Даргад дуртай аавыгаа яая даа…

chairman

Сайн байцгаана уу? Би танай сайтыг уншдаг ч захиа бичий гэж бодож байсангүй. Энэ удаад аавын минь ажил биднийг их бухимдуулж байна. Аав маань багш мэргэжилтэй угийн даруухан юмыг хэт сэтгэлээрээ хийдэг хүн. Хонь л гэсэн үг насаараа ээжид минь загнуулж залуулж явсан болоод ч тэрүү хүнтэй зөв ч ярьж чаддаггүй. Гэртээ ч хүн хүнд загнуулаад хүний урдуур юм хийгэд явдаг тийм хүн байгаа юм.

Аав маань төмөр замд 1 шинэ байрны СӨХ-д даргаар ороод жил болж байна. Анх тэр СӨХ-д ороход нь 10-д саяын өртэй байсан юм, аав минь өөрөө цалин авахгүй гүйсээр өрнөөс гаргасан, бид боль цалин авахгүй муухай ажлаа хая гэж их хэлсэн. Хүмүүс даргаа гэхээр баярлаад ажилдаа дуртай. Даанч өөрийнх нь доор байгаа хүмүүс дээрэлхээд зөөлчлөөд цэвэрлэгч манаачгүй ажилаа хийхгүй аав өөрөө цэвэрлэгээ хийгээд баас шээс хог шороо ухаж яваад ирнэ. Олигтой цалин ч авахгүй хамаг хувцаса завааруулаад ирдэг.

Саяхан гэхэд 1 манаач нь айлуудаас машины зогсоолын мөнгө аваад 500-600 мянга төг аваад зугтсан байгаан. Цагдаад өгтөл төлбөрийн чадваргүй орох оронгүй гээд тоогоогүй явуулсан байсан. Одоо тэгсэн аав дур мэдэж граж бариулжээ. Байрны 1 хүн нь л хөөргөөд та бариулаач гэсийн байх, тэгсэн газрын албанаас нураа гээд давхар айлууд нь мөнгөө нэхээд бөөн юм болж байгаан байх. Миний аавын хувьд өөрөө цалин авахгүй зүтгэж байгаа ажил нь. Оршин суугчид нь ч гэсэн дээрэлхээд мөнгөө өгөхөө байсан гэж байгаа. Одоо 20-д саяын оронд орж байх шиг байна.Би гадаадад амьдардаг юм.

Саяхан гэрийхэнтэйгээ интэрнэт-р ярий гэтэл тоггүй аав цалингүй л ажиллаад байгаа гэдгийн, тэгээд найзаараа 300 доллар явуултал 100г гэртээ зарцуулаад 200-г н СӨХ-дөө оруулсан байгаан. Хамаг юмаа барьж ийм сэтгэлээрээ ажиллаж байгааг нь мэдэх ойлгох хүн биднээс өөр байхгүй. Гэрийхэн маань их санаа зовж байна, даргад дуртай аав минь хүний үгээр дээрэлхүүлж явж явж байгаад сүүлдээ зөвшөөрөлгүй граж бариулаад нураалгах болчихоод байна. Тэр үрсэн бариулсан мөнгийг нь бид л өгөх байх даа. Утгын алдаатай ойлгомжгүй бичсэн бол уучлаарай анх удаа дотроо онгойтол ярилцая гэж бодсон юм. Цаг заваа гарган байж миний асуудлыг уншсан таньд баярлалаа.

13 Comments

  1. GegeenCom says:

    Huviin hariuclagaa uureh chadvargui olnii dund amia argalchij bardgui ar geree daramtand oruulj yavdag uls zugeer l uhchihej boldguin bhda

  2. Аав чинь хүмүүс дотор байхыг л хүсдэг. Та нар болон ээж чинь загнаад өөр юм ярихгүй болохоор ингэж явж байгаа шүүдээ. тэр өр ширийн яана аа. Манай Маршалд хотхонд СӨХ сар бүр айлуудаас 100 мянган төгрөг аваад СӨХ дарга өрөө л зохицуулалт хийж байх шиг байна даа

  3. HUUURHIIINNNN MANAI BAIRAND IREED AJILLAASAI ;))) says:

    Iim humuus hovor shuu !!! Aaviigaa hairlaj yavaarai !!! 

  4. max says:

    Тэнэгээ эцэг чинь эхээс чинь болон та нараас авдаггүй халуун дулаан харьцаа, үнэлэмж, хүндлэлээн тэр ажилаас авдаг болоод ингэж яваа юм. Аавыг чинь зөөлчилдөг байж болно, хуурдаг байж болно, элэг барьдаг байж болно, тэглээ гээд хажуугаар нь тэр ажлыг нь үнэлдэг, баярлаж талархсанаа хэлдэг, хүндэлдэг хүмүүс байгаа болоод л ингэж явж байгаа юм.
    Та нар тэр хүнийг нь хичнээн их загнаснаа, санал зөрөлдөх үед хэдэн удаа өөрсдийн хүсэлтээр шийдүүлсэнээ, ер нь та нарын могойд барьдаг мод болгон ашигласныгаа бурхан болсон хойно нь нэг ухаарвал ухаарах байх.

    Энэ гэгээн шиг хүүхнүүдийг хархаар, би эмэгтэй хүн нэрийн доор нөхрийнхөө махыг идэж, цусыг уух эмэгчин аалз, хилэцэт хорхой маш тод санагдах юмдаа.

  5. дэлгүүрт ажиллаж болохгүй says:

    аав шиг чинь зөөлөн хүмүүс дэлгүүр хоршоо олон нийттэй харилцдаг ажил хийж болохгүй. Жишээ нь дэлгүүр гэдэг тийм амар эд биш. Мөнгөтэй мөнгөгүй хүмүүс их орж ирнэ. Хоолны мөнгөгүй байна зээлээч гэнэ. аав чинь өрөвдөөд зээлнэ. дараа нь мөнгөө олж авч чадахгүй. хүмүүс их л элэг барьдаг юм байна даа. Яамаар ч юм бэ дээ. Миний бодлоор олон нийттэй харилцдаг ажил зохихгүй хүн байна. Тэрний оронд зүгээр л нэг компани нтрт ажилд ордог ч юм уу эсвэл ямар нэг байгууллагад жолооч нтр хийдэг ч юм уу. ямартай ч хүмүүсийг удирдан чиглүүлж чаддаггүй. тийм бусдыг уриалан дуудах, өөртөө итгүүлэх чадвар бас авъяас алга. Энэ авъяас угаасаа хүн болгонд заяахгүй л дээ. Тийм учраас миний бодлоор хүмүүстэй шууд харилцдаг ажил хэрэггүй байх. яагаад гэвэл хэтэрхий өрөвч гэмээр юм. Тиймээс машин техниктэй ч юм уу амьгүй зүйлстэй харьцдаг ажил байвал зүгээр байх

  6. Zochin says:

    Ug n huurhii mini chin setgeltei hun bna. Gevch bodit nuhstul bdald uuriiguu avch yavah tal n dutmag bna. Tegeed anh udaa l neg duraaraa husleeree erh medleeree hiij bgaa ajil n uchraas durtai buh yumaa zoriulj bna shuu dee. Neg bodliin huuhed shig. Zuvluh geheer medehgui um daa

  7. och says:

    hurch irj manai suhiin darga bolgooch. urund law oruulahgui.

  8. GegeenCom says:

    Tam shw uuruu zovlongoo ereel yavdiin eej chini harin uhaangui sxn setgel t1iin tursun duu gegcheer iim zovlon haisan yumnuudiig ih uugshuuljde

  9. yamar ih setgel be says:

    neg bodliin buyantai sain hun um hunii toloo ingej zutgedeg. daanch ar ger hetcuudeed bh ni l hetcuu um da. amid bhad bugd bnoo. oorsdoo ajil sedeed aabiigaa zabgui bailgabal amar um bishu. er hun doroi yabah shig gutamshig bhgui.

  10. emma says:

    huuhduud ni duuraigaagui bol duurch, aav chini zasrahgui baikh, ugaasaa iim hun bololtoi. iim ch bolhoor ni eej chini medeed uglej chigluulj zugluuldeg baikh. odoo dargaa geheer uuriin une tsenee medreh met sanagdaad huurch davhij baigaam baina l daa. ter COX iin ajlaas ni erthen gargaad gereeree huns ii mukhlag neegeed aaviigaa delguurt suulgachaad, jiriitel ajillana daa.

  11. mnb says:

    eej n bolgoogui bh. hunii ooriinh n zan. deer uyed bol iimerhuu humuus hoorhii geed humuust oorsiinhoo maliig hend ch helehguigeer avaachaad ogchihdog bsan. zasrahgui uurlaj daramtalbal zogsdog yum, yamar ch bsan nuden deer. dalduur yadgiig n medehgui.

  12. Guts says:

    Eej chini l aaviig chini iim bolgojde… Nasaaraa ygleed yanshaad zagnaad

  13. Quiz says:

    Wow suhiin darga mungu idlee l gej sonsoj baisan bolohoos bish mungu uuruusuu gargalaa gej duulaaguim baina. Uul ni mungu iddeg mestnii ajilsht. Aav chini ih suiheegui busdiin ugeer bodlogogui alham hiideg hun baina. Yag l uuriin tolgoigui hun shig. Tiimdee ch ingej baigaan. Gehdee ih saihan setgeltei hun shig sanagdlaa. Odoo orshin suugchid ni ene darga mungu idlee geed uheh gej baigaa baihdaa. Bidnees baahan mungu avch heden toosgo avchirch mungu ugaalaa uhaanii setgej baigaaldaa. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.