Америкийн согтуу санта нарын их наадам

381272

Хэдий сонин санагдаж магадгүй ч ийм нэртэй их наадам байна. Наадмын нэр нь SantaCon. Болдог газар нь Нью-Йорк. Энэ наадамд хэдэн мянган санта нар цугларан ойролцоох уушийн газар ухаанаа алдтал уудаг уламжлалтай. Гэхдээ үнэн хэрэг дээрээ юуных нь Санта нар байх вэ дээ, зүгээр л Сантагийн хувцас өмссөн уух дурутай нөхдүүд байдаг.

Олон согтуу цугласан газар байдагчлан энэ наадмын үеэр байнга зодоон нүдээн болдог.

Анх 1994 онд Данийн “Солвогнен” нэртэй жүжигчдийн бүлэг Сан Франциско хотноо аялан тоглолт хийх үеэр халамцуу үедээ гэнэт өвөрмөц байдлаар наргих шийдвэр гаргажээ. Жүжигчид бүгд Сантагийн хувцас өмсөөд ойролцоох супер маркерт орж дэлгүүрийн лангуун дээрх бараа бүтээгдэхүүнийг хүмүүс шууд үнэгүй бэлэг гэж тарааж эхэлсэн байна. Юмыг нь үнэгүй бэлэг болгож байгаагаа дэлгүүрийн эздэд хэлээгүй байсан тул тэднийг цагдаа баривчилсан нь ойлгомжтой.

Энэ хэрэг нэлээд дуулиан тарьсан тул дагагчид ч олон гарч. Дараа жилээс нь халамцуу Санта нар яг энэ өдрийг тохиолдуулан гудамжинд бөөгнөр бүдүүлэгттэг болжээ.

4 Comments

  1. Монгол өвгөн бүү хараасай даа

  2. ul medeh says:

    bayarlasan shig bayarlaj, nargisan shig nargih heregtei

  3. тиим says:

    Зарим нь хөгжилтэй зураг байна. зарим нь арай бишээ. Гэхдээ ингэж нийтээрээ архидан согтуурахчдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.