Бүсгүйнхээ сэтгэлийг ингээд л татчих…

the-happy-couple1

Эмэгтэй хүн сонсдог, дасдаг дурладаг. Хэний ч аавын хүү ямарч сайхан бүсгүйг аваад суучих боломжтой. ГОЛ НЬ СЭТГЭЛ. Эмэгтэй хүмүүс эр хүн шиг нүдээрээ харж дурладаггүй. Тэд мэдэрдэг. Тэдэнд булчинлаг бие хаа хэрэггүй, тэдэнд овоолсон их алт эрдэнэс ч хэрэггүй, тэдэнд зүгээр тэдний төлөө бүхнээ зориулж чадах Гена матар л хэрэгтэй. Бүх л эмэгтэйчүүд эхэндээ тоодоггүй, эсвэл тоохгүй байгаа мэт жүжиглэдэг. Гэвч тэр багны цаана чамайг таниж мэдэх агуу их хүсэл нуугдан байдаг юм. Тийм ч болохоор шантрах талаар бодоод ч хэрэггүй. Хайранд дүрэм гэж байхгүй. Түүний төлөө хийж чадах юу л байна бүгдийг нь хий!

Тэгэхдээ тэдэнд гоё сайхан үг хэлж, ганган чамин сэлт бэлэглэж, гадуур дотуур дагуулж явах хэрэггүй. Учир нь эмэгтэй хүн бүр байгалиасаа заяасан ганган чаминд татагддаг, гоё сайхан үг сонсохыг хүсдэг 1 тийм шуналтай. Чи тэр шуналыг нь өдөөж түүнийг өөртөө татлаа гээд тэр эмэгтэйн шуналыг л татахаас сэтгэлийг нь татахгүй. Тэдний сэтгэлийг яаж татах вэ? Тэд бол ялдам, энхрий, зөөлөн, уян, энгэрээс нь асгардаг сүү шигээ цайлган цагаахан сэтгэлтэй хүмүүс. Тийм ч болохоор тэдэнд эсрэг тууль нь хэрэгтэй. Шалчигнасан, наль наль хийсэн зан ямарч эмэгтэй хүнийг татахгүй, уйлж унжаад бүрч хэрэггүй. Тэдэнд хүчтэй, үнэнч, шудрага, хийсэн сонголтондоо хэзээ ч харамсахааргүй тийм л хүн хэрэгтэй.

“Тийм хүн нь яаж болох вэ”? Тэгэхийн тулд бусдаас илүү хүчтэй, зоригтой, мундаг байх ёстой юу. Ердөөсөө ч тийм биш. Зүгээр л цор ганц нь л байх ёстой. Бусад хүмүүс түүнийг чинь үнсэхийг хүсдэг байхад чи түүний гарнаас хөтлөхийг хүсдэг байх хэрэгтэй. Инээж байхад нь хажууд нь байдаг хүн биш, уйлж байхад нь ганцаардуулдаггүй хүн нь байх ёстой. Хүнийг хайрлах гэдэг түүнийг үнсэж, тэвэрч, эрхлүүлэхийг биш он цаг хугацаанд хувирч өөрчлөгдөшгүй түүний төлөө гэсэн үнэнч сэтгэлийг л хэлдэг юм шүү! Хайртай л бол бүү эргэлз хэнд ч бүү өг, хэзээ ч бүү харамсуул, хайрла хайрла хайрла ! араас нь гуйх хэрэггүй- өөрөө иртэл нь хайрла!

7 Comments

  1. ??? says:

    guilgaj, argaduulah, uruvduulehiin don tuschihsan huuhnuudeerr yahiim be, tegeed ch odoonii huuhnuud end bichsen shig bish shuuu dee, ted chin ene nuhriin ed hurungu yu bilee, bayan targan yum uu, unaa tereg yu bna, bair sav bnuu, boov shoov ni yamar bol gesen yum bodood l suuj bgaa shd, tedend mungu chuhal daa, daraa ni busad asuudal

  2. Mongol warlord says:

    Yamaar ch yum dee yadargaatain haha, yasan buurunhii ulsuud yum bee minii huvid bol tgel hoinoos n guigeel bhar ugaasaa hudlaa sanagddaguin bhda gj bodno, getel tiim yumand durtai bdag haha… Teheer chin ih genen bas teneg yum bishu, huuramch yumand durtai nuhduud yum bishu.. Tgul tegj nairah amarhan shde haha, yasan iisen geel geel hudlaa manjlaal bh yostoin bishu.. Tll shal utgaguin… ghde mungund durgui gj hudlaa

  3. kaka says:

    Unen unen. Emegtei humuus yer n ih zan gargaj bg hernee uurluu n unen setgeleeree guisen halamjilsan hairlasan er hund l etssiin etsest songodiisht. Mongol erchuud guideggui bolohoos. Gadaadad bol guij guvshisaar yatgasaar bgaal emegteigee uuriin bolgodog. Ghdee l er hun nadad sain uu gui yu yer n anzaaraad oilgomjtoi medregddiim doo. 

  4. Zochin says:

    Тэдэнд булчинлаг бие хаа хэрэггүй, тэдэнд овоолсон их алт эрдэнэс ч хэрэггүй ENE YOSTOI HUDLAADAA

  5. taniltsi busguichude says:

    shaa shaa

  6. nb says:

    Unen unen.

  7. sec says:

    goy unen heljee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.