарын үнэтэй чамин бэлэгнээс илүү халуун дулаан тэврэлт, уучлаарай гэдэг үгээр чинь эмэгтэйчүүд дутагдаж байдаг юм шүү. Эхнэрийгээ хайрлаж яваарай.
23 Comments
Сайнуу. Үнэхээр эрчүүд ихэнх нь ийм болчихсон юм шиг л санагдах юм. Манай нөхөр ч бас халамжгүй. Заримдаа ямар азтай нь тийм халамжтай нөхөр сонгодог юм боллдоо гэж атаархах юм. Манай нөхөр одоогоор бол гадуур яваад байдаггүй цалингаа авчраад бүгдийг нь өгдөг. Архи дарс уугаад агсан тавихгүй. Залуудаа бол хэцүү л байсан. Одоо харин засарсан ч гэх юмуу. Шалтгаан нь би түүнээс илүү мөнгө олдог болсон болохоор ч юмуу эсвэл 2 хүүхэд нь том болж байгаа болохоор айдаг байх. Бид танилцаад 3 жил болоод суугаад 15 жил болж байгаа. энэ олон жилийн хугацаанд муудалцах үе олон л гарч байсан боловч ганц ч удаа надад уучлаарай гэж хэлж үзээгүй. Өвдөөд хэвтэхэд хамт эмнэлэг явах боловч яаж байна гэж огт асууж үзээгүй хүн дээ. Хамгийн гол нь бие өвдөөд байна гэж хэлэхэд үнэмшдэггүй юм боловуу гэж бодогдохоор байдалтай байдаг. Яг л ухаан алдаж унахгүй л бол яаж ч өвдсөн тоохгүй юм. Би ийм болохоор нь өөрөө л эм авч уугаад эмчид үзүүлээд л өвдөхөөс ч айж амьдардаг. Өөрийг нь өвдөхөд ч би л бас гүйдэг. Өөрөө ч бас эмээ цаг хугацаанд нь уухгүй . Эр хүн гэхээр ийм арчаагүй ч юмуу хэнэггүй ч юмуу гэмээр байдаг юмуу. Цэцэгний тухайд бол ярихын ч хэрэггүй. Надад бас зөвлөөрэй
Би нөхөртэйгөө суугаад 14 жил болж байна. Анх өглөө ажилдаа явахдаа наадаг цаасан дээр хайртай шүү гэж бичээд зүрх зурж тавьчихаад явдаг байсан. Одоо бол тэгэхээ больсон л доо, гэхдээ завтай үедээ сайхан хоол хийдэг, юмаа угаадаг, надад массаж хийж өгдөг, байнга л эрхлүүлж тэвэрч үнсдэг, намайг байнга хүсдэг зэрэг нь хэвээрээ. Би энэ бүхнийг амиа бодсон болохоороо хийдэг гэж надад нэг удаа хэлэхэд нь би их гайхаад яагаад гэж асуухад “би чамгүйгээр амьдарч чадахгүй тийм болохоор чамайгаа аль болох аз жаргалтай өвчин зовлонгүй өөрийнхөө хажууд үхэн үхтлээ байлгахсан гэж боддог болохоороо ингэж санаа тавьдаг юм” гэсэн. Зарим нөхрүүд ядаж ийм амиа бодсон байж болдоггүй юм байхдаа.
Mongol erchuudiin niitleg zan daa. Gehdee beleg bariad irehgui ch uuchlaarai hairtai shu gej heldiimaa bas.
Хүмүүс ойлгохдоо бэлэг аваагүйдээ гомдоод байна гэж магад. Гэтэл тэр бэлэгний ард хичнээн их баярласан сэтгэл, хайрлах сэтгэл төрдгийг эрчүүд мэддэггүй байх л даа. Тэгсэн хэрнээ ганц бэлэгнээс болж ингэлээ гэж бодож ч мэднэ. Миний хувьд жил бүр бэлэг авч чаддагүй ч баярын өдрүүдэд нөхөр маань халуун хоол, дарс 2-г бол заавал авчихсан л байдаг. Гайгүй орлоготой сардаа хувцас авч өгнө гээд гадуур дагуулж явангаа хоолонд хамтдаа ордог болохоор сайхан л байдаг. Би ч бас заавал баяр гэлгүйгээр их мөнгө өгсөн үед нь хэрэглээний зардлуудаа төлчихөөд үлдсэнээр нь заавал нөхөртөө хувцас хунар авч өгдөг. Өөрийнх нь олсон мөнгийг өөрт нь зарцуулбал урамтай бас шударга гэж боддог юм. Захидлын эзэн бүсгүйн хувьд хэцүү л юм байна даа, нөхөр бол арай л муухай амиа хичээсэн хүн байна шүү. Бэлэг сэлтээ яах вэ гэхэд хэрвээ ханиа хайрладаг бол настай ээж нь ханиа алдчихаад ганцаараа амьдралд тэвчиж ядан амьдарч байхад халамжгүй байна гэдэг ямар муухайг мэддэггүй л хүн байна даа. Би ч бас аавыгаа алдсан. Хэдий би олуулаа ч гэсэн манай хүн ээжийг гэвэл төрсөн ах нараас түрүүлээд л хоол цай бариад гүйдэг. Ээж маань ч бас үр хүүхэд нь ирэхээс илүү хүргэн бэрүүд нь хоол цай бариад гүйхээр илүү баярладаг. Ах дүү нар ч бас баярлаж, өөрсдийнх нь ээжийг хайрлаад байгаад баярладаг юм байна лээ.Гэр бүл болно гэдэг гэр бүлээ хайрлаад зогсохгүй 2 талын хүмүүсээ ч бас хайрлахыг хэлнэ шүү дээ. Тэр сайхан уур амьсгал бүх л хүмүүсийг аз жаргалтай байлгана. Чамд гэж хэлэхэд сал гэж шууд хэлэхгүй ч ээжийгээ асарч байна гэдэг нэрийдлээр тусдаа байж, бас гомдсон сэтгэлээ хэлэх нь зөв байхаа. Бүх л зүйлээ хэлж, өөрийнхөө тухай, бас ээжийг нь хайхрахгүй хүндлэхгүй байгаа нь өөрт чинь ямар хэцүү байгааг, хэзээ л бол хэзээ яваад өгөх хүнийг нэг өдрийн ч өмнө гэсэн баярлуулж байяа гэж бодохгүй хүний хань шиг байхгүй байгааг нь юу ч гэсэн хэлээд үз. Мэдээж ухаан муутай хүмүүс чинь учирлаж сайн хэлэхгүй л бол өөрсдийгөө өмөөрөх нь их тул хэт ширүүлхэлгүй аятайхан ухаантай хэлж ойлгуулах гээд үз. Энэ бол чиний сүүлчийн харамсахгүй байх алхам шүү.Харин ингээд ч ойлгохгүй бол зөвхөн ээжид нь хайхрамжгүй байгаагаас биш өөрт чинь ч халамж анхаарал дутсанаас сэтгэл хөрлөө гэдгийг хэлээд яв даа. Эргэж л битгий хараарай.
Уншиж дуусгалгүй уйлчихлаа, хорвоогийн ганц биш дээ бүсгүй минь.Миний суусан эр ч наадахтай чинь адилхан. Юу ч дуугардаггүй новш байдын.
Iim amitnaas salaachee. yu hgd bgaan. Nohor chin yamar muuhai huiten hondii, setgelgui hun be? sal sal
Chi ooroo nohorto her surprise baridag, hairtai durtaigaa, setgele her ilchildeg yum be de!!!
Ямар эхнэр байвал та нарт таалагддаг вэ? Ам нээвэл уушиг нээ гэж нөхрийн зүгээс зөвлөгөө өгөөч
Hetsvv nuhurtei ymaa. Salsan ni deerdoo. Iim ymtai bsn ch yalaa bgaagvi ch yalaa. Hamt amidardag hedii ch salsan l ym shig amidardag ym bn shd
Huuhnuudee bitgii ih gomdoj uursdiigee stressduuleed bai. Amidrald hetsuu taagui zuil ih tohiolddog …Ter ued bi yah gej ter ued tiim zuil bodoj baiv daa gej haramsdag. Uvchin zovlon uhel hagatsal ur shirgui bna gedeg az jargal. Amidral bayalag sh dee. Gantsaardaad buh zuild huchin muhusduh ued yum yum bodogddog yum. Eleg buten bna gedeg ih tom huvi zaya shuu busguichuudee….. Heden muusain erchuudee hairlaj ongirooj buruu zurshlaas ni holduulj uhaaruulj amidartsgaaya…
Er ni diilenh erchud iim bbdg bho manaih xh ylgaagvidee uilad uurlad yriad heledd ali ch nemer bologv odoo oooriigo taivshruulad l bj l bndoo yahch bileede odoo bbvr goridohoo ch bsn hamaagvi beleg ene tter nehej ggaduur gariy gvl barag chi yachaav gj zagnuulna ooroo bol durtai vedee garad alga boldog herne chi namaig horiloo ggj zagnadag bi ugaasa shulam bsn uchraan uchraas ug helehch eerhgvi argaa barahaar shulamaasa salaad ogoochee ggd l sj bbdg ym
Minii ooilgoj avsnar hezee ch deerdehgvie ulaml dordono ttegehef zorig bvl sal bhgvi bol evlered l amidardoo
Хүүе зарим нь засардаг юм биш үү. Хайхрамжгүй гээд гөжөөд байж болохгүй . Манай хүн чинь гэнэт л нэг л хайртай хүн болоод бгаа шүү сүүлийн хэдэн сар. Өглөө бүр үнсээд л тэврэайсанэд л , өглөө юу идэж гарахад минь хүртэл санаа тавиад л. Заримдаа энэ ямар хэрэг тарьчихаад ингээд долигноод бна гэж бодоод бгаа ш дээ. Тоохгүй хаях дэмий юм билээ. Би охиноо гаргаснаас хойш 9 жил тусдаа унтдаг байсан. 2 жилийн өмнө аймаар хэрүүл болоод нөхрөө тоодоггүй өөр хүнтэй явдаг ч гэх шиг . ккк Тэгээд л цуг унтдаг болсон. Ажилдаа хүүхэддээ ихэнх цагаа зарцуулдаг байснаа нөхөртөө жаахан цаг гаргаж бгаа. 15 жил хамт амьдраад нэг нэгэндээ хэрэгтэйгээ сүүлийн үед л мэдрээд бна даа. Би бүүр секс хийнэ гэхээр ядаргаа санагдаад л унтмаар бна гээд уурлаад бдаг байсан. Цуг унтаад байхаар залхуурдаг нь гайгүй болоод бгаа .
bi ch gesen nuhurtgee olon jil amidarch bn.manai nuhur bas yamar ch setgel bhgvi.gants udaa 2huuhdiig ni turuulj ugsun hanidaa gants shirheg sarnai ch ugch boldoggvi yum be.tewcheeriin mini chawhdas hezee tasrah yum boldoo.
Minii nohor 3 jil nadtai uerhehde bayr buhner beleg ogdog bsn.odo sugad jil garan bolj bn iher huhed torulsen.torson odroro belegni talar sanulahad barisan zagasanda ogosh ogdogui bz de gj helsen. bi terni torson odror bi jiremsen ymar ch orlogogui deres ni torson odro temdeglej bn gd nadgui omnoh odor ni nzudtaiga shoudad shal sogtu ired margashjinga hewted bosogui bhor ni bi beleg awch ogch chadagui ym.getel chi minii torson odror yasin be yu ogsin gj helsen.torson odro boli gehed 2 iher huhed torulj oglo gd 1 shirheg sarnai ch awchirch ogogui.
Sain baina uu. Setgeleer unah hereggui dee. Nohorteigoo sain neelttei yriltsaj uzsen uu. Uurlaj heruul hiij bish unen setgeleesee yriltsaj oilgoltsoh heregtei. Bas setgel zuichid handval yamar ve bodoj uzeerei. Heneggui ni dendsen hun ch bj magad. Bi neg iimerhuu hun medne. Sain yriltsval oilgoltsoj medeh yu. Ta 2in amidraliig gadnaas ni haraad bidend dugnelt hiij zuvluguu uguh erh bhgui. Saikhan amidral ireeduin tuluu hicheegeerei. Chinii amidral chinii l gart shu.
Bi nuhurteiguu 14 jil amidarch bn bas l er hun l bolson hoino anzaarahgui hainga handah muuhai aashlah uuj ideh geel haaya setgel gonsoilgool bdgiin. Gehdee hairtai gj helj teverch gomdohoor argadaj unsej, uuchlaarai, bayarlalaa gdg ugiig dandaa l yag anhniih shigee helj l bdg …tegeheer iim saihan haluun dulaan setgel ni bg bhoor l bi yamar neg aldaa dutagdliig ni uuchlaal hairlaal hamtdaa baigaal bdgiin bn. Bid 2 gaduur yavahdaa hurtel yag anhniih shigee gar garaasaa hutsulduj yavdag nzuud ni shooloh shahuu yaridag gsn. Etssin etsest neg neg gsn haluun dulaan setgel bhgui l bol amidral huiten javraar l uleeh bh da.
Манайх баян айл биш л дээ. Бусдын адил лизинг байртай цалингаас цалингийн хооронд заримдаа хааяа зээлнэ. Гэхдээ нөхөр мартаар цэцэгтэй ирнэ төрсөн өдрөөр үнэтэй биш ч сюрпризтэй байна. Зарим жил авах юмаа хэлээрэй гэнэ. Ажил тараад ирэхдээ хааяа амттай юм халааслаад ирнэ. Ханиад хүрэхээр хар шөл хийгээд өгнө. Бүх эрчүүд ийм бишээ.
Sain bna uu Ene busgui yag nad shig sanagdchihlaa gehdee bi nuhurtuiguu 3 jil l bo bna Yamarch hair enhriilel sex haluun dulaan uur amisgal bhgui bolchihson Yaj ene horwoog ene huntei barna daa l bolj bna Yostoi neg duurchihsen huntei jee taarch Zarimdaa buhimdaad gants hoyor ug helne tooj bgaa yumuu ugui ch yumuu buu med Ohin uwdunu bi gantsaaraa l bgaa yum shig Hiij ch bgaa yum n bugd buruu jishee n mashinaa nuutsaar awaachaad lombardand tawichisan bna Hadmuud huraagaad awtsan Ajil hiih asar durgu tegsen murtluu hool neheed udurjin net uhaad tv uzeed suuchihna Neg sain yum n bairand sain zaswar hiij chaddag Neg bariad awbal ch duusgaj bj l salna mahruu Bid odoo batalgaagui Guij awah yum bolson odoo surag ch ugui Uridni huuhnee l sanaad bdag yum shig bgaa Oros huuhen olon jil uuriig n gadaadad bhad n huleej bgaad tesku uur huntei niilj huuhed ene tertei bolson yum bilee Baisheed l teriig yarina Ohinoo gedegch uuriin hucheer hun bolno gedgiig ch oilgoh uhaan bhgui 2 taliin aaw eejeer tejeelgeed l yawaad bh yum uneheer yahaa ch medhee boliod bna Bi sex huseed bi eregtei hun shig sanaachlaga gargana ogt medremjgui hurchihsun yum shig Deerhi busguin niitlel unshsan humuus nadad n=bas zuwulguu uguuch iim asuudliig odoo yasan n deer we Bi ch bas odoo 31 tei Oroitoj tursiin Oroitoj taarsan hunteigee niilsen Nadad ch bas tuslaarai ZUWLUURUI
Yaay tegeed iim nuhurtei baij 2 iin 2 huuhdiin turuulj 12 jil amidarch bn geheer uuruu bol ih l tevcheertei emegtei bnda. Songoltoo l zuv hiij chadsangui de. Hunii hani gedeg chin zovlon jargaltai Ali ch ueiig hamtdaa tuulahiig l helne shd. Nuhur chin uurchlugduj uur hun bolno gedeg hudlaa bh.
энэ ер нь нийтлэг үзэгдэл юм шиг байналээ. олон эмэгтэйчүүдийн амнаас ийм үг сонсож байсан. би өөрөө ч ийм нөхөртэй байсан. гэхдээ хүүхэдтэй болоогүй байсан болохоор зугтсан даа. хар амиа бодсон хүнээс аль болохоор зугтаж байх хэрэгтэй юм байналээ дээ. насанд хүрсэн хүүхэдтэй амьдраад байгаа юм шиг л санагдсан. уг нь мундаг эрчүүл олон л байх юм.
Bi neg iim yamar ch beleg ogdoggvi zalyytai amidraliinxaa 7 jilig ongorooj bilee. Iim xviten xoldvv xvmvvs bdag yum bnlee. Odoo salsandaa bayarladag. Yamaar ch yum be dee. Chi ooriinxoo vne tseniig medrvvl, bitii beleg og. Oortei n adilxan xviten xand. Xalamjlaxaa zogsoo.
Одоо гучтай гэхээр чинь , мөн ч залуу байна даа. Хөвгүүд чинь аав шигээ л бас иймэрхүү муухай эр хүн муу хань болж хүмүүжих байх аа даа. Яана даа яана, дахиад цаана нь өчнөөн жил байхад уучлаад эргээд очиж болохгүй шүү. Аз жаргалтай сайхан амьдраарай, муусайн эрчүүд тэгээд хог дээр үсэрнэ дээ.
uuchlah gedeg awarsan gesen ug bishee uuchilj bolno uhaaruulah heregtei, er hund bugdiig ugch bolno gehdee bas hudulmurluj baij awdag gedgii oilguul, ehner geed nergui zarts dandaa tushij baih bagan bish gedgii medruul bas hairiig ugch baij bas awdag gedgiig uhaand n ortol oilguulda ta…