Сайн байцгаана үү. Би 33 настай 1 хүүхэдтэй эмэгтэй. Анхны хүүхдээ олсон тэр үед найз залуу маань намайг хуурдаг гэдгийг мэдээд тэрнийг огтхон ч уучилж чадаагүй, гомдол цөхрөлөөр өөрийгөө зоригжуулж жирэмсэн үеийн бүхий л хүнд хэцүүг ганцаараа туулж гарсан даа. Одоо хүү минь 5 настай. Бага насны хүүхдээ бодоод хэн нэг эртэй дотносож байсангүй зөвхөн ажил гэр гэж л амьдарч ирсэн.
Харин 6 сарын өмнөөс өөрөөсөө 8 насаар дүү залуутай танилцаж улмаар дотносож надад таалагдаж эхэлсэн. Тэрэнтэй байхад насны ялгаа мэдэгддэггүй их хэрсүү амьдрал үзсэн залуу байсан. Наргиан цэнгээнд дургүй архи уудаггүй юманд нухацтай тайван ханддаг гээд олон давуу талд нь би татагдсан ч нэг гэм нь үе үе чимээгүй болчихдог зан нь огт таалагдахгүй болсон.
Өчнөөн сайхан байсан хирнээ нэг өдөржин чимээгүй болчихно. Хайгаад найз нөхдөөс нь асуухаар ажил гэр гэсэн л маршруттай. Намайг хуурсан ч юмуу тийм зүйл байхгүй. Тэглээ ч би сүүлдээ дасаад хэцүүдэх шинжтэй болохоор нь болихоор шийдэж 1 сар гаран утсаа аваагүй хариу ч бичээгүй .Тэр хооронд над руу нилээн залгасан. Гэтэл би бие давхар болчихжээ. Уг нь тэр хамгаалалттай хийдэг ч хамгийн сүүлд уулзхад яагаад ч юм тэр хэрэглээгүй, миний хувьд ч жирэмслэх магадлал маш бага өдөр тул юм бодоогүй юм.
Тэгээд болихоор шийдсэн бодлоосоо урваад тэрэнд хэлэхэд юун авахуулах эсрэгээрээ баярласан. Би тэрэнд дүү юм болохоор нь амьдрал ийм тийм хэдэн жилийн дараа харамсахгүй шийд гаргах хэрэгтэй сэтгэл хөөрлөөр шийдэж болохгүй гэдгийг сайн хэлсэн ч тэр авахуулахгүй гэж шийдсэн. Би итгэсэн. Бүр ээж аавдаа хэл гэхээр нь би хэлчихсэн. Гэхдээ дотроо анхны жирэмсний айдастайгаа байгаа болохоор тэрнийг тусдаа биш хажуудаа байлгахыг шаардаж байгаа. Хамт байгаа үедээ халамжтай сайн байдаг.
Тэрний амьдрал тааруу хажуу өрөө хөлсөлж амьдардаг. Би хамт байхыг яаравчлуулснаар бид 2 маргалдаж хэрүүл болчихлоо. Хэрүүл хийсний хүчинд тэр би чамд дасах хэрэгтэй байна гэсэн. Хайртай гэж хэлдэг хүн чинь. Би шоконд ороод чи надад хүчээр дасна гэж байхгүй хүүхдээ авахуулчихя тэгээд мөр мөрөө хөөе гэсэн чинь авахуулахгүй гэх юм. Энэ залууг яг юу гэж ойлгох вэ? Бас авахуулахгүй гэхдээ би бэлэн биш байна гэсэн. Хамтын амьдралаас айгаад байгаа юм болвуу? Би хүнтэй хүчээр амьдрмааргүй байдаг. Хүлээн зөвшөөрөөд ирэн очин амьдарч бэлэн болтол нь хүлээх ёстой юу? Ахиад алдаа болох вий гэж айж шаналж байна. Би одоо яавал дээр вэ?
25 Comments
tag boldog… naizuud ni hamgaalah ni medeej
uduu hun hani bolokhgui ee…khuukhdee avkhuul gej shuud khelj chadahgui ee. gehdee 2 oor etsgiin 2 huuhedtei hun dahiad hute suuna gedeg itgel barag baikhgui bolno….tiimees ireeduigee bodoj shiidveree gargah ni zuv shuu
ingej udaan huleej bolohgui baih, yag odoo neg udriin dotor shiid ug gej tulga,
shiidej chadahgui, hariu uguhgui bol uuruu bie daaj hurdan shiidveree garga, oroitvol zunduu olon asuudal uusne
za yostoy hudlaa zaluu baina, buh umand belen bish, chamd ch belen bish, zuvhun yosiig bodoj huuhdee garga gej baigaam baina, garsan hoino ni huuhed ta 2-iig halamjlah ch gui dee, chi naad zaluudaa bitgii naidaarai, bi belen bish gedeg ug buhniig ilerhiildeg ug shuu, huuhdee avahuulaad sal, zam zamaa huuj uz.
Duu zaluu hehe chi er ni etseggui huuhed turuulj bna l gej 100% batalgaatai
yamaar ch ym dee manai zaluuchuud er n ix xariutslaggvi bj ee oortoo itgex itgel ch gj alga boltsimuudoo chinii xuwid sain bodox l xeregtei gexdee xugatsa aldaj bgvi amidrax vgvig n medeed 1 arga bodson n deer bxdaa yaj ch bodso 2iin 2 xvvxed gantsara osgox ym xvn gedeg amitan chin xosooroo zayatai uls shvv dee
Za boli doo bvdgvi min.iim bvrheg zaluugiin hvvhdiig gargaad chi l zowno doo.hereggbin bishvv.uuruu shiidveree gargaach.teriig avhuul gevel avhuulaad bitgii gengvvt boliol uuriin gesenbtolgoi bdaggvimv.
3 huhedtei orh tolgoilson eej boloh gee yu
Za emegtei khvnd dvv zaluu khani boldoggvi yumdoo
er ni zaluu bkhad egch khvvkhnvvd goe sanagdaad gvij l bdag tegeed 25 s deesh nasand khvrekheer dvv l khvvkhnvvd sonirkhdog yum
chi bol tvr zuuriin shokhoorkhol ni oor khvntei bolokhooroo l chimeegvi alga bolj bga bkhgvi yu yun genen yum be 2 oor etsgiin 2 khvvkhedtei khvvkhentei daraa ni yamar ch sain er khvn amidrya gej bodokhgvi shvv ,
Amidral vzsen akh khvn bnashvv akh ni………amjilt
8 насаар ах бол ивээл жилтэй гэхсэн дүү болохоор юу гэхэв. Эрхбиш өдий насалсан эмэгтэй юу хийж яаж амьдрахаа бусдаар заалгахгүй байлгүй. Хажуу өрөө хөлсөл амьдардаг дүү залуугаас хүүхэдтэй болчихоод тэднийд нүүж очъё гэж дарамтлаад байна гэж ойлголоо. Байрны эзэн байлгах уу би байр хөлслүүлдэг гэхдээ ийм хүмүүсийг лав байлгахгүй…
Minii huvid ter zaluug buruutgah zuil alga, muu zurshil bagatai, ajil ger gesen marshruttai,,,,,
Argagui shude, ah duu nz nohod ni 8egch huntei boli sal geh meteer ta 2 g demjiheesee horigloj bga ni iluu bga. Gesench zaluu chamaig, ta 2g gej bn. Harin zaluud hugatsaa heregtei. Gantsaaraa bj bodoh shiideh, dasan zohitsoh tsag heregtei. Chi shuud l ooriinhooroo bailgah gej zutgej uurlaj, bodloo tulaj bga chin buruu shude. Zaluu nz huuhentei bolj, anhniih ni amidral shiidegdeh gej bdag,,, getel 8egch huntei suunguut genet l 2huuhdiin aav bolchihno geed tuund dasah, busdaas, busdiin hel amnaas ooriigoo tsaashlaad ta nariig yaj hamgaalah ve gh mtr olon zuil bodogdono. Ynendee nasnii zoruu, urdnii amidralaas chin uldsen huuhed neh asuudal bish. Zov setgeltei, ZOV hund ene tiim ih asuudal bolohgui. Zarim hun bichsen bn, odoonii niigemd huuhedtei buu hel huuhedgui hund sn nohor hovor gh meteer. Ene zovhon tednii l bodol. Bi huuhedtei bgaad odoonii hanitaigaa uchirsan, hamgiin gol ni yuch nuugaagui. Bas l Gev genet utsaa salgaad tag boldog bsan, genet garaad irne,,, ene tm ih zovlon bish shude Gaihdag, sanadag, gomddog bsan. Manai hun bur suuld 3n jiliin daraa buh unnee helj bsan- chmg jargaaj chadah bolovuu eldev hel amand oruulahvii geed aidag bsan, tag bolson odruuddee aimaar ih guigeed ochmoor sanadag bj bilee, utsaa shuurch avaad zalgamaar SMS bichmeer bsan ch butsaagaad heden zuun udaa utsaa shiddeg bsan, ter yedee chamd tiim ih hairtaigaa medruulchihsen bol chi miniih bolohgui bsan geed ih hoorhon hoorhon tuuh yridgiim. Odoo saihan l amidarch bn. Dundaasaa 2 maamuutai bolson. Halamjilj bn gd hoiguur urduur orood togoo shanagtai zuuraldaad bhgui ch ar ger yr huuhduudee yalgahgui mash hariutslagatai amidarch bn. Nadad hamag Brend heregluuleed (uugeer er hunii setgel, hairtai hundee iluu ihiig zoriulahsan, bayarluulahsan gesen setgeliin ilrel yumdaa) chmga jargaana gej uchirchihaad anh ih gomdooj tag boldog bj ee geed l erhluuleed hachin shn l bdag. Uiluulj bsan odruudee nohoj bga yum shig bdag daa…
Busgui min chi ooriinhoo dotood huniig sn sons, sal boli gesen humuus amidraliin sn muug densleh boloogui humuus shig sanagdlaa. Chi ooroo oortoo tuslana, gantsaaraa suuj bgad sn bod,, 2talaas ni. Daraa ni uilj gomdolloj uurlaj tulgalguigeer zaluu taiga yrilts. Ter aidastai bgaag bitgii martaarai. Zoolon ongoor yrilts, ter Belen bish bval bodoj bgad heleerei, bi hezeed sonshod Belen geed orhichih.
ee chamaas 8 duu geheer 25 tai joohon huuhed bnashde 20r zuund bol 25 er hunii id nasa odoo ued bol 30 hurtlee nusan tag orgison umnuud zondoo bna naad zaluu chin amdrald ih nuhlagdaad bas aj amdral ni taaruu bolhoor yahaa medhee bgaad boon aidas ywaa um bna ugni huuhedtei boloh sonirhol baiwch ehner awhad ert bga nohor bn za erni tegeed chiil amidralaa awj ywah bhdoo oorool med 2 huuhed nohro tejeegeed ywhad belen bol ch yahaw eswel 2 huuhde
Өөрийнх нь хүүхэд өөрт нь хэрэгтэй, хүүхдэд хайртай залуу байх, гэхдээ чамтай сууна гэж бодоогүй чи таалагддаг байсан байх нь, эсвэл чи үеийн охидуудаас нь илүү халамжтай ч юмуу секс таалагддаг ч юм уу, тийм байх. Хүүхдээ гарсны дараа хүүхдээ би өөрөө өсгее гээд салчихаж ч магадгүй, уг нь хүн нь их сайн хүн юм шигээ, гэхдээ гэрлэхэд бэлэн биш чи л одоо тэвчээртэй байх нь дээ.
Хэцүү л асуудал бна, тэр залуу үнэхээр хүүхдээ бодсон бол чамаар хэлүүлэлтгүй өөрөө хамт байх талаар санаа зовох бсан, гэтэл чамаар шаардуулж байдаг, чи түүнийг хүчилбэл дараа нь амаа барих хэрэг гарна, анхнаасаа гоол аллахгүй л байх нь зөв байж дээ, цаадах чинь хүүхдээ авхуул гээд хэлчихвэл чамайг бүр мөсөн алдана гэж айж байгаа, тэр залууд ч бас хэцүү бга байх даа хамтын амьдралд бэлэн биш байхад нь ийм юм тохиолдоод, естой яамаар ч юм дээ чи өөрөө л сайн бод доо
Hamt bhad hetsuu l yum bna da
чи залхмаар хэтэрхий өдөр шөнөгүй хамт байх гэж зүтгээд байдаг бололтой. тэгээд хөөрхий хувийн орон зайгаа хамгаалах гэж өөртөө нэг өдрийн чөлөө өгдөг бололтой.
Дасах гэдгийг зөвөөр ойлгоорой. Энэ чинь чамд хайргүй, дургүй гэсэн үг огт биш шүү. Харин ч хэрсүү, одоо үед маш ховордон залуутай учирсан байна. Бурхан тэнгэр гэж байдаг бол чамайг харж үзсэн байна. Хамтын амьдрао гэдэг чиний өмч, яагаад ч юм ямар нэгэн байдлаар чамд заавал хамааралтай байх ёстой гэсэн үг биш. Монгол гэрт орохоороо баганыг нь сайн ажигла. Тэгээд юу ажиглагдаж байна? Яг тэр зарчмаар амьдрал даа.
Тэр авхуулахгүй гаргана гээд гэнэ үү эмэгтэй минь дээ чи өөрөө толгойтой юм уу… би ийм амьдралыг мэднэ миний охин 2 настай байхад би нөхөртэйгөө нийлсэн одоо хүртэл хүүхэд гаргаагүй … тэр хүнийг танихын тулд бид амьдраад 5 жил болж байна охин минь 7 нас хүрсэн. Одоо л охиноо дүү гаргаж өгнө гэж төлөвлөж байгаа… миний бодлоор ийм асуудлаа тэр хүний амыг харахгүй өөрөө шийдэх хэрэгтэй ш дээ чимээгүй таг болдог бол дэмий 2 өөр эцгийн 2 хүүхэд тэгээд ганцаараа хэцүү шүү дээ энэ нийгэмд….
2 hunii 2 huuhedtei uldejdee busgui mini yaasanch hashirdaggui yum
Хэцүү л юм байна даа.2 өөр эцгийн 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй л болж үлдэх байх даа.Хүүхэдтэй байтугай хүүхэдгүй эмэгтэй 8 насаар дүү залуутай амьдрана гэдэг Монголд бараг л боломжгүй дээ.Жоохон баримжаатай бай л даа манайхаан.Эцэст нь хүүхэд л хохирох юм даа.
Huuhdee yahaa ooroo shiid, gem buruugui byatshan amitniig avahuul gej helj chadahgui yum bna, zaluugiin huvid bol shuud sal, ireeduigui hariltsaa baina
Naadah chin hudlaa bnaa. Hudlaa awhuul gej helj chadahgui uuruu buurunhiiluud l bn shd
Naadah chin ih l burheg zaluu baina daa. Chamd dasah heregtei baina gesen chin yu gesen ug ve. Chamd ogt hairgui ym bishuu. Tegeed ooriigoo huchilj chamtai uulzdag ym shigee. Amidral n taaruu bolohoor chinii neg ymand l tatagdaj dee. Chi bairtai ymuu. 8 duu bas l hetsuu l sonsogdoj baina. Chamaig avaad yvchih hun mon uu. Chinii hormoind zuugdej amidrah hun uu..
chamd hetsuu bh yum bishuu. neg l udur orhiod yavchihaj medeh l hun bna daa… odoo chamd aldah erh bhgui shuu gej l helmeer bna. sain bodooroi doo…
yu yund ch belen bish hun bn shdee. hervee huuhdee gargaad terentei niilvel chi l ih hicheeh heregtei boloh bh daa. hen heniigee huchilj hamt amidrah yamar hereg bnaa