Төрсөн гэрээсээ хөөгдсөн нөхрөөсөө салсан, нөхөр мөрөөдсөн янхан болоол дууслаа

107741511

Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Би өмнө зөндөө л захиа бичиж та бүхнээсээ урам авч байлаа. Би багаасаа их амьдрал үзсэн л дээ. Аав ээж 2 минь 2-лаа архи уудаг аав ээжийг зоддог гээл. Аав ээж 2 аль аль нь л намайг зоддог байсан. Алинаас нь болсныг мэдэхгүй ч тархины гэмтэл аван унаж татдаг өвчтэй болж билээ. Үнэхээр их хэцүү он жилүүд байсан ч би шүдээ зуугаад тэвчдэг байсаан. Нөхөртэй болж хөөрхөн охинтой ч болсон. Гадаадад сурах урилга ч авсан. Би үнэхээр хичээж байсан. Гадаадад сурч байхад нөхөр минь өөр эмэгтэйтэй уулзаж бүр хамт амьдардаг болсон байв. Би тэр хүнд юу ч хэлээгүй ээ гуйгаач үгүй зүгээр л харамсахгүй бол явдаа гээл явуулсан.

Одоо би аав ээжиийндээ охинтойгоо 4-лээ амьдардаг. Аав минь архи уухаа байсан ч ээж уухаа болиогүй. Охиныг минь харж хандаж өсгөдөг ээж минь өдөр бүр харихад согтуу байгаа нь үнэхээр таалагдахгүй байна. Миний охины хүмүүжилд ядаж сөргөөр нөлөөлнө шдээ. Өчигдөр бүр хэцүү зүйл болоод. Гэртээ орсон чинь ээж маань төрсөн эгчтэйгээ хамт байна аа. Ээж согтуу эгч нь эрүүл байна гэж би харлаа. Тэгээд ээжээсээ хэнтэй уугаа вэ гэсэн хариу хэлэхгүй байна. Дахиад асуулаа тэгсэн эгч нь хажуунаас надтай уулаа тэгээд чи яах юм. Гэртээ байгаад зовж байгаа хүн энэ тэр гэнээ. Тэгэхээр нь за би ойлголоо. Зовоосон бол уучлаарай ээжээ. Би охиноо аваад явъя даа гэлээ.

Тэгсэн эгч нь чам шиг муу юм ингэдэггүй юм гээл хашгичаад аймар юм болж байгаал хаалга саваал гараад явсан. Гараад явсаных нь дараа ээж шууд намайг шууд үсдэж авж унагаал аймар их зодсон. Чи муу юундаа уурлаад байгаан эр нөхөр мөрөөдөөд явна уу. Муу завхай эм манайхаас зайл гэсэн. Миний төрсөн ээж шүү дээ. Би үнэхээр гайхаж бас айж байна. Төд удалгүй аав ч ороод ирлээ. Ааваасаа айдаг болохоор би ч дуугай болоод өрөөндөө орчлоо. Охин маань уйлаал эмээ ээжийг зодсон гээл байсан. Шөнө олигтой унтаж чадаагүй. Өглөө аавтайгаа хамт ажилдаа явсан юм. Тэгсэн аав намайг загнаал ээж чинь уугаа л биз чи загнах эрхгүй таарахгүй бол манайхаас явж болно гэсэн. Би ингээд төрсөн гэрээсээ хөөгдсөн нөхрөөсөө салсан, нөхөр мөрөөдсөн янхан болоол дууслаа. Одоо яахаа яаж амьдрахаа үнэхээр мэдэхгүй байна. Хэлснээр нь гэрээсээ явах уу? Миний буруу гээд уучлал гуйх уу? Охиноо үлдээгээд явах уу? Аваад явах уу бүр гайхаад байна.

Хүүхэд нь буруу юм хийсэн ч аав ээж нь өмөөрдөг байхад манай аав ээж намайг өмөөрөх нь байтугай хамгаалах ч үгүй байна. Хэн ч миний талд биш санагдаад үхмээр санагдах ч эцэггүй өсөж байгаа охиноо бодохоор амьдрахаас өөр ямар ч арга байхгүй. Надаа зөвлөөч одоо үнэхээр шантарч байна…

34 Comments

  1. 1111 says:

    Huuhdee avaad hurdan yavaach Huuhded chin yamar olig bh ve de

  2. baldan says:

    xoorxii bagasa zodoj deerelhuulser bgd bur oortoo itgelgui bolchij gevch gaigui ajil toroltei bol bolno do

  3. GegeenCom says:

    Hamgaaldag gazar bdg shd huchirhiilliin esreg tuv or
    Zoduulj huugdsun ganc biye ehchuuded tusaldag ngo ih bdg

    Gunj tuv edr geed zuvluguu uguh turshlagatai gazruudaar yav

    Fb deer princess center geed bga

    Hol baih buh bolomjiig erelhiil
    Ohinoo uurteiguu bailga chamd irgeliin gal asaah humuus mgld bga

  4. Эмэгтэй says:

    Ohinoo vldeeged yavna gedeg bodol yaj tusuulugduj bnaa ain? Ohinii hajuud arhi dars uugad yanz bvr bolood bgaag chi harj mederch bgaa bizde? Yasan huvia hicheesen emegtei hvnii amidrald yanz bvriin zowlon gunig bdagch iimerhvv asuudlig Bol neeh tom asuudal gj bodood hereggvi chi ervvl saruul ajil turultei bn bas garaasa hutluud yavah vrtei hvn niitin bair tvreesled ch hamaagvi naad gereese yavsan deer shvv…. Dahij ohinoo vldeene gej bitgii bodooroi hvvhed hetsvvshde bvltegneed

  5. Zulaa☆ says:

    Bi bodohdoo chinii torson etseg eh bish ym bnaa l gej bodloo.

  6. zaluu says:

    uneheer hetsuu asuuldal bna shuu minii mongoliin ohin bugdeerei huurhun bugdiig ni hairlaad bugdend duralmaar iim shn busguichuudiig hair halamjaar bitgii dutaagarai zaluusaa

  7. Be Strong says:

    huchtei bai, tusdaa gar, huuhediig tiim orchind usguj bolohgui.

  8. uugii says:

    Yasan ch hetsuu yum be de hun chanar muudlaa muudlaa gehed torson huuhdeddee ingej handaj bdag yavah bolomjj baigaa bol yavsan n l deer gej helmeer bn yagaad ch yum ene zahiag unshsan chini neeh orovdoltei sanagdaad nudnii nulimas garchihlaa

  9. 1234-т Хариулав says:

    Энэ эмэгтэйг танай эгчтэй адилхан гэж хэн хэлсэн юм бэ? Гэр орныхоо ажилд оролцдоггүй гэж яаж мэдсэн юм бэ? Хүнийг мэдэхгүй байж ингэж бодох дэмий байхаа хө. Хүүхдээ халамжлахын хажуугаар ажлаа хийгээд олсон хэдэн төгрөгөө гэр орондоо зориулаад явдаг ээжүүд зөндөө л байдаг ш дээ. Бүх юманд нь харин бөмбөрөөд байхаар тэр ээж авгайн жаргал нь дэндээд архи уугаад суугаа байлгүй дээ. Архичингууд бол хүн зөв юм хэлж байсан ч ухаарах сэхээ байдаггүй. Өөрийнх нь жаргалд саад хийх гэсэн бүгд тэдний дайсан болно шүү. Боломж гарвал охиноо аваад эргэж харалгүй явсан нь дээр. Монголчуудын амьдрал баргар байна даа.

  10. babe says:

    Yuun hvhde orhiod yavahuu be.ymar aimar ym boddogiin be.shuud ohinoi avaad yavaach chi.yadan vlbeger sulbagar ym be.ohinii chn chamaig bhgbid yah ch ym bilee burhan min.ymar aimshgiin etseg eh geheeree iim bdag bnaa

  11. mn says:

    bolomjtoi bol hajuu oroo holslood ch boltugai tusdaa garaa. ohintoigoo tsug. etseg eh chin chamaig hamt baigaad durtai bish baina. ter helsen ugnuudiig ni mart. hol baigaad ireheer setgel sergeed irdeg yum. 

  12. эзэгтэй says:

    тийм амьдралыг өөрөө туулчаад одоо охин үрдээ дахиад харуулах хэрэггүй шууд л хаяад явсан нь дээр зоригтой бай амжилт

  13. hm says:

    deerh zochin geriinhneesee holboogoo taslaach, yun mongo yavuulah. ooriinhoo bodliig ted nart tulgaj sur. suraggui alga bol. heden jiliin daraanaas oilgood zasarsan bol holboo bari ugui bol ter chigeeree.

  14. hm says:

    sanhuugiin bolomjtoi bol huuhdee avaad yav. chi odoo huuhdedee sanaa tavij iim muuhai yum haruulj oor shigee doroi bolgoh geegui bol ali boloh amgalan orchind osgoh heregtei. chi ooroo ch bas amar amgalan baiya gej boddoggui yum uu? zaawal tiim yumnuudtai hamt ochij amidraad.

  15. zochin says:

    Eir ni mongoliin eej aavuud ihenhi ni iimerhuu bdag bhaa,manai geriinhentei tustei l yum,bi ch holdoj sanaa amarsan oir baihaar hereldeed aimaar zodood l zuv buruu yu ch bai usdeed aimaar zoddog bsan. tegej tegej neg yum nasand hurch gadagshaa az bolj surguuli avaad ter gerees yavsan. Buh zuil duuslaa l gej bodson,gevch odoo bol buur gai bolj bna,sar bolgon heden dollar yavuuldag yum daanch uram bhgui chi mongoliin amidraliig yamar gej bodoj bna gej ireed alba yum shig mungu nehdeg. Sard 100 dollar yavuulah esvel 1000 dollar yag adilhan chinii yavuulsan mungu yu ch bolsongui oligtoi heden tugrug yavuulchihsan yum shig geed uurladag. ene sard 1000 iig yavuulchilaa daraa sar boltol gaigui blgui geed bodchihsoin bhad sar boloogui mungu bhgui geed l tsagiin zuruunuus ul hamaarch utasdaad uilaad buun yum bolno. Tamiin togoondoo uursduu butsalahgui muruuruu yavj bgaa haa hol namaig hurtel hutgaad unen yadargaatai shuu.

  16. boogii2021@yahoo.com says:

    Urtei hun jargaj
    Undestei mod tsetsgeldeg
    ym udahgui jarganaa tebcheer l heregtei shuu busgui mini

  17. bishee says:

    hajuu uruu tureesleh bolomjtoi bol gereesee erthen yav. Chinii uzsen amidraliig huuhed chin uzeh yosgui. 

  18. 1234 says:

    хэрвээ чи хүүхдээ ээжээрээ харуулчихаад, өөрөө хүүхэдгүй хүн шиг эрх чөлөөтэй, зочид буудалд амьдарч байгаам шиг гэр орондоо тус нэмэргүй байдаг бол, байсгээд шалтагтай шалтаггүй ууж идэж караокедож, оройтож орж ирдэг бол, аав ээждээ амралтын өдөр нь ядаж сайхан халуун банштай цай хийж өгөх сэтгэлгүй бол, нэг залуу олоод авчих санаатай байнга гадуур дотуур яваад хүүхдийнхээ хүмүүжил сурлагад анхаардаггүй бол, гадаадад өөрийгөө л болгоод дураараа амьдраад сурчихсан хэмнэлээсээ одоо ч гараагүй байгаа бол чамд ийм зүйл тохиолдох нь аргагүй л байх даа.  

  19. 1234 says:

    магадгүй чи гэр орондоо ямар ч тус нэмэр болдоггүй байх. манай эгч яг тийм. гэр орондоо усанд орж, нүүр амаа янзалж, унтах гэж л орж ирдэг.  зөвхөн өөрийгөө л боддог. ажил хийдэг нэртэй боловч гэрт ямар ч тус нэмэр болдоггүй, бүр гэр орноо ч цэвэрлэдэггүй, хоол унд ч хийдэггүй, өглөө бүтэн цаг нүүрээ будаад гарч яваад орой ажил тарж  орж ирээд, тэгээд загварын сэтгүүл эргүүлж, интернэтээр хэсэж байгаад унтдаг. хагас бүтэн сайнд ч адилхан. яг зочид буудалд амьдарч байгаам шиг амьдардаг.  гэртээ хоол хүнс авдаггүй мөртлөө байнга мөнгөгүй гэж өр зээл тавьж явдаг. тэгсэн мөртлөө ууж идэх архидах болохоороо мөнгөтэй байдаг юм шиг байна лээ.  эмэгтэй хүн байж шөнө дөлөөр ааваасаа санаа зовсон ч шинжгүй, нүд ам нь сонин болтлоо согтуу халамцуу сэгсийсэн халтайсан юм орж ирдэг.  пиивний донтой. зогсохоо мэдэхгүй пийвдэнэ. тэр найзтайгаа уулзаагүй удсан байсий гэж далимдуулаад л өдөр өдөр өөр өөр найзуудтайгаа пийвдээд л яваад байна. өглөө нээх сүрхий үнэртэй ус ханхлуулж, үсээ буржийлгасан хүүхэн гараад явна, орой өмхий үнэртэй, будаг шудаг нь халтайсан, хэлээ хазсан даль даль гэсэн сүүмийсэн юм орж ирдэг. дургүй хүрдэг ч удахгүй хүн амьтантай гэрлээд явах байх гэж найдаад тэсээд байна. 

  20. uugii says:

    Hvnii erheer jargahaar uuriin erheer zow gdg chi zoriggui yamar negen alham hiihs aigaaf bg bairandaa bh dyrtai hvn shig sanagdlaa.yragshaa zvgeer l uurchlult shine salhi oryyl.hyychnaasaa dandaa deer bdg um shvv.aaw eej 2goo byryytgaad yahaw de.ingej iim l um hiih chadwartai hvmvvs um bailgui.harin chi chinii ohinii umnu bvhel bvten ireedvi bn.yragshaa alh temvvl.baigaa gazartaa bitgii jonhyyraad amidar

  21. Нараа says:

    Чи өөрөө бас сонин хүүхэн бна, охиноо үлдээгээд явах уу ч гэх шиг, чамайг үгэллээ гээд ээж чинь архинаас гарахгүйг мэдсээр байж яах гэж хэрүүл үймээн дэгдээгээд бгаан, тийм л сүрхий арчаатай юм бол тусдаа гарч амьдар

  22. zax says:

    Бурхан зарим 1 хүнд арай л их ачаа үүрүүлэх юм даа.Охиноо ийм орчинд байлгаж ёстой болохгүй шүү.Сэтгэцэд нь маш муу нөлөөтэй.Байр хөлслөөд ч юм уу ямар 1 аргаар тусдаа гарах л хэрэгтэй дээ.Тэгээд охиноо цэцэрлэгт өгөөд ажилаа хийгээд болох байх өө.Ямар хүний эх гэхээрээ гэртээ архи уугаад төрсөн охиноо хөөж туудаг байна аа.Ёстой ойлгох юм алга.

  23. Bi bn says:

    Oxinoo avaad tusdaa amidar. Oxinoo tsetserlegt uguud sn xuntei uchirch sxn amidarna

  24. tumbaash_76@yahoo.com says:

    taniltsaad saihan amidrii olon yum nurshaad yahav add me ,huuhded hairtai negenees

  25. b says:

    Хаяаад хүүхдээ аваад цоо шинэ амьдрал эхэлдээ бүсгүй минь. Бүсгүй хүн хүүхэд гаргаж чадсан л бол тэвчиж чадахгүй зүйл гэж байдаггүй юм. Дайчин бай. Битгий хулчгар бай

  26. daram says:

    юу уншчихваа, чөтгөр авмарууд бэ ямар аймаар юум бэ бушуухан хүүхдээ аваад хурдан явсан нь дээр байхаа, ядаж байхад төрсөн хүүхэдтэйгээ ингэж харьцдаг эцэг эх байх уу, чи яг төрсөн хүүхэд нь мөн юмуу

  27. tursun udur says:

    AIMAAR AMIDRAL VE. BI CH JARGAJ BGAAM BN DOO. MINII EEJ AAV SHIG SHAN HUMUUS ALGA BURHAN MINE.

  28. no name says:

    Эх хүний алдааг иргэн хүн шүүдэггүй юм. Ээжээсээ алдаа бүү хай, бүү буруутга. Харин өөрөөсөө л өө хай. Гадаад дотоодод сурч байгүй боловсролтой болсон юм бол үхсэнээ хийж гэртээ наалдаж лай удаад байдаг юм. Тусдаа гараач. Ээжийгээ аавыгаа хайрла. Тэднээр тэжээлгэх биш тэднийгээ дэмнэж амьдар. Зодуулах ээжгүй, загнуулах аавгүй хүн өрчлонгоор л дүүрэн байна.

  29. baatarjav says:

    ААВ Ч ЭЭЖ Ч ҮГҮЙ ГЭР ОРОНГҮЙ ОЛОН ХҮҮХЭН ГЭР, БАЙШИН, ХАЖУУ ӨРӨӨ ХӨЛСЛӨӨД АЖИЛ ХИЙГЭЭД АМЬДАРЧ БАЙНА, ЭСВЭЛ ОРОН ГЭРТЭЙ  ХҮНТЭЙ СУУ 

  30. dfsd says:

    arhichin eej aavda huugdhuur yanhan bolchdiim uu? nuhurgui bolohoor yanhan bolchdiim uu? Esvel chi yanhan bolmoor bgaam uu? Ehleed uuriihuu setgelgeeg uurchil. chi yanhan bish gej bi bodoj bna…

  31. gunten says:

    Emegtei mini bitgii shantar buh zuil saihan bolno. Amidrah itgelgui boloh talaar bodood ch hereggui shuu ohindoo hamag zovlongoo uldeeh geegui yum bol iim yumnii talaar bodoh ch hereggui. Chamd saihan ohin ur chini bna gadaadad surguuli tugssun mergejiltei yum chini chi saihan amidrana aa sain hicheegeed shudee zuugaad amidraliin tuluu tsemts chi bolon chinii ohin yalna aa saihan tsag irne gedegt itgeeree . Amjilt husie ta 2t

  32. zochin says:

    Гайгүй ажил төрөл хийдэг амьдралаа аваад явах боломжтой бол явсанмнь дээр дээ. Охиноо цэцэрлэгт өгвөл хүүхдүүдийн дунд дуу, шүлэг сураад хөөрхөн. Гэрт байлгах ёр нь дэмий. Чамайг зодож байгаа юм чинь чамайг байхгүйд охиныг чинь яадгыг таашгүй юм даа. Сэтгэл тайван байх газраа л сонго.

  33. sec says:

    tusdaa amidrah bolomjtoi bol huuhdee avaad shuud naad gereesee yav. yaj tiim humuustei hamt amidradagiin. chi ih daruu noomoi bololtoi. erch huchtei daichin bai l daa. hend ch bitgii deerelhuul. 

  34. z says:

    Hi.manai eejtei johon tostei ym.ghde bi tesehgui herelded bdlig bur muutgadag ym.iim orchind huhed usuh muu.bas iim aav eejtei blhor bushuuhan holdoh gd ert huntei suugad aldsan bh l da.odohondo gerte teseed uldsen n dr bha.tgd munguu sain tsuglulj bgd bolomjtoi bolson hoinoo yvsan n dr.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.