Би энэ хүнд үнэхээр их дарамт болоод байгаа юм болвуу?

sad-man

Сайн байна уу? Захиаг уншиж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Хамтийн амьдрал гэдэг зүйлийг үнэндээ ойлгохоо байгаад байна. Бид нийлээд 9 жил амьдарч байна. Сүүлийн 5 жилийг сэтгэлийн баяр баясал гэхээсээ илүү маргаан, гунигаар дүүрэн өнгөрөөлөө. Одоо яах хэрэгтэйгээ ч ойлгохоо байлаа. Анх эхнэр маань хичнээн сайхан бүсгүй байсан гээч. Гайтай тэр хагалгаанаас хойш бидний амьдрал там шиг л эргэлдэж байна.

Эхнэр маань өөртөө итгэх итгэлгүй болж, одоо бүүр гэрээсээ ч гарахаа больсон. Найз нөхөдтэйгөө уулз, гарч ор гэж гуйгаад ч нэмэргүй. Бид  хүн харахад эрүүл энх, сайхан амьдарч байгаа мэт боловч үнэндээ тийм биш. Шөнө унтахгүй хэд ч хамаагүй хононо. Шөнөдөө бие ньөвдөөд унтахгүй байгаа хүн өдөртөө яаж эрчтэй байж чадах билээ.

Би сайн цалин авдаг ч гэсэн энэ нь хаанаа ч хүрэхгүй. Байрны зээлийн мөнгө, машины зээл, хоол унд гээд л таарах юм. Эхнэрээ сэтгэлээр нь өөдрөг байлгах гэж зарим сар зээлээ хойшлуулж дэлгүүр гарч, гадуур явая гэхэд бас л дургүйцэх юм. Гэртээ орж ирэхэд чимээгүй орчин. Гэрээ өөдтэй авч явахын тулд өглөөнөөс орой хүртэл ажиллана. Гэрийн хоолны тухай бараг мартсан.

Уржигдар үүнээс болж муудалцаж салах дээрээ ч туллаа. Их ядарсан байсан болохоор түүндээ  хатуу үг хэлсэн. Энэ миний буруу. Өөрөө хоол хийж идсэн болоод, эхнэрийнхээ хажууд унттал нь хүлээнэ. Ингээд л ахиад л ажилдаа. Яг энэ байдлаар 2 жил орчим болжээ. Баяр, ёслол бидний хувьд сонин биш болсон. Би юу болоод байгааг ч ойлгохгүй байна.

Эсвэл би энэ хүнд үнэхээр их дарамт болоод байгаа юм болвуу? Одоо хүртэл хагалгааны хүндрэл үргэлжилж байгаа гэдгийг ойлгож байгаа ч заримдаа тэсэхгүй юм шиг санагдах юм. Би түүндээ ямар их санаа зовж байгаа ч юу ч хийж чадахгүй байгаадаа гутрах юм. Үүнийгээ дагаад хөгжил ч үгүй болдог юм байна. Бүх анхаарал маань зөвхөн эхнэр лүүгээ. Ажлаа тараад гэрлүүгээ  л яарна. Яах учраа олохгүй байна.

13 Comments

  1. sukii says:

    ta ehneree daguulaad modnii 2t baidag Bio energi emchilgee sudalgaanii hureelend ochooroi uneheer gaihamshigtai olon olon ovchtonuud edgerch erch duuren amidarch bgaa delhiid gantchhan buynii orgooshuu.eruul bol jargal.hund ovchin l zovlon bdag um.amjilt husie

  2. 28ha says:

    za bi baishdee neg bodogdson zuilee bichih gesen yum zavgui bgaach mini bichsen heden ug chamd dem uguusei gej chin setgeleesee huseed bichij bgam shuu .
    1 . end ihenhdee zaluuhan zovlon zudguuriig baga amssan humuus orj irj shud l sal ntr gej amand orson ugee bichij bga bh , tiim bolhoor buh commentiig uurtuu tusgaj avah shaardlagagui shu
    2 . ger bul gedeg yu yum be , gol huch n yu yum be ged bodood uzvel bagana bolson hoer hunii bie bienee geh setgel shu , ehneriinhee ymar hagalgaand orj hagalgaani hundrel urgeljilj bgga eshiig medej bga hun bol chi , tiim uchraas ene l ued n negen tsagt chinii hairiig bulaaj zurhiig chin ezemdej setgeliig chin baysgaj ,shunu noirgui honuulj noirtoi bol zuudend chin orj yavsan tuunihe HANI n baij chadaarai , Zarimdaa neg hamtdaa suuj chin setgelese yariltshiig hichee butelguitsen ch ter oroldlogoo bitgii orhioroi , saihan dursamjaa yarilts ,sergee . hamgiin hetsuu ueiig davj chadsan ger bul hamgiin bat buh ger bul bolj chaddag gej bi itgedeg yum, ehnertei halamjtai sn zaluu yumaa chi , amjil az jargal sn shniig husie ta hoert

  3. Бадамхатан гэж гое нэр шvv :)) says:

    Эхнэр чинь нээрээ л сэтгэл гутралд ороод байгаа юм биш vv. Тийм бол аюултай шvv. Муугаар хэлбэл амиа хорлох ч юм уу. Билэггvй vг бичсэнд уучлаарай. 
    Уг нь боломжтой бол аялалаар явбал ямар бэ? Жнь: Хайнан ч юм уу. Сэтгэл санаа нэг хэсэгтэй л гое болдог ш дээ. 

  4. lamtan says:

    horvoo chi hunii nulimsand
    tsadah boloogui yu.

  5. Zuvulguu says:

    Naadah chini setgel gutraliin neg turliin uvchin. Sain emchid uzuulj, em, setgel zasalch 2 oor emchlegddeg.hamt amidardag humuust hetsuu ch, mash sain oilgoj demjij emchluuleerei. Edgedeg uvchin shuu.

  6. undraa says:

    hagalgaag n helj bolkumuu Untahgui geheer tarhi zurh iim yumnii hund hagalgaa yumuu Hairla daa yuniih ch baisan Setgel sanaag n urguj ug Bidnii medehgui olon zuil bgaa l blgui Sain hairla gej zuwliiduu

  7. jo says:

    Ymar hagalgaand orsiin, ymar ovchin tussan bolood hund haragdaj bolohgui bolsiin? Joohon todorhoi ain.

  8. mjbat says:

    Чи өөрөө анх хайртай дуртай гэж авч суусан биздээ. Тэрэн шигээ байлдаа. эхнэр чинь мэдээж өвчтэй зовлонтой  учраас л ийм байгаа юм байна. Тэр байр машин яахав дээ тэрэнд бүү анхаарлаа хандуул. Анх эхнэртэй суухдаа юу гэж боддог байсан үгүйрэн хоосортлоо биш үхэн үхтлээ хамт байна гэж боддог байсан тиймүү.   Тэр сэтгэлээрээ л байлдаа. Хүнд эд хөрөнгөнөөс илүү насны хань чухал шүү.  Чи л эхнэрээ өөртөө итгэлтэй болгоно шдээ. Эхнэрийнхээ төлөө бүүр илүү хичээ. Энэ зүтгэлийг чинь эхнэр чинь ч гэсэн бүү мартаг. Эхнэрээ өвчөн зовлонтой үед нь хайрлахгүй юм бол хэзээ хайрлах юм бэ.  Эцэст нь хэлэхэд чи өөрөө эхнэрийнхээ оронд өөрийгөө тавиад үзээрэй . Амжилт

  9. bodol baina.... says:

    5 жил ямар ч хүнд хагалгааны хүндрэл арилбал арилахаар хугацаа. Хэсэг саллаа гээд хол байгаа үзвэл яасын? Халамж бас хэрээс хэтрэхээр хүнийг нялцгай болгоод, улам сулруулаад байх шиг санагдаад байдгийн заримдаа. Нэг шок өгч наад нэг унтаа байдлаас нь гаргах хэрэгтэй байхаа. Эзэн хүн өөрөө нь дотроосоо хүсч өөрчлөгдөхгүй бол мянган сайн нөхөртэй байх нь 100% аз жаргалтай байх хангалттай шалтгаан биш. Нээх хэт эмзэглэж, бөөцийлөхөө багасгасан нь дээр байх оо….

  10. yunii hagalgaa yum ? says:

    neg l sain oilgosongui! tanai ehner hagalgaand orson? teged 2 jil iim baigaa? buren edgeegui yumuu? yamar yunii hagalgaa bolood iim yum? 

    setgel zuich deer ochoo, setgel gutral baih.. er ni mongold setgel gutral ih baidag, humuust setgel zuich mergejiliin emch ih heregtei shuu! 

    shar hadiig galzuugiin emeneleg gedeg, gehdee yadargaanii tasag gej baigaa! terend hevtuulee… hun untahgui udaan baival amid tsug, tarhi ni yadargaand orj, eldev yanziin muu bodold orj, zugeer baisan hun setgel gutral, yavaandaa gazluu boldog baih shuu

  11. ... says:

    yamar hagalgaa?

  12. duu huu says:

    uvchtei yum bol oilgohoos uur yahav dee, ash avir ni diildehgui bgaa bish yamar,
    chamaas uidsandaa bish uvchnuusuu bolood bgaa biz

  13. SAL says:

    ymar davarsn gijiinyydeed SAIN NOHOR TAARDAG BNAAA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.