Жирэмсний хугацаа тодорхойлох

-18122014-1418888885-192752748

Жирэмсний хугацаа нь 280 хоног буюу 40 долоо хоног, эх барихын 10 сар үргэлжилнэ.

Жирэмсний хугацааг тодорхойлох:
1. Сүүлийн биений юм үзсэний эхний өдрөөр
2. Ураг анх хөдөлсөн хугацаагаар
3. Үр гадагшилснаар  баримжаалах
4. Зөвлөлгөөн өгөх газар, жирэмсэнг анх илрүүлсэн хугацаагаар
5. Бодит үзлэгийн үр дүн. Энэ нь:
а. Хүйсний хонхор
б. Умайн ёроол
в. Хэвлийн тойрог
г. Умайн ёроолын өндөр
д. Ургийн урт
е. Ургийн толгойн шулуун хэмжээ
ё. Скульскийн томъёо

Жирэмсний хугацаа тодорхойлох томъёо:
Х=(Lx2)-5/5
Х-Жирэмсний хугацаа сараар
L-Ургийн урт
Ж-Жорданиагийн томъёо
Х=L+C
Х-Жирэмсний хугацаа долоо хоногоор
L-Умайд байгаа ургийн урт
С-Ургийн толгойн шулуун хэмжээ

Жирэмсний шинж тэмдэг:
1. Эргэлзээ төрүүлэх
•    Огиулж бөөлжинө , хоолонд дургүй болно
•    Хоолны үнэр амт буруу мэдрэнэ
•    Амархан ядрамтгай , нойр өөрчлөгдөх , ууртай цочромтгой болох
•    Нүүр , хөхний тойроод , хэвлийн гол шугамаар сэвхтэнэ

2. Жирэмсэн байж магадгүй
•    Сарын тэмдэг ирэхээ больж хаагдана
•    Хөх томроно, хатуурна
•    Үтрээ үүдэвчийн салст хөвсийж, зузаарч хөхрөнө
•    Биологи-иммунологийн урвалууд эерэг гарна

3. Гарцаагүй жирэмсэн
•    Ургийн хэсэг тодорхой тэмтрэгдэнэ
•    Ургийн хөдөлгөөн эмэгтэйд болон барьж үзэхэд тэмтрэгдэнэ
•    Ургийн зүрхний цохилт сонсогдоно
•    ЭКГ, ФКГ-д тодорхой гарна (14 -16 д.х )

1 Comment

  1. Undgun es bolovsorch gadagshilsanaas hoish buyu sariin yum uzegdehees ehluuleed tooldog

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.