Тэр намайг хаяж уу миний буруугаас болоод ийм байдалд хүрчихсэн болвуу?

Teenage girl depression - lost love

Сайн байна уу? Энд хүмүүс шийдэж чадахгүй байгаа асуудлаа бичдэг болхоор би бас асуудлынхаа учрыг олохын тулд та бүхнээс чин сэтгэлийн зөвлөгөө шүүмжийг авахыг хүсэж байна. Элдэв доромжлол басамжлал хэрэггүй. Би одоо 23 настай. Хайртайгаа анх 21-тэй байхдаа учирсан. Анх удаагаа л үерхэж үзэж байсан минь энэ юм. Бид 2 нас тэнжүү хоёулаа л оюутан байсан. Бид хоёр бусад хосуудын л адил жаргалтай нэг нэгэндээ дэм өгдөг хамт мөрөөддөг, бие биендээ эрхэлдэг тунирхдаг байсан. Хамтдаа байсан мөчүүд минь дэндүү жаргалтай байсан. Гол асуудал минь миний буруугаас болооод бид 2-н харьцаа дуусав уу эсвэл би хаягдчихсан болуу гэдгээ мэдэхгүй байна. Хэрвээ миний буруу бол би яах ёстой вэ, хэрвээ хаягдчихсан байна гэвэл түүнийг би зүгээр л явуулмаар байна өөрөөр хэлбэл мартахад минь илүү тустай байх гэж бодсын. 

Хэд хоногийн өмнө би жирэмсэн болсноо мэдсэн, үүндээ ерөөсөө итгээгүй, бас айсан. Учир нь би анхны хүүхдээ 27-той байхдаа гаргана тэр үед өөрийн гэсэн байр сууриа олчихсон, эргээд орох ажилтай, лизинг ч юм уу чадвал нөхөр бид 2-н орон гэртэй болсон хойноо хүүхэдтэй болно гэж боддог, мөрөөддөг байсан юм. Гэтэл манай гэрийнхэнд ч, тэдний гэрийнхэнд ч санхүүгийн хүндрэл бий болчихсон би дээрээс нь ажилгүй, харин тэр өвөл 2 дахь сургуулийнхаа хичээлд орох байсан. Надад гэрийнхэндээ ч нэмэр болж чадахгүй, гарах хүүхэддээ арчаагүй ээж байна гэхээр аймар санагдсан. Түүнд жирэмсэн гэдгээ хэлээд бас айж байгаагаа хэлсэн яг тэр үед толгой дотор түмэн янзын юм бодогдоод байсан. Авахуулна гэж хэлэхээр хайртай хүнийхээ урмыг нь хугалж байгаа юм шиг санагдсан, гомдоож байгаагаа мэдэж байсан.

Гэхдээ тэр аман дээрээ дургүй юм шиг байсан ч нүүрэнд нь баясгалантай царай тодорсон. “Чи юундаа инээгээд байгаа юм бэ” гэж би асуухад “хэн инээсийн” гээд ууртай ч юм шиг гомдож байгаа ч юм шиг царайндаа орсон. Авахуулна гэдэгт тийм ч их дургүйцэхгүй юм шиг байна тэгэхээр тийм ч их гомдохгүй байх гэж бодсон. Хэсэг хугацааны дараа тэр нэг нь дургүй байхад одоо яахав дээ гэсэн. Ярилцсаны эцэст бид 2 бие биенээ ойлгоод хэвийн болсон. “Маргааш хамт эмнэлэг явий” гэхэд “үгүй” гэсэн би аргагүй байхдаа гээд бодоод өнгөрсөн. Маргааш нь найзтайгаа эмнэлэг ороод эхо-д харуулсан. 0,24 мм хэмжээтэй 5 долоо хоног 4 өдөр. Хараад уйлсан, эргэлзэж эхэлсэн. Ийм хөөрхөн ийм жижигхэн цагаан бөөрөнхий юм миний дотор байна шдээ. Эмч 2 хоногийн дараа ирж мэс ажилбартаа ороорой гэсэн. Найз маань хугацаа байгаа дээр цаадахтайгаа сайн ярилцаад дараа нь харамсахгүй шийдвэр гаргаарай гэж зөвлөсөн.

Хариад тэрэнтэй “2-уулаа илэн далангүй ярилций. Хоёулаангийнх нь нөхцөл байдал одоохондоо бол ийм байна. Чи удахгүй сургуульдаа сурна, би одоо ажилгүй байна, нэг газар ажиллаад эхэлж байтал гэдэс томорчихно, ар гэр хэцүүхэн байгаа хүүхэдтэй болоод бас ийм ийм асуудал гарч ирнэ. Би энэ бүхэнд бэлтгэлгүй байна аа тийм болохоор хямарч чамайг зовоож магадгүй ээ. Чи энэ бүгдийг давж гарч чадах уу” гэж асуусан. Би тэр энэ бүгдийг итгэлтэй давна гэвэл гаргий хэрвээ чадахгүй гэвэл авахуулий ямар ч шийдвэр гаргасан итгэлтэй байхыг хүссэн. Тэр “би чадахгүй юм шиг байна аа чамайг авахуулий гэж байгаан бол дэмжнээ” гэсэн. Би дахиад л хамт эмнэлэг явах уу гэж асуусан тэр үгүй гэсэн. Надад гомдол төрж эхэлсэн. Учир тэр нохойтой тэр нь жаахан л өвдөхөөр л амьтны эмнэлэг дагуулаад явчихдаг эм тариа нтрийг нь авчихдаг, бас найзынхаа жирэмсэн найз охиныг жирэмсний хяналтанд нь хамт явж өгч байсан юм л даа. “Би авахуулж байгаа тэр төрөх гэж байгаа болохоор надтай цуг явахыг хүсэхгүй байна гэхдээ нохойгоо яадаг билээ, нэгэнт л дэмжнээ гэчээд яагаад цуг явж болохгүй байгаа юм бэ” гээд би уурласан.

Тэр “чи надад итгээгүй биздээ, намайг амьдралаа аваад явчих чадалгүй гэж байгаа биздээ” гээд л эхэлсэн. Тэгээл яваандаа надаас салах хүсэлтэй байгаа тэр нь тодорхой тойруулаал олон юм гомдоллоод байгааг нь анзаарсан. Надад маш хэцүү байсан голоор зүрхээр зурна гэдгийг мэдсэн шархалсан гэхүү “тойруулаад байлгүй салмаар байгаа юм бол тэгээд салаач” л гэсэн тэр “өөрийнхөө хүссэн хүнтэйгээ суугаарай” гэсэн. Энэ өдрөөс таг чиг аборт хийх өдөр хүртэл түүнийг хүлээсэн тэр яриагүй, эм уугаад мэс ажилбартаа орох гэсэн чинь надад дахиал нөгөө аймар мэдрэмж төрсөн эмчээ болийёо гэсэн тэгтэл оройтчихсон байсан мэс ажилбарын өмнө уусан тэр эм нь ургийг амьгүй болгодог үйлчилгээтэй байсан би тэрийг мэдээгүй зүгээр л өвдөлтийг багасгадаг байх гэж бодсон. Абортоо хийлгэж байхдаа яагаад ч юм тэрнийг үзэн ядаад байсан их өвдсөн. Зөндөө уйлсан, би хүн алчихсан шдээ. Тэрнээс хариу байхгүй байсаар.

2 хоногийн дараа авахуулчихсан уу гэсэн мсж ирсэн. Бодож байсан бүх юм аа бичээд алга бол гэсэн. Тэгсэн тэр чи өөрийгөө хүний оронд тавьж үзэж байгаа ч гэсэн. Дахиад хэдэн өдөр би тэрний оронд өөрийгөө тавьж үзлээ. Хэрвээ би байсан бол аборт хийх өдөр хүртэл яаж ийж байгаад хамаг арга чаргаараа хайртай охиноо ятгах байсан. Надад ингэж бодогдоод байна одоо надад тэрэнтэй буцаад нийлэх хүсэл огтхон ч байхгүй ээ зүгээр л энэ бүхэн миний буруу юу эсвэл тэр надаас салах шалтгаа хайж байсийн болуу? Би хохирогч ууу, эсвэл өөрөө өөрийгөө хохироосон уу, одоо яг яавал дээр вэ? Хурдан мартмаар ч юм шиг. Анхны хайр бүтэлгүйтдэг гэж үнэн юм шиг байна тийм үү. Тэр намайг хаяж уу миний буруугаас болоод ийм байдалд хүрчихсэн болов уу? Эргэлзээг минь тайлаад өгөөч, гуйж байна…

31 Comments

  1. zuwlugch guy says:

    hi. Ehnii alhamaa buruu alhsan ch daraagiin alhamaa zaawal zuw alhaarai. hun bolgond songolt bdag yum shuu. Amidral duusah boloogui bna , odoo chamd daraagiinh gej bh esgui shuu.

  2. bor says:

    sal sal, ta 2 hudlaa um b.a. naad chin odoo nasan turshiin heruuliin sedev bolno. 

  3. xaxa says:

    +100 -d tgvvl erchvvd tsagaa tulhaaraa bvgd iim hulchgar yum bn tiim vv oortoo haruitslaga vvrhees aigaal chi shiid gjeed daraa ni chinii buruu ch gh shg ymar vlgeriin yum be xaxa hvvhdee awhuulahqgeer erthen turshiltand oruulsan sain bjdee

  4. +100 says:

    аа чи л өөрөө чадахгүй бүтэхгүй чадваргүй гэж гоочлоо л байсан байна шдээ. Чи угаасаа өөрөө авхуулна гэж бодоод тэр бодлоо найз залуудаа тулгаад дарамтлаад байхаар чинь ямарч эр хүн за авхуулмаар байгаа бол тэгдээ л гэнэшдээ. Би л байсан бол найз охин маань намайг дургүй байхад авхуулах гээд гоншигоноод байх юм бол байс л ингэнэ. Гэхдээ яахав жоохон уурлаж ганцаараа байж байгаад ахиад нийлээд зүгээр болох биз

  5. Эмэгтэй says:

    Миний дуу нохой тэвэрч ганган хувцас омсч усээ гельдэж унэр эй ус ханхлуулсан эр нэртэй эмээс хол бай

  6. tseegii says:

    mongol zaluud. chi emegtei hvn bish bj bolnoo. gehdee emegtei hvn yamar bdgiig oilgoj chadahgvi bbal doromjlohgvi bbal mongol er hvn shig sanagdana. erchvvd oorsdoo belgebch heregleh durtai bilvv. chinii zob shv bvsgvi min. gehdee ervvl mend oortoo anhaaral tabih heregtei shv. tvvniig martsan ni dr

  7. Namu says:

    Ter adgiin amitan bn. Chi chadah buhnee hiijee. Tegj yariltsahaas ooroor emegtei hun yaah ve dee. Chamd hani bolohgui. Dahiad bitgii uulzaarai.  Sainaar ch muugaar ch dursah hereggui. Tegeed baihaar martagdahgui. Ter chamd dursagdah gaviyagui. Daraa sain huntei uchirch jargaltai amidrarai. Ter uedee uhaantai baij zuv hunee songooroi. Dahiad hezee ch bitgii huuhed avhuulaarai. Hezee neg tsagt burhanii shiitgeliig amsah boldog yum. 

  8. Anonymous says:

    chi ug ni uhaantai ohin shig l bn, gehde ih olon genetin zuils bolood tolgoi chini ergechihsen bh shig bn. yaj ch bodson naad zalu chini chinii hajuud tushig tulguur bolj chadah hun bish bn. chinii huvid bol nuhtsuld bdald ih nuhatstai handaj, zuv shiidver gargasan bn. harin naad zaluu chini hudla uurigu umuurch, chamaig buruutan, chi l abort hiilgeh shiidver gargasan meteer haruulhig hussen bshte zivun novsh ve.

    yer ni tegeed yamar l archaatai er hun naiz ohino jiremsluulched, huhed turuulhed belen bish bn gej uurihu amaar helched dara ni “chi namaig dord uzle, minii orond uurigu taviad uz” gej helhev de. ter harin chinii orond emnelegin oron deer nudende nulimstai hevtej bsan bol yaj bh bsan bol?? bodhoos uur hurchle, hamt emneleg yavahgui geched dara ni avhuulchihsan u gej sms biched bhda yahavde. yammmmr archagui bandi ve. archaagui gedgees uur ug unende l orj irehguinee

  9. hariulaaraid says:

    Ase gd emneleg bga site ruu orood vz ee

  10. ulmaa says:

    baidag l novshiin 1 bna ternii talaar ahij buu bod chi hayagdaagui ee harin yumnii naana tsaaniig yalgaj chadahaar ohin bna cham shig huniig ehneree bolgoj chadaagui ternii l hohi

  11. Rose says:

    Erthen medsen n deerdee chamaig tursnii chin daraa hayaa l uavah bsn hun bna daa

  12. uugii says:

    Daraa dahin iim aldaa hiihfuin tyld hicheegeerei.hogiin umg hogiin sawand n hiigeed haychihaa

  13. busgui says:

    Nohoinoos dor uzegdeed, chi nqqdhaa sain mederch medeed gomdjee. Odoo buh ymnii qrd garsan. Zugeer l ter chugt ni naad muugaa hqyachih. Nohoigoo e4hluuleed emchluuleed, heniihee heniigee yaj archlaad yvj bn uu zugeer tsaash ni bitgii too. Evii min dee. Manai medrel nohor sanagdchihlaa. Ashgui nogoo nohoi ni ooroo uhchihsen. Kkk. Egch ni ingeed balairaad bhqar ni hayachihsan shd. Odoo gologoo golog. Odor bolgon ev havgui giinaad erhleh geed bgamu haashaa iin. Uhsen nohoi shigee. Zugeer dald orood ogoo geed suujiidag blsn shd. Muu uree l bodoh ym daa

  14. haha says:

    Chi ergelzej bn gedeg chini ter hvn chinii ergelzeeg torvvlj bn gsn vg teheer yasan bhuu… ter hvn chini novsh bn gj …zov shvv bodit baidaltai evler harin ch sain yum bolj cham5ai zvgeer l yasan ch yahav haricaagaar haricaj vneheer suuy bariy gsn hvn bol yadaj l omno chini sohordoggvimaa ghd tcug zovlong davaad garah l blaa …hereggvi yumiig hogiin savand Delete hii….

  15. Hariulaara says:

    Haana ali emlegt uzuulsen we? 

  16. busgui says:

    enuunees iluu teriig yaj tanih gesen yum, chamd yamar ch buruu bhgui, ergej haritsaj yasan ch bolohgui shuu, erthen muu hunees salsandaa bayarlaad l tsaashaa aldahguig hichee, uunees hoish hunee tanital bitgii jiremsen bolooroi

  17. saraa says:

    Shuud haya egchin duu.hulchgar novshnudin l neg.tim hog novshig hayj surah heregtei.ergej hartal ni saihan amidrarai

  18. захидлын эзэн says:

    Уучлаарай би өөрийгөө алуурчин гэж мэдрэх үнэхээр хэцүү байна хувиа хичээсэн балиар новшийн алуурчин гэж бодогдоод хэцүү байна тийм болхоор энэ үр хөндөлтийн талаар битгий ингэж бичээч тэгэх үү гуйж байна ингэж хэлсэн хэлээгүй хэцүү байна харамсжийн хүүхэддээ дараагийн хүүхдээ ирэхэд ийм арчаагүй байхгүй, хорвоод мэндэлж чадаагүй хүүхдийнхээ гомдолыг нь тайлж амьдархийн тулд хичээх хэрэгтэй гэж л бодогджийн зөвөлгөө өгж байгаа хүмүүстэй баярлалаа

  19. Mongol zaluu says:

    Gargaj chadahgui bol uhsenee hiij jeremsen boldiim be unegui shaham kondom hereglej chadahgui engej nasaaraa uureed barahgui nugel uildej amidragsad ta hoyoroor duusaasai gej l heliye dee. Zuunii uzuur deer togtoh arvain tohiol shig tsoohon aziig atgaad aldsan ter byatsan ami l hoorhii bn daa. 

  20. Пээ says:

    Тэгж их хэцүү байсан юм бол эр хүн шиг хэлээд эсэргүүцэх хэрэгтэй шдээ. Тэгээд тэгж чадаагүй хамаг буруугаа эмэгтэй хүн лүү чихээд арчаагүй новш вэ яасан. Март зүгээр

  21. Arai ch de says:

    yagaad ohiduud engedeg bna aa suuld n neeh orovduuleh gesen humuus tegeed boloogui buruugaa hunruu chihej uzne ter nohorshuu yum n ch archaagui avhuulahgui gej helj chadahgui yorn huuhdee avhuulna chi nadtai yav gevel chi yavhuu ain bodood uzdee uneheer avhuulhiig l husej baival guih l bh aman deeree helj chadahgui ch uil hodloloorei ugui gesen bna sht ter nohor chine chamaig buur ih uzen yadaj bgaa bh daa

  22. zochin says:

    Нохойноос долоон дор үзэгдчээд мэссэжд нь хариу бичээд суухгүйм байгаа биздээ

  23. shuumjlegch says:

    ts2 neeree l ene sited erchuudiin.buruu bdim bn doo.  ghdee chi terendee itgehgui baigaa n unen l bnshd. Nohoe chin neeh buruu yum heleeguil bn

  24. haya says:

    turuunii bichlegees yalgaatai n zaluu n bish chi ehelj avhuulya gesen bna. ta 2-iin hoyulangiinh n buruu. ooroo tiim shiidver gargaad buh yum ongorson bhad odoo tegeed salaach. hayach naadhaa. naiziinhaa naiz huuhniig hurtel hurgej ogchihood chamaig emneleg ruu dagaj yavahgui bna gedeg ter chamd hairgui. uund itge. bitgii harits. ter chamd hairtai bsan bol nohoindoo tavij bgaa shigeechamd anhaaral tavih bsan. hudlaa messageer huuhed suul ene delhii deeruldejuu ugui yu tseverhen shalgaad ih zewuun zaluu bna.

  25. urnaa says:

    chinii tumen zuv, ter muu ch dee amia bodson jul batsaan bainoo, yalt ch ugui chinii zuv. abort hiilgeh geed 2 udaa asuuhad hamt ch yavahgui, duussan hoino hudlaa msg iruuleed baihdaa yahav dee, tom batalgaa shuu. chamaig daguulaad yavah yostoy shd. hamriinhaa doorhiig harj chadahgui iim umnuud chamd hereggui ee.

  26. zochin says:

    Ergej hezee ch bitgii holbogdooroi. Daraa gonshignood garaad l irne shuu

  27. woman says:

    uneheer archaagui novsh yumaa heleh ug oldohku bn 

  28. tyuio says:

    erthen yamar khun beg ni medeed salsan ni bolj

  29. bi mongol er xun says:

    Chamd buruu baixgui ee naadax chin xariutslaga uurexees aisan archaagui er bna odoonii zaluus iim archaagui bolson uym u xaashaa uym ailiin oxinii deer garaad uriin shingenee tsatsaad chichirch baixdaa uy boddog durakuud boloo

  30. Uout says:

    Chamd tai sanal neg b.na

  31. chamd says:

    зориод ирсэн хүүхдээ гарга гээд хэлчиж чадахгүй давжийсан далжигнасан наад новшоо хөөгөөд амбардаад явуул. худлаа шалтаг шалтгаан тооциж байгаан өөрийнхөө биеээ өмгөөлөх арга нь окэ. зүгээр аихж бүү харьц юун өөрийнхөө оронд тавиад үз энэ тэр хаха куцна биз мэс хийлгэж байгаа хүүхдээ авхуулж буй бүсгүй хүнээс л илүү тэр өвдөө гэжүү худлаа галтаг бааш новшын залуу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.