Би эрэгтэй. Маш нарийн мэргэжилтэй, мэргэжилдээ шунан дурласан, их ч хичээдэг байлаа. Нийт 17 удаагийн оны шилдэг мундаг топ залуу бла бла гэх гушинтай 🙁 Эхнэр маань бүр ч мундаг. Адилхан мэргэжилтэй. Тэр маань үнэхээр их чадварлаг, уйгагүй. Мөн царайлаг, гоё ч биетэй, гадаадад төгссөн, 3 хэлээр төгс ярина, маш өндөр боловсролтой, ухаалаг, хөдөлмөрч. За даа миний мөрөөдлийн бүсгүй байсан. Бизнесийн маань ноён нуруу болон ажилладаг юм. Бид 2 хөөрхөн хүүтэй. Түүнийгээ би зөв явж, хичээж байсны маань зүтгэлд бурханы өгсөн бэлэг л гэж бодож явдаг.
Улмаар жижиг бизнесс эхлээд энэ чиглэлээрээ Монголдоо л хамгийн мундаг зүйл нээж байсан. Ажил ч урагшдаа ёстой гялалзаж, гялтагнаж, хүсэл мөрөөдөл, эрч хүчээр дүүрэн явсан шүү. Бизнесээ өргөжүүлэхээр 6 жил уйгагүй хичээж, төлөвлөж, тодорхой мөнгө ч цуглууллаа. Банкнаас ч их зээл авлаа.
Ингээд бизнесээ эхлээд явж байтал хамаг зовлон эхэлсэн дээ. Нэг л өдөр газар тэнгэр хөмөрч аймшигтай өвчинтэй болохоо мэдсээн. Мэдээж Монголд яаж ч чадахгүй. Ингээд гадаадад маш үнэтэй хагалгаанд орж, дахиад л банкнаас их зээл авлаа. Арай гэж амьд үлдлээ. Гэхдээ хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдсан, одоо ч сайн үр дүнгүй, мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон доо, үндсэндээ дампуурлаа. Ядаж байхад эргээд ирэхэд хамтрагч маань хамаг зүйлийг маань зараад алга болсон. Эхнэр хайж олоод уулзсан шүүхдээд аваарай гэсэн дээ ай хөөрхий. Нэг хэсэг тэрэнтэй манатай байлаа. За тэр ч яахав.
2 жил гэртээ сууж, эхнэр маань хамаг чадлаараа тэжээж байна даа. Жижиг юм эхлэх гээд л, эхнэртэй тус болох гээд л хичээлээ. Даанч үр дүнгүй ээ. Олигтой тус болж чаддаггүй. Үнэхээр эрүүл мэнд гэж бүх юм гэдэг нь үнэн юм даа. Одоо байнга л гутарсан, бууж өгсөн, нэг муу хөгийн шимэгч болон хувирч байгаа даа өөрийгөө өдөр бүр үзэн ядна. Тэр маань чадвартай тулдаа л ар гэрээ авч явж, аймаар их өр төлөөд л явж байна. Түүнийхээ ядарсан царай, заримдаа гутарсан шинжийг хараад өөрийгөө буудаад хаячихмаар санагдах юм. Өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байлаа.
Гэтэл хос эрхтэнийхээ нэгийг бараг л алдаад байтал нөгөө хос эрхтэнд маань дахиад л асуудал үүсч эхэллээ дээ, новш гэж. Шинжилгээ ч өгөх шаардлагагүй, би өөрөө бүр мэдрээд, мэдээд байгаа юмаа. Түүндээ болон гэрийнхэндээ хэлэхээс айж байна. Учир нь дахин эхэлвэл бараг л эмчилгээгүй гэсэн. Бас тэд нар маань миний төлөө чадах ядахаараа зүтгэсэн, боломж олгосон, бөөн зээл төлөөд л явж байдаг. Миний төлөө дахин санхүүгийн тусламж үзүүлэх ямар ч боломж нөөц байхгүй ээ тэдэнд маань одоо. Хамгийн гол нь эхнэрээ хараад л өр өмрөөд, өрөвдөөд байх юм. 2 хүүхдээ харж л тэсч байна даа хөө. Хэсэг хугацааны дараа миний нөхцөл улам л муудна, дахиад л бөөн сандралдаан, шаналал, хөөцөлдөөн… новш гэж… Би ч яахав өвчин шаналалыг даваад гарч чадна. Тэднийхээ зовж байгааг дахин харж чадахгүй нь ээ. Энэ л хамгийн хэцүү байна.
Хамгийн гол нь эхнэрээ харахаар л яахаа мэдэхээ болих юмаа. Тэгээд салъя гэж бодоод байж байна. Тэр маань одоохондоо залуу, үзэсгэлэнтэй, чадвартай байна. Дахин нэг амьдрал эхлэхэд боломжтой дээрээ байна. Би хамаг үнэнээ хэлэхэд тэр маань намайг орхиод явж чадахгүй гэдгийг нь мэдээд байна. Тиймээс… Новш гэж… Яг л нөгөө Солонгос кинонууд дээр гардаг шиг жүжиглээд ч болов өөрөөсөө холдуулъя гэж бодох юмаа. Өөрөөр хэлбэл албаар хэрүүл өдөж, гомдоогоод салбал дараа нь тэр маань шаналах нь бага болов уу гэж бодох юм.
Ийм сэдэвтэй кино өмнө нь харчихаад инээд хүрээд, хэзээ тийм юм байлаа гэж шоолонгуй боддог байв шүү.
Түүнийхээ зовж ядарч яваа дээр нь дахин сэтгэлийн мөнгөний дарамт үзүүлж үнэхээр чадашгүй нь дээ!!! Яавал дээр вэ хүмүүсээ?
78 Comments
sain ba u? itgeh uguig medehgui ym gehdee hunsnii soda tseverlegee hiideg, baga bgaar ymar negen baktery, esuul cancer -t jijighen bolgodog, agshaadag, bolomj bval americ colorada hotod urgamlaar baigaliin buteegdehuuneer emchilj bolno bha, vitamin em terees iluu baigalia buteegdehuuneer iluu sain shinjleh uhaanaar.. google- youtube English sudlaad uzerei, setgeleer u naad hgui e ym buhen garts bgaa. amjilt husii around your private area ( d..k)
Hi zaluu min.tuvdiin zaluujuulah 5-n dasgal gj bga teriig tasraltgui uigagui hii.nomig ni olj av.mun udurt 108-n uda sunaj murguj bai.buyn huraana bas eruuljine.nuuts kinog you tube-s mongol heler tatj avad bainga uz..uurtuige tulj ajil..setgele ih hungun bailga.buh yum setgel dagnaa..teged uragsha..zuvhun ylna, diilne,edgene gesn kodiig tarhinda suulga.uhrah araa bhgui.az jargal huniig bur musn martdgui yum..turhen zuur l orhison bga gedgt itgerei
Amidrah saihan geed ewrei zaluugiin tuhai gardag kinog uzej bsan bizdee? Etssiin amisgaa hurtlee ter hun shig l oodrog bh heregtei. Ingeed setgeleer unaad l olbiison heruul hiisen hun bwal huuhduudiin chn dursamjind chi tiim l aaw uldeh bolno. Ehneriigee magt ulam hairla, shonojingoo enhriil. Oor erees chmaas mederdeg bsan hairaa shaardaj olj awch chadah bhaa. Huwi tawilan l yum chini ger buliinhniigee setgel zuin beltgeltei bailga. Hamgiin gol ni uldej bgaa humuusee tsaash amidrah setgeliin tenheetei bolgood ywah heregtei. Huwi tawilan l yum chini kino mino toglood heregguie zaluu min. Tegsen ch tegeegui ch chmg uehed ehner chini ijilhen shanalana. Harin er hund itgeh itgel, dahiad amidral zogioh setgeliig ni bitgii buzarlaad hashraachih
элэгний Жамсран хурандаа дээр очоо тэр хүнд ямарч өвчин анагаах мэдлэг эм байгаа заавал очоорой миний дүү
Амьдралд битгий бууж өг. Үхэх байсан өөдрөг яв.Хань ижлээсээ салах тухай бүү бод. Энэ нь тэднийг одоо байгаагаас улам л их зовлонд унаган шүү дээ. Эхнэртээ урамын сайхан үг хэлээд сэтгэл санаагаар нь дэмжээд өг. Өөрөөр хэлбэл тус болох бүхий л боломжийг ашигла. уруу дорой царайлаад унжийгаад байлгүй зовлон бэрхшээлтэй тэмц. Амьдрал бол тэмцэл гэдэг биз дээ
bhagavan dalai lam chinii bgsh uu hunii ug hulgailj bichij bgaa bol neriig n helsen ugiig n zv bich:
Хүний юуг нь ойлгодоггүй вэ гэсэн асуултанд “Хүн мөнгө олхын тулд бүх эрүүл мэндээ гаргуунд нь гаргадаг дараа нь эрүүл мэндээ буцааж олхын тулд бүх мөнгөө үрдэг гэж” бас энэ зовсон залуу үнэхээр үнэн бол хүнээс тусламж гуйж сур хэтэрхий бардам байгаа юм бишүү монголчууд сайн яваа нэгэнд атуурхуу байж болно гэхдээ зовсон нэгэнд туслахдаа гар татаж байгаагүй юм шүү олон жишээ бий
ovchin gej vneheer hetsvv shvv.hichneen saihan amidral ger bvl vr hvvhed bailaa geed ovdoj zovood bhaar bvh zvil utgagaui sanagddag.vhmeer ch sanagddag.gehdee taniig haraad amidarch bgaa taniig bgaa bolohoor amidral n utga uchirtai bgaa hairtai ehner chin vr hvvhdvvd chin bgaa bolohoor vldsen bvh horom mochoo tedendee zoriulj tedniigee az jargaltai bailgahiig hicheegeerei.Az jargal gedeg mongo ed zvileer hemjigdeh zuil bish halamj gej zovhon heregtseeg n hangasnaar hayzgaarlagdahgui bolohoor vg heleeree jijighen vildeleeree ilerhiilj baigaarai.er hvn ta zorigtoi baigaarai.Vhehee hvrevl hvn zvgeer ywj bgaad bvdreed l vhdeg. tanii tsag boloogui bolohoor amid bgaa horom bvr deeree hairtai hvmvvsee hairlaarai.ertontsoos har baraaniig bish gerel gegeeteig n olj harahiig hicheegeerei.sanamsargui bhad n ehneree vns yamar ih hairtaigaa hel.medeej tanii ehnert tsohroh ve garj l bgaa bh gehdee ter ene bvhniig tanii toloo nulimsaa nuugaad tevcheed ywj baigaa buizaa. tvvniig tever enhriil, emegtei hvmvvs erchvvdeesee vnendee iimhen zvileer l dutagddag yum shvv
Xumuusee iim zuiliig kino, ineedem mayagaar bitgii xuleej av l daa iim amidarch bgaa xumuus bna shuu dee. Bi 35 ch xureegui ingej amidarch bna yax ch yostoigoo medexgui yum. Za da yu ch gej tailbarlaad nemergui biz dee.
Sain bna uu. Er ni bol ta bid 2 ix adilxan tuuxtei yum bna. Gexdee bi 3 xuutei ailiin eej ni bgaam. Minii tuux gevel bi odoogoos 12 jiliin omnoos xuviin company.tai bolj ajil, ger, ur xuuxed, tsetserleg surguuli, nuxuru anxaarax geed bugdiig amjuulj bsaan. Odoo bodxod yaj amjuulj bolgoj bsiin gexdee ingej zavgui amidarch bsan ni unexeer saixan. Neg l odor shinjilgeenii xariu muu garaad bas l gadaad xagalgaand orood emchilgee xiilgeed tanii xeldegeer baidgaa baraad l suuj bna. Company,a xaasan odoo nuxuriinxuu tsalingaar arai yadan amidarch bna, nuxurtuu dem bolood xaana ch xamaagui ajil xiie gexeer ene muu us ni urgaxgui yum tegeed usee urgaxiin xuleegeed gertee suuj bna daa. Sayaxan shinjilgeegee ogloo bas l ontsgui xariu garsan yagaad sain garch boldoggui yum boloo unexeer xun shig amidarmaar bna shuu dee. Bas l xagalgaa avch duusdaggui yum bx daa, xezee xiisen xenii uil laig bieree tulj bgaa yum boldoo xoorxii, ene lai ni nadaar l duusaasai. Tanii yaj shanalj bgaag mash sain oilgoj bnaa bi ch bas yag tani shig bgaa, daxiad mungu xereg bno yana daa negent uxex td bxad zeel avxuulaad ix mungu xeregleed bmaargui bxiin uxchixvel ene xed maani l tulj duusgax gej zovno shuu dee gantsaaraa bxaar ix yum bodogdnoo gexdee ta bid 2 neg talaaraa aztai ger bul bolood ur xuuxdee usguud xaraad suuj bgaa. Tsaana chini ger bultei boloogui jaaxan xuuxduud uvduud uxeed bgaa ta bid 2 aztai xumuus shuu. Nuxruu ali bolox zovooxgui munguu yaj iigeed xurgeed geree tseverleed l , xooloo xiigeed xuuxduudee surguulias ni avaad l er ni ar talaa naidvartai bgaj bgaa odooxondoo ter l minii xiij chadax zuil bolood bna. Taniig nad shig geree tseverleed xooloo xiigeed bj bai gesen ug bish shuu. Bi ch gesen anx xagalgaand orsoniixoo daraa nuxruusuu salii geed shuud xelsen tegsen manai xun Negent l bid ger bul bolj amidarch bgaa yum chini negniigee demjeed etssee xurtel amidrax l xeregtei bi chamaig xezee ch orxixgui gesen … ingej xelsenees xoish uilj unjij yanzan bur bolxoo bolison xezee negen odor uxex ni td yum chini (amidraliin jamaar turj uxdeg ni td yum chini) uxtelee ene xeddee dem bolj bgaad l …. dee. za za tumen yum bichchixlee yadag ch bsan ger bulteigee jargaltai saixan amidarya.
kino2
Mongoliin min svld chmg iweex boltugai ax min ! edgereerei
vldsen hugzaagaa duustal ted nariihaa toloo temz oor arg baihgvi oor vne zen gej vgvi zarimdaaa vhel haalag togshhod taiwan ineeh herg gardag yum goln taiwan baij beltgeltee bai odor bvriig vne zentee ongroo yadaj tednart dursamj vldee odor bvriig sanhaar tiiml dursamj hvmvvs zarimdaa seteglere amidardag yum vhld sanaa gaa zowoohoo boli taiwan bai hvn bolgonl zagn irheer vhen vldsen hugzaandaa zvgerl inee vhlee hvleej hewthees onoodor neg ineeh yum bol chi yadaj amid bn vhlee hvleehn vhsentee yalgaagvi horwood hen negniig hairalhaas oor az jargal gej vgvi odor odoroor amidar buhimdaltai baisanch inee goln setegleese ineegeeerei amidarliin hamgiin gol zailn amid baih yum shvvde
sex xiix bvxgvi bn uu mungu ugii
gants l yum heliiiii… delhiii deer ymr ch shinjleh uhaaniii tailj chadaagui gants l yum bdg.. ter bol huniii dotoood huch energi… hun bolgon ooriigoo edgeej anagaah huchtei.. bur ymr ch uvchniig shuu.. teriiig hen ch tailj chadaagui.. chi zugeer l itge.. uvchnuu mart.. hairla.. huchtei bai..temts.. eniiig l ehner chin yu yunaas ih husj bgaa chi tiim bvl ehner chin ch ulam huch orno.. chi chadnaaa.. berhsheel gdg davhiin umnu asar tom baivch davaad garsnii daraa ochuuhen jijken sanagdana..
сэтгэлээр унах тусам их муу.нэгэнт ийм юм болсон бол даван туулах хэрэгтэй.ингэд сэтгэлээр унаж биеэ чагнаж муугаар бодож суухын оронд өөдрөг байж сэтгэл санаагаа засаж сатаарах хэрэгтэй.1 хүний түүхийг мэдэх юм байна.Хорт хавдартай болчоод насгүй болцон гээд эмнэлгээс гаргасан.7 хоног тасралтгүй уйлсан гэсэн.гэрийнхэн ч шаналаастай.тэгсэн 1 өдөр өвчингүй ажлаа хийгээд сайхан амьдарч байна гэж их гоё зүүд зүүдлээд сэрсэн чинь нөхөрнь хажууд нь уйлаад сууж байсан гэсэн.тэр зүүднээсээ маш их урам авсан .тээд ер нь би яахаараа үхэх ёстойн үхэж чадахгүй,үхэх байсан ч жаргалтай байж байгаад үхнэ гэж бодоод нөхөртөө :чи юундаа уйлсын би үхчээгүй байна үхнэ гэж байхгүй юу ч болоогүй байхад арчаагүйм бэ гээд уурлаад ажлаа хийнээ гээл маш эрч хүчтэй байсанд нөхөр нь гайхсан бас эхнэрийнхээ ийм байдлыг хараад маш их баярласан гэсэн.тэгсэн 1 мэдсэн 15 жил өнгөрчээ.өвчингүй юм шиг сэтгэл дүүрэн амьдарсан.одоо орон нутгийн тендерт нөхөртэйгөө ажиллсаар л байгаа гэсэн.өвчин нь эдгээгүйч зогссон бас аюулгүй түвшинд байгаа гэсэн.Сэтгэл гэж эмнээс хүчтэй
Tuvdiin 5 dasgal hii zaluu min. Nud chn muudsan bol zugeer bolgono buur nuruu gd l er ni huniig eruuljuulne. Bor havtastai tuvdiin zaluujuulah nuuts jor gsn nom bgaa. Yamartai ch 4 much chn l buten bol zaaval hiij uzeerei. Yadaj ali erhten ni yum gdgiig chn medhgui bolohoor onooj heleh zuil alga. Az jargal magadgui hayand chn huleej bgaa shuu.
France-d tanidag hun baival ochooroi, Tend baidag olon mongolchuud, emnelgiin asuudlaar handaad, amidrah bichig barimt avaad, emchilgeegee hiilgeed yavtsgaaj baina. Uneheeriin hund uvchtei humuus hurtel, emchluuleed, esvel yamar ch baisan torgoogood bailgaad l baidag yum bna lee. Zaluuhan eregtei emegteichuud, buurnii dutagdal, elegni tserroz, chihriin shijin geh met uvchtei emchluuleed l yavtsgaaj baigaa.
Tegj gomdooh hereggui e. Teren dor handiv tsugluulj hgaad emchluuleed edgeed suuld ni ajliig hiigeed amidraliig tsogtsloogood ug. Chi chadnaa! Huchtei baigaarai.
ami daatgal hiilge
Нэгэнт эмч хэлсэн юм бол эргэлзэх юу байх вэ дээ, өөрөө их зовно, ар гэр чинь их зовно
Chi boo bolox geed obdood bgam bol uu
Jesus Christ taniig avarch chadna shu. Jesus Christ ruu udur bvr zalbiraad uzeerei. Uneheer ta Tuunii gaihamshigiig medernee! Gants unen bol Jesus yum shv….
үхсэний чинь бөө.
бөө нэртэй эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хэдэн золбин юмнууд хүний зовлонгоор далимдуулж хэдэн төгрөг салгахын тулд дөвчигнөж өгөх юм аа. муу ёрын сүгнүүд. яг амьтны сэгэн дээр хэрээ цугладаг шиг хүн зовж байвал далимдуулж хэдэн төгрөг олох гэсэн лам бөө нэртэй хэдэн сүгнүүд шаваад л… ажил хийж амьдралаа авч явах чадваргүй хэдэн залхуу юмнууд хүн хуурч хэдэн төгрөг олох л арга шд
хэзээ ч бүү эхнэрээ зовоогоорой, чамд хайртай хүнийг солонгос кинон дээр гардаг шигээр худлаа гомдоож сална гэж юу гэсэн үгэв дээ. Харин ч байгаа дээрээ улам их хайрлаж, мэдэрч, харцаараа үйлдлээрээ хайраа илэрхийлж байвал хожим эхнэр хүүхдүүдэд чинь харин ч сайхан дурсамж үлдэнэ шүү дээ, чи саллаа гэхэд хожим хуурамчаар ингэж байсныг чинь мэдээд харин ч улам их зовж шаналах болно. Тиймээс тэвчээртэй бай. Сайн үздэг хардаг, анагаадаг бөө хүн дээр очиж засал хийлгэ. Ийм зүйл сайн бөө тусалж чадна, өөр ямар ч шашин лам хуврага чадахгуй шүү. Зээлийн хувьд хэрэв чи өөрөө зээл авсан юм бол хөдөлмөрийн чадвараа алдсан гээд муу зээл болгуулдаг ч юм уу тийм арга байхгуй гэж үү, дампуурсан өвдсөн байхад зээл хүчингүй болж болдоггүй юм болов уу энэ талаар судалвал яасан юм бэ. Сэтгэлээр өөдрөг бай,зовлон бэрхшээлээ бодоод байлгүй, сөрөг бодлоо таслаад,харин ч өдөр бүрийг аз жаргалтайгаар мэдэр.
mongolchuudiin muu zan neg ni yadarch bna muu bna gekheer khudal orovdoj matriin nulims unagana
sain saikhsan bna gevel ataarkhaad muug ni uzekh geed dairna
ene delkhii deerkh khamgiin oodgui archaagui jijig undesnii tsoonkh bol mongolchuud
Zochind: FB ees umnu anh ene site deer ali hed honogiin umnu ter haruusal gedeg niitlel bichigdsen shd, ene sex.mn deer baij l baina.
etssee hurtel shud zuun teseerei, uheh bolson um bol ineej baigaad uhsen ch bolno shd, amid deeree ehneer buu gomdoo, buurnii dutagdal um bolov uu gej oilgoloo, tand ih l zoviurtai hetsuu baigaa baikh daa, odoo ehneree setgeleer demj, neg mergen ug baidag, ” shavi ni bagshaasaa asuudag: bi tsuhurch baina, gutarch baina, setgeleer unaj duusch baina, shantarch baina etsestee yag suhurch unah ni, uragshaa gants ch ahij chadahgui ni, nadad yamarch setgeliin tenhee alga, bi dotroosoo uhej baih shig baina, bi odoo yah ve basghaa helj ugch tuslaach gej. mergen bagsh ni ” chi uuruu hechneen gutarsan ch, dotroo tsuhursun bailaa ch, argaa barsan ch bai, busdiig bainga uramshuulj, uruuliig setgel sanaagaar demjij yav” gej heldeg. mun ih setgeliin tenhee, mun ih dotood huch baigaa biz, setgeliin tenhee gedeg aguu zuil um shuu!
Gants tanidag duuchin bval guigad ch gesen toglolt hiilguuleh, esvel 10jil,oyutan, ajildg bsn humuusere damjuulj handiv tsugluulh, ymar neg arga haa negtee baijl bga.bitgi buuj uguurei guiy.ehneree bodod hamgin goln uudrug bgaarai. uvdvul hun setgel sanaagaarl yvchdag ym shu.hezeech bitgi buuj uguurei. udur buhe hetsuu bsan ch bolno butne gj yvaarai chi chadna
Nadan xetsuu ue tulgarch baisan chi medej English meddeg baix http://www.joelosteen.com/Pages/WatchOnline.aspx endees video uzej erch xurch avch ger buliinxee tuluu zutgej bna Chi uzeeree unxeer encouraging massage chamd ugno Amjilt
Tevcheert bgaarai. fb.r ymu uuriinhu bga bdlaa bicheed baga ch gesen mungu tsugluulahad ymr wechamd olon hun tuslah bh.eswel handiviin toglolt ch ymu. Nutagtaa handiv tsugluulah ch ymu.amid hun argat.sayhan manai neg ah emchilgeenii zardal bhgui ynz burin argaar uzseer. Baigaad hul deere bossn.chi chadnaa bitgii l buuj uguurei giuj bn. ym buhniig uudruguur haraarai
Ийм л эр хүн байгаач…
Үнэн гэвэл би чамд үнэхээр их хайртай. Чамаас өөр эр намайг ийм аз жаргалтай байлгаж чадахгүй гэж боддог. Өөр сайхан эрийн нүд намайг цоо ширтэж байсан ч би огтхон ч анзааралгүй ганцхан чамайгаа чиглээд алхаж чадна. Гэр бүл минь эсэргүүцэж байсан ч би хэзээ ч надаас гарахгүй тийм их эр зоригоор ганцхан чамайг л дагаж чадсан.
Би эргэж хараагүй бас ухраагүй. Өдөр хоногийг өнгөрөөх гэж хамтдаа тэмцэх үед өөрөөсөө шаардагдах бүхий л боломжоо би шавхаж ирлээ. Би чамайгаа зовоохгүй гэж, ядраахгүй гэж бас гомдоохгүй гэж эмэгтэй хүний бардам зангаа хойш нь тавиад, дааж барамгүй амьдралын хүнд ачааг шүд зуун үүрч явна.Гэхдээ өдөр хоног өнгөрөх бүр би өөрийнхөө дотор хүнтэй тэрсэлдсээр хүчээ барж, яах хэрэгтэйгээ ч мэдэхээ байлаа.
Яагаад миний эр хүн надаас хүчгүй сул дорой юм бол?
Яагаад миний сонгосон эр хүн амьдралаа авч явах ноён нуруугүй юм бол?
Чамайгаа харах бүрт өөрийн эрхгүй урам хугарч, өөр хэн нэгэн байсан бол илүү сайхан амьдрах байсан даа гэсэн дэндүү тэнэг, өрөвдөлтэй бодол миний толгойд орж ирээд байх юм.Магадгүй би урт үстэй ухаан богинотой нэгэн байж болох.
Гэхдээ чи миний энэ ухаанаас илүү урт холын ухаан тээж яваа бол наддаа нуулгүй хэлээч! Чамайгаа буруутгах гэсэндээ үүнийг бичиж суугаа хэрэг биш шүү. Зүгээр л, чамайгаа юу бодож явааг ойлгож чадахгүй байна.
Өдөр ирэх тусам л бид ойлголцохоо байж, нэг нэгнийхээ өөдөөс хаалга савахаас өөр зүйл хийж чадахаа байлаа. Магадгүй чамаас би хэтэрхий их зүйл шаарддаг байх. Гэхдээ би хамтдаа ажиллаж, хооллож, инээлдэж, тэмцэж, тэмүүлж амьдрахыг л хүссэн. Тэгээд ч би өглөө, орой, өдөр, шөнө, өнөөдөр маргааш ч уйлж шаналж, залхаж, ядарч гав ганцаараа мэт амьдрахыг хүсэхгүй байна.
Би таныг хүнд хэцүү үед нурууг минь илж тайвшруулаад, хамтдаа сөрж чадах хүч чадалтай эр хүн байгаасай л гэж бодсон юм. Энгэрт нь асгарч эхэр татан уйлахад нулимсыг минь арчаад, зүрхийг минь дулаацтал тэвэрч өгөөсэй л гэж хүсдэг юм. Би хүч муутай бас бодол богинотой бүсгүй хүн байж болох ч чи минь уулыг нурааж усыг эргүүлж чадах эр хүн учраас хэн бүхнээс хэд дахин илүү байгаасай л гэж би боддог. Хийж бүтээхдээ хэний ч ард суудаггүй, хэлж зөвлөхдөө хүний ухааны урд нь байдаг, үр хүүхэддээ үлгэр дуурайлал болох эр зоригт баатар мэт төсөөлөгддөг эцэг хүн байгаасай л гэж итгэж хүлээдэг юм. Чамайгаа зовлон дунд чулуу шиг хатуу байж даваад гардаг, жаргал дунд инээд хөөртэй сэтгэл дүүрэн алхалж чаддаг, өөрийгөө хэзээ ч хэний ч дор орохгүй хүчтэй нэгэн гэдэгт итгээсэй л гэж хүсдэг юм. Өөр олон юм би хүсэхгүй. Би бол жижигхэн зүйлсийг хэтэрхий том ажил болгодог бүсгүй хүн байх. Харин та энэ жижигхэн амьдралыг дэлхий шиг том болгох эр хүн нь шүү дээ.
Би таныг салхинд одчихдог үүл шиг нэгэн биш манан дунд ч цасан шуурганд ч сүндэрлэж л байдаг уул байгаасай л гэж бодно.
Би таныг хүйтэнд өндөгөө орхиод нисдэг жигүүртэн бус үүрээ хамт засалцаж, үрээ манаж хамгаалдаг бүргэдийн дайтай нэгэн байгаасай л гэж бодно.
Би таныг бусдын хүсэлд дарлагддаг бирд төдийхөн биш өөрийн бодлоор өрөөлийн мунхаглалд цэг тавьдаг эзэн шиг, эцэг шиг нэгэн байгаасай л гэж бодно.
Би чинь чамаасаа ийм зүйлийг л тэсч ядан хүлээдэг. Өдөр бүр өөрийгөө хүчлэн байж маргааш тэр минь өөрчлөгдөх болно гэж итгүүлдэг. Уг нь чамайгаа төгс бай гэж би хэлсэнгүй. Угаас эм хүн болж төрсөн учраас дэргэд минь эр хүн шиг байгаач л гэж гуйсан юм.
Чи минь өөрөө даарсан ч бээрсэн гараараа хурууг минь атгаад, хамтдаа дулаацаж чаддаг халуун зүрхтэй байгаасай.
Чи минь өөрөө ядарсан ч эвэршсэн хурууг минь хайрлаж үнсээд хамтдаа оройн хоолоо хийж, халуун дээр нь цугтаа иддэг байгаасай.
Чи минь өөрөө залхсан ч цөхөрсөн нүдрүү минь цоо ширтээд, “хамтдаа тэмцээд гарна аа” гэж чанга хэлээд, тэвэрдэг байгаасай.
Чи минь өөрөө залхуурсан ч ядарсан намайгаа ойлгоод, хамтдаа сууж амрангаа дахин шинээр хийж эхлэхэд хэзээд бэлхэн байдаг цуцашгүй нэгэн байгаасай.
Ийм л эр хүн байгаасай. Энэ гайхалтай эр хүнийг дуурайсан эрэлхэг бяцхан үр минь хорвоод мэндэлбэл ямар их аз жаргал вэ? Учир нь жинхэнэ эр хүн шиг эцэг хүний дэргэд л бидний бяцхан үр хүмүүжиж “Би том болоод аав шигээ болно” гэж хүн болгонд сайрхаж чадна.
Hi oroin mend .bi 35 nastai neg huurhn gvnjtei . hezeech gerlej bgagvi bs hvnd durlj bgagvi .urd ni ywalddg bsn zaluu gewl toogoo aldsn ted zvgeer l taalgddg bsn harin ene bvgdees hen ni ch nadad hairtai bgagvi bs gerlii gj helj bgagvi e .ene bvhnees bolj amidralda gutrah ve zunduu bsn teglee gd bi buruu zamaar budaa teej bsngvi e uuhdaa uuj bvvr tamhi ch tatdg bsn .odo bol hvntei uulzaj shoudah ch sonirhlgvi blsn bs tamhinaas garsn .yagaad bi nuhrt garhkv bga in blo gj gaihj bn hen ch namaig harsn saihn bvsgvi gdg bie haa ene tere dg l .zarim neg hvvhnvvd nuhriig zvgeer l hvssneere solij bhiin .uuriiguu ailiin sain ehner saihn hani bj chadn gj bnga boddg .yahaa ch medhee bailaa minii ali nasnii viliin vr ym boloo ..
Unshaad uilahgui bj chadsangui etsesee hurtel temtseerei amid hun argatai yamar negen arga oldjil taaraa huchtei bgaarai sain huniig burhan harj uznee
Shijirhuugiin zow shu ard tumendee handalda.oriothoos n omno erthen arga hemjee aw lda.saihan ehner hoorhon huuhduudee bodood bitgii buuj og.
Хувь тавьлантайгаа эвлэрээ хөө
Эхнэр нь эцсээ хүртэл хамт байхын тулд тэр их өрийн төлөөд өнөөдрийг хүрсэн байхаа. Өөрөө их хөдөлмөрлөж их тэвчээр хатуужилтай байх ёстойгоо мэдсэн байна шүү дээ. Хэрэв зовлон туулахгүй гэж бодсон бол аль эрт өөрийг чинь хаяад явах байсан биз. Ингээд л салчихвал утгагүй. Сайхан үнэнч ханиа урмын үг, хайртай гэдгээ хэлж сэтгэлээр дэмжээрэй бас чи өөрөө гутранги дуу муутай байж болохгүй шүү. Та 2-ын аль аль л их тэвчээр хатуужил гаргаж байгаа. Харин чи өөдрөг бай магадгүй тийм аюул тохиолдоогүй ч юм билүү чи мэрэгжлийн эмч биш. Хүн чинь сэтгэлийн л амьтан болохоор сайн сайхнаар бодохыг хичээ. Бие биш сэтгэлээр л унаад явчихвий гэж айж байна шүү.
burhan chamaig urshuug. ehner huuhdiig chini urshuug. buh yum saihan bolno gej bodoj baigaarai-
I will pray for you my brother!
bi unuudur setguul deerees bioenergiin tuviin emch Purevsuren gedeg hun mash olon naidvargui hort havdartai humuust tuslaad eruul saruul bolgoson tuhai unshsan. chi shantralgui ter hund handaad uzeerei. ur dun garah bhaa. amjilt husye.
Миний худалдаж авсан нөхөр өгүүлгийг унш даа. Майн Ред
Vnekheer ekhner khvvkhdee bodson khvn bol ert l amia khorlokh bsan daa
Ali boloh oodrog ym bodhiig hicheegeerei. Bi ch gsn ovchtei bolood end arga bhgui gd hoh tenger homroh shig l bolson setgel sanaa aash zan bhgui ee bhgui bna uurtai buhimdaltai zovlontoi shanalaltai tegeed yvsan irsen dahiad oor ym ni bolhoo bgaad dahiad hagalgaand orhoos oor argagui bolson jil onjood dahiad orson odoo dahiad hed heden ovchin bna. Ehnerteigee bnga herelddeg am neevel uuraldag bolson. Hadam ger bulee tejeej chdku gdg bsn suuldee tus tas bolood salaad yvsan odoo ndd yu ch alga ovchin l bna daa. Thdee buh ym shn bolno l gej boddog thdee l bas bnga stesstei l bna. Teglee gd oodrog ym bodoj ooriigoo zorigjuulahgui l bol ulam dordishu. Hun gdg chin setgeliin amitan gj estoi unen ym setgelee l taivan blgaj oodrog bai hichee temts!!! Thdee bi ch ingej chadahgui l yvna uneheer hetsuu oilgoj bna. Thde bi iim bolchloo gd uuj idej yvdaggui. Zorigtoi zorilogotoi huchtei bgaarai l gej zovloydoo Amjilt husie
интэрнэт орчин маш хөгжсөн шүүдээ, гэрээсээ өөрийгөө хөгжүүлэх ажил хийх боломж монгол байгаа. Бид нар л ажил гэдгийг нэн г их сайхан хувцас өмсөн олон танилтай лаг сайхан машинтай нэг л ийшээ тийшээ гүйсэн завгүй амьдралаар төсөөлдөг. Өөрсдөө ч бусдад тэгж харагдах дуртай юм шиг байгаан. Эр хүн долоо дордож найм сэхнээ. Сэтгэлээр их амархан явна шүү, ялангуяа эрэгтэй хүн. Ингэж суух байхын оронд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байхаа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдгийг битгий мартаарай.
Alivaa aihavtar uvchin chinii urid n yu hiij baisan yiliin yr neg bol chinii bodliin yr dynd bii bolson zyil shyy dee.
Minii bodloor chi yuun tyryynd surug bodoloo avch hayan byasalgal hiin uuriiguu davj garah heregtei bolovuu, mun urid n hyn gomdooj baisan bol uuchlal gui, buyan yild, chi ene website deer yum bichij chadaj bainaa gedeg harah haraa baina huruu gar chini ajillaj oyun uhaan chini eryyl bainaa gesen yg, yavj hudulj chadahgyi maa gehed yadaj busad hymyyst heregtei blog hutlun sain yilsiin ayand huvi nemeree oruulaad uur yum sonirhoj ehleh n chamd deer bolovuu. Heltei ustai bol chi gereeree nom orchuulaad ehnertee tus bolj bas chadna shyy dee, gereeree hiih business zunduu l baina. Syyliin yed gerees garahgyi internet orchind business hiigeed baihad zaaval garch gyij ajil hiih alba baihgyi shdee.
Uuruu idevhtei bai, tegeed uvchinduu heterhii ih sanaa bitgii tavi
ард түмнээсээ тусламж гуйгаачээ.
Хүн нэг үхэхээс 2 үхэхгүй. Шийдсэн бол зоригтой бай
Битгий бууж өгөөрэй. Юун Солонгос кино вэ? айн. Амжилт хүсье
setgel gutrald orohguin tuld setgetsiin emchees em avch uusan n deer bish uu? esvel europe-d zugeer aptek delguurt emchiin bichiggui zardag neg urgamliin em bdag. nervend uudag. tednii ardiin emneleg gesen ug. (manaihan 5 salaa hodoodond uudag shig ted ulamjlalaar nervend tuuniig uudag) hyamd. emchiin bichgeer aptekaas avbal hamaagui unetei. chamaig setgel sanaagaa togtvortoi barihad tusalj magad. iim bgaa deeree nemeed setgel gutrald orvol aimaar yum bolno.
Битгий бууж егеерэй. Эхнэрээ ч бvv тvлх. Яадаг юм бэ. Монголчууд, элэг нэгтнээсээ тусламж хvcэлдээ. Бид цааш нь тvгээж FB гэх мэтээр олон хvнд дамжуулж 10, 20 мянгаар нь цуглуулж овоо юм болчих байх. Ийм асуудалтай байсан хосыг мэднэ. Одоо бvx бэрхшээл нь ард vлдэж тэд сайхан амьдарч байгаа. Танайх ч тэдний нэг болно.
Эхнэрээсээ нууж гомдоосноос хэлээд цугтаа гарц хай. Аливаад гарц заавал байдаг даа. Амжилт залуу минь. Хvvxдvvдийнхээ телее хvчтэй байж, бvx бэрхшээлийг даван туулж, урт наслаарай.
SECRET gd neg kino bbaidag daa teriig uzdee,youtube deerees secret mongol gd haihaar garaad irne.ter kinog bainga uz gej helmeer bna.bainga shuu.angli hel sain bol secret.tv ees olon turliin sonirholtoi tuuhuud unshaarai
baingiin hariltsaatai bh emegteetei taniltsana. zovhon msj bich. 95574774
boor bh tiim uu? boor nud 2 buruu hoollohoor ih amarhan muuddag gesen. hyalgasan sudas ihtei bolohoor. ehner chini chinii toloo zutgej bhad tegeed hereggui bh. harin ter oyutnuudiin yumiig hiigeed gedeg mash zov sanaa shuu. tegeed negent arga bhgui bol ardiin emnelgeer emiin urgamal sain meddeg ulamjlalt anagaah uhaan sursan lam har yamar neg sain hun olj uulzsan n deer bish uu? bid nar het ooriigoo amraltgui daichildag n mongol hunii zan ch ih buruu yum shig bgaa yum.
Byryy bodj bn.ehner chn tiim amar uur hvntei syyh yy hvvhdvvdee bodno syysan ch yrd nuhruu uwchtei bhd n hayd yawsn gsn myy neriig nasan tyrshdaa zvvne.uurt n ch shanalgaatai bn.hywia hicheej bn.ternii orond ehner hvvhdee dendvv iheer hairla.bas dahin hairla.odoo zowj bg amitniig nemj bitgii zowoogooroi.kino bol zohiol shvde.hvnd uwchtei hvn er n oh stresstei bdg.teghr setgeliin ih tenheetei bj hiij gvitseegui ajlyydaa hiigd bj baital uwchin chn martagdaad bie saijirah ch um bilvv.
iim baidal henii ch ger buld hend ch tohioldoj magadgui zuil. ami nasnii daatgal avch boloh eseh , esvel gadaadad undur unetei emchluulj, bosgoson amidralaa ter chigeer n urehgui baih taliin yamar negen arga hemjee tur zasag eruul mendiin yamnaas avmaar um. iim yavdal tohioldohod davaad tsaana n garaad ergeed bosno gedeg mongolchyydiin ihenh ger buld barag l buteshgui shuu dee
Chinii suuliin bodol chin zow b a
Chi vh
Er hun shig uh dee, and mine.
uudrug baigaarai ah aa. ta edgenee. bukh zuil saihan bolnoo. uudrug baigaarai 🙂
exner xuuxdee mash ix bodoj baigaa sain zaluu bana ta. tiimees uvchinteigee temtssen ni deer. nuguu erxten chini muudaj exelsen bol ertxen uzuulj xaruulsan ni deer shuu. xeden jil ur xuuxed xani ijildee xaragdaj yavsan ni deeree. chi chadnaa. chadax xun bna bichseniig chini unshixad.
Dalila-ih zov sain zobolgoo ugsun bna.Ter elegnii Jamsran gej huniig nen yaraltai,olj biechlen uulzaarai!!!!!!! Ene hun awarna shu!!!! Tsag hugtsaa aldalgui odoo ch olood uulzsan bgaasai gej bodoj bna.
Unuudur FB-r neg hunii haruusliig unshlaa. Ter Hun hugjliin berhsheeltei ch tuund sain ehner zayasan bj l de. Ehner n nuhruu gadaadad suugaad uuruu geree avch yavsan ch etsest n nuhruusuu salsan gesen. Nuhur n unendee odoo l gemee uhaarch, tejeelgej bhdaa Yadaj hair halamj saihan ugeer dutaagaaguisen bol gej haramsan bichsen bsan. Emegtei Hun hichneen yadarch ajillasan ch nuhriin tevrelt, saihan ug uildeld hanaj yadargaa tailagddag yum shuu. Tegeheer demii biee Chagnaj, setgeleer unahiin hoorond ehneree halamjilj setgeliinh n tsangaag urmaar tetgerei
minii bodloor bol chi amidralaas denduu ikhiig shaardaj, amidraliin gol tuwuusuu denduu ih holdson ym shig sanagdaj baina. Negen uhaantai hun ( minii bagsh l daa) helsen baidag ym ” Humuus bid mungu aldar ner ali saikhan geh ter zuiliig olohiin tuld uuriin eruul mend; zaluu nas; tsag hugatsaag hangalttai iheer zoriulj baij etsest ni tuuniig oldog. Gewch ergeed harahad ene zuildee denduu ikh tulbur buyu eruul mendee aldsan baidag. Harin ter eruul mendee butsaan awahiin tuld ter olson buhnee zartsuulahad hurdeg hedii ch ter olson hed ni ihewchlen tulburt ni hurdeggui baidag” gej heldeg. Gehdee ene ni chamaig 100% buruu gej baigaa ym bish shuu! Gewch yamarch tohioldold naidwar bol urgelj bidnii hajuuhand baij l baidag ym! Bid ene horwoo deer munkh amidrakh ym shig l aashildag ni humuun bidnii zan ym uu daa. Amidraliig buhleer ni ergeed neg harah, yalanguya ene amidral gej yu we bidnii yunii tuld amidraad etsest yu boldogiig harj uhaarakh neg shaans bolomj yum shuu gedgiig oilgokh chuhal shuu! Minii bodloor humuus bid hezee ch uuriinhuuruu amidardaggui urgelj busdiin sanaa bodliin nuluun dor amidarch jinhene amidral-iin utgiig anhaarch baigaagui met sanagddag ym. Yagaad tegj helj baina gehleer herwee chi uneheer uuriin ugiin segtel zurhnii ugaas buyu uuriin zurhnii duudlagaar amidrsan bol amidral tiim ch hatuu bish harin ch ih uguumur ym shig sanagddag! Magadgui chi burhan ch ym uu eswel daldiin yamarwaa negen huchin (bidnii dald yortons gej duuddag) zuilees hol hundii ussun buguud ene talaar sain meddeggui baij boloh ym. Tiimees ene talaar sain medehguigees bolood ch ym uu eswel tooj uzdegguigees bolj baigaa baih. Minii heleh gesen sanaa bol manaig mongolchuud heldeg dee uuriin iweesen burhan gej, teden mengetei bol tiim burhan shutne gedeg shig uuriin zurhnii duudlaga boloh ter burhan gene uu suns gene uu ter dald baigaa bidniig iweej hamgaalj baidag huchiig duudaj tuunii tuslamjiig awah ni ih chuhal shuu! Uunii tuld chamaas zuwhun chin setgeliin zalbiral guilt l enough! Very very simple shuu! Buhniig munguur eswel materiallag zuileer guitselduuleh geed humuus baidag l daa. Gewch bas dan gants materiallag zuilees shaltgaaldaggui zuil gej bas baina aa. Uch tuchnuun humuus terkhuu tuslamjiin achaar udii tudii naslaad amidraad l baina. Gehdee ene bol chinii l songolt. Odoo ingeed yu hiih ni chamaas shaltgaalna. Amjilt husie! GOD BLESS YOU!
Saihan ch sain n ch dendeheer tsagaan hel am hurchdiin boluu? Udmiin bish yum bol horlogdtsiin bish bizdee. UIH-nhnyg lav elgeer yavuulchih geed bdg neg bodlogo bh shig bgn shw.
Bi chinii orond bsn bol uhvelbuhsen shig uhej sehvel sehsen shig sehehiig l hicheeh bsn bh.
Zovlongoo nuuj surahyg boddoo. Ehner chini Ert belevsreh yu n sxn bhv. Tahir dutuu hund ch taarch tohiroh niited tustai yum bh l yostoi. Mgld chuham hangamj bololcoo n humigdmal n l gegees.
Hamtragch n joohon judaggui nuhuruu gui yu
ta 2 salsanii daraa chi uhvel ehner chne ene nasaaraa shanalj haramsah bolno. tegej huniig zovooj yahiin, yuun tuluu ger bul hani ijil bgan be? medeej yuj tohioldson hamt bhiin tuld shuudee,
Mongoliin negch gesen ail eleg bvtein baih boltugai.
Salaad amidral chin urtsah yum uu?
Uul ni iim ersdelees hamgaalah hej daatgal gej yum baih yostoi yum baigaam. Mongold daanch eruul mend ami nasnii daatgal hogjoogui bas ihenhi hort havdar uudiig emchleh bolomjgui geed daatgal ni utgaa aldchihaad baigaa yum.
Hos erhten gevel zunduu sh dee, buur yum bolov uu gej oilgoloo.
нэмж хэлэхэд дархлаагаа сайжруулах ардын арга, хоол хүнсээр эмчлэх арга, төвдийн залуужуулах, эрүүлжүүлэх жор, хөдөлгөөнөөр эрүүлжих гэх мэтийн аргуудыг сайн судлаад, хэрэгжүүлээрэй. телевиз үзээд, биеэ чагнаад хэвтэхгүйн тулд зорилготой, тэмүүлэлтэй амьдраарай.
хос эрхтэн гэхээр, ажлын чадвар алдана гэхээр хараагүй болох аюул тулгарчээ гэж ойлголоо. телевиз, компьютерээс холд. битгий хэрэглэ. хэт их мэдээлэл сэтгэл гутралд оруулах, тархийг дэмий ядраах, бухимдалтай нийгмийн стресстэй сэдвүүд улам л гутралд оруулна.
аль болох хээр хөдөө яв. элэгний жамсран гэдэг хүн эдгэшгүй өвчтэй гээд бараг 40 жил амьд мэнд эрүүл саруул явж байна шд. үхсэн ч харамсахгүй гээд өвс ургамал, байгальд ойр яваад одоо болтол эрүүл саруул явж байна.
чи үнэхээр мэргэжилдээ сайн бол 2 хүүгээ монголдоо номер нэг болгохын төлөө, “тэрний хүү шд” гэж хэлэгдэхүйц сайн мэрэгжилтнүүд болгох үндэс суурийг нь сайн тавьж өг.
хагас бүтэн сайн болгонд гэр бүлээрээ ямар нэгэн зүйл хий. бөөндөө ууланд авир.
оюутнуудын бие даалтыг хийж өгч мөнгө ол, шүүмж бич. эр хүн өөрийн гэх мөнгөгүй үедээ сэтгэл гутралд хурдан ордог юм шүү. бие даалтыг нь хийхдээ хүүхдүүдээ зааж өг. ийм том зорилготой байхад өдөр хоног гялс өнгөрнө дөө. хүүхдүүд чинь том уу? багаас нь ээжийгээ хайрладаг, биеэ даасан болгож хүмүүжүүл. багаасаа ажил хийсэн хүүхдүүд их сүрхий бие даасан, хүнтэй харьцаж сурсан, санхүүгийн асуудлаа зөв зохицуулж сурсан байдаг.
Дээрхи аврагдсан гээд байгаа ээж бас тэр эгч бол хоюулаа амьдарч байна эрүүл саруул Тэгээд ч барахгүй эмнэлэгт үзүүлээд ямар ч суурь өвчин алга гэдэг.
ehner chin alzahgui ee. Saihan, goyo bietei, ondor bolovsroltoi, uhaalag, hodolmorch ym chin avaad suuh hun oldono. Chinii huvid ger buliinhendee unenee heleed temtseed uz dee etsesee hurtel.
Ээ хөөрхийдөө Таньд гэж зөвлөхөд Сүмд яваа Ядаж үхэх байсан ч Аврагдана Итгэж чадах юм бол аврагдах ч боломжтой. Нээрээ шүү Элэгний хорт хавдраар сүүлийн шатандаа эмчлэгдэх аргагүй явах гэж байсан хүн л гэхэд аврагдсан. Бас 99 ond ээжийг минь бамбай зүрхээр бараг үхэж байхад нь аврасан БИБЛИД Ч БИЧСЭН БАЙДАГ ГИЧИЙН ҮР ТӨДИЙ ИТГЭЛ Л БАЙХ ЮМ БОЛ УУЛЫГ Ч НҮҮЛГЭЖ ЧАДНА ГЭЖ. Та итгээрэй Тэнд чин сэтгэлээсээ эзэнтэй ярих юм бол таныг сонсоно Хамгийн харамсалтай нь хүнд өвдсөн хүмүүсийг бөө бол гэж болгоод олон ч хүн хорвоогоос хальсандаа. Тэд сүнс нь ч явж чадахгүй өөр хамаатан үр хүүхдийнхээ биенд орчихдог гэсэн. Ингэж төөрөлдөх хэрэггүй шүүдээ. Ганцхан удаа эзэнд итгээд үзээрээ. Үг танд бүх зүйлийг хэлээд өгнөө. Би таны төлөө залбирах болноо. Хэрвээ сууж үзьегэж шийдвэл надад энүүгээр хариу хэлээрэй Би аль сүмийг хэлж өгье
Eruul mend buh yum gej yag unen shuu. Zaluuchuud mini ger buliin heruu, ter huuhend ene zaluud durlah asuudal bol yu ch bish uunees iluu eruul menddee anhaaral tavij bgaarai. Eruul mend ng muudval buh yum orvongooroo ergedgiig ene zaluugiin jishee haruulj bna. Ene ovchilolyunaas uusej bna ve gevel eroosoo l bidnii idej bga hool huns yum shuu, yalanguya eldev yanziin eruul mended heregtei gesen undaa juus, chiherleg hunsnuud, sergeegch undaanuud bugd hor. Yalanguya ene mcs-iin heden litreer l zarj bga coca colag idevhitei 2 jil uuhad l eleg boor noir bulchirhai hodood geed amin chuhal erhtnuud chini hezee ch sergehguigeer uhjdeg yum shuu. Uunii orond us , tsai uuh n hamgiin heregtei, undaa juusnuud bol bugd hor. Ed erhtnee neg gemteevel dahij nohoh zapas gj baihgui gedgiig sain sanaj yavaarai. Coca cola, sergeegch undaa /bull, insane geh metiin/-g 3 jil odort 1-2 saviig uuj bsan naiz maani noir bulchirhai n orovssonoo medehgui neg l odor gazar deeree nam unasan, daraa n shaltgaan n tegj garsan daa
миний бодлоор бол чи эхнэрээ хайрлаад, сэтгэлийн сайхан үгээр дэмжээд, өөрийг нь хараад хичнээн хайрлан өрөвдөж байгаа хэлж байх хэрэгтэй дээ. ядаж бизнесийг нь чиглүүлж, зөвлөж, өөрийн бодлоо хэлж байх хэрэгтэй. бас гэртээ ирэхэд нь битгий нээх өвчинөө дурссан, байнга л өвчин мөнгө яриад байгаарай. тэгвэл улам л бодогдоод, улам гутрана. харин амьдралын эрч хүчтэй, баяртай байхыг хичээ, түүнтэй гэрлэсэндээ баяртай байдагаа хэл. хичнээн бахархаж явдгаа хэл. биеэ чагнахгүйг хичээ. аль болох их хөдөлгөөнтэй бай. ховор мэргэжил юм бол наад мэргэжлээрээ хүмүүст зөвлөгөө өгч ядаж ойр зуурын хэрэгцээгээ хангахыг хичээ.
ер нь өвчтэй хүмүүсийн гол дутагдал нь биеэ их чагнана, жоохон шинж тэмдгийг ургуулан бодон, их гутранги болно, гомдомхой болно, санаандгүй хэлсэн үгийг хүртэл би өвчтэй болохоор чи ингэж хандлаа гэж гомдож тунирхана, байнга л нэг өвчин ярьж гуниж гутарсан урвайсан юм сууж байна.
тийм байхгүйг хичээгээрэй. эхнэртээ таларх. ажлаа амар тайван хийх боломжоор хангахыг хичээ. өдөржин ядраад ирэхэд нь аль болох гэрэлтэй гэгээтэй юм ярихыг бод. завтай байгаа дээрээ хүүхдүүдийнхээ хичээл номонд сайн анхаар. ээжийг нь ирэхэд “манай хүү ийм амжилт гаргасан, манай охин ийм мундаг байсан” гэх мэтээр аль болох л сайн сайхныг л ярь. эхнэр чинь гэр лүүгээ яаран ирэхээр амар тайван, баяр баясгалантай орчинг бүрдүүлэхийг хичээ.
зарж болохоор юм байвал эхнэртээ хэлж байгаад зараад өрөө багасгахыг бод. жишээ нь 3 өрөө байртай бол 2 болго. машинаа жижигрүүлсэн ч болно шд.
эмэгтэй хүн ер нь заавал үнэтэй цэнэтэй зүйлээр дутдаггүй юм. харин сайхан үгээр дутаж явдаг. эхнэрийгээ хичнээн сайн бас сайхан эмэгтэй, гол нь гэр бүлдээ, чиний хувьд хичнээн үнэ цэнэтэйг нь мэдрүүлж байгаарай.
чамайг эдгэнэ гэж итгэж байна. болж өгвөл уул хадаар их явахыг бодоорой.
тэр солонгос кино шиг муухай аашлах шал дэмий шүү. амьд дээрээ сэтгэлийг нь ураад сэмлээд, үзэн ядуулах ямар хэрэг байна. тэнэг солонгосчууд л тэгэх байх. харин чи үнэхээр үхдэг байлаа ч гэсэн сайнаар сайхнаар дурсагдах ёстой шүү дээ. эхнэр чинь, үр хүүхдүүд чинь ” тэр их ааштай, ууртай, өвчиндөө бухимдсан хүн байсан” гэж дурсах уу эсвэл “тэр минь хичнээн өвчтэй байсан ч өвчинтэй гэдгээ хэзээ ч мэдэгдэхээргүй сэтгэлийн тэнхээтэй, үргэлж халуун дулаан сэтгэлтэй, үр хүүхдийнхээ хичээл хүмүүжилд тэгж анхаардаг, эхнэрийгээ ийм сайхан хайрлаж халамжилдаг, хайраа илэрхийлдэг хүн байсан” гэж дурсагдах нь дээр үү?
Чи бууж өгч болохгүй ээ хө. Эхнэр, хүүхдээ зовоож байгаагаа мэдэж байгаа бол өшөө илүү сэтгэл зүйн бэлтгэлтэй байж зовлонгоо давж гар!
Тэднийгээ зовоох өдөр байхад, жаргаах өдөр бий гэж итгэ, тэрнийг бий болгохын төлөө амьдар. Эхнэр чинь ч тийм зүйлд итгээд чиний хажууд байсаар байгаа байх. Чи харин түүнд нь итгээгүйгээр барах уу, бүр итгэлээ алдсан байна шүү.
Үхэх ёстой бол жамаараа л болог, та хоёр салах ёстой бол тэр л чамайг орхиж яваг.
Дэмий зүйл бодож байхаар, яаж өвчинөө давж гарж, яаж эхнэртээ одоо жаахан ч гэсэн туслах талаар бодоорой
Яасан хэцүү хорвоо вэ
Unen geju
Ai, hetsuuhen yum bolj dee. Alsin haraatai er hun yum chn sain bodoj baij l shiidveree gargaarai daa! Unendee zuvluj medehgui bainaa