Өөртөө зориулж “Амьдралын гарын авлага” хийдэг юм уу?

024

Сайн байна уу? Намайг Ч гэдэг. Одоо 27 настай. Би одоогоос жил гарангийн өмнө 2 жил шахуу үерхэж байсан залуугаасаа салж байсан юмаа. Тэр залуу надтай үерхдэг уулздаг байсан ч өөр, гадагшаа явсан найз бүсгүйтэй байгаад тэр нь эргэж ирээд, бас жирэмсэн болчихсон байсан болохоор нь би салсаан. Тэр залууд л би итгэж, тэрийг хайрласан минь миний хувьд эр хүнд итгэсэн анхны маань итгэл байсан юм. Мэдээж тухайн үед тэрнээс салахад надад үнэхээр хэцүү байсан ч би тэднийг хүүхэдтэй болсон болохоор нь салсан. Энэ нь ч зөв байсан гэж боддог. За тэгээд энэний тухай яривал зөндөө юм бий. Яаж шаналж, ямар хэцүү байгаагаа би энд хүртэл хэд хэдэн захидал илгээж та бүхэнтэй хуваалцдаг байсан. Одоо өөр асуудлаар холбогдож байгаадаа ч бас баяртай байна. Би энэ талаараа ямар ч найз нөхөддөө ярьж байгаагүй. Өөрөө л ганцаараа их шаналдаг байсан. Олон зүйл дээрээс харахад би их дотогшоо хүн юм шиг байгаамаа.

За тэр яахав гол нь яг тэр сална, нийлнэ гэсэн сэтгэл санаа тавгүй байх үед найз охин маань надад нэг залууг танилцуулж байсан юм. Тэр залуутай танилцаад 6 сар болсны дараа би өмнөх хүнээсээ харилцаагаа бүр мөсөн тасалж байсан. Ер нь бол би тэр залуутай ганцаардахгүйн тулд л уулздаг байснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо бодоход их хувиа хичээсэн өөдгүй байснаа ч тэр. Би тэр залууг надад тийм сайн болчихсон байсныг тухайн үед ерөөсөө анзаараагүй ээ. Анзаараагүй ч гэж дээ би эрэгтэй хүнд ерөөсөө итгэж чадахгүй болчихсон байсан юм. Бас нэг залуу гэсэн шиг хандсан байх. Тэгээд ч би тэр үед юун өөр залууд дурлаж хайрлахтай манатай л байлаа шүү дээ. Тэгээд тэр залуу надал их сайн ханддаг байж байгаад мэдээж би тоохгүй, хандлага өгөхгүй, хөндий, хүйтэн харьцаад, итгэл алдаагүй байхад нь итгэхгүй байхаар хүн холдолгүй яахав дээ. Тэгсэн чинь би бас өөрөө их сонин юмаа. Тэнэг ч юм шиг. Тэгсэн гэнэт л ухаан орсон юм шиг хүнтэй сууж амьдрал зохиож, хүүхэдтэй болъё гэсэн бодол орж ирдэг боллоо.

Тэгээд би сүүлийн үед байнга тэр залууг бодох болсон. Хэдийгээр би тухайн үед ямар зан гаргасанаа мэдэж байгаа ч яагаад ч юм тэрнийг алдмааргүй санагдаад байх юмаа. Бас их шуналтай байгааз. Түүнийг их сайн залуу гэдгийг нь би мэддэг. Зүгээр л тэр үед улирал нь тэгээд таарчихсан гэдэг шиг л тийм юм болсон. Саяхнаас би нөгөө найз охиноороо дамжуулж уулзахаар болсон. Надад эргэж түүнтэй дахиж бүхнийг шинээр эхлүүлэх боломж байгаа эсэхийг тандахыг хүссэн юм. Бид нар бөөнөөрөө хальт уулзлаа. Тэгсэн чинь надаас нэг л хөндий болчихсон, надад өмнөх шигээ хандахаа больчихсон юм шиг санагдсан. Аргагүй биз дээ. Би өөрөө байсан бол яаж төвчигнөу байгаа бол. хэхэ. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа 2-уулхнаа уулзсан. Би уулзъя гэсэн юм. Тэр надад их уурласан юм шиг санагдсан, мэдээж шүү дээ, тийм их сэтгэл гаргаж байхад би түүн рүү нь ус цацах шиг л үйлдэл хийсэн хүн шүү дээ. Өмнө нь шархалсан гэдгийг нь мэдсээр байж би дахиад л шархлуулсан юм шиг санагдсан.

Уулзаад ярилцсан ч би ерөөсөө өөрийнхөө өнгөрсөний тухай үнэнийг, тэр үед нь өөрөө тийм асуудалтай байснаа хэлж чадахгүй, хэлмээргүй, тэгсэн мөртлөө тэрнийг алдмааргүй санагдаад байсан. Амнаас үг гарч чадахгүй. Буруу зөв яриад бүүр их гомдоочихвий гээд л эмээгээд үг ч хэлж чадахгүй байсан. Би үнэхээр өмнө нь ийм байдалд орж байгаагүй. Надад гараад явчихмаар маш хэцүү санагдаж байсан. Гэхдээ надад хэцүү санагдахынх хэрээр тэр хүн миний хувьд их үнэ цэнэтэй хүн байх нь дээ гэдгийг ойлгох шиг л болсоон. Тэгээд асуудал юунд байна вэ гэвэл би мэдээж түүнтэй дахин уулзаж ярилуана. Харин ярилцахдаа би яаж ярисан нь дээр вэ? Нэг л ярих учраа олдоггүй ээ. Тэгээд л би заавал тэр тухайгаа хэлэх ёстой юу? Тийм зүйл сонсоод тэр надтай үлдэх болов уу? Ер нь ингээд учраа олоод нийллээ гэхэд амьдрал болох болов уу? Хэрвээ би үнэнээ хэлчихвэл тэр намайг шууд хаях болов уу? Миний амьдралын нууцыг мэдээд хэн нэгэнд хэлчих болов уу? гэх мэт олон зүйлийг бодоод ерөөсөө юу ч яриж чаддаггүй ээ. Тэгээд одоо яавал дээр вэ?

Хүн гэж, хүний амьдрал гэж их сонин юмаа. Энийг ойлгох гэж зовж байхаар зүгээр тоо бодоод сууж байвал хамаагүй дээр ч юм шиг. Ядаж л хариу гараад урамтай. Амьдрал дэлгээд тавьчихсан гарын авлага, заавартай ирдэг байсан бол ямар амар байх байсан бол доо ч гэж бодох юм. Гэхдээ л түүнтэй нүүр тулахаас хойш зугатаагаад яахав дээ тээ? 27 жил зугатсан нь одоо хангалттай шүү дээ 🙂 Тиймээс би та бүхнээс миний бяцхан амьдралын гарын авлагад зориулаад үнэтэй зөвлөгөө өгч хариугаа гаргахад минь туслаач гэж хичээнгүйлэн хүсье.

24 Comments

  1. xa xa says:

    Sar bol yu ch oilgoogvi bna naad khvvkhniig chini mongolchuud 
    Lam oldokhgvi bol butsakhdaa zalna geed nerlechikhsen bdag yum 
    Zarim ni neg ni oilgoson dvr vzvvlj sain bvsgvi ch gekh shig tenegdvv gej khelsen khvn l vneniig ni khelj

  2. Sar says:

    Estoi oilgomjtoi, shn bichij uuriiguu oilguuldag busgui bna.

    Hun ingej ih oilgomjtoi, gargatstai bichij bhad yamar humuus ni nyal nyal hiisen, tenegduu gj oilgodog bnaa, Zarim ni buur oilgohchgui bna gene uu. Gol utga sanaagaa oilgood, oilgohgui bgaa bol unshihgui, setgegdel bichkui tegd l haraad unguruuch. Endees chin humuus setgeliin dem avah gj bichdeg bolohoos hen negend teneg, mangaraaraa duuduulah gj bichdeggui ni lavtai daa.
    Zaza ter yahav. Bi bol tt-iin zuvluguutei sanal niilj bnaa. Hun avsan shigee bas ugch surah heregtei shuu. Amjilt busgui min.

  3. seana says:

    ter ued yag yasnaa zaaval heleh heregtei gejuu? lam oldohgui bhoor butsahdaa gej bgaam shig sonsogdoj bna. er hun chini bas bardam zantai uur er hunii talaar dursaad ch hereggui zugeer l tuuniig tag bhoor sanasan ym shig bhaar yadiin er n tm taktik bdag bizdee ter taktikand n orchihson ym shig l bai 

  4. garid says:

    Yadargaatai lali lali ve chi unshih gsn bur yadarchla nyali nali gsn hachin huuhen br

  5. Green says:

    Дээрх хүний сэтгэгдлийг уншаад би чиний захиаг буруу ойлгожээ. Уучлаарай, туслах гээд услах шахлаа. Та 2 хосууд байсан бол нээрээ л ингэх шаардлагагүй шүү. tt-ийн зөв бололтой.Үнэхээр уучлаарай.

  6. tt says:

    humuus buruugaar oilgood baih shi g bna te Minii oilgosnoor ta 2 6sar uerhsen tegheer medeej orj hunjild orood dotno haritsaatai baisan te Tegheer naad zaluu chin bas amidraliin hania haij baigaa oort ni hani boloh hun l heregtei tiimuu Tegheer uned orj herhevch bolohgvi tegvel ystoi yahgeed baigaan medegdehgui chinii zang tevchihgvi shvv Zugeer l Namaig uuchil bi buruu bodson baina chi minii songolt munuus mun geed shudraga heleed uzvel yasiin  nyluursan janguursan zavaan yumand durgui hun gej baidag tiim booronhiilson zang bi lav huvidaa tevchihgui hudlaa uned orood eroosoo hereggvi harin uridnii zaluug yrij hereggvi baih zugeer l nadad chamtai dahij uulzah bolomj baina uu chamaig tanih bas uuriihuu haruulj amjaagui hairlaj chadaagvi ter ueee aldaagaa zasah bolomjiig mini ugchuud ged l 6 sar chamaig yaj hairlaj halamjilsan ter hairiig chin bi ugie ged heleed uz ene ni shudraga shvv chi 6 sar hairlaad uz chamaig 6sariin daraa yaj hairlahnuu huuchinshigee yu esvel uuruuruu za iim l baina butsaad niilii uerhii gedgeel heldee ene humuusiin helsen shig uildel bas ug yria hiivel bi lav huvidaa zail 2 gej bodno yagaad gevel ta hoyr urid umnu uerhej baisan hosuud baishd tiim uchir naad zaluu chin hicheesen harin odoo chi hicheeh heregtei yun hair mair eregtei hun hairtai bolhoor zaaval guideg gej ulger shig yumand itgehee bolidoo hunii hair durlal hemjee hyzgaartai odoo chil hairluulah zuil hiihgvi bol naad zaluu chin chamaig ergej harahgu ee zgr bileg avch ug bolzoond uri chamd yaj handdag baisan ter handalgiig ni erguulj ugduu 

  7. Green says:

    Сайн уу? Бичсэн захианаас чинь харахад чи ухаалаг, бас буруугаа хүлээн зөвшөөрдөг сайн бүсгүй гэж дүгнэлээ:). Хэрвээ би чиний оронд байсан бол тэр залуутай дараагийн удаа уулзахдаа энгийн байх байсан. Түүнд татагдаж байгаагаа мэдрүүлэхгүй, бас өмнөх амьдралаасаа юу ч ярихгүй, багахан зэрэг л одоо ч ганцаараа байгаа гэдгээ ойлгуулаад ухаалаг, хөгжилтэй яриа өрнүүлж сууна. Харин дараагийн уулзалтыг зөвхөн түүний санаачлагаар хийх байсан.Заавал шүү. Хүн гэдэг үнэхээр сонин. Өөрийгөө ч ойлгодоггүй юм байна лээ. Тэр залуу магадгүй чамайг өөрт нь сайн болсныг мэдээд сонирхолгүй санагдаж болно. Бас магадгүй тэр чамайг сонирхохоо байчихсан ч байж мэднэ. Тиймээс л чи бүхнийг эхлүүлээд хэрэггүй юм шүү. Зөвхөн түүний чамайг гэх сэтгэлийг дахин сэргэтэл хайрыг нь татахуйц хөгжилтэй. бас ухаалаг, мөн үзэсгэлэнтэй болзоог л бий болгосон нь дээр гэж бодож байна. Үүний эцэст тэр чамайг гэсэн сэтгэл нь сэргэж чамайг болзоонд уривал та 2 эхлүүлж болно. Гэхдээ нэг хэсэгтээ л түүнтэй дотно байх хэдий ч бүхнээ яриад хэрэггүй байх. Магадгүй чи өөрөө эхлүүлэхгүй байсаар алдах вий гэж айж байгаа байх. Хэрвээ өөрөө эхлүүлсэн ч маш ухаалаг , түүний хайрыг татахуйц байдлыг л харуулахаас татагдаж байгаагаа шууд илэрхийлээд хэрэгтэй шүү. Учир юу гэвээс эрэгтэй хүн үнэхээр татагдсан бол юуг ч даваад тэмүүлдэг юм. Харин сонирхол нь буурсан бол түр зуурын л харилцаа үүсдэг юм шүү. Нэг тийм үг байдаг юм. Эрэгтэй хүн ан хийхдээ ууланд аялж, цуцаж, хорхойсч байж гөрөөс унагачихаад маш их баярлаж түүндээ татагддаг. Харин гэрийн ойролцоо хашаанд нь тулаад ирсэн гөрөөсийг агнах тэр мэдрэмж тэс өөр байдгийг эмэгтэй хүнтэй харилцах харьцаатай нь зүйрлэсэн яриа байдаг юм. Тэгээд ч түүнийг хол байхад чиний санасан сэтгэл эргээд ирэхэд нь өөрчлөгдөж ч мэднэ. Өөрийгөө ч түүнийг ч таниж мэдэх хугацаа олгох хэрэгтэй. Гэхдээ мэдээж үнэхээр таалагдаад, хайрламаар байвал энэ харилцаагаа улам үнэ цэнэтэй бас удаан үргэлжлүүлэхийг хүсч байгаа бол түүний үйлдлийг хүлээ, маш тэвчээртэй хүлээ. Харин өөрөө энэ үйлдлийг бий болгох сайн сэдэл төрүүлэх л хэрэгтэй. Чиний дэврүүн сэтгэлийг бүтэхгүй гэсэн айдсаар дүүргэх гээгүй юм шүү. Өөрийн туршлагаасаа л чадах ядахаараа зөвлөж чамд туслах гэсэн хэрэг. За ингээд чамд аз жаргал, амжилт хүсье.Чи залуу байна шүү. Битгий яар, зүгээр л эхлээд мэдрэх, амтлах цаг хугацааг бага хугацаанд ч болов олгож сураарай.:)

  8. gerel says:

    tuhain ued dongj taniltsaad udaagui oriigoo oilghgui bsn ymaa, nadad gargj bsn setgeld chini bayarlj yavdg shuu gantsaardah ue bvl yariltsaj bdg naizuud baiyaa geed heleed ymuu msg bicheed uz tegheer yu ghnuu , amidrlaa tegj delgesen nom shg er hund yarih herggui , araas ni guih ch herggui ehleliin taviad oghod ooroo sain bol ter hun cham ruu ergeed irne, tiim sain bish bol zugeer orhi , oor saihn oodrg zuils bod haayaa sanaandgui ym shg msg bicheed yariad bj bhd yavaandaa handlga ni medgdene dee yaarah herggui

  9. зочин says:

    Нууцаа хэзээч хэлж болохгүй шүү

  10. зочин says:

    Сайн уу. Амдралд тохиолддог шалгуурын нэг. Эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэйгээ суух хэрэгтэй. Амдралд их яарах хэрэггүй. Наад залуугаа эхлээд сайн тань өөрөөр хэлвэл үнэхээр чамд сайн эсхийг гэх мэт юу ч байж болно. Хамгийн гол нь өөрөө санаачлага гаргахгүй байх хэрэгтэй эрэгтэй хүмүүс их сонин байдаг жаахан үнтэй байхад гэмгүй уулзсан үедээ энгийн байгаарай. Хэд хэд уулза тэгээд энэ хүнтэй амьдарч чадах эсхээ өөрөөсөө асуу тэгээд шийдвэрээ гаргаарай. Амжилт хүсье

  11. zochin says:

    Chi er ni ooroo jaakhan tenegdvv yum bnsbte teveed l ekhnii zaluu chini khaysan bna 
    Naad zaluu chini ch odoo chamaig gekhgvi chamaig sain tanisan uchraas….

  12. Нисгэгч says:

    Ёстой – Аан тэгээ юу л гэж хэлмээр санагдаж байна. Юу ойлгуулах гээд юу ч бичээд байгаан.

  13. Emegtei says:

    uhaantai tsarailah geed too moo gej baisanaa 27 jil zugtlaa ch geh shig kkk , 27 hurchiheed uridah yavdalaa helehuu ch geh shig …. gah gah gah , heleed hereggui ee, nuutsaa uurtee hadgal, yu yarih be geheer yu yarij bgaag ni sonsood demjeed l ug. 

  14. Seesaw says:

    За яг унэнийг хэлэхэд наад залуу чинь чиний бодож байгаа шиг чамд хайртай сайн биш юм  байна Бас 2 3 уулзчаад байхад чамайг тоохгуй байгаа залууг дахин дуу даж уулзаад хамаг амьдралаа ярина гэдэг тэнэг хэрэг Одоо зугээр л орхи гуйгээд ирвэл тэр биз ирэхгуй бол хаяаа

  15. nic says:

    Bitgii araas n genet erchtei gui. Chi uulzii geed uulzsan. Ter chamaig oilgoson. Odoo harin oorii n irehiig hulee. Omnoh yvdlaa bitgii yri. Oor zaluud uchirgui durlaj baisan shanalsan gej ireed yrival ooriigoo uneheer zapasnii zaluu ym baina nadaar zugeer l sharhaa nohoj baina gej oilgood bur dolno chamaas. Uridiinh shigee bardam hernee handtai bai.

  16. zaraa says:

    yah gej daljignasiin hohinchnee hohino muu balair huuhen nad zaluu chine yamr zapas dugui yu

  17. [n0:ty] says:

    Их цэгцтэй, ойлгомжтой, алдаагүй бичдэг хүний юмыг уншихаар Монгол хэл минь их сайхан чихнээ дуурсгалтай сонсогдох юм. За тэр ч яаахав. Миний зөвлөгөө:

    1. Чи одоо шалдаа бууж үнэнээ хэлээд хэрэггүй. Хэрэв тэр нэгэнт чамаас 1 мөсөн нүүрээ буруулсан бол чи хамаг түүх, нууц бүхнээ задлаад, тэгээд бүр ЛАМАА одоо хүртэл олохгүй байгаа тул чамайг залахаар ирлээ гэж байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлнэ. Тэгэхээр дараа уулзахдаа тэр чамд талтай хэвээрээ байгаа эсэх, та 2 нийлэх боломж хэр байгаа эсэхийг судалж тогтоохыг зорь. PLAY A GAME. Хөөрхөн тест хий. Би нэг залууг их хардаг боллоо, таалагдаад байна, харин намайг жоохон тоохгүй ойлгохгүй байна. 2-лаа бас хэсэг хугацаанд найзалж нөхөрлөж байсны хувьд чи миний алдаа дутагдлыг хэлээд зөвлөөд өгөөч. Бас ямар арга чарга байна гээд л заавал тэр хүний тус хэрэгтэй, багийн тоглолт хийх шаардлагатай байгаа мэт нөхцөл байдлыг үүсгэх гээд үзвэл яаасан юм. Тэр тэгээд яаж хандах нь сонин шд. Чамайг Харамлаад дотор нь давчдаад сонин болох нь уу эсвэл үг хэлгүй зугатах нь уу. Тэгээд сайн залуу хэвээрээ, чамд талтай хэвээрээ бол чамд туслах гэж яваад санаатай санаагүй ямар 1 байдлаар чиний дэгээнд орчих байлгүй дээ хэхэ. Тэр үед нь л урьдны гаргасан авираа гээхээ мартав. Амжилт!

  18. kkk says:

    chamtai niileh eseh n medegdehgui hondlongiin baitugai naiz zaluutai bolson ch ongorson amidralaa bitgii yari. medeej naiz zaluutai bsan salsan n oilgomjtoi. zugeer ter uyed n mash hund yum ger buld tohioldood bi sohoogui bsan yum gej yarival yari gehdee odoo ehendee bol hun tegj yarihgui buur suuld n dotno bolbol. odoo bol naad zaluugaa orhih heregtei. negent chi duudaj neg udaa uulzsan boloo. chamaig erguulj dahij uulzahiig sanal bolgohgui bol hayad oor hun haisan n deer.

  19. zaluu 31 says:

    🙂

  20. happy says:

    lam oldohgui bol butsahdaa zalna gedeg shig l sonsogdoj bn. 1 nasnii hania songoh gej bj butsaasan baraagaa avah hereg baina uu? chi ooroo bish er hvniig ardaasaa guilgej baij suuh heregtei dee.

  21. Ambaga says:

    Emegtei hun eregtei hun nairmar bol yamar bh heregtei genee @Zaluu31

  22. Hi says:

    HI? Uridiin yavdlaa yarih geed yarah yun ter zaluu chini sonirhvol /yagaad ehleed nuur ugdugui baisaniig chini/ yarina biz dee. tertee tergui neg l udur asuuj l taaraa teghed ni yarina biz dee. Uchir zuggui tegsen ingsen geed tailbarlaad baih heregui l bolov uu? 

  23. Zaluu 31 says:

    Suuliin heseg chin jaahan utgagui bolchij. 27 jil zugtlaa geheer dunguj turuud l zugtaagaad ehelsen yumu :)? Emegtei hun eregtei huniig nairmaar baival bitch shig l baih heregtei gej boddog. Mongoloor bichheer doromjilson yum shig sanagdah baih geed angliar bichchihlee uuchlaarai. End olon ug hamaarna gej boddog. Aaligui tachaangui uur yu yu baidagyn. Amjilt. 

  24. mr.hitch says:

    Ter zaluudaa unenee hel unen ug hichneen hund tusdag ch unen ug sonsson hun bayrladag bas vhamg hairlah bno daraan oor hunees sonssonoos chi ooroo unenee helsen deer bhoo amjilt husie bas shuud bitgii untaj hevtehee urital bolgooroi tegvel chamg hymd gej bodoh bno shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.