Бүгдийг мартаад шинээр эхлэх үү?

Pregnancy-Question1

Сайн байцгаана уу би та бүгдээс зөвлөгөө авах гэсэн юм. Би бусдын л адил амьдардаг 25-тай эмэгтэй байнаа. Найз залуутайгаа хамт амьдардаг, 4 сартай жирэмсэн. Байр түрээсэлж амьдардаг, 2 идэхгүй хоосон хонохгүй амьдардаг. Одоохондоо жирэмсэн байгаа болохоор ажил хийхгүй байгаа. Ажлаасаа 6 сарын өмнө бие өвдөөд гарч байсан. Одоо бол нэг мөр хүүхдээ төрүүлчихээд ажил хийе гэж бодож байгаа. Миний та бүгдээс асуух гэсэн зүйл гэвэл би хүүхдээ гаргаад ганцаараа өсгөдөг юм билүү гэж байнга бодох юм.

Манай найз залуу бол тийм муу хүн бол биш, араар тавьж агсан согтуу тавихгүй. Зүгээр л байгаа байдал нь таалагдахгүй юм. Хэт их түргэн ууртай, хүнд уурлахаараа муухай үг хэлнэ. Тэрийгээ өөрөө мэдэхгүй. Ер нь бол ар гэрийн хүмүүжил их муу юм шиг санагддаг. Хойд аав нь архи их уудаг. Ээж нь бол мөрөөрөө л байдаг гэмгүй нэгэн. Юм болгонд тэвчиж амьдарч чадахгүй юм. Хүүхэдтэй болсонд бол баярлаж л байгаа. Гэхдээ л энэ одоо байгаа амьдралдаа би сэтгэл дундуур байна.

Надад очих газар бол байгаа, тэрэнд харин санаа зовохгүй байгаа. Ах эгч нараа та бүхэн надад үнэн сэтгэлээсээ зөвлөөч. Би энэ хүнтэй ингээд тэвчиж аясаар нь байж амьдархуу? Эсвэл хүүхдээ гаргаад нэг мөр өөрийн тааваараа өөрийн хүссэнээ хийж амьдархуу? Тэгж амьдарлаа гэхэд ирээдүйд хүүхэдтэй намайг хүн тоож ханилдаг юм болвуу? 

19 Comments

  1. Anar says:

    jiremsen bolxoor jaxan xymraad bga bxaa ugasa tegdeg ym uurtai , xartai, eswel uilanxai bolchixdog ym uchir n chi eej bj bn shvv dee bas ix ym tosoolon boddog boldog ym gol n chii xvvxeddee l sanaa chin zowj bn gewch chi argiig n olj bno shvv dee noxor chin arxi uudagvi bol bj bn xarin uudag bolchixwol ch xetsvv dee bvr bgvi bol ooriigoo xvvxdee bodood ooriin gargasan shidwertee vnench ywdaa

  2. Bi bn says:

    Chin uneniig xelie. Emegtei xun tevchij amidardag ym

  3. mgl says:

    shuud l daraagiin nuhruu bodood l yavj bh yumdaa 10n huruu tegsh hun gej haach bhgui arhi uuhgui araar tavihgui l er hun odoo niigemd od bolj bna shdee gej l heley zuulun n hatuugaa iddeg horvoo gej biy biyniigee unen setgeleesee hairlaad bval naad hun chin ch shiruun zangaa tavih bailgui dee chi hairaar dutaagaad bdag yum bishuu 

  4. Er hun says:

    Bi ih turgen uurtai uurladag hamgiin tom shaltgaan n ehner hun zugeer suuj bhad odood gehiimuu hatgaad minii durgui bolon, bitgi teg inge gesen yumig zorj hiideg. 
    Jishee n minii torson ah egchtei minii omnoos shiidver gargaj yaridag. 1 yum hiihged tolovlozon bhad genet l egch chin, ah chin tegerei ingerei gej bna gel. Amrana da ged bhad l huuhdiig n haraad ogjii avad irere ged helzen gene. Tolovloj bga ajil hund biti helerei butsen hoino n helii gel yarij bhad. Bugdiig n fm, radio, tv-r tsatsaad hayjdag. uunees bolod ehnerteige hurtel yu hiih yah gej bgaga yarihaa bsn. Ger oroni tavilga, mashinii mongo tom zardal bugd nadas gardag bi yuj yaridaggui. Mani hun sariin utasnii mongo, togni mongo ogsniigoo aimar yarina. 
    Zuv zugeer suuj baij uurlaad baidag bol shizotoi yum bna emchid uzuul. Hun zugeer uurlaad bdaggui yum bna lee. Adaglaad bambai bulchirhain oorchloltei hun tsaanaasa uurlad bdg.

  5. Boloroo says:

    Амьдарлыг амархнаар бодхымдаа энэ хүүхдүүд цусаар уйлсанч багадхаар үе зөндөө тохиолдоно байгаадаа сэтгэл хангалуун бай 

  6. mn says:

    jiremsen baihad nohriinhoo muu zang urguulj bodood baidag yum bn lee. torood neg heseg bas tegne. chi huuhdee yadaj oi hurgeed salj sarnihaa bod. zodoj tsohidoggui bol ali boloh eviig ni oloh talaas ni orold. 

  7. Ivy says:

    Jiremsen bolood l ene muu zangii ni medej baigaamuu? 3 jil medeegui um uu? Yamar sonin um be?

  8. тайван бай дүү минь says:

    Ээж болох гэж байгаад баяр хүргэе.хамгийн эхний сэтгэгдэл бичсэн хүн арай манай хамаатан ахын хүүхэд биш байгаадаа гэж бодогдлоо.архи уухгүй тамхи татахгүй хүүхэн эргүүлэхгүй ах маань огцом ууртай уурлахаараа хүүхдүүд эхнэрээ муухай загнадаг хүн байдын.Харин зодохгүйээ.Эгч бол ахыг уурласан үед яг дүлий хүн.Би тэр эгчийнхээ ухаан тэвчээр хоёроор үнэхээр бахархдын.Залуудаа их ууртай байсын одоо харин миний хань чинь нас тогтоод уурлахаа болиод байгаамоо гэж ярьдын.тэгэхээр нас ахих тусам зөөлөн болдог юм шиг байна лэ эсвэл эхнэрийн хатан ухаан тийм болгосон ч байж мэдэхийн.тэднийх шиг эвтэй тэднийх шиг сайхан айл би лав мэдэхгүй.Миний нөхөр бол архи тамхи хэрэглэдэг уурлана гэж ерөөсөө байдаггүй байлаа тэгсэн тамхинаасаа гараад архинаасаа жоохон хөндийрсөн чинь огцом огцом уурлаад барьж байгаа юмаа ханалуу саваад хүн айлгаад байдаг болчихлоо үүнээс дүгнэхэд төгс хүн гэж хэзээч байхгүй бололтой.хамгийн гол нь амьдралын жорыг л их сайн тааруулаад байх хэрэгтэйн болуу гэж бодоод байгаан.Чи уурлуулах юм бага гаргаад уурласан үед нь чив чимээгүй болоод байвал танай гэр бүлд асуудал бага л санагдлаа.азжаргал хүсье.

  9. SOS says:

    yah gej yunii tuld gemgui amitniig unchruuleh ged bgan be shal demii iim l ym bol hamgaalalt heregleh chin yasiin ta nar shig usan tolgoitnoos bolj huuhduud l uil laig chin uurch bn archaagui amitan anhnaasaa neeh amarhan l jimii bolchino tgd nz zaluu, nuhuriinhuu muuhaig gaihna uuruu enhiin shan tagtaa ymuu haashaa ym
    manai hun ch gesen uurtai turgen aashtai bi ch gesen barag iluu uurtai turgen aashtai gehdee shiidsen l bol shiidverte bat zogs tgd yaj evtei bhuu yahuu talaaraa sn yriltsaj uursdiiguu tsegneed ireheer argagui muudhaa boliod hair undraad irdeg ym bn lee haya ch gesen uurlah ued ni uuduus ni asaad blgui uhaalag zuil yrj uuraa mederch garga za

  10. GegeenCom says:

    B vitamin avch uguu
    Taivshruulah tsai edr uulgaj bai
    Uuruu ch gsn ug geehgui ulguj avaad blgui unguruuj suraa ih daviluun huuhen bn shw yumtaidaa erdsen

  11. mongolman says:

    Чи ингээд л жоохон зүйлд эмзэглээд салаад байвал олон эцгийн олон хүүхэд төрүүлсэн авгай болох юм бишүү. Найз залуугаа түргэн ууртай огцом ааштай муу хүн гэдгийг өдий болтол мэдээгүй байж хүүхэдтэй болно гэдэг маш тэнэг хэрэг. Төрөлхийн зүрхний өвчтэй, багадаа загнуулж өссөн, өөртөө итгэлгүй хүн огцом ууртай, зүрх савалгаатай болж өсдөг. Уурлаж байх үедээ юу хийснээ мэддэггүй дараа нь маш их харамсаж гэмшдэг энэ бол өвчин юм. Бясалгалд явуулах, сэтгэл зүйн хичээлд суулгах, зөөлөн үгээр эвийг нь олж хамтдаа энэ бүхнийг даван туулах байхдаа. Хамгийн гол нь хүүхдэд төрсөн эцэг нь хэрэгтэй шүү…

  12. sarnai says:

    Chi ooroo ih todorhoi bus yum bichjee.. tegj aimaar hun teshiin argagui bdag yumuu?ug ni ahi dars uudaggui gh yum..er ni uurgui hun gej haana bh ve de…hun bur l urladag uurtai uuralhaaraa hun buhen l muuhai ug heldeg shuu de..ooroo jiremsenii hyamrald orood gants 1 am zorood helsen ugend gomdood bnuu??ali esvel salna gehiig bodhod argaa bartal chin uurlaad zodoj tsohiod agsan sogtuu taviad bna uu?? tiim bol huuhdiinhee ireeduig bodson ter salsan ni deer…tuunees gants 1 muudaad uurandaa helsen ugnees bolood huuhdee onchin osgoh gj bgaa ni sonin sanagdaj bn..ali esvel ooroo nohortoo tiim ch hairtai bish zugeer l dasaad aysaaraa hamt amidarch gaad huuhedtei bolsiimuu??? unheer 2 biendee hairtai bol yun salah tuhai bodoh ve… ter tusmaa huuhedtei bolchood salj bol bur chadhgui shde..tiim bolhoor ooroo todorhoi bus ym bichsen bolhoor chamaig shuud sal gej zovolj chadhgui ni…uuchlaarai.. esvel jiremsenii hyamral het yavagdaad bgaa bololtoi…

  13. zo says:

    Үерхэж  байхдаа биш гэрлэлтийн  баталгаан дээрээ гарын үсгээ зурсныхаа дараа албан ёсны гэр бүлд хүүхэд гаргаж байгаач. Тэгээгүй байж тэглээ ингэлээ гээд.

    Гэрлэлтээ батлуулахад л эр хүн чамд жинхнээсээ хандаж байгаа эсэх харагдана. Бас гэр бүлтэй боллоо саллаа гэж ганц үг хэлээд явахгүй гэдгээ ойлгодог юм

  14. захидлын эзэн says:

    захидлын эзэн байнаа. захиан дээрээ жоохон дэлгэрэнгүй бус бичсэн байна. бид  хоёр 3 жил үерхэж байж хүүхэдтэй болсон. хүүхэдтэй болсондоо бол хэзээ ч харамсаагүй харинч баярлаж байгаа. надад аав ээжээс минь өгсөн байр байдаг юм. тэрэндээ нэг мөр хүүхэдээ гаргаад засвар нтр хийж байгаад орхоор болсон юм. би одо бол яг үнэндээ юу хийхээч мэдэхгүй бна. уурлах болгонд нь л гомдох юм. бүр өөртөөч итгэх итгэлгүй болоод байх юмаа

  15. Далила says:

    миний бодлоор чи жирэмсэний хямрал гэгчээр эмзэг болоод байгаа байх. хэсэг зуур тэс, тэвч. нөхрийнхөө сайн сайхан талуудыг анзаарахыг хичээ, юу хүсэж юу мэдрээд байгаагаа уурлахгүйгээр зүгээр хэлж ярилц. хэтэрхий бухимдаж гомдож уйлаад байвал хүүхдэд чинь муу, уланхай, зүрхний өвчтэй хүүхэд гарна шүү. тэгвэл та 2-т жинхэнэ хэцүү болно. тиймээс аль болох бүх зүйлийг анзаарахгүй, жижиг зүйл ач холбогдол өгч гомдоод байж болохгүй шүү

  16. anhmaa says:

    Odogiin ene ohid huuhnuud chin yazarsiin be yu yunii tuhand hurelgui huuhed shuuhadtai bolochihiin her udaj naizalsan bolood bie bienee sain tanij medehguigeer jiremsen boldog bnaa orchin ued yum yum hugjuud jiremsleltees hamgaalah uch tuchnuun em beldmeluud garchihsan bn hamgiin himd 1500 tugnii unetei mikrogenomen geed hurtel bn shu de bi terniig uudagl bsn nuhurteigee naizlaad 3 jil hagasiin daraa yariltsaad huuhedtei bolj blaa jirme bolonguutaa gerleltee shuud batluulj baisiin bid 2 bie biedee maash ih hairtai heruul uruulgui taivan az jargaltai amidardag saihan bambaruushtaa hairtai shu unjii

  17. teneg avgai says:

    Her baragiin zaluu suuhgui dee. Belgiin dontoi neg tiimerhuu l erchuud suuh baih. Hatuu ug helsend uuchlaarai.

  18. нээрээ яах вэ says:

    Нэмж асуухад чамд гар хүрдэггүй биз дээ? Төгс хүн гэж үлгэрт л байдаг болохоос амьдрал дээр байхгүй ш дээ. Чамд гэж хэлэхэд хөл хүнд байгаа болохоор их эмзэг байгаа байх. Би өөрөө хөл хүнд болж үзээгүй л дээ. Гэхдээ найзуудынхаа яриаг сонсож байхад жирэмсэн болохоор их эмзэг болчихдог, амархан уурлана, гомдоно, уйлна гээд л асуудал их байдаг гэсэн. дааврын өөрчлөлттэй холбоотой юм гэнэлээ. маш олон удаа нөхрөөсөө салая гэж бодож байсан гэсэн. Төрөөд л тэр хямрал нь зүү авсан юм шиг алга болчихдог гэсэн. Тэгэхээр миний дүү хүүхэд тээж байгаа юм чинь элдэв юм битгий бод гоё гэгээлэг юм үз, сайхан хөгжим сонс сэтгэл санаагаа тайван байлга. Эх нь ингээд л янз бүрийн юм бодоод л өөрийгөө зовоогоод байвал урагт л муу. Тэгээд л хүүхдээ нэг хоёр нас хүртэл нь амьдраад үз бүр болохгүй бол салах шиг амархан юм байхгүй шүү дээ тийм биздээ.

  19. нээрээ яах вэ says:

    Манай аав шиг хүн бололтой. Архи, тамхи, авгай хүүхэн гэсэн асуудал байхгүй. Даанч арай хэтэрхий ууртай. Уурлахаараа хүн тогтохын аргагүй муухай үг хэлнэ, яншина. Ээж минь насаараа тэвчиж амьдарч байна. Аргыг нь олоод гэх юм уудаа. Уурлаагүй үедээ үнэхээр сайхан хүн. Амьдралын төлөө. хүнд их тусархуу, хэлсэн үгэндээ эзэн болдог гээд сайн чанарууд олон бий. гэхдээ л цаанаасаа л заяагдсан хосууд юм шиг санагддагийн. Удмын ааш юм шиг байналээ. Би бол шууд сал гэж хэлэхгүй ээ. Үр хүүхэдтэй болчихсон хүмүүс болохоосоо болохгүй хүртэл нь явах хэрэгтэй л гэж бодож байна. Сайн ярилцаад үзэхгүй юу. Бас сэтгэлзүйч дээр оч. Одоо үед архи уухгүй, хүүхэнтэй орооцолддоггүй эр хүн өдрийн од шиг болсон ш дээ. Чамд гэж зөвлөхөд уурлаад муухай аашлах үед нь битгий тоо, битгий эмзэглэ, чихнийхээ хажуугаар өнгөрүүлж сур. Тийм хүмүүс бодож байж хэлдэггүй, уур нь хүрэхээр хяналтаа алдаад өөрийн мэдэлгүй л янз бүрийн үг хэлчихдэг бололтойн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.