Сайн байна уу та бүхэн надад туслаач ээж минь 50 гарсан эмэгтэй бий. Эмээ өвөөтэй минь амьдардаг ганц бие юм л даа. Тэгсэн сүүлийн нэг жил гэнэт архи маш их уудаг боллоо бүр өдөр болгон нууцаар архи биш юмаа гэхэд пиво уудаг болжээ. Дүү бид нар бүгд тусдаа гарсан болохоор тэр бүр мэддэггүй байжээ. Одоо яах вэ эмээ өвөөд маань маш хэцүү байдаг яаж ийж байгаад нуугдаал ууна дандаа ганцаараа уудаг. Найз нөхөд ч байдаггүй зайлуул ганцаардаад тэгдэг байхдаа гээд нээх зэмлэдэггүй байсан ч одоо бүүр арай хэтэрч байнга согтуул байж байх юм. Яаж ээжийгээ энэ байдлаас гаргах вэ? Сэтгэл эмтрэх юмаа сүүлийн үед…
21 Comments
Тиймээс уулзах бүртээ үнсэж,үнсүүлж,дуртай сэдвээр нь ярьж.болж өгвөл дэргэдээ ав
Dalila,Green bolon olon hunii setgeliin ugs saihan bna.Bi 3 duu okhintoi ch 83 tai eej maani hani bid 2 toi hamt baidag.Eejiin chini nas 50,60,70,80geed lnemeed bna.Hairaar l hun gantsaarddag yum
Amidraliig ni sonirholtoi bolgo. Daguulaad delguur hes, goyo gazar hool id, internet computer zaaj og, naiz nohodtei bolgo, daguulaad karaoke or g.m zondoo jijig zuiluudig hamt hii. Az jargaltai amidral gej bgui az jargaltai agshin gej bdag gee biz dee. Yamar neg oor yumand setgeliig ni tat gej zovloyo doo
Сайн байна уу. Олон жил ганцаараа явсан эмэгтэй хүн их ганцаарддаг юмаа. Үр хүүхэд ээж аав байгаад ч яахав дээ. Залуу халуу насандаа энэ амьдрал тэр ч хүүхэд гэж нэг мэдэхэд өөрийгөө орхигдуулдаг юм. Нэг мэдэхэд л нас явчихсан байдаг. Танай ээж тийм эмэгтэйгийн нэг байна. Үр хүүхэд ээж аавдаа би ганцаардаад байна энэ тэр гэж юу гэж хэлэхэв дээ. Хосоор амьдардаг хорвоод ганцаараа өнгөрүүлсэн амьдрал хойшид ганцаараа амьдрах амьдралаа бодоод уудаг байлгүй дээ. 50 нас залуу нас байна ээждээ сайн хэлээ сайн хүнтэй нийлж амьдраа гээд. Эхлээд сэтгэлзүйчид ханд нээлттэй сайн ярилцах байх, сэтгэлд нь цаашид хань ижилтэй болох гэрэл гэгээ итгэлийг бий болго, ээжийгээ маш сайхан гое болго, дээр хэлсэн хүмүүс сайхан зөвөлгөө өгсөн байна лээ. Дотор байгаа зүйлийг сайн гаргах хэрэгтэй. Монгол эмэгтэйчүүдийн бүрэг ичимтгий зан бас мх нөлөөлж байгаа юмаа. Хүлээлснээсээ тайлж амьдрах цаг 40-өөс дээш насныханд зайлшгүй чухал юм байна лээ. Ээждээ анхаарал сайн тавьж байгаарай. Ээжтэй хүн энэ дэлхийн хамгийн баян хүн байдаг юм. Хэнээс ч битгий ич ээжийнхээ төлөө жаахан ч болтугай цаг гаргаарай.
Green чамд маш их баярлалаа. Одоо яаж ийж байгаад хөдөө ээж дээрээ очиж ярилцаж баярлуулж байна ааа.
Хүн ер нь хүний хэцүү байдалтай байгааг харах хэцүү шүү. Тэр тусмаа ойр дотны хүн нь ийм байдалтай байх үнэхээр хэцүү нь ойлгомжтой. Хамгийн чухал нь ээжийгээ бас 2 буурайгаа л маш сайхан баярлуулж, ойлгож байх хэрэгтэй шүү. Өөрийнхөө бололцоо нөхцлийг харж байгаад яаж шийдэх талаар дүү, гэр бүлийнхэнтэйгээ сайн ярилц. Бүгд ажил төрөлтэй болохоор хөдөө очиж хамт байж чадахгүй л байгаа байх. Ээжийгээ аваад ирье гэхээр эмээ өвөө чинь хэцүүдэх байх. Ая талыг нь харж байгаад аль болохоор нь шийдээд ярилцаж ойлголцох хэрэгтэй шүү. Далила зөв хэлжээ. 2 буурай, ээж чинь байгаа нь үнэхээр сайхан юмаа. Амьдрал жигдэрч сайхан болохын үед очоод золгох хөгшидгүй байна гэдэг хоосон, муухай шүү. Одоо амьдрал чинь юм юманд хүрэхгүй байсан ч яаж ийж байгаад л тэр 3-таа дулаан хувцас , амттай зүйл явуулж байгаарай. Ирээдүйд баярласан сэтгэл нь та нарыг ивээх нь гарцаагүй юм шүү. Ээжийн чинь тал дээр сайн ярилцах хэрэгтэй байхаа. Яагаад ингээд байгааг нь асууж лавлаад, өөрт нь ойлгуулж зөвшөөрөл авч байж дараа нь эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэтэрхий хүчилж болохгүй шүү, бас хэтэрхий зөөлдөж ч болохгүй. Ээж нар зөрүүд шүү дээ. Зөнд нь л битгий орхиорой: Бас аргацаасан байдалтай битгий өдөр хоногийг өнгөрөөгөөрэй. Энэ байдлаас нь гаргах гэж бүх л бололцоогоороо оролдож үзэх хэрэгтэй. 50 нас гэдэг хөгшин биш шүү. Сайхан дэмжээд өг. Та минь л байвал бид чинь түшигтэй сайхан байна. Хүүхэд бага зэрэг ханиалгалаа гэхэд л ээж рүүгээ залгаж асууж бай. Ээжээ яавал зүгээр болох бол? Та ийм үед яадаг байсын гээд л асуу. Бага зэргийн асуудал гарсан ч ээжээсээ ингээд байна, та юу гэж бодож байна гээд л… өөрийгөө үнэ цэнэтэй гэдгийг мэдрэх тусам ээж чинь хариуцлагатай байж өөрчлөгдөхөд нь дөхөм байж магад. Тэр уух болсон шалтгааныг нь л олох хэрэгтэй. 50 гарсан охин нь уугаад байхаар эмээ өвөөд чинь ямар хэцүү байгаа бол. Тиймээс тэднийгээ ч бас ойлгож баярлуулж байгаарай. Сайн сайхан болох болтугай.
“Dalila” yneheer saihan heljee! Helsen byhen chine shuud zyrh lyy orloo. Bayarlalaa
manai eej bas ih uudag unendee ih hetsuu bi hamtdaa baigad baihad uugaal baidag unndee dutsan zuil bidend eruusuu baidaggui bi uil guij uuralj zunduu l uzsen erun nemer boloogui dee bi bas yaahaa medehguil yvaj bn
em tan emchilgee geheesee iluutei setgel sanaa oodrog urgelj hani bolj yarij handaj hairlaj hairaa medruuleh heregtei shuudee tegvel eej chini ooriin erhgui muuhai zurshilaa hayah bolnooo.hamgiin chuhal ni oir baih.setgeld ni ch biyeree ch hamt baih heregtei.mash ih gtantsaardaj baigaa gedegiig bitgii mart.
ug n jil boloogui bol arhinii emchilgee setgel zuich 2 deer ochuulbal zugeer bna. za ta nar hezee iim bolchihoo ve, hadam gai geed nohor cekc yariad l geriinhniig n muuldag ulsuud biz dee? genet gegeertsgeej gene.
Eejiigee huntei suulgaa
Та нарт маш их баярлалаа маш үнэтэй зөвлөгөө өгчээ надад. Хөдөө байдаг тэр болгон очоод байж чадахгүй юмаа бас. Гэхдээ энэ бүгд хүүхдүүд бидий анхаарал тавьж ачийг нь хариулаагүй гэдгээс болсон гэдгийг 100% хүлээн зөвшөөрч байнаа. Одоо хичээнэ ээ ээжийнхээ төлөө. Хүрмэнд байдаг архины эмийг юу ч гэсэн аваад өгөөд үзье гэж бодож байна.
чи өөрөө эмэгтэй хүн байж ээжийгээ ийм байдалд оруулахаасаа ичээч. охидууд уг нь ар гэртээ халамжтай, ээж аавыгаа асрах энэрэхдээ хөвгүүдээс илүү энэ тэр гээд байдаг, чиний байж байгаа царайг…
Eejiigee hairlah heregtei eh hun yamar aguu bilee hezee ch burutgaj bgui hoorhii eejiig chini orovdoj bna
нээрээ танай өвөө одоо болтол байдаг гэхээр их азтай юм. ер нь монгол эрчүүд амьдралын буруу хэмнэлтэй, буруу хооллолттой, эрүүл мэндээ анхаардаггүй учраас их эрт бурхан болдог. ер нь 60-аас дээш настай эрэгтэй хүн их ховор байдаг. айл айлд нэг бэлэвсэн эмэгтэй л үлддэг болсон байна. иймээс өвөөгөө байгаа дээр сайн хайрлаж, бодол санаагаа хуваалцаж, зөвлөгөө сайн ярьж бай. өвөөдөө жижиг ч хамаагүй бэлэг авч өгч бай. жишээлбэл эрэгтэй хүүхэд нь “өвөө би өөртөө нэг тэлээ авсан чинь дажгүй болохоор нь танд бас авчлаа” гээд чанартай сайн тэлээ аваад оч. өвөө чинь шатар тоглох дуртай бол сайн чанартай шатар бэлэглэ. эр хүн мөнгөтэй үедээ өөртөө итгэлтэй байдаг учраас хааяа өвөөдөө нууцаар 100.000 төгрөг ч болтугай өгч бай. ер нь хүнийг халамжлах, баярлуулах талаар бодоод л байвал санаа орж ирээд л байдаг юм.
ээжийгээ завгүй байлгаа. ээждээ гай болоод юүхэв гээд бид нар үнэндээ ээжийгээ хаядаг. ээж хүн эмэгтэй хүн хүүхдүүдээ өсгөх гэж хүний төлөө явсаар байгаад амьдралд өөр олон сайхан зүйлс байдаг гэдгийг мартчихдаг юмшиг байгаан. ээжтэйгээ сайн ярилцаж, хамт байж, уурлаж инээж бай. ээжээсээ байнга зөвлөгөө авч, тусламж хүсч өөрийг нь хэн нэгэнд хэрэгтэй хүн гэдгийг нь дахин сэргээж мэдрүүлэх хэрэгтэй. тэгээд л таны хэлснэээр хийхэд ёстой сайхан бүтлээ гээд урам өгөөд байхгүй юу. эх хүний сэтгэл агуу шүү дээ. сэргээд л ирнэ. харин хэзээний архичин болсон юмшиг харьцаад эхэлбэл бүр гомдоод цаашаа зүтгэчиж магадгүй шүү.
тусдаа гараад нэг лих завгүйгээ гайхсан хүүхдүүдтэй эмэгтэй юм байна л даа. үр хүүхдүүд нь махыг нь зулгааж өсөж том болоод, нэг нэг юм дагаад алга болчихсон биз. өөрийгөө хэнд ч чухал биш, хэний төлөө юуны төлөө амьдраад дуусч байгаагаа ч ойлгохгүй, ганцаардаж, хэн ч анзаардаггүй, хэнд ч ач холбогдолтой биш гэж бодохоор л сэтгэл гутралд ордог байх. гуньж гутраад шаналаад хэцүү байдаг болохоор, нас явж байгааг бодохоор, үр хүүхдийнхээ төлөө гэж явж явчихаад одоо тэд нартаа огт хамаагүй хүн болчихлоо гэж бодохоор, 50 гарчаад аав ээжийндээ толгой хорогдож байгаагаа бодохоор, ер нь л танай ээжийг үнэхээр өрөвдөж байна. би танай ээжийн оронд байсан бол нэг бол архи ууна, эсвэл амиа хорлоно. Дүү бид нар бүгд тусдаа гарсан болохоор тэр бүр мэддэггүй байжээ гэнэ шүү. энэ чинь та нарыг ээжийгээ өдөр бүр архи уудаг болтлоо архины хамааралд орсныг мэдэхгүй явсан гэхээр хичнээн хайр халамж багатай, ээжийгээ эргэж тойрдоггүй вэ гэдгийг илтгэж байна. ээж чинь сэтгэлээр унаж байна, эмээ өвөө чинь охиноо хараад яаж шаналж байгаа бол доо. аавынхаа талаар бичээгүй байхыг бодоход аав чинь нэг болж бурхан болсон, эсвэл хаяж явсан байх. ганцаараа үр хүүхдээ гэж явсан ээжийгээ эмээ өвөө дээрээ хаяад алга болдог ямар муухай хүүхдүүд байдаг юм бэ. та нар ардаа ажилтай, завгүй л гэж өөрсдийгөө өмөөрөх байх. гэхдээ та нар ажил тараад гэртээ бол хичнээн цагаар телевизээр солонгос драм үзээд л суужийдаг биз дээ. тэр солонгос зохиомол түүх үзэж, тэр кинонд гарч байгаа солонгос хүүхнийг өрөвдөж суухаар ээжийгээ эргэж тойрч байхад яадий. эсвэл ажлынхантайгаа архидах болохоор заавал зав гардаг л биз дээ. ажлынхантайгаа аялал зугаалгаар явахаар хоногоор ч гэсэн явдаг л биз дээ. одоо хагас сайн болгонд хүүхдүүд нь ээлжилж, эсвэл бөөндөө очиж бай. харин ч эмээ өвөө дээр нэг очих, ээж дээр нэг очих гэхгүй, нэг дор болохоор та нарт амар байхгүй юу. тэгээд ярь. юу ч хамаагүй ярилц. болсон явдлаа ярь, цаашид юу бодож санаж мөрөөдөж хүсэж байгаагаа ярь, хүүхэд насаа ярь, аавыг үгүйд хүүхдүүдийнхээ төлөө хийсэн зүйлд нь талархаж бахархаж явдгаа илэрхийлэх үгс хэл. харин хоосон гуяа ганзагалаад очив доо. ядаж цайны сүү, жоохон ч болов мах, хөлдөөсөн бууз ч юм уу юм авч очоорой. хөөрхий 3-н ахмад настан дээр хоол ундны боломж муу үед нь бөөнөөрөө очоод эвгүй байдалд оруулаад, сэтгэлийг нь зовоогоод байв даа. эсвэл зориуд мах, сонгино, гурил авч очоод бөөндөө сууж, бууз банш хийж идэж, илүү гарсныг нь хөлдөөх хэрэгтэй. та нарыг эзгүйд танай 3-н ахмад хүүхдүүдтэйгээ хийж хөлдөөсөн баншаараа сайхан цай чанаж ууж суугаад л… ер нь хүн өөрийгөө хэнд ч хэрэггүй, хэнд ч чухал биш хүн гэдгээ мэдрэх шиг хэцүү зүйл байдаггүйюм. та нар өөрсдөө насны эцэст ямар байх бол гэж бодож, эмээ өвөө ээжийгээ эргэж тойрч бай. энэ янзаараа бол үр хүүхэдтэй болчихоод насны эцэст та нарыг өөрийнхөө аав ээжийг хэрхэн харж хандсанаас чинь үлгэр жишээ авна гэдгийг санаарай. манайхан л лав настангууд дээрээ байнга бөөндөө очдог. бүгд гэр гэртээ хоол бэлдээд саванд хийгээд, эсвэл материалаа авч очоод бөөндөө хоол хийж иддэг. жаалүуд нь жижиг өрөөнд бужигналдаад, охид хүүхнүүд нь эмээтэй үсчин хамт орох, янз бүрийн дурсамж, одоогийн ажил үйлсийнхээ талаар ярилцана,зөндөө хоол унд хийцгээнэ, эрчүүд нь өвөөтэй шатардана, энэ бүхэн үсрээд л 3 цагийн ажил байдаг. настай хүмүүс өөрсдийгөө үр хүүхдээрээ хүрээлүүлж, олонтойгоо бужигнаж байх үедээ л дэмий амьдраагүй юм байна гэдгээ мэдэрдэг байхгүй юу. ээж чинь эмээ өвөөг чинь бодвол арай залуу хүн. тэгэхээр ард кинотеатрын тэнд болдог ахмадын цэнгээнт бүжиг өдөр бүр болдог юм билээ. нэг аятайхан даашинз авч өгөөд тийш нь хааяа явуулж бай. тэндээсээ найзалдаг хүүхнүүдтэй болно. тэгээд уйдаж, уух завгүй болох байх
eejiigee huntei suu gej heleech. aaw eejiigee bhad ingedeg yamar aimaar yum be?
Eejiigee harj handaj baihgui yugaa hiij baisan yumbee.Eej aaviigaa gedeggui yumuu ta nar chini.yamar geech yanziin yum asuugaad bainadaa.ach zeeg ni oirhon bailgaj hani bolgoj hajuudaa ch bolson hamt amidardaggui uls yumuu.
Eej chin gantsaardaad setgeleer unaad baigaa ym bishuu. Heden huuhed gargaad ta nariig osgood yu hojiv. Etsest n ingeed gantsaardaj tarchilsan hen ch toohgui avgai bolood l duusaj baigaa ym daa. Eejiigee sain bayarluulaach. Iish tiishee amraltand yvuul. Setgelii n sergeeh ym hiij bai. Ta nar l bolson hoino odoo bolohoor uulaa barilaa geed ad uzeh gej baigaa biz dee udahgui. Zaluudaa ta nariig toruulj osgoh gej yaj zovj baisan bol. Ter uedee minii huuhduud tom bolno. Eejiigee harj handsan sain humuus boltgoono namaig jargaana l gej ooriigoo taivshruulj baisan bhda hoorhii. Odoo tegeed haana baina ter n.Orovdmoor ymaa emegtei hun. Er emgui nasnii etsest ur huuhed geheesee hajuudaa hanitai baih l saihan bdag bh. Eej aav hedii baigaach gesen.
eejiigee ulam l hairla, oilgo ene l avarna