Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би амьдралаа хэнд ч ярьж байгаагүй. Нөхөртөө ч хэлж байгаагүй. Би хүнд амьдралыг туулсан. Хүүхэд нас минь мөнгөтэй болж хоол унд элбэг дэлбэг байгаасай гэж л хүсч мөрөөдөж том болсон. Аав минь дампуу. Ажил хийсэн ч олигтой юм авчирахгүй ээжийг минь зовооно архидана. Ээж минь 4 нялх хүүхэдтэй хэцүү л байсан байх даа. Биднийг тэжээх гэж их л юм хийсэн дээ. Шил лааз түүнэ. Орцны жижүүр хийнэ. Уул нь ээж минь сувилагч л даа. Мэргэжилдээ маш сайн. Даанч хараа нь муудаад хийж чадахаа байсан. Амьралын төлөө биднийг тэжээх гэж их л зүтгэж яваа. Би 10 жилийн сурагч байхдаа ээждээ туслаад орц цэвэрлэдэг байсан. Манай ангийнхны орц байвал би их ичдэг байлаа. Тэгээд л сард нэг айлаас 300 төгрөг хураана. Зарим айл нь өгөхгүй уурлаад бид 2-г доромжилдог байсан.
Тэр үед нь би том болоод баяжихаараа ээжийгээ жаргаана гэж дандаа мөрөөддөг байсан. Бас улаанчулуут гээд хогийн цэг дээрээс хог түүдэг байсан. Цаас шил хуванцар гээд л. Бас яс түүнэ. Намайг харахад хэн ч тийм зүйл хийж явсан гэж итгэхгүй. Би үнэхээр баян болохыг мөрөөддөг. Хурдан мөнгөтэй болж ээжийгээ эмчлүүлж, ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэхийг хүсдэг. Биднийг гэж явсаар өөрийгөө гаргуунд нь гаргасан ээждээ ганган хувцас өмсүүлээд л зоогийн газар оруулж юунд ч санаа зовоохгүйгээр жаргаамаар байна. Миний мөрөөдөл энэ. Би баян болмоор байна. Ээжийг минь ингэж амьдаруулсан аавыг үзэн ядаж байна. Бид нарыг өсөж том болсон үед би та нарыг тэжээх гэж зовсон гэж хуцдаг. Эрэгтэнйчүүд минь ухаантай байж олон хүүхдүүдэд миний туулсан ядуу амьралыг битгий туулуулаарай. Хүсэх амьдрал биш…
24 Comments
Hun yamar ch amidral tuulsan bj bolno hichneen ih zowson bsan ch gesen hun chanaraa bitgii geegeerei …bagadaa hatsan talh idej bsan huuhduud tom bolood talh ni jaahan zuulruud ireheer hunii muuhai gesen zang surdag,manai bulganii heden shar huuhnuud bdgiin ted nar yag tiim huntei muuhai haritsna aimag dayaaraa yaridag
Deer bichsentei sanal neg bna mongold turtei kholbogdson bussines turiin alban khaagch avilgachid ted nart bie vnelegch yankhnuud geed 10 khuvi ni chineeleg busad ni yaduu amidarch bga ene chinii bolon etzeg ekhiin chinii buruu bish
Ene etseg ekhiin chi I buruu bish mongoliin tur zasag tur zasgaa songoj chaddaggvi teneg ard tumnii buruu mongold yaduu bol yaduugaaraa l duusna gadagshaa garch amidar gadaad khvntei suu bi gadaadaas ene zavaan mongold butsaj irsendee ikharamsdag neg bol deer khvnii bichsneer amidar
БУЗАРТСАН ХҮН НЬ БАЯЖДАГ ЦАГ. ЗОРИГ, БӨГСӨӨ ЧАНГАЛААД БИЕЭЭ ҮНЭЛЭЭ. НЭГ ШӨНӨД 100,000 , САРД 3,000,000 ШҮҮДЭЭ. БИ ЭМЭГТЭЙ БАЙСАН БОЛ НЭГ ШӨНӨ ГРУПП ДЭЭД 200,000 Г АВАХ БАЙСЫМ.
хүүхдүүд бол жаргалтай бага нас жаргалтай дурсамж, ухаалаг сургааль сонсож өгөх хэрэгтэй. аав ээж нь ямар ч байлаа гэсэн ахуй амьдрал ядуу байлаа ч гэсэн, азгүй заяагаа бодож ижийгээ өрөвдөж амьдрахаас илүү өөдрөг байж тэсэж тэвчиж зөв талаас нь амьдралыг харж өсөх хэрэгтэй юм байнаа.
мөнгөний хойноос явж байгаад үр хүүхдийнхээ сэтгэлийг хоосон өсгөх вий дээ. би өөр юм яримаар байна. бидний аав ч гэсэн архи ууж ажил хийхгүй ээж бид 3ийг зодож айлгаж өссөн. өлсөж даарч байсаан байсан гэхдээ өлсөж даархаас илүү ээжтэйгээ дотно байх юмсан гэж бодож өссөн дөө. ээж мөнгө олох гэж ядарч байна, ажил хийж байна, архичин аавыг чинь тэвчиж байна, та нарыг тэжээх гэж зовж байна гэдэг үг. эсвэл бид нарыг архичин аавтай хаяаад ажлынхантайгаа шоудаж ирчээд аавд хардуулж зодуулж байсныг санаж байна. тэр үед нийгмээрээ л ийм байсан. би аль нэгийг нь буруутгахгүйээ. хэт мөнгөний араас яваад шүтээд хэрэггүй дээ. зөв амьдрах хэрэгтэй юмшиг байна. эд хөрөнгөнөөс илүү зовлонг даах ухаан, мятрашгүй өөдрөг байх ухааныг үр хүүхэддээ өвлүүлэх хэрэгтэй юмшиг байна. мөнгө эд хөрөнгө бол хэрэгцээ, тэр хэрэглээндээ аз жаргалтай байвал болоо.
tiimee. yag ingej bodogddog yum. eejiigee zaluu saihan nasandaa aavd harduulj zoduulj, aav mini arhi uuj agsan tavij, huuhentei orootsoldoj irchiheed eejiig mini deerelhej, yavna gevel alna gej surduulj, 2 duuteigee eejiigee omoorch aavtaigaa zodoldoj osson baga nas unendee sanaanaas gardaggui.odoo ooriinhoo ur huuhded iim zovlon uzuulehgui yumsan gesendee mon ch ih hicheeh yum. eej mini bas l bid 3iig tejeeh gej borvi bohis hiilgui l ajilladag bailaa. bi dund surguuliin suragch baihdaa haviin hunii huuchin huvtsas l omsdog baisan. ih surguulid ch bas jildee 1hen jeans omdiig ugaagaad l omsood yavdag baisan. namar avsan bor jeans havar tsagaan bolson baidag baij bilee. odoo hund heldeggui yum. bi ch bas eejiigee odii naslahdaa avch omsoj uzeegui goyo huvtssaar gangalj, hamgiin gol ni amgalan taivan bailgah yumsan geed oortoo hetsuu zuil tohioldson ch oortoo l hadgalaad helj chaddaggui yum.eejiigee jargaahiin tuld hicheegeerei. bi ch bas hicheenee.
Lol Hodood hooson udur bishgui l bailaa gehdee minii oyun hoosroogui harin ene bichsen hun bolon zarim setegdel bichsen humuus oyunii yaduurald orchihoj ed hurungiig orgui hoosnios bosgoj bolno harin oyunii hoosroliig yagaad ch duurgej chadahgui
Chamd amjilt husie chi chadnaa.
chi bayajnaa udahgui mash saikhan amidrakh baikhaa, ter ued zangaa bitgii huvirgaarai, neg zangaaraa baidag um shuu, chi zaaval bayajinaa.
Sain huntei suuj saihan amidarch bgag chini harah yamar ch ih orlogotoi mungunuus uur yumgui hunee iluu bayalag shw nuhruu sain bh bolomjiig l sain burduuldee baricgui ch gsn
Cuun chanartai usuh huuhduud uildverleerei
Odoo nohortei bolson ymuu. Chi bagadaa amidral taaruu baisan chin chinii buruu bish. Etseg ehiin chin buruu. Chi bagadaa uzsen amidralaa nasan turshdaa martahgui. Urgelj bodogdoj baidag ym. Tegeed hend ch ym gomdmoor sanagddag ym. Eejiin chin huvid muu ertei suuj 4 huuhed gargasan. Tegeed suusan ch salsan ch adilhan tiimerhuu amidrah l baij dee. Harin 4 huuhed gargaad osgoh gej hichneen zovsoniig n chi nudeeree harj bieree amssan bolohoor eejiigee orovdood baigaa l daa.Eejiigee setgel amar taivan saihan bailgaj bayarluulj yvah l chuhal ym daa odoo bol.
мөрөөдөл чинь биелэх болтугай ! хичээгээрэй!
hehe manai aaw bas tegj heldeg gesen. uhaan suugaagui l bna gesen ug dee.
Би ийм амьдрал үзээгүй мэдэхгүй болохоор тэс хөндлөн бодож байж магадгүй.Гэхдээ хатуу ч гэсэн үнэнийг хэлэхэд чамайг ийм амьдрал үзэж насан туршийн сэтгэлийн шархтай болсонд ээж чинь бас буруутай.Одоо ээжид чинь гоё хувцас,зоогийн газар хэрэггүй.Ээжид чинь дулаан хувцас,халуун хоол,эрүүл мэнд,амар тайван амьдрал,чиний сайн сайхан явж байгааг харах л хамгийн чухал.Хэтэрхий том юм бодож байж хамаг юм өнгөрсний дараа ухаардаг буруу зан Монголчууд бидэнд байдаг шүү.Чамд амжилт хүсье.
zozo
AMJILT. CHAMD HEREG BOLNO
hi. yaduu bn gedeg vneher hvnd. yaduu gj doogluuljil bla. odoo 22 nastai. minii aav.eej hamgiin hyamd gutal.huvtsas omsdog bsn. 10jild bhda tetgelgeer bayachuudyn hvvhdvvdin surguuld surdag baiv. jild 2 umd.1gutal.1pvvz.3 tsamtsaa l umsdug baij bilee. terneesee ichdeg. oyutan bolj gadaad ruu tetgeleg avsan min amdrlyn bas zovlongiin ehlel bolson gadaadd surch bhda davhar ajil hiine vneeni fermees avhuulaad jorlongiin tseverlegch hiidg bailaa. odoo amdral aria uur.bairtai unah unaatai. eej aavda ene jil house bariad ugsun huduu l du. aav eejde ediin bolood idej uuh yumny hamgiin chanartaig n avj yavuuldag. erchvvd rvv hyalaaj ch harahgu shvv de. he he he. tolgoigoo l sain ajilluul. muu zamyg amar zamyg bitgii songo…vr dagavar n muu bdg. chi chadnaa ohin min. GOL N HVS.TEMVVL. UDUR SHUNUGVI BOD. ZVVDENDEE HVRTEL ZORILGOTOIGO TSUG BAI.
chi chadnaa bvsgvi min chadna. Chadah ch estoi. Ezen hicheevel zaya hicheene. Hicheegeerei!!!
sanaj yavbal butnee chamd amjilt husie
Sain bolowsril ezemsh. Bie daaj hel sur. Mergejildee mundag huniig hedeer l bol hedeer tsalinjuuldag bolson tsag. Bie daaj sain sur!
chi chadnaa xarin vvnii tuld xichex l xeregtei gexdee eej chin chamaig bayn bolxiig bish sain xvntei suuj amar taiwan amidraxig n xvsej bga bx daa bi ch bas bayn bolmoor l bn gewch genet bayjina gj yu baixaw amidral min jil jiler deeshilj l bn bas xamgiin gol n chi ervvl bx xeregtei amjilt xvsie
Mungunii tuluu yavsan humuus naiz nuhduu harahad amidral az jargal ger bul buh yumaa zoliosoldog yum daa. Etsest n heden tsaasan deer hevelsen budagnaas uur yumgui hotsrono hoer harin minii huvid zorilgiinhuu tuluu amidarval mungu az jargal ger bul bugd irdeg yum
мороодолоо зорилго болгож зорилгодоо хурэхийн толоо шантарахгуй зутгэж тэмцэж чадвал болно доо гэхдээ оортоо том зорилго тавих хэрэгтэй