Бөөгийн хараал үнэн байдаг юмуу?

76e12a6d388e30cbig

20 хүрч ява бүсгүй байнаа. Одоогоос 4н жилийн өмнө коллежид сурч байхдаа сургуулийн од, сурлага спортоороо тэргүүнд байдаг дээд курсын Очироо гээд бандитай танилцаад сайн болвоо. Нэг өдөр дэвтэрийг нь үзэж байх даа завсараас нь хайрын захиа шиг юм олвоо. Задлаад унштал өө харин миний таньдаг Ану гээд охинд сайн болчоод тэр захиаг өгнө гэж хадгалж байсан байна лээ. Би шууд Очироод: би энэ охиныг танина шд, энэ охиныг чи ямар гэж боджийно, ангийнхаа банди нартай нийлж уудаг тамхи татдаг нилээн танхай охин шдээ гээд хаячив. Уг нь би өөрөө тэр охинтой хамт гадуур нийлдэг байсан л даа.

Тэрнээс хойш Очироо Ануг харахаа ч байгаад, сарын дараа намайг үерхэе гэж гуйлаа. Би сургуулийн од бандитай үерхэснээс хойш сургуульдаа бас олны танил нэр хүндтэй болж, намайг тоодоггүй байсан дээд курсынхан намайг хардаг болж, багш эмч нар хүртэл андахаа байдаг юм байна. Тэгээл үерхэл минь сайхан байсаар сарын дараа Очироо гэнэт би бөө боллоо сахиусаа авахгүй бол болохгүй гэнэ гэрийнхэн аюулд орно гэжийнэ гээд шууд хөдөө чанарт яваад сахиусаа авчив. Би бөөг үзэн яддаг. Тэглээ гээд хайртаасаа салах ч хэцүү, хамт байх ч хэцүү болсон.

Түүнээс хойш бид 2 байнга хэрэлдэж муудаж 2 сар болоол салдаг, хайртай болохоор буцаал нийлдэг. 2 жилийн дотор 4 салж нийлсэн гэж боддоо. Хамгийн сүүлд маш сайн бодсоны эцэст бөө нөхөртэй болох миний амьдрал ирээдүй бишээ, хичнээн хайртай байсан ч салах ёстой гээд бүр мөсөн салав. Гэтэл тэрний онгод гээд өвөө нь намайг дуудаад чи миний зайрангаас салвал чи насан туршдаа нулимсаараа нүдээ угааж ганцаараа амьдрах болно. Чамайг хэн ч хайрлахгүй гээл хэц хэнгэргээ балбаал байсан. Би ч гараал явсан.

Түүнээс хойш 3 жил боллоо. Нээрээ л намайг хайрлах хүн гарч ирсэнгүй, ганцаараа явсаар одоо бүр дасаж эхэлжийнэ. Өдөр бүр нулимстай нүд. Амьдрал асуудлаар дүүрэн. Нэг ч хором сэтгэл амарч чадахгүй л явна. Бөөд итгэдэггүй ч өөрийгөө харахаар хараал нь биелээд ч байгаам шиг. 

20 Comments

  1. baatara says:

    Odoo humuus buu geher tom hun bolson gej bdod bna muu yum hiive uil laiga idlen huni sain saihni tulu shu de nuhur huuhedte hunig hurtel sal gen hamatan sadaguudig hurtel taltsulan gehde buged tiim bi shu shu de minii tandag hun buu huni sain siahani tuluu yvdag muu yu hiidrgui

  2. baatara says:

    Zail gej helehgui yasi uur buu hun deer ochij hariulgiin hiilrgchih teged zuuger

  3. Lady says:

    minii bodloor chi ooroo hun hairlaj chaddaggui hun baina shuudee, tiim bolohoor chamaig hun hairlahgui bgaa yum, ongod n unen l helsen bnshd tgd bood itgedeggui durgui yum bl ter chigeeree l oortoo itgeltei bai l daa, bi shutleggui gd tenegteed bdag biee tooson yumnuudiig harhaar durgui hurmeer tenegee gaihuulj bgaa yum shig…

  4. жак says:

    Үнэхээр л тийм чадалтай ирээдүйг уншчихдаг юм бол монголын ирээдүйг уншичих бөө байна уу бүр болий мэддэг чаддаг үздэг хардаг юм бол аль хавраас хойш хайгаад байгаа австралийн алга болсон онгоцыг олж өгөөд хэдэн сая дойлуур цохчих чадалтай бөө алга л байна ш дээ шалдар булдар ойр зуур үнэн худал нь мэдэгдэхгүй салгана нийлүүлнэ хараана ерөөнө амьдруулна үхүүлнэ авна өгнө ч гэх шиг тэрэнд нь итгэх хүн яасан ч олон юм 150 дээд сургууль 200 мянган оюутантай гээд байгаа юу ч хэлэхэв дээ тархины тураал гэх юм биздээ

  5. zander says:

    tarhinii turaaltai bolchihoj Mongolchuud. buur nas ni zaluujaad. 20 nastai ohin iim yum bodoj yavah gej. setgel uvduv.

  6. Битгий ТЭНЭГТ says:

    Чи ийм ЗАЛУУ хүн байж битгий ТЭНЭГТЭЭД бай. Хэрвээ БӨӨгийн ХАРААЛ хүрдэг юм бол Өдийд Монголын 3 сая аль хэдийн Бие биенээ ХАРААГААД үхээд дууссан. Тийм зүйл гэж байдаггүй юм. Хүний БҮХ зүйл өөрөөс нь хамаарна. Хараал хүрсэн гэж бодоод байвал ХАРААЛ хүрээд байна. Хүрээгүй гэж бодвол Хүрэхгүй л байна. Номын их иоройд суусан Далай лам ” Би жирийн нэг лам Надад ид шид байхгүй. Хэрвээ байсан бол Дэн Ся Пин ыг үхүүлчих байсан юм” гэж хэлсэн байдаг. Одоогийн Монголын залуу үе Эрдэм боловсролгүй болохоор ДАЛДЫН ИД ШИД, МУХАР СҮСЭГЭНД их АВТАХ юм даа хөөрхий. Ёстой ТАРХИНЫ ТУРААЛ гэж үүнийг хэлдэг байхдаа. Чамайг УНЖИЙГААД, Уйлагнаад явахаар чинь Ямар ЭР ХҮН тоож харах юм бэ? Харин ЗОВХИ ӨӨДӨӨ байвал цаанаасаа ГЭРЭЛТЭЭД Олон эрчүүдийн нүд тусах болноо. Ёр эрчүүд Сэргэлэн цовоо яриа хөөрөөтэй бүсгүйчүүдэд дуртай байдагыг мэдэж ав. БИТГИЙ МУХАР СҮСЭГТ АВТААД ТЭНЭГТЭЭД БАЙ.

  7. jagaa says:

    nadtai verhee

  8. kinara says:

    dalila g demjij bna.zuv helsen bna 

  9. Далила says:

    найзынхаа урдуур орж эр булаадаг хүүхэн ямар л олиг байв гэж. бөө нар худлаа шд. би лав бөө гээд дөвчигнөөд байгаа залуучуудыг уйлтал нь элдвээр доромжилдог, өөдөөс уурандаа харааж л байдаг. хараал нь надад ердөө биелдэггүй.
    чамтай хүн суухгүй байгаа нь бөөгийн хараалаас болсон юм биш, харин чиний өөрийн муугийнх байна. чи өөрө тэнэг болохоор, чи өөрөө гадуур дотуур шоуддаг мөртлөө адилхан найз эмэгтэйгээ муулж, алдар хүндээс нь болж хүнтэй үерхсэн болохоор, бөө хараалд итгэтлээ мухар сүсэгтэй тэнэг боловсролгүй харанхуй бүдүүлэг болохоор л хүнтэй суухгүй байгаа юм

  10. erka says:

    oor bood uzuulj haraaliig ni butsaa boo nar niilj baigaad ter banidii chin ongodiig alchdiimaa ailtgui neg boo deer ochood hel

  11. google says:

    boog hutgalj alahgui yu tev tengeriig yadag bilee

  12. men says:

    dongoj 20 khurch yavaa gechkheed yun demii yumand shanaldag yum be dee 
    Mongolchuudiin oyuni khoosroliig ene boo shashin shutleg gedeg zuil unekheer ashiglaj alj khayj bnadoo
     yamar ch shinjlekh ukhaanii undeslelgui iim yumand zaluu khun bj itgej iim yum bichij l bdag deer bas’ ‘ongod tenger’ yu yu gene ve boliochee naad  munkhruulgaa 
    Buu geed neg sogtuu novsh nadruu kharaal kheleed ‘ukhne khatna’ l geed bsan khojim sonsokhnee ooroo sogtuu osold orood chadarchikhsan l bsan tiim surkhii yum bol amid uldekh bsan bizdee esvel urishchilj medeed zasna bizdee khudlaa l bkhgui yu …..

  13. 39тэй аав says:

    Хүн чинь сэтгэлийн л амьтан юм ш дэ. Сэтгэл ямар байна амьдрал ер нь тийм л байх гээд байдаг юм шиг санагддаг ш дэ. Өөдрөг бай.

  14. asd says:

    ивий дээ миний Монголчууд хөгшин залуугүй ийм сэтгэлгээний доройтолтой болчих гэждээ. Бичиж байгаа, уншаад хариу бичиж байгаа хүсүүс нь… хэлэхч үг алга.

  15. GegeenCom says:

    Ochood nuguu zaluudaa nmg tvn yavuulchihaa geed guichih

  16. hehe says:

    Zugeeree bitii too. Chi naiad yavdlaa martaadl sn huntei uchir, bitgii ungursuniig uurtuu hadgalaad bodood bai. HEreggui bdgiima. 

  17. haha says:

    Mongolchuud buu, lam hariin shashind itgej, zasal nom hiilgedgeeree bol unuudur bid nar shig bayan tansag, jargaltai uls bhgui bmaar. Tegeed bodood uzehgui yu. Ehleed uuriiguu hairlaad surchihval, chamaig hairlah hun garaad l irne.

  18. bodol chin bieleed bgaaz says:

    tiim yum bolohgui baih gej naidahaas, gehdee chinii surug bodol chin muu zuil duudaad, dallaad bdg bhaa, er ni horiig horoor gedeg shig zasal hiilgevel deer baih, yag adilhan buuguur zasal hiilge, gehdee ih huchtei, turshlagatai buuguur zasal hiilge, tegvel zugeer baih.

  19. Er hun says:

    Ahiin duu odor bolgon suu orgood bai. Ter huuchin naiz zaluugaa uuchlaarai, ongod tenger namaig uuchilj orshoo gej shivneed suu sain orgo odor bolgon. Sain lamd ochij nom unshuulj, zasal sain hiilge. Bolohgui bol shuud ochood uuchlalt guijih. Boo huntei evgui harizaj boldguig yas mahanda shingetel oilgod suuj bna. 

  20. Бодол биеллээ олдог says:

    Чиний өвөө нь тэгж хэлсэн гээд байгааг наад залуу чинь өөрөө л хэлсэн болов уу даа. Улаач биедээ онгодоо бүрэн суулгаж сурахад хугацаа хэрэгтэй, онгод хүчийг хурааж дүүрээгүй бол хааяа улаач өөрөө холилдож ярих тохиолдол ч байна, эсвэл тийрэн хөлөглөсөн байх. Хэзээ ч жинхэнэ онгод тэнгэр шалдар булдар тулга тойрсон хэрүүлд оролцож салгана нийлүүлнэ, хараана ерөөнө гэдэггүй юм, аль болох болох талаас нь балчируудаа дэмнэж, үнэхээр болохгүй хүмүүсийг аяандаа алхам алхамаар чимээгүй холдуулчихна. Одоо хуурамч мөнгөний бөө олширсооон, тэднээс болж зөв явж байгаа бусад нь их хэлмэгдэж байна. Жинхэнэ онгод тэнгэртэй бөөтэй учраагүй байж бөөд дургүй бөө хуурамч гэж ойлгож болохгүй ээ хүмүүсээ. Онгод тэнгэр гэдэг чинь бидний л адил цагтаа хүн байсан бидний өвөг дээдэс, өвөө эмээгийн минь л сүнс шүү дээ оюун ухааныхаа хүчээр онгод болон заларч чадсан үрээ л гэсэн өвөг дээдсийн сүнс бидний төлөө ууж идэх гэж биш болох болохгүйг нь засаж өөдөө дээшээ дэмнэх гэж л үр удмынхаа төлөө л бууж ирдэг юм ш дээ. Харин жинхэнэ хуурамчыг нь хүн та өөрөө л сонгож очиж байгаа шүү дээ. Наад залуу чинь чамайг бөө гэдгээрээ далайлгаж дарамталж айлгаж чамайг үлдээх гэсэн байхаа. Хаалгыг нь хага саваад гарсан чинь сайн байна. Хараал хийсэн, тэрнээс нь болоод хүнтэй ч учрахгүй амьдрал ч өөдлөхгүй байна гэж бодох хэрэггүй. Бодол биеллээ олдог гэдэг шүү дээ. Сайн сайхныг хүсээд цагаан сүү сайн өргө. Тэгээд бүх юм болохгүй бүтэхгүй байна, надад хараал хийсэн гэж битгий бод. Хийгээгүй байхад нь бодлоос чинь болоод байж болно шүү дээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.