Сайн байцгаана энэ өдрийн мэнд та бүхэнд. Би өнгөрсөн амьдралаа эргэн нэг харах гэсэн юм энэ бол анхны минь хайрын тухай. Бид 2 анх танилцсан үеэсээ эхлээд нээх удалгүй нэг нэгнийхээ гэрээр орж үерхдэг болсон юм тэр цагаас хойш би түүнд татагдаж ер нь бол дасаж эхэлсэн гэхүү дээ. Эрэгтэй хүн харж дурладаг гэдэг гэвч би түүнд дасаж дурласан юм шиг байсан. 18 настай залуу хүүд дэндүү ахдам их ачааг үрүүлсэн тэр бүсгүй надаас 4 эгч байсан. 2 удаа аборт хийж байсан билээ учир нь миний амьдралын түвшин их ядруу байсан. Би өөртөө итгэл муутай зориггүй нэгэн байсан тийм болохоор хүүхдээ хамгаалж чадалгүй авахуулж билээ. Авахуулахад ээж гэр бүлийнхэн хүмүүс гол үүрэг гүйцэтгэсэн л дээ.
Түүнээсээ хоёр ч удаа салж эргээд нийлж байлаа бодоод байхад миний юунд болдог байсныг би ойлгодгүй. Би бол түүний хажууд юу ч биш ёстой хумхын тоос шиг амьдралтай нэгэн байсан. Танил хүрээ тун бага өөртөө итгэлгүй доожойгүй дуу цөөтэй тийм л хүүхэд байсан. 2 жил үерхэсний эцэст солонгос руу гэрээгээр ажилахаар би явж билээ. Тэр үээс л тэр өөрийн амьдралаа бодож намайг хаяж одсон юм даа. Маш их гомдож уйлж санаа зовж шаналаж билээ тэр мэдрэмжийг одоо ч дахиж олж сэргээх гээд олдодгүй тийм гэнэн цайлган сайхан үе байжээ. Хамгийн сүүлд түүний гэрийн гадаа очоод хүүхдийн сэтгэлээр өгсөн бүх зүйлийг нь өөрт нь оруулж өгөхөд тэр минь аль хэдийн гэдэс нь цодгор хөөрхөн хүүхэд тээж билээ. Хаалгыг нь нээж өгсөн билэг бүх хувцас нтрийг нь өгчөөд нулимсаа нуусаар орцных нь үүднээс гарж гүйсээр грашны ардуур орж байж сад тавьж билээ.
Маш их гуниг мэдрэгдэж байсан тэр үеийг бодоход ямар их агуу сэтгэл вэ гэж өөрийгөө бодож байна түүнд зориулсан бүх юм гэнэн тод чигээрээ үлдэж яг л нэг жаахан дүрсгүй охины дурлал шиг. Нэг үед түүнийг өөр залуутай мсж бичиж байхыг нь хулгайгаар олж мэдээд юуны тухай асуутал гараад гүйж билээ түүнийг алдахвий гэсэн айдсандаа араас нь дагаж гүйн өвлийн тэсгэм хүйтэнд орцны хаалгыг онгойлгуулахгүй тас хааж зогсоод сайтар лавлаж асууж билээ. Яг л хартай нөхөр мэт гэтэл тэр маань тэсвэр алдан уурласандаа чи миний юу юм чи хэн юм гэж уурлахад дотроос нэг л зүйл хөөрөөд ирсэн учир нь би чамд бүхий сэтгэл зүрхээ зориулж байхад надад чи л биш бол өөр юу ч хэрэггүй мэт байхад чи надад яаж ингэж хэлж чадав гэсэн бодлууд эргэлдээд л гомдсондоо шууд тас хийтэл алгадаад авч билээ.
Харин энэ удаа тэр маань хүчтэй түлхэж угзарч цээж рүү цохиж байсан энэ бүх мэдрэмж маш ширүүн эцэж цуцашгүй хоёр хүний тулаан мэт би ч гэмшсэндээ тас тэврээд битий яв л даа гэж гуйсан харин тэр маань энэ үгийг минь няцааж намайг хүчтэй түлхээд хэд алгадаад гараад гүйсэн. Тэр хүйтэн үдэш би ч санаа зовж мөн харууслын нулимстай ард нь хоцорсон гэвч хэдхэн хормын төдийд араас нь хар хурдаараа гүйсэн боловч түүнийгээ хайгаад олоогүй. Дараа нь бодоход байшин тойроод намайг ирэхийг хүлээгээд зогсож байсан гэж сонссон ирэхгүй болохоор нь такси бариад явсан гэж хоорондоо ярьж билээ. Би маш их хардаж түүнийг харамладаг байсан гол нь тэр маань олон найзуудтай тэр дундаа эрэгтэй танилууд чамгүй их байсан бас бие хаа нуруулаг болохоор залуучууд эргүүлдэг байсан би л алдахгүй гэсэн дээ амь тавьдаг байсан даа.
Гэнэн цайлган хүүхдийн зангаар эргээд бодоход анхны хайр гэж ийм хүчтэй байдаг юмуу хоромхон зуур л тэнэг үйлдэл хийвэл бүхий л амьдралаа баллаж хаяхаар тийм хүчтэй мөн хоромхон зуур сэтгэл хөөрлөлөөр бүгдийг хийж баярлаж гомдож хожимдож ухаарал хайрладаг тийм агуу зүйл байсан юм байна. Түүний дараа 2-3 хүнтэй үерхэхэд надаас тэгж их сэтгэл хөдлөл мэдрэгдэж тийм их үйл хөдлөл эрч хүч асгардаггүйг бодоход анхны бүхэн маш үнэ цэнэтэй байдаг гэдгийг ухаарсан. За маш урт юм биччихлээ. Аа нээрээ одоо анхны хайр минь хоёр хөөрхөн хүүхдийн ээж хүний сайн эхнэр болсон сайхан амьдарч байгаа. Энэ бүхнээ дурсамж болгоод үлдээсэн минь амьдралын минь гэгээн тусгал гэгээн дурсамжийн минь нэг хэсэг болж сэтгэлийн гүнээ гүнд хадгалагдана. Мөн та бүхэн анхны хайрын тухай бичээрэй…
21 Comments
Durgvi 1 n unshihaa l bolichih hachin duhnuud min olon ym yarihiin
Bi ooriinho anhni hrig sn sanadaggvi e moogii ch blu baagii ch blu mijke ch blu 3 jil bodood oldoggvi e bi 1 boyd sn ym shig bn manai nz bas sn bi yag galzuurla hairtai yaj helhee medehkv renchin bi chamd hairtai
Ssss chi teneg uu naad zuragaa arilgaach
SHALCHIHGNASAN NOVSHNUUD L IIM YUM BICHIJ ANKHNII KHAIR ENE TER GEJ NOVSHIRCH YAVDAG BKH
ODOO TER KHUUKENII KHUVID CHAMAIG MARTCHIKHSAN, SANAVAL NEG MANGAR BATSAAN UILAAD GUIDEG BSAN GEJ L YARIJ BAIGAADOON
Oort medregdsen medremjee yg ter chigeer n bichih ged jahan hetruuljee busdaar bol neg iimerhuu l bdag.Zarim humuusiin ali n anhnii hair bsiin buu medee gehiig harahad hentei bhad chi hamgiin az jargaltai,hamgiin huchtei esvel hamgiin emzeg negen bolj bsan ter hun l anhnii hair n baih boludaa,ternees bish tsag hugatsaanii asuudal uund ymar ch hamaagui ym shig.
Bi tuuniig bas ter odriig odoo ch sanadag, 2006 onii 8 sar,chi nadruu anh udaagaa zalgasan teged ter byatshan tuuh ehlesen, Nadad ene l hangalttai ergej bodohod hamgiin saihan mochuudiin neg bsan
Anhnii hair shan shuu
Zarim humuus yamar blog unshij bgaagaa meddegguim uu haashaa iin. Neg l ih nairuulgiin aldaa haisan humuus. Yamar mongol helnii shalgalt ogch bgaa bish dee.
ali n minii anhnii hair yum bol doo huurhuu
Zasaad unshaarai kkk. Usreed usreed… dogdlood buun aldaa bna sh dee
Minii anhnii hair angiin huvguun..
. Bi ch denduu hairtai bsan odoo ch tuundee hairtai. Tuuniig sain yavasg haraad sonsood bsyarlaj setgel oeg yavdag shuu. Haa neg taarahaaraa ichinguirnee bad kkkk
Goe l bna shde. Ygd shvvmjileed bgaan. Tegtlee ym oilgohgvi maluud boloo yu???? Minii anhnii hair ali ni en medkv ee. Uchnuun l zaluud durlaj yvlaa. Tiim iim gd helchih ym algadoo. Har bagaasaa l angiinhaa bandi nariig hardag bsn kkk
тэр минь бас 18тай байсан(одоо 19тэй л дээ хэхэ). чамд яаж ч тайлбарлах арга байгаагүй ээ, тийм болохоор чи намайг буруугаас буруугаар ойлгосон. гэхдээ хэзээ нэг өдөр би чамд бүхнийг тайлбарлана. хайраа аз жаргалтай амьдраарай
Гоё л байна шүү дээ . Дэндүү их догдлуулж баярлуулаад бас сэтгэл шархлуулсан тийм дурсамж байдаг .
ямар нэртэй кино юм бэ?
yadag yum, ta nariig bodvol bichgiin helnii ug ashiglaj bgaa n ih yum
Тэрний хувьд муухай дурсамж үлдээжээ чи. Анх удаа эрэгтэй хүнд алгадуулж зодуулаад л хөөрхий тэр. Чиний тухай секунд ч дурсахыг хүсдэггүй нь лавтай яа
Iimsahan tuuhiin dor shuumjlelgui commentuud baigaasai. Shuumjlegchid ni 1 udaa unjchihoj boldgumu
Yu bichtsiin yaasan ch oilgomjgui bichdiin
Bilee bilee bilee l geed baih yum
Юун ч их билээ бичдэг юм.