Дотроо байгаа зүйлээ гаргачих шиг боллоо

sadgirlwindowbutterflywomansadness-02cd644b5a8ea1d11da4d5140c1fb644_h

Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд одоо зүгээр л сайхан халамж, анхаарал тавиулж үзэхийг маш их хүсэж байна. Би 25-тайдаа хүнтэй гэрлэж байлаа. Бас л та бүгдийн амьдралд тохиолдоод байгаа асуудлууд гардаг эрээнтэй бараантай өдий хүрлээ. Өдий хүртэл амьдралын төлөө ажил гэр үр хүүхэд гэж явсаар эргэн тойрноо анзаарахгүй өнгөрөөж байжээ. Найз нөхөдтэйгээ баяр ёслолоор нэг уулзчихнаа. Гэхдээ л гэр бүлийн асуудлыг өөрөө л түрүүлж хөдлөхгүй бол эр нөхөр маань оролцоо багатай. Асуудалд би ямагт бууж өгдөг. Хэрүүл маргааныг би л намжаадаг байжээ. Эр нөхрөөсөө халуун дулаан хайр халамж анхаарал уучлал энэ бүхнийг сонсож үзээгүй гэхэд болно л доо. Үр хүүхдээ халуун дулаан гэр бүлд өсгөж юмаар дутаахгүй гэж хичээсээр юу хүсэж байгаагаа ч анзаараагүй юм уу даа. Амьдрал жоохон тогтоод ирэхээр ганцаардлыг маш их мэдэрч байна.

Анхнаасаа халамж тавиагүй уучлал гуйж байгаагүй хүнийг би одоо сургахаасаа өнгөрсөн байх л даа. Тэглээ гээд би яах билээ. Эргэцүүлээд л юуны төлөө гэж өөрөөсөө асууж байна. Би өөрөө урдуур нь орсоор байгаад ийм болгосон ч тэгэхгүй гээд яах байсын бүү мэдээ. Найдаад л эр нөхөртөө хариуцлагаа үүрүүлээд хийх ёстой юмаа хийг дээ гэхээр бүтэлтэй урагштай юм юу ч байгаагүй болохоор. Гэр бүл минь хэдийгээр сайхан дулаан үр хүүхэд минь жаргалтай байгаа ч би гэдэг хүн хөдлөхгүй бол би гэдэг хүн арга эвийг нь олж явахгүй бол. Найз нөхдийгөө хархаар нөхрийнхөө өгсөн мөнгөөр шоппинг хийж байна иим тийм юм авч өглөө гэдэгт нь нууцхан атаархдагаа нуух юун. Хэдийгээр өөртөө юм аваад өмсөж зүүх чадал байгаа ч сэтгэл нэг дутуу байгаад байх юм.

Нэг л их ганцаардаад түүнийгээ нөхөртөө хэлэх гэхээр ойлгох эсэх нь тун эргэлзээтэй. Манай хүн бүр юм хийдэггүй ч биш ажил хийнэ. Амьдралд бас ч нэмэртэй зүгээр л нэг тийм хэнэггүй ч гэх юм уу. Халамж хүсэх гэхээр энэнээс илүү яахын гэхийн. Зүгээр л эмэгтэй хүн сайхан дулаахан үгээр, сайхан халамжаар л дутдаг гэдгийг мэдэрч байна. Дотроо байгаа зүйлээ гаргачих шиг боллоо. Та бүхний сэтгэгдлийг уншаад өөрийн буруугаа ч мэдье бас яах ёстой оньсого шиг сэтгэлээ ч тайлж авья гэд бичлээ…

9 Comments

  1. zochin says:

    eregtei huniig hairlah gj bs arai oor neg uhaan bh shig bnleeshd, er em humuus chin oor oorh humuus blhoor bie bienee oilgoltsoj chaddaggui yum bilee, eregtei huniig hairlah ter uchriig n oilgochih bl butsaagaad hairlagdah uchirtai yum bnlee, sain sudal sudal, erchuud angaragaas emegteichuud sugaraas gesen nom bii bs uhaantai emegtein hairlagdah 10 nuuts gesen nomuud bga, ed nariig unshaad uzee, yamar ch bsan chinii hajuud bn, orhiod yvaagui bn, ene ued n chi ooroo uchriig n oloh gd uzeerei, salj sarnih tuhai bdoh hereggui, chi ooroo ger bulee togs blgoj chadnaa amjilt

  2. TOM AX says:

    ЭМЭГТЭЙЧҮҮД ЭНИЙГ ӨЛГӨЖ АВАД ЧАЛЬ2 БЛА2 ГЭХ БАЙХДАА.

  3. Ax says:

    amargaui bh l daa, gehdee oilguulah geed neg udaa ch bolov helsen ni deer baih, duugui yavaad bval asuudal deerdehgui, amidralaa bodoj, ur huuhdee bodoj uhaantai handaj bgaa chin taalagdlaa.

  4. GegeenCom says:

    Hehe bur yagaad nuhur bailgah yostoigoo ch oilgoogui

  5. everybody says:

    ooriinhoo surgasan nohoitoi ooroo l uzej tarna

  6. me too says:

    Yag iim gantsaardal ch muuhai shu.ug ni hamgiin dotnii humuusiihee dund bgaa murtluu huiten hundii,ul oilgoltsloloor duuren,setglee ongoitol yarih humuus maani gj bodhoor yamar ch medremjgui. Yahwe.

  7. mika says:

    хүн бүр л энэ дэлхий дээр өөр өөрийн зовлонг үүрч байгаа шүү дээ найз нөхөд чинь чамд гайхуулж байгаа ч гэсэн асуудалтай л байгаа тэр зүйлд анхаараад өөрийгөө харьцуулаад бх хэрэггүй дээ харин тэгэхийн оронд нөхөрөө ухаанаараа зас айн эмэгтэй хүний нарийн ухаанаар л эрчүүдийг засах хэрэгтэй ядаж оролдоод үзээрэй харин яах хэрэгтэйг ухаан чинь мэдэх байх даа 

  8. Hi says:

    Sain bnu bi eregteilde yer ni haraad bhad tugs hos gj ugaasaa bdaggui bololtoi bidnii dund bdag bidnii shutdeg humuus ch gesen bugd tsaanaa yamar negen asuudtai bdag yag l amidral jargal zowlon 2 eeljildegtei ijil. Minii bodloor zuwhun jargaltai yamar ch asuudalgui bol amidral zgr l davsgui hool shig amttai bh gj boddog. Bid neg l amidarhaas hoish busgui tanii yu hiih ni tanii l dur shuude. Hamgiin gol ni yamar ch shiidver gargasan haramsahgui gj bodson zamaaraal yavah heregtei gj zuwlumuur bn. Amjilt

  9. Zayaka says:

    Huniig hairlah setgelgui holduu erchuud olon doo olon.tegj zovj yavsanaas gants bie ingeed amidarsan ni deer ch yum shig

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.