Сайн байна уу? Та бүхэнд энэ захидал очих өдрийн мэнд хүргье. 28 настай ажилтай байртай ганц бие залуу байна. Өөрийнхөө эмзэглэжявдаг асуудлаар зөвлөгөө авах гэсэн юм. Би майга хөлтэй юмаа тэрэндээ их санаа зовож явдаг. Охин бүсгүйчүүд энд хэр ач холбогдол өгдөг бэ? Хүн амьтантай танилцаад хамт алхахаас хүртэл санаа зовох юм. Хөлийг тэгшилдэг арга байдаг болвуу? Та бүхэн харамгүй зөвөлгөөө өгөөрэй баярлалаа…
10 Comments
Өө мартсанаас эмэгтэйчүүд бид нарыг эрчүүд та нар үс, зүс, нүд, хамар, шүд, мах мариа, хөх, өгзөг, хөл ,гар, хумс хуруу, нуруу туруу, бүр арьсны өнгө гээд л бүх л эд эрхтнээр нь өөлж голж, шүүмжилдэг байхад бид нар та нарт тийм шалгуур тавьдаггүй шдээ. Зүгээр л эр хүн шиг л бай гэдэг.
Шударгаар хэлэхэд эрхтэн л эр хүний хувьд асуудал болохоос хөл, царай зүс гээд бусад асуудал бол ёстой яршиг л байна. Эмэгтэй хүн байсан бол нээрээ л яанаа гэхээс эр хүн ийм ялихгүй зүйлийг асуудал болгож болохгүй ээ. Би бол надад таалагдаж л байвал өндөр нам өргөн нарийн хамаагүй л гэж боддог. Үлэмж биетэй залуутай болзож явлаа, өөрөөсөө намхан залуутай ч уулзаж үзсэн. сайхан л залуучууд байсан.
Сайн уу. Чи өөрийгөө байртай гээд тодотгоод байвал чи эдийн шуналтай л бүсгүйчүүдийг өөртөө татна. Чи байртай байна уу, байргүй байна уу гэдэгтээ биш чадвартай бас үнэт чанараа алдаагүй байх нь хамгийн чухал. Эд хөрөнгө яахав дээ нэг л өдөр салхинд хийсч болох зүйл. Тэгээд ч эр хүн хир буртаггүй орон гэрээ өөд татах арчаатай байх нь анхаарал татна уу гэхээс гоо үзэмж байна гэдэг тийм ч анхаарал татах зүйл биш шүү дээ. Өөртөө итгэлтэй бай. Бас юу юун дунхандгүй эд хөрөнгө яриад танилцсан охидынхоо сэтгэл биш шуналыг татав аа.
eregtei yum bj yun maygtai duh ve
Хүн ер нь өөрөөсөө ичиж болохгүй ээ Бурхан бидэнд заавал нэг дутуу юм өгдөг. Төгс хүн гэж байхгүй ээ. Харин ч байгаа юмандаа сэтгэл хангалуун байх хэрэгтэйшдээ. Хэдэн мянган хүн цаана чинь ямар нэг шалтгаанаар хэзээ ч газар гишгэж чадахгүй хэвтэрт тэргэнцэртэй байхад майга хөл юу юм бэ. Эр хүн байж ийм тэнэг байж болохгүй.
Eregtei hun zugeeree.emegtei hun l muuhai haragddag ym.
Tairuulj hugaluulj tegshluulj bhaar dugui hulteiguu bjisan n deer shw. Maajgii ah nar bugd l avgaitai l bolcon bhyn
omnodsolongost yanzalna
BAIRTAI gd chi ooriigoo todotgoson bnashd, tegeed asuudal bhgu shd tiim bishuu
eregtei hyn maiga baih hend hamaataim be, chamd tom zorilgo baih n l chuhal, zorilgotoi mungutei baihad maiga bnuu hulgui bnuu ooooogt padlii baihgyi