Та ямар эхнэр болох бол?

oestrogen-woman

Та хэн нэгэн хүнд сэтгэлтэй болж ханиа болгохоор сонгох нь гарцаагүй. Түүнээс наана өөрийгөө шинжиж үзэх нь зүйтэй. “Би ер нь хэр зэргийн эхнэр бол” гэж  аав ээж, найз нөхдөөсөө хэдийнээ асуугаад хариу авсан ч  байж болох юм. Гэхдээ дор дурдсан  асуулгад хариулаад өөртөө дүгнэлт хийхэд илүүдэхгүй болов уу?  Доорх асуулгуудад  хариуг  харахгүйгээр шууд хариулахыг танд  зөвлөе.

1. Нөхөрт гарсныхаа дараа та энэ л мэргэжлээрээ ажиллах уу?

Анхныхаа хүүхдийг төрүүлээд мэргэжлийнхээ  ажилд эргэж орно  – 2
b. Яаж ийгээд заавал хийнэ -3
c. Үгүй ээ. Энэ ажил маань надад ер таалагддаггүй – 1

2. Та хүүхэдтэй болъё гэж боддог уу?

a. Хамгийн цөөн гэхэд л хоёр  – 3
b.  Үгүй ээ – 1
c. Хэрэв нөхөр маань хүсвэл – 2

3. Олноороо цугларсан газар нөхөр чинь өөр хүүхэнд “сээтэн хаяа”-д байвал та яах бол?

a. Өөр хархүүтэй сээтэгнэнэ  – 2
b.  Үзэж тарна  – 1
c.  Хараа ч үгүй юм шиг л байна – 3

4. Та ер нь хартай юу?

a.  Тийм  -1
b.  Тийм ч их биш – 2
c.  Нөхөртөө хүн ер нь итгэх л ёстой – 3

5. Тантай хүн хэрэлдэхэд хэн нь буулт хийдэг вэ?

a. Би -1
b. Тэр – 2
c. Ээлжтэй хариутай л байдаг – 3

6. Та хоол хэр хийдэг вэ?

a. Яваандаа сурна – 1
b. Цөөхөн дөө – 2
c. Хоол хийх дуртай – 3

7. Нөхөр болох хүнээсээ нуух юм танд бий юу?

a. Үгүй ээ -3
b. Зарим зүйлийг – 2
c. Зүрхэлж хэлж чадахгүй юм байдаг -1

8.  Нөхөр болох хүн чинь хөл бөмбөгийн хорхойтой бол та яахсан бол?

a. Түүнээс нь болиулахыг бодно  – 1
b. Тоглохоор  явахад нь  би ч өөрийнхөө сонирхдог юмыг хийнэ – 2
c. Би бас хөл бөмбөг тоглож сурна – 3

9. Таны  аав ээж хоёр чинь хэр сайхан гэр бүл вэ?

a. Өөлөх юмгүй  – 3
b. Байдаг л нэг  – 2
c. Салсан – 1

10.Нөхрөө та ажилдаа л бие сэтгэлээ өгч байгаасай гэж боддог уу?

a. Тийм
b. Түүний ажлын тухай ер боддоггүй
c.  Амьдралд гол юм тэр биш

  1. Хувцасны хэв загварын талаар санал зөрвөл яах вэ?
    a. Буулт хийнэ  – 3
    b. Даган баясна – 2
    c. Ойлгуулж итгүүлэхийг хичээнэ – 112.Гэр бүл болохыг урьдаар нэг туршиж  үзэх хэрэгтэй гэсэн санаа байдаг?
    a. Санал нийлэхгүй байна – 1
    b. Ханиа зөв танихын тулд байж болох л юм  – 3
    c. Юу гэж ч хариулж чадахгүй байна – 213.Эмэгтэй хүн нөхөрт гарахын өмнө өөр хүнтэй “учирсан” байх нь “байдаг л юм” ?
    a. Яаж болох вэ?  -3
    b. Миний хувьд тийм юм байхгүй – 2
    c. Амьдрал гэдэг олон зантай – 114.Нөхрийгөө сална гэвэл та хэрхэн хандах вэ?
    a.Зөвшөөрнө – 3
    b.Яав ч зөвшөөрөхгүй – 1
    c.Байдлаас болно – 2

    Одоо хариултаа  нэгтгэн тооцъё

17-23 оноо авбал:  Цагийн аясаар та амьдралыг үзэх үзэл бодлоо өөрчилнө.  Хань болох хүндээ дасаж  чадахгүйгээс өдөр тутмын сөргөлдөөн, маргаанаас салахгүй. Юуны өмнө тэвчээртэй байж сурах хэрэгтэй. Хэрэгтэй цаг мөчид  буулт хийхээс  буцахгүй байх хэрэгтэй.

24-32 оноо авбал: Хэрвээ та нөхөрт гаръя гэж бодож байгаа бол арай эртдэх биз ээ.  Гэр бүл гэдэг салалтаар дуусах  ёсгүй. Та нөхрөө ойлгодог юм байна. Гэвч танд амьдралын туршлага, өөрт итгэх итгэл нимгэн байна.  Хэрэв та өөрийнхөө зан үйлийг байнга  шинжилж  чадвал сайхан эхнэр болж чадна.  Эрдэм боловсрол  ол. Энэ чинь  хүнд итгэл өгдөг юм. Ажил хөдөлмөртөө биеэ зориул. Энэ чинь  гэр бүлийн гагнаасын нэгэн.

33-47 оноо авбал: “За” гэж хэнд хэлэв. Тэр хүн чинь жаргалтай. Хамтын жаргалд хар үүл та нөмрүүлэхгүй юм байна. Гэхдээ нөхрийнхөө хэлсэн болгоныг дагаж өөрийн гэсэн санаа бодолгүй яв гэсэн үг биш. Та өөрөө ухаалаг мөртөө, ханийхаа санаа бодлыг ч өдөрлөхгүй явах юм байна. Хамгийн гол нь гэр бүлийнхээ амьдралыг хоёул өрж өндийлгөж явах учиртай.

1 Comment

  1. inna says:

    ene yamar teneg sonjoo ve, shal buruu yumshigee 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.