Сайн байцгаана уу, Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе! Ганцаараа бодож толгойгоо гашилгаж суухаар та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Би нөхөртөйгөө 4 жил амьдарч байна. 1 хүүтэй. Хүү минь дөнгөж 1 нас хүрч байгаа. Гол асуудал нь нөхөр маань архинд живнэ гэдэг нь л болоод байна. 7 хоногоор дараалж уух нь тэрний хувьд хэвийн зүйл гэсэн. Эрүүл байх өдөр нь улам ховордоод л…
Өөрийгөө татаад авчих ухаантай хүн байх гэж итгэсээр ирсэн одоо харин хэзээ ч архинаасаа гарахгүйг нь мэдсэн. Салъя гэж өдөр өдрөөр зүрхээ хурцлаад сууж байна. Ганц асуудал нь хүүгээ өрөвдөх юм. Салаад явахад хүү минь өнчрөөд хүүг минь хайрлах хүн олдох болвуу гэж айж байна. Салахгүй ингээд амьдаръя гэхээр архичин аав хэрүүл зодоон дунд хүү минь ямар хүн болох бол.
Ямар хүн гэхээрээ архи гэдэг юманд толгойгоо мэдүүлж явдаг юм болдоо. Бүр гэмшихгүй хээв нэг маш зөв юм хийж яваа хүн шиг. Яг л тэнэг хүн шиг. Уурлаж аргадаж уйлж гомдож бөө ламаар явж залбирч гуйж үзлээ арга алга. Одоо харин сэтгэл хөрчихсөн ч юм уу нээх тоохоо болисон явах тухай л боддог боллоо.
Өмнө нь нэг биш удаа салъя гэж явж үзсэн араас гуйгаад андгай тангарагаа өргөөд л нийлдэг нэг сар л хүн шиг байдаг дээд тал нь. Энэ удаад бүр салахаар шийдсэн. Үнэхээр ингээд салсан нь дээр үү зөвлөөч. Саллаа гэхэд сайн хүн таарах болвуу? Хамгийн гол нь хүүг минь хайрлах хүн байх болвуу?
18 Comments
Ih sul doroi yumaa
Zaaval hunees yumuu arhinaas esvel sanhuugees hamaarch bdg uursduu iluuchleh hemjeend ochij bj busdiig amidraldaa oruulj irq busdiin bosgoson deer shimegchleed suuchii l gsn ulsuud bhyn
Huug chini zaaval hairlah alba bga ch yumu chi uuruu sxn hairlaad usguchih chadlaa nemehee bodvol boloom bishuu iim sul doroi bvl daraachiin eriin ayaiig haraal amidralaa utgagui ureh n bn shde
Uuruu hund hairlagdtal hemjeenii lag l bol l doo
Yuun ot horhoi bolood yavchvaaa.medrelvvde
Sara bol uhamsar muutai ot horhoitoi novsh ym bna chini ottei tendee l biz amidraliin hulgaichuud
salj uz, huu ta 2 alzahgui, zaaval uur er haih hereg yu baina, chi bugdiig uuruu hiij chadii shd, zaaval sal. shiidemgii zan l chamaig avarna, daraagiin nuhur gej tsarai aldah hereggui uurtuu l naid oilgovuu
ehleed salchaad daraa ni yaah ihiigee bodoochee negeesee salaagvi bjeej daraagiihan hvnee bodooch ee
Deerhi gaj henii ot horhoi um boldoo.iim vg amidraldaa sonsoj bn.hvneer helvvlsen bold l syrsan bhdaa zailyyl.ot horhooigui amidrahiig hvsie.zewvvn nowsh be
Chinii ot horhoigoor hen amidralaa hulgailuulahiig household vedee
Salaagvi bj uur hvntei suuh tuhaigaa boddog yadag teneg ve.hvvgiinhee tuluu nasara gantsaaraa amidar
odoo bas ingej arxidaad yabaad baidag xumuus baidag yumuu.bi 90eed ond l baisan odoo bol xumuus arxiig tooxoo baisan.xaaya bol uudag l baix gej boddog bsan shde.
salahaa l bodooch yun daraagiin hun bodchihson yavdag huuhen be?
Салаагүй байж дараагийн хүнээ бодож байдаг гүйэ мөн бөх зүрхээ. Эхлээд салчих ер нь салаа ч уу үгүй ч үү саллаа гээд сайхан амьдраа ч уу үгүй ч үү сайн хань олдоо ч уу үгүй ч үү сайн хань нь сайн эцэг байгаа ч уу үгүй үү хэн мэдлээ. Гэхдээ нөхөр хүүхдийнхээ эцгийг архинаас гаргах тал дээр шаргуу тууштай байгаарай олон эрчүүд архинаас гарч ухаажаад сайхан хань сайн эцэг болж байгаа шүү.Энэ цаг үе архи тамхи зугаа цэнгэл гэж явах цаг үе биш гэдгийг эрчүүд ойлгодог болоод байгаа шүү. Бүр болохгүй бол нөхрөө шавар шалбааг дунд нь орхиод сална биз харин хүүгээ том болтол нөхөр хэрэггүй биздээ…
Salchihaad zaaval ahij hvntei suuh estoi ymuu? =-0
bi yag cham shig amidaralaar 3 jil amidaraad salsan, odoo salsandaa bayarladag. Uneheer argaa barsan daa negent arhind orchihson hun garna gej yostoi hudalaa, olon jiliin amidaralaa ureegui deeree salsan deer. Bi huugee 1.5 nastai bhad n archin aavtai heruultei anidaralaar amidaruulahgui gesendee salsan. tegeed huugee 5 nastai bhad sain huntei uchirch odoo saihan amidarch bna. Hunii huuhediig ooriinh shigee sanaj amidarald hani boloh hun bdag yum bna lee. medeej salaad neg hesegtee hetsuu setgeliin zovlontoi huugee harahaar orovdood ooroo ch gutarah ue bsan, gehdee ene bugdiin ard 2doh gegdeh saihan amidaral hund irdeg yum bna lee. Chi salsan n deer dee, oor songolt bhgui. Huudee hairtai l bol sal.
emgeg bolson bndaa arihnaas oor yuch bodhoo bolidog yum bnlee
Гол нь хүүг чинь чамтай хамт хайрлах сайн хүн олдох уу? үгүй юу? гэдэг яг одоо чамд тийм ч чухал биш,архичинаас салж амар тайван амьдралаар хүүтэйгээ хамт амьдрах л яг одоо хамгийн чухал байна даа.Дараа нь бүх юм сайхан болно оо.
Salaa hu. Chi dotor hunee sain sons. Chamaig huurahgui gedegt ooriin zon sovindoo itge dee. Huu chi hetsuu ch gesen chi yu bolhiig emdej l bgaam bn shyy dee.
Salj bolno. Ahij daraagiin xvn boddog chine ilvv yum. Ahij chamaig ch xvvg chine ch hinii husej bgaa haieaarvhairlah hun bhgui dee. Zugeer amidarlaa avaad yavah hun taarah l baih
Салахаасаа өмнө цаад хүнийгээ албадан эмчилгээнд явуулаад үз. Албадан эмчилдэг тусгай төрийн бус байгууллагууд үөндөө байгаа. Лам бөөгөөр биш христийн шашинд итгүүл. Би христ биш л дээ гэхдээ христэд итгэсэн хүн номхон бас архи тамхинаас хол хөндий болдог нь туйлын үнэн юм байна лээ.