Ийм өвчин авсан хүн цаашид ахиад хүүхэдтэй болох уу?

Teenage girl depression - lost love

Сайн байна уу? Танай сайтыг их уншдаг. Энэ удаа өөрийн амьдралаа бичиж миний ижил хүмүүс надад зөвлөгөө өгөөч гэж хүсч байна. Намайг А гэдэг. Би 34 настай. Охинтойгоо амьдардаг. Охиныхоо аавтай 2011 онд танилцаж байсан. Охины аав өмнө нь эхнэр 2 хүүхэдтэй байсан биднийг танилцахад тэд салаад 3 жил болсон байсан. Би тэр үед 30 хүрсэн амьдрал хүүхэд оройтлоо гэж дотроо бодож шаналж байсан үе л дээ. Анх танилцахад их л амьдралын төлөө гэсэн юм шиг сэтгэлтэй үр хүүхдэдээ хайртай өмнөх эхнэртэй гомдсон хүн байлаа. Өмнөх эхнэртэйгээ буцаж нийлэх бодолгүй одоо өөрийн амьдралаа бодий чи миний хүүхдүүдэд сайн ээж болооч цаашид сайхан амьдрах бодолтой энэ тэр гээд ярьдаг байлаа. Би ч хоорондоо болж байвал хойд ээж болох ч яахав гээд удалгүй дотно харилцаанд орж би жирэмсэн болсон.

Гэтэл энэ хүний цаад санаа нь зөвхөн надтай унтаж хүслээ хангах л байсныг жирэмсэн болсныхоо дараа л мэдсэн. Намайг хүүхэдтэй болсныг сонсоод би ахиж аав болмооргүй байна наад хүүхдээ яахаа өөрөө мэд би хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байгаа. Миний хувьд анхны хүүхдээ авахуулах бодолгүй байсан учраас хүүхэд төрсний дараа учир нь олдох байх гээд бас доошоо цус гарч эмч тайван байхгүй бол хүүхэд чинь зулбах эрсдэлтэй гэсэн тул түүний хойноос нэхэл дагал хийсэнгүй. Жирэмсэн байх үед заримдаа ярьдаг байсан бөгөөд байнга согтуу ярьдаг байсан тул би ч сүүлдээ утсаа авахаа болисон доо.

Ингээд би хөөрхөн охинтой болж хорвоогийн хамгийн сайхан зүйл нь хүүхэд юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн. Энэ хугацаанд тэр хүн зөвхөн согтохоороо л би хүүхдээ хармаар байна та 2 дээрээ очиж болох уу гэх мэтийг ярьдаг байсан. Би согтуудаа биш эрүүл болохоороо яриарай ирээрэй гэдэг байлаа. Харин эрүүл болохоороо бид хоёрыг байдгийг огт санадаггүй. Охин маань 5 сар хүрч ганц бие ээж би цуглуулсан жаахан мөнгөө дуусч амьдрал жаахан хэцүү байлаа. Тэгээд найз нар маань хүүхэддээ тэтгэмж тогтоолго гэв. Тэр уг нь гайгүй газар ажилладаг боломжийн амьдралтай хүн л дээ. Би шүүх энэ тэр яахав хоорондоо ярилцаад болно биз гэж бодоод нэг удаа ажил дээр нь очиж дуудаад уулзаж энэ тухайгаа хэлтэл хаанаас олсон нь мэдэгдэхгүй нэг хүүхдэд би юу тэтгэмж өгөх юм гэдэг байгаа. Би ч хэрэлдчихээд тэр уурандаа эцэг тогтоолгох тэтгэмж гаргуулах бүх зүйлийг хуулийн дагуу шийдүүлсэн. Хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй болохоор нь мөн шүүхийн шийдвэрт ч өгч цалингаас нь суутгаж эхэлсэн. Энэ хугацаанд намайг элдэв янзаар хэлж янз бүрийн мессеж их бичиж сэтгэл санааны хувьд их дарамт үзүүлдэг байлаа.

Гэтэл 2013 оноос энэ хүн их л өөр болж над руу байнга эрүүл ярьж охиноо асууж мөн бид 2-т хэрэглээний мөнгө төгрөг өгдөг болов. Би тухайн үедээ жаахан гайхаж байсан боловч нэг их цаашаа гэсэнгүй. Охин маань ч аавдаа сайн болж тэр өмнө болсон бүх зүйлээ мартаад одоо хамт амьдарья шинээр эхэлье гэж гуйх боллоо. Би эхэндээ нүүр өгөхгүй байж байгаад охиноо бодоод 2014 оноос түүний 2 хүүхэдтэй 4-үүлээ хамт амьдарч эхэлсэн. Эхний 2 сар сайхан л байлаа. 3 дахь сараас зарим орой архи үнэртэй ус ханхлуусаар орж ирэх болов. Асуухаар ажлынхантайгаа жаахан суугаад гэнэ. Би нэг их зүйл ярьдаггүй байлаа. Тэгээд ар гэрийн ажилд жаахан оролцуулъя. Өөрөө ч ажилдаа орий гээд хүүхдүүдээ цэцэрлэг сургуулиас ээлжилж авахаар болов.

Нэг удаа 2 томыгоо аваад багыгаа авахаар явж байтал 2 том маань хажуу байрны хүүхнийг эгчээ гээд сүйд. Тэгээд би дунд охиноосоо асуутал энэ эгчийнд аав дандаа очдог гэж авдаг юм даа. Тэр хүүхэн нь нөхрөөсөө салсан ганц бие хүүхэн л дээ. Би хүүхдийн үгээр үг хийгээд яахав гээд нэг их юм бодсонгүй. Нэг амралтын өдөр намайг ажлаас дуудаад би явчихаад иртэл хүүхдүүд гэртээ аав нь байдаггүй. Асуутал саяхан гарсан гэхээр нь гэнэт нөгөө хүүхэн бодогдоод шууд тэднийх рүү орсон гэтэл хаалга үүдээч түгжилгүй нөгөө хүүхэнтэй заваарч байдаг байгаа. Би ч хэд хоног дуугарахгүй байж байгаад тэр хэргийг уучиллаа. Нэг өдөр нэг хүүхэн манайд ирдэг юм байна. 2 хүүхдийн ээж гэнэ. 2 томыгоо ээжтэй нь хааяа уулзуулахдаа надад огт хэлдэггүй байсан учраас би тэр эмэгтэйтэй уулзаж байгаагүй л дээ. Мөн тэр эмэгтэй өөр хүнтэй суугаад 2 хүүхэдтэй байсан болохоор би ч огт сонирхдоггүй байлаа. Энэ үед хүүхдүүдийн аав гэрт байхгүй байсан болохоор ирэхээр уулзаад явах уу гэтэл надтай уулзах гэж ирсэн гэлээ. Би ч бүр гайхаж гэтэл энэ хугацаанд тэр хоёр байнга уулздаг холбоотой байдаг байсан тухайгаа надад хэлж мөн нөхрөөс чинь өвчин байсан байна гэсэн би ч бүр шоконд орно гэдэг нь болж нөхрөө ирэхэд энэ тухай хэлсэн чинь уучлалт гуйгаад би чамд өвчин халдааснаа яаж хэлэхгүй их зовж байсан юм харин ч сайн юм боллоо ухааны юм ярьдаг байгаа.

Надад энэ хугацаанд ямар ч зовиур илрээгүй болохоор би мэдээгүй байж л дээ. Надад тэмбүү халдаасан байсан. Энэ үед л би энэ хүнээс салий гээд шууд л салсан даа. Боломж олгосондоо маш их харамссан. Түүнийг ахиад харахыг ч хүсэхгүй байна. Улаан туузад очиж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээнээс хойш сар болоод намайг шинжилгээ өг гэсэн. Энэ өвчин цуснаас огт арилдаггүй гэнэ. Бас би өвчин авснаа мэдээгүй байхдаа бага охиндоо амаараа хоол энэ тэр хааяа өгч байсан маань бодогдоод нойр ч хүрэхээ байлаа. Уг нь эмч ахуйн замаар халдахгүй гээд би ч жаахан охиноо уйлуулан байж шинжилгээ хийлгүүлээд зүгээр гарсан л даа. Гэхдээ нууц үе байдаг ахуйн замаар халдах магадлалтай гэж нетээс уншаад одоо ч хүртэл нойр хүрэхгүй л байна. Би уг нь хүүхдэд хайртай олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Ийм өвчин авсан хүн цаашид ахиад хүүхэдтэй болох уу? Цуснаас арилдаггүй нь үнэн үү? Ахуйн замаар яадаг юм бол?

Тэр 3 удаа тариулдагаас өөр эмчилгээ байгаа юу? Над шиг ийм байдалд орж байсан энэ өвчнийг тусаад эдгэрч байсан хүмүүс байвал зөвлөгөө өгөөч. Эмч нар нэг их ач холбогдол өгөхгүй бас сайн мэдээлэл өгөхгүй юм. Тиймээс өөрийн биеэр энэ зовлонг амсаж байсан хүмүүсээс зөвлөгөө авмаар байна. Эцэст нь хэлэхэд эрчүүдэд хэзээ ч битгий ахин боломж олгож байгаарай гэж хэлмээр байна…

30 Comments

  1. уурт says:

    1,UMNUH NUHUR.HOGIIN PISDA

  2. Tom ah says:

    Ene uvchinii talaar jaahan sudalgaa hiitsgeeye. Ene uvchinuur 1.~uvchilj baisan 2.~odoo uvchinii haldvar avsan buyu uvchtei baigaa. 3.~uvchtei baij bolzoshgui shinjilgee hiilgeegui baigaa.4.~ene uvchinii shinj temdeg baihgui buyu eruul gedegt itgeltei . Gesen asuultuudad eniig unshsan hun bur 1,2,3,4 toogoor sudalgaand idevhitei oroltsooroi.

  3. a says:

    Mash uhaalag tevcheertei huuhen shig sanagdlaa. Yamar negen asuudliig harznaj bj shiiddeg mundag busgui bna. Bi emegtei l dee. Gehdee asuudliig cham shig harznahgui shuud uuraaraa shiideh geed bdag muu taltai. 

  4. xxx_zaluu@yahoo.com says:

    Нөхөр чинь дүүрцэн толгой байна даа

  5. ardiin emch says:

    1 udaa sharalsnaas 1000 udaa tembuu tussan ni deer
     Surtei shaar ve

  6. баба says:

    Хүүхдэдээ амараа хоол өгнө гэнэ үү.Заваан юмаа. Амны хөндий чинь бөөн бактери байгаа шдээ. Шүдэнд чинь бас.

  7. Ааш муут says:

    Цоо эрvvл байсан ч хvvxдэд амнаасаа хоол егч болохгvй ээ. Хоол ундыг буталдаг барьдаг цахилгаан жижиг хэрэгсэл зендее болсон шинэ зуун шvv дээ. 

  8. emch says:

    Odoo emchilj  bgaa arga n bol pencilin ji gedeg tariag 7 honogiin zaitai 3 udaa tariulaad ter uedee bas eritromitsin davhar uudag Uunii daraa sar bolood ch yum uu dahin shinjilgee ugnu Gehdee ali boloh geriin nuhtsuld uursnuu emchilj tsag aldaj dytyy edgeej hundruulj bsnaad emneleg mergejliin bgad handaarai zaluusa Ichihees chin iluu eruul mend chin chuhal shuu

  9. saruul says:

     bas tembuugee sain arilgahgui bol ih haluun uvchin uchraas hamar am ni umhiireed iljreed tasraad unachihsan mer ser humuusiig harj l bailaa huuhed baihdaa.Ene hunii hamar ni haachaavee geheer emee uvuu nar chishshsh tembuu gedeg uvchin tusaad ingechihsen um genelee gedeg baisan.Bas nomon deerees unshij l baisiim baina.Tiim bolohoor uvchnuu hurtdan sain emchluultsgee humuusee.Eruul baih 1000 jargaliin uud gedeg shuu!!!!!!!!!!

  10. saruul says:

    Ulaan taria gedeg ni sayahan 1980-aad onii ued ch nastai humuus yadargaand bas tariuldag bsan um.Sav ni namhan pagdgarduu shilen savtai buleelj baij tariuldag,gar ene terd hureheeree chas ulaan budag shig toslogtson taria orosoos orj irdeg baisan.Nastai humuus ene ulaan taria deer ued tembuu uvchind ih taridag baisan gej heldeg baisan.Nastai odoo 85-90tei humuus bol sain medej baigaadaa.tembuug ul murgui ustgadag gedeg baisan.Zavaan umaa bolson boloogui humuus halit taniltsaad uvur turiindee orohiinhoo umnu hutlultsuj ochood shinjilgee ugchihuj boldoggui um uu.Niigem ter chigeeree tembuurlee sdee.

  11. ДоовторМаарамба says:

    Нэг удаа шарласнаас арван удаа тэмбүүр гэж үг байдаг. Ор мөргүй эдгэнэ. Ахуйн замаар халдана. Бүгд шинжилгээ өг, эичилгээ хийлгэ. Гэр орноо сайн ариутга. Замбал нөхөр зайл гэдэг тарнийг 21 удаа унш.

  12. Aichlaa. Gui ee teed mongol ertei uvchnuus n aigaad dotnosohguin bol teed gadaad ers ems chini buur ternees ch uur uvchintei bvl yahiin be yadaj hamgaalj mamgaalahaa meddeg bgada

  13. жо says:

    Дээр үед оросууд монголчуудын тэмбүүг улаан тариагаар эмчилдэг байсан гэж ярьдаг юм билээ. Тэр улаан тариа гэдэг нь юу байсийн бүү мэд.

  14. ax says:

    manai mongolchuud MUUHAI, BALIAR, UMHII, SAMHAI, HELIKO BAKTERI tai, TEMBUUTEI< SHULSNII NYANTAI, HORT HAVDARIIN NYANTAI amnaasaa baga nasnii huuhded hool uguud,
    huuhdee bagaas ni suuri uvchtei, uushginii uvchtei, hort havdartai bolgood baih yumaa, amand chin baigaa buh uvchin huuhded haldaj bgaa shd, zavaanuudaa,

    yagaad huuhdiin hooliig shuud halbagadaad uguhgui, ehleed urusdiinhuu muuhai amand hiigeed baidgiig eruusuu oilgohgui yum, haluun gej bodoj baigaa bol jaahan hurguuhud bno shd, zawaan zawaan, zawaan

  15. emch says:

    Tsavi beleg erhtnii orchmoor uvdultgui hatuu yar garaad uuruu ayndaa alga boloh daraa n jijig tsevruu met zuil tyyrah tsavinii bulchirhai tsochih yadrah sulidah zereg shinj temdeg ilervel tembuugiin shinjilgee tsysnaas uguurei Mazokoor ilrehgui Emchilgeegee tsag aldalgui hiivel hamgiin edgerelt turgentei daraa n bas yrshig bagatai uvchin yum

  16. suhee says:

    Odoo mo gold mash ih tarhaad bgaa her n mergejliin baiguullaguudaas medewllee niited zarlahgui bgaa uvchnuud n tomchuudiin dund tembuu huuhduudiin huvid tolgoinii buus bolson gene Yalanguya jiremsen emegteichuudiin dotor mash iheer ilerch bgaa Ene n shinjilgee zailshgui hiigddeg bolohoor l ilerch bgaa bolohoos manai zaluus oyutnuudiin dund ih tarhsan bna gesen ug yum gene Sayhan neg emch yariltslaga ugsun bsan Tembuu n hediigeer biren edgerdeg uvchin bolovch mglchuudiin dund bdag zambaraagui antibiotikiin heregleenees bolj uvchin dald uedee orood edgersen met bj bgaad hamag dotor erhtniig n gemteedeg uvchin gene Belgevchtei bsan ch tsavi zereg nimgen aristai hesgeer uvchtei hunii biees yalgarsan shingen zergeer damjih magadlal undurtei tul zaluusaa huuhnuudee tohioldliin belgiin havitlaas tatgalzaj bie biedee unench baitsgaay Oor arga gevel biyee bituu skochdoh arga l bna daa

  17. жак says:

    Хогийн шаартай таарч дээ 

  18. uugii says:

    Zawaan um chn chamd tetgemj tuldug tegd l yaj zvgeer uguh vv gd 2hvvhdee haryylah sanaatai bsn bn.hogiin gar vee bitgii dahij nvvr uguurei.muruuruu tetgemjee awaad yawj bsn bol uwchin awhgvi bhgvi uy.deer ved tembvvg emchilsen gdg bizdee teghr edgej l taaraa bh.

  19. далд says:

    эмэгтэй хүн уул нь эрчүүдээс хайр халамж үнэнч сэтгэл хүсдэг, монгол эрчүүд яагаад ийм …..хэлэх муу үг ч олдохгүй юм.

  20. Zulaa☆ says:

    Uhamsar hariutslaga baihgui hun gehed hetsuuhen hun torhtonguud olshirchde.

  21. kjh says:

    ene orsuud tegeed mongolchuudiin tembuug ustgasan gedeg. tegeed haanaas tembuu garaad irev? gadnaas uu?

  22. ghf says:

    za ter zoriulaltiin huudasnaas n unshaach buh ovchnii talaar mongol heleer bdag. tiim hogiin amitniig n medseer bj yu bodoj niildeg yum bol doo, bas l nogooh huuhed gedeg ugee hudlaa unen urdaa bambai bolgoj barisan uu?

  23. zul says:

    Uudgui hogiin zalyy we!  Huntei suugaagui busguichuud suu ya bari gej guij bga zaluus aas am uchigiig ni sn awch aaw bolohod belen uu suuchaad nargiad Tsengeeg hayad alga bolohgui biz geh met amlalt awch suuwal… zoo tegeed odoo olon zaluus ami nasaa ras aaw eejeeree amlalt ugchuud dor ni amlaltaa marttdag teneguud olon bolj de. 

  24. emnelegt uzuul says:

    huviin emnelegt ochij nariin shinjilgee ug.

  25. zochin says:

    Yaasan hetsuu amidral ve. Yaj iim amidralaar amidardag bnaa. Buur 3aljin 4uljin. Zavhai gehed arai denduu zavhai zaluu yumaa

  26. hishge says:

    Ariachdee erchuuded itgeh hereggui gj tsag tutamd medreed bhiin 

  27. ggg says:

    eneniig emch hun unshwal meregjiliin uudnees zuwulguu uguurui Guij bna nadad bas heregtei bna

  28. ggg says:

    ee yanaa bi yag bas jiremsen bhdaa Tembuutei gej garsan Emch helehdee 3udaa biopentsillineer tariul gedeg yum bilee. Tegeed ahiad shinjilsen chin zuw zugeer garch bsan Ohinoo 3hurheer l uzuuleh sanaatai bgaa Nuhur ene uwching neg naiz huuhenteigee untaad awsan gesen Ter n nuhurtui Nuhur n ih banzal yum bhaa Ene erchuud uneheer alna shuu Emch bolhoor tsusnaas gartlaa 5n jil boldog yum gesen Bi sain medkuee BSain sudlah heregtei bhaa Yamarch bsan ahiad 5jil bolj bj gardag gesen tegeed huuhedtei bolj boloh yum bishuu

  29. S says:

    Yamar muuhai eriin sugatai uchirsan yum be. Uvchnii tuhaid gevel ohindoo bolon uurtuu bur nariin shinejilgee hiilgeerei. Chi mash saihan setgeltei emegtei bna.

  30. zochin says:

    uul ni  buren edgedeg gesen tegehdee tsusnii shinjilgee uguhuur medeelel ni gardag gej bsan 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.