Гэр бүлтэй байх хамгийн сайхан мэдрэмжүүд

shutterstock_160939997

1. Дөнгөж төрсөн үрдээ нэрийг нь шивнэж буй нөхрөө харах сайхан

2. Түрхэн маргалдаад буцаад эвлэрэхдээ бие биенийхээ үнэ цэнийг илүү мэдрэх нь сайхан

3. Амралтын өдрөөр ач нараа эрхлүүлэхээр санан санан ирдэг өвөө, эмээ нар сайхан…

4. Хагассайн өдрийн өглөө эртлэн босоод “Долоон банштай цай” хийж гэрийнхнээ дайлах сайхан. Хөлсөө урсган байж идээд инээж байгааг харах бүр ч сайхан.

5. Ажил дээр болсон маргаанаа ханьдаа хэлэхэд “Чиний л зөв” гэж өмөөрөх нь сайхан.

6. Өвдөөд хэвтэж байхад бяцхан гараа духан дээр минь тавьж ээжийгээ эдгээхсэн гэж ширтэх үрсээ харах сайхан.

7. Хүүхдүүдтэйгээ нуугдаж тоглох сайхан.

8. “Намайг дуурайсан байгаа биз” гээд хүүгээрээ онгирох нөхрөө харах сайхан.

9. Хол байгаа ханьтайгаа интернэтээр царай царайгаа харан ярилцах сайхан.

10. Шалтгаангүй уурласныхаа дараа нөхрөөрөө аргадуулах сайхан.

11. Ажлаасаа ирчихээд дуу аялан хоол хийж эхлэх сайхан.

12. Хүүхдийнхээ зурсан зурган дээр өөрсдийнхөө яаж дүрслэгдсэнийг харж инээх сайхан.

13. Даарсан ч, даараагүй ч үргэлж араас тэвэрч унтдаг “паар” шиг нөхөртэй байх сайхан.

14. Амралтын өдрөөр том өрөөндөө газраар ор засан бүгдээрээ өнхрөлдөн хэвтэх сайхан.

15. “Миний охин ээж боллоо шүү дээ” гэж ээжийнхээ хэлэхийг сонсох сайхан.

16. Хадмуудаа өөрийнхөө эцэг эх шиг хайрлах сайхан. (Хадмуудаа “Ээж”, “Аав” гэж дуудах гээд эхэндээ ч зүдэрсэн шүү, тийм ээ?)

17. Орой гэртээ ядраад ирэхэд нуруу нухаад өгөх ханьтай байх сайхан.

18. Нөхөр, хүүхдийнхээ хувцсыг угааж, индүүдээд эвхээд тавих сайхан.

19. Гэнэт орлогоор гэртээ шинэ юм авах гээд зөвлөлдөх сайхан.

20. Хүүхдүүдээ усанд хамт оруулах сайхан.

21. Ач зээг нь өвөө, эмээ дээр нь аваачиж ээж ааваа баярлуулах сайхан.

22. Үснийхээ засалтыг өөрчилж, өөртөө сэтгэл хангалуун болчихоод гэртээ орох сайхан.

23. Шинэ хоолны жор туршиж үзээд нөхрөөрөө магтуулах сайхан.

24. Бие биенийхээ амжилтанд хүрэхийг харах сайхан.

25. Удахгүй төрөх хүүхэддээ нэр бодох сайхан.

26. Охиноо, эхнэрээ “Миний хоёр гүнж” гэж энхрийлэн дуудах аав сайхан.

27. Гэртээ ороход инээгээд угтах хүүхдүүдээ тэврэх сайхан.

28. Аавынхаа гэрт очиж ээжийнхээ хийсэн хоолыг идэх сайхан.

29. “Миний хайр найзуудтайгаа тайван сайхан уулзаад ир дээ” гээд хүүхдээ хараад үлдэх “хамтрагч”-тай байх сайхан.

30. Дөнгөж төрсөн үрээ хамгийн анх харах мөчийг юутай ч харьцуулашгүй сайхан.

31. Гэртээ уут дүүрэн идэх юм аваад орох сайхан.

32. “Би ганцхан чамдаа хайртай” гэж сонсох сайхан.

33. “Гэр-гий”-н үүргээ гүйцэтгэж хайртай хүмүүстээ халамжаа мэдрүүлэх сайхан.

Өөрийнхөө гэр бүлд байдаг сайхан зүйлсээр аз жаргалын жагсаалтыг үргэлжлүүлээрэй.

SOURCE: unen.mN

16 Comments

  1. Аз жаргал гэдэг чинь... says:

    Эрүүл л байцгаавал бусад нь болно доо тэгээд.

  2. Аз жаргал гэдэг чинь... says:

    Аз жаргал гэдэг чинь энэ… уйлаан майлаан, унгас чацга, шээс нус бүхий нялх нойтон зулзаганууд юмсанж… 

  3. Амралтын өдрүүдээр хайртайгаа хамтдаа алхах үнхээрийн аз жаргал 

  4. Залуу says:

    GOY YUMAO

  5. bvsgvi says:

    Aaw xvvxdiin xicheel xiilgej eej gariin xooloo xiij bx sxaan. Xvvxdiin surguuli tstserlegiin temtseend tvrvvlj xvvxdee baxarxaltaigaar demjij bgaag xarax sxn. aaw eejiig n erxlvvlexed xvvxdvvd baritsaj bvgdeeree nyaluurax saixan. Vgnees zurj yamar neg yumand yawchixaad chinii zuw bjee geed nuxur butsaad irex sxn. Tsagaan saraar nuxruu xoimoroo suulgaad idee undaaniixaa deejeer dailax sxan. Shine nyarai xvvxdee xamtdaa usand oruulaz sxan. Zunduu l sxn zvil bndaa xamgiin chuxal n bvten bgaa mini l sxan.

  6. baba says:

    10 yun teneg ymbeee  vl oilgon o

  7. sainaa says:

    hamgiin gol ni hamtdaa gedeg ni ger buliin saihan

  8. jiriin l hvn says:

    Shaan shn.

  9. 10 bishee says:

    10 dugaart baigaag eruusuu oilgohgui yu, shaltgaangui uurlaad bgaaag bi lav tevchij chadahgui, shaltgaangui uurlaad bgaagaa medseer baij argaduulah gedeg chinbaij bolohgui zui,
    shaltgaangui uurlaad baigaag ni argadna gedeg buuur ch tusuulj chadahgui ni, yu gesen ug yum beeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee???

  10. Och says:

    Haha. Ene suheeharin saihan gar bnuu gui yu

  11. Sukhee says:

    Setgel aldarsan nuuts amragaa ye ye sanan sanaashrah n neg saihan, semhen tyyniigee bodoj hyseh n bas saihan

  12. munh says:

    end burhan ymarch hamaa bhgvishd….

  13. Muuhai says:

    Minii hani iim hun bishee. Burhandaa gomdoj baina. Hajuud sogtuu untaj baina. 2 ur mini uvduj zovj baina. Burhanaas bugdiig l husmeer baina.

  14. Saihan says:

    Minii hani iim l hun dee. Burhandaa bayarlalaa. Hajuud hurhiraad untaj bn. 2 ur min eruul saruul bn. Burhnaas uur yu ch husehev dee. 

  15. Zowlon says:

    Iim nohortei baih saihan

  16. Jargal says:

    Iim ehnertei baih saihan 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.