Бүгдийг байранд нь…

539504

Юунаас нь эхлэхээ мэддэггүйээ хүний сайхан үрийг жаргаана гэж авж суучаад л гэх биз… 

25 настай нэг гадаадын хөрөнгө оруулалттай компаньд ажилладаг залуу байна. Эхнэртэйгээ нийлээд 3 жил шахуу болж байна. Энэ хугацаанд хэрэлдэж мууддаг ч эвлэрчихдэг байсан юм. Толгой нь эргэчихсэн амьтан гэж намайг л хэлэх байх өө. Энэ хавраас компаньдаа хальт хардаг байсан хүүхэнтэйгээ дотно харьцаад Фб-р мэссэж бичээд л “чамд дасчихвий дээ” гэхэд нь больчихдог байсан юм. Тэр нөхөр хүүхэдтэй. Нэг өдөр нэг их юм бодолгүй явж байсан залгаад гэртээ байна хэдэн пиво бариад ороод ир гэхээр нь уухайн тас гүйгээд очлоо мань мэдрэл.

Гэр бүлийхнийхээ талаар, уур ундууцал болохгүй бүтэхгүйг яриад нэг л санаа нийлээд нилээн халж байгаад унтчихсөөн. Тэрнээс хойш эхнэртээ нэг хэлж яваад хэлэхгүй нэг яваад нилээн уулзаж учирдаг болчихсон юм. Зун миний хүү мэндэлсэн юмаа бид ярьж тохироод одоо ингээд зогсооё гэсэн боловч хэн хэн нь чадахгүй дахиад л уулзсан тэр байдал үргэлжилсэн. Энэ нь сүүлдээ хайр ярихад хүрсэн. Багаасаа хагацал зовлон үзсэн би гэр бүлээ тийм байдалд хүргэхгүй гэж боддог байсан ч би эсэргээрээ болчихсоон. Би ч өөрөө тэр бүсгүйд сайн болчихно гэж төсөөлчиж байгаагүй. Эхнэртээ ганц 2 удаа баригдсан ч түүнтэй харилцсаар л байсан.

Эхнэртэйгээ байхдаа өөр хүн бодох шиг тэнэг зүйл байдаггүй юм билээ. Одоо бол үр зулзагаа харахаараа түүнийг огтхон ч боддоггүй хэрнээ ажил дээрээ ирэхээрээ маш их тэмүүлэх юм. Саяхнаас ярилцаж тохироод бүр мөсөн больсон ч хааяа хааяа харьцсаар л байх юм. Тэр эмэгтэй амьдрал амьдралаа бодоё бид 2 нийллээ гэхэд маш олон хүний нулимсыг барна гэж хэлсэн энэ бол үнээн хэн хэн нь үүнийг хүсэхгүй. Одоо харин эхнэр маань юм бол сална хүүгээ аваад явна гэх юм.

Энэ бүхэн миний тэнэгээс болсон болохоор түүнд би буруу өгөхгүй. Эхнэрээ нэг л хайрлахгүй үр хүүхэддээ хорогдсон л амьдрал болчихлоо. Гэхдээ л би энэ бүхнийг буцаагаад байранд нь авчрах ёстой би л хийхгүй юм бол миний өмнөөс хэн ч зааж зөвлөж ингэ тэг гэж хэлж чадахгүй. Миний хэлэх гээд байгаа гол зүйл бол залуучууд минь над шиг ийм тэнэг битгий байгаарай гэж зөвлөх гэсэн юмаа. Гэмшсэн хүний үг юм шүү. Хараал ерөөлгүй уншсан таньд баярллаа. 

12 Comments

  1. chi says:

    oroitson boroo boljee zaluu mini, 2 dahi amidralaa ehluulj ehnertee buyan bol.

  2. TC says:

    uhamsartai bailda erchud yr n yaharaa iim hachin doodohdo zahiragdaj amidardag ym be.ehner  jin jamd ur umig jin gargaad oglo yu dutsan gj iim muhai sew haritsaandaa suulgawda.setgelin sew hetsu shude.bid ar huhde bodood neg uuchillaa gehed tsaana uhej bgaagaas yalgaagui bdimda.aldaagaa uharsan bl dhij bitgi dawtaarai.erchuud min de sex gedeg jin enhner nuhriin nandin haritsaa shde biti utgiig n alduulad ai!!!neg shonin jargalaar uurdin jargalaa biti soli

  3. bi says:

    manai nohor namaig huursan bi harin odoo tvvniig huurch ymar hetsvv baidgiig medrvvleh gesen ym. bi 4 nastai hvvtei odoo 3 sartai jiremsen bi ajil hiij ar geree avch yavdag nohoroo tejeedeg ch gesen bolno gesen ch zahiin neg hvvheneer namaig orluulsan ym daa bi mash ih gomdoj bna erchvvd mini 1 tsagiin jargalaas bolj bie-ee huvaaj vr hvvhdiig chini turvvlsen ehneree bitgii gomdoogooch guij bna Erchvvded oor hvvhentei untsan ni doodohiin juuhan asuudal baij boloh ch emegtei hvnd ter chini amidralaa nuraah hvvhdee zovlond unagah avgai chini chamaig huurah gol shaltgaan ni ym shvv uchir ni chi bol ehneriinhee huvid bvh amidral ni. magadgvi ehner chini chinii nuuts amrag baij amidraliin 5 horomiig chamd zartsuulj boloh baisan gevch zovhon chamd hairtai bolohoor bvhel ami bie amidarlaa zoriulsaniih ni hariu ene gej vv. uilaad nvd haranhuilaad tsaash ni bichij chadahgvine.

  4. Далила says:

    уг нь чи бэлгийн амьдралаа сайхан болгохыг хүсвэл эхнэртэйгээ сайн ярилцаад, шинэ зүйл туршаад, эхнэрийгээ яавал тавьдагыг мэдэх гээд л бэлгийн амьдралаа эхнэртэйгээ л холбож бодож, хичээж явах хэрэгтэй дээ. гэр бүлүүдийн гаргадаг алдаа нь эхнэр нөхөр болчихоороо секс нь нэгэн хэвийн, ярьдаг яриа нь ч нэгэн хэвийн, бас хүссэн, санасан гэдгээ ч хэлэхээ болиод, байж л байдаг юм гэсэн хандлагатай болчихдог. тэгээд л уйддаг. 
    чи яг нууц амрагтаа ханддаг шигээ эхнэртээ хандаж чаддаг уу? санасан, хүссэн, чи минь сайхан, ингэж хиймээр байна, байрлалаа сольё гэж илэн далангүй ярьдаг уу? нууц амрагтаа таалагдах, түүнийг баярлуулахыг хүсдэг шигээ эхнэрээ баярлуулья гэж бодож байсан уу? нууцдаа ярьдаг шигээ сэдвээр эхнэртэйгээ ярьдаг уу, эсвэл гэр бүл мөнгө, аав ээж зэрэг амьдралын хэцүү хүнд сэдвээр л ярьдаг уу? нууцтайгаа болохоор аз жаргал, хөнгөн сэдэв, зугаалга, хөгжилтэй зүйлс, кино ярьчихаад эхнэртэйгээ болохоор мөнгө яаж олох, хэдийг юунд зарцуулах, хүүхэд ханиад хүрсэн тухай, гэрийн ажил гэх мэт таагүй сэдвээр л ярилцдаг уу?  чи үнэхээр нууцтайгаа суулаа гэхэд аз жаргалтай байж чадахгүй. нууцтайгаа хааяа л хийдэг болохоор сонирхолтой байгаа юм. харин эхнэртэйгээ хийдэг шигээ өдөр бүр хийдэг болчихвол хэн хэн чинь уйдна, залхана, яг өмнөх амьдрал давтагдана. бүр өмнөх эхнэр нөхөр, хүүхэд гээд бухимдах, шаналах сэдэв нэмэгдэнэ. аав ээж, аль аль талын чиньхадмууд гээд л олон хүн чамайг үзэн ядна. 
    чамд итгээд, чамайг харйлаад үр хүүхдийг чинь төрүүлсэн эхнэртэйгээ ойлголцохын тулд, харилцаагаа аврахын тулд чадах бүхнээ хий. чамд найдсан болохор л гэрлэсэн, чамд итгэсэн болохоор л биеэ хуваан байж үр хүүхдийг чинь гаргасан, жирэмсэн, нялх нойтон хүүхэдтэй байхад нь хуурсныг мэдсэн мөртлөө  салаагүй байна гэхээр чамд үнэхээр хайртай л гэсэн үг. эхнэр жирэмсэн, хүүхэд нялх гээд л бэлгийн амьдрал чинь алдагдсан байх. тэгээд л өөр эмэгтэйг хайсан, хүссэн байх.  үр хүүхэдтэй болно гэхээр цаашдын амьдрал, хүүхдээ хэрхэн яаж өсгөж хүмүүжүүлэх гээд л сэтгэл санаа чинь тогтворгүйжээд л, хариуцлага нэмэгдэхэд айх айдас мэдрээд, өөрийгөө сайн аав болж чадах бол уу, илүү орлого олохгүй бол хариуцлага нэмэгдлээ гэж түгшээд, зугтмаар санагдаад  ийм юм болсон байх,
    эхнэрээсээ уучлал гуйгаад, “би тэнэг зүйл хийснээ мэдээд, түүндээ гэмшиж байна, ийм үед минь хатуурхаж түлхэх биш, харин хамтдаа гэр бүлээ аврахын төлөө зүтгэе, хичээе” гэж гуй. эхнэрийнхээ юунд дуртай гэдгээ сайн хэл. ямар үед нь гомдож дургүйцдэгээ ч хэл. сайн ярилц. ярилцахгүйгээр ойлголцохгүй. 

  5. laima says:

    yanaa chi huuhdee bodood salahgui gej shiidlee gehed ehner chini uuniig hezee ch martahgui, bainga suhuh bolno, bainga chamaig shuvugduh bolno chi tamiin togoonii ulger boljee.

  6. нээрээ яах вэ says:

    Facebook ашигладагийн сөрөг тал энэ юм шүү дээ.

  7. Zulaa says:

    Hohino vheerei chi

  8. [n0:ty] says:

    Эргүү хурга минь хичээж байгаад Эр хурга болоорой доо. Энд бичсэн байдлаараа чи эргэж буцсан шийдэмгий бус, хариуцлагагүй, өөртөө итгэлгүй эрийн дүрд насаараа тоглосоор байгаад дуусах хүн байна. Нэг амьдрах эрхээ нэр төртэй, нүүр бардам эдлээд дуусга л даа ахын дүү.

  9. ulzii says:

    Eregchin zangaa darj chaddag er hn jinhene jentelman.. eregchin zangaa darj chaddaggui hn zugeer eregchin ch biluu adgyys c biluu neg ug sanaand orchihlooo

  10. qwerty says:

    Bi yag iim baidald oroh geed bna neg nuhur huuhedtei huuhen bainga msg bichne uulzie uchrie ehnert chin helehgui geel tegeheer n yadgiin ochie gej bodohoor shiidwer gargaj chadahgui gegelzeed myy ehneriigee bodohoor namaig ch bas ingewel yanaa gej bodool bolichihiin ter huuhend bi hairgui l dee zuer l uur huntei untmaar sanagdahiin tegeheer er n erchuud bid nar er n emegteichvvd uduj horgoohoor nyadluulah gej bga byh shig l bolchihiin. Ene eregchin zang dardag em taria bdag bol goyoo. Yadaj bhad huurhun huuhnuud uduhuur unen temtseldeh yumaa dotroo ene noyon nyryygaa yawal sain hamgaalah we.

  11. GegeenCom says:

    Yee joohon yum bn shde
    Ert ehelj ur huuhded yarah ch ayultaidaa

  12. mr.hitch says:

    Iim bdald orno gedgee sex hiih gej bhdaa chi bodson l bgui dee hiij bgaa uildelee sain bodoj daraa n garah ur dagavariig tungaaj baij alivaa negen zuiliig hiildee Bitgii Boovooroo tolgoigoo zahiruulaad baildaa zaluuchuud minee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.