ХАНЬ ИЖИЛДЭЭ ЦАГ ЗАВ ГАРГАЖ БАЙГААРАЙ…

happy-family

Сайн байцгаана уу би энэ сайтыг уншаад овоо хэдэн жил болж байна. Өөрийн сэтгэл гундуухан үедээ орж уншдаг гэхүү дээ. 30 гарч яваа жирийн нэг эмэгтэй 2 хүүхэдтэй одоохондоо 2 хүүхдээ хараад гэртээ байдаг урьд нь ажил хийдэг байсан. Манай хүний ажил сум2 дамжсан их хэцүү ажил байдаг болохоор нэг газар удаан байна гэж байхгүй дээд тал нь 3-н жил болдог. Эхний суманд би ажил хийдэг танилын хүрээ минь ч гайгүй байсан. Хамт олон, найз нөхөд гээл зөндөө хааяа сэтгэлээр унахаараа найз дээрээ очиж ярьж суудаг байсан. Одоо энэ газар тийм ч найз гээд байх хүмүүс байхгүй болохоор их ганцаардах юм.

Нөхөр бол өглөө гараал ажил2 бас дахин ажил ийм байгаа болоод ч тэрүү их уурлаж бухимдах юмаа. Хэдэн өдрөөр ч хамаагүй ажил хийгээд явна би 2 хүүхдээ хараал өрх толгойлсон эмэгтэй болж үлддэг. Энэ байдалдаа жоохон сэтгэл гундуу байдаг хааяа ганцаараа архи аваад ууна тэгэхээр сэтгэл тайвширч сэтгэл дотор байсан муухай бүхэн түрхэн зуур арилдаг. Заримдаа нөхөртэйгөө сайхан ярилций гэж бодоод өөрийг нь харахаар гомдоод дуу ч гарахгүй буруу харж жоол уйлж байгаад л тайвширна даа. Ихэнхи цагаа ажлын өрөөндөө өнгөрөөнө гэрт нь юу болж байна, юу болохгүй байна тэр хүнд огт хамаагүй.

Нөхөртэйгөө ханилаад 13 жил болохдоо ингэж ганцаардаж үзээгүй шүү бид 2 нэг нэгнээ араар нь тавьж байгаагүй л дээ. Ажлынх нь их ачаалалаас нь болж гэр бүлдээ тавих анхаарал нь хэтэрхий холдоод байна. Сэтгээлээр унаад хэцүү байна гэж ганцаараа архи уусаар байтал би ч архичин болох шинжтэй. Энэхэн үеийг даваад гарчихвал сайхан болно гэж өөрөө өөртөө их хэлэх юм даанч би сэтгэлийн тэнхээгүй бололтой. Хайр халамж үгүйлэгдээд байна даа. Хааяа нөхрөө тэвэрээд өдөржин унтах юмсан ч гэж бодох юм. Гэртээ байдаг болохоор их юм бодож өөрийгөө зовоох юм. МИНИЙ ЭНЭ УТГА УЧИРГҮЙ БИЧСЭН ЗҮЙЛЫГ УНШСАНД БАЯРЛАЛАА…

15 Comments

  1. Zolko says:

    Eoe chamd ataarhchlaa. Iim nohortoi bolhiimson. Ajilgui hanr yumaa bainga harsaar zalhaj bnaa . Neg l melersen yum bjaahiin. Chi aztai bna neere

  2. narta says:

    setgel chn tavgui bval orshuulgin gazar bolon zaxaar yav gdg setgel zuichiin ug bg um bna lee shuu

  3. k says:

    nana hatuuhan bogood unen l helsen bnash dee. zov sh dee,,,

  4. далд says:

    Монгол эрчүүд ч хөөрхий архи уудаггүй зоддоггүй л бол сайн нөхөр гэдэг нэр зүүдэг болж дээ. Иш зайлуул нохойноос дор стандарттай болчихсон. Эрчүүдийн чанар нь ер нь хог болж байгаа л даа. Бүгд новш. Одоо орж ирээд л яаж биеэ өмөөрч хараах бол оо .

  5. далд says:

    Энэ нана гэнэ үү ямар тэнэг хүүхэн бэ. Чамд зовлон тохиолдоо л биз. Тэгээд яадийн энд шал өөр асуудлын тухай яригдаж байна . Зовлон тохиолддоггүй хүн гэж хаана байдаг юм. Нэг их өөрийгөө мундаг ухаантай гэж бодоод байгаа юм байх даа.

  6. нээрээ яах вэ says:

    Өөрт чинь зүгээр л бага зэрэг хямрал нүүрлээд байгаа бололтой. Өөрөө ч шалтгааныг нь мэдэж байх шиг байна. Хүний амьдралд жаргалтай зовлонтой янз бүрийн үе л тохиолдоно. Заримдаа ганцаардал гэдэг өөр өөрийгөө сонсох боломж олгодог юм шүү. Тэгэхээр муу талаас нь биш сайн талаас нь харах гээд үзээрэй. Ганц танай нөхөр биш угаасаа л гэр бүлийнхээ төлөө зүтгэдэг эр хүн хэтэрхий махруу ажиллаад халамжаар дутаах гээд байдаг талтай. Өөрийг чинь харин ч сайн ханьтай юм байна гэж хэлмээр байна. Миний эргэн тойрны гэр бүлтэй хөгшин залуу хүүхнүүдийн нөхөр ажилгүй тэжээлгэдэг, дээр нь архи ууж, авгай хүүхэн эргүүлж, өр ширэнд унагаадаг, эсвэл ажил хийдэг байсан ч цалингаасаа 10 цаас ч өгдөггүй тийм хогийн нөхдүүд байна. Заримынх нь хадам нь дээр нэмж дарамтална, нялх хүүхдүүдтэй байж сөхөрч унатлаа ажиллаж гэрээ авч яваа мундаг бүсгүйчүүд байна. Ийм азгүй бүсгүйчүүдийн хажууд таны наад асуудал чинь АУУДАЛ МӨН ҮҮ? гэж нэг бодоод үзээрэй.

  7. nana says:

    Муу сайн ч гэсэн хажуудаа түшиж тулах хүнтэй байхымсан даа гэж шөнө болгон дэрээ нэвчтэл уйлж, үрээ харахаар сэтгэл сэмрэх ямар байдгийг чи мэдэхүү… 
    Дөнгөж хөлд орж байгаа үр нь танихгүй эрэгтэй хүн дээр гүйж очоод аба аба гээд тэврүүлэх гээд байхыг нь харж нулимсаа тэвчих ямар байдгийг мэдэх үү….
    “Чааваас даа нөхөр нь хаяж яваад өөр хүнтэй суучихсан гэнэ лээ” гэж хавийхан чинь чамаар нууцаар шивнэлдэхийг сонсоод сонсоогүй царайлж өөдөөс нь инээж суух ямар байдгийг чи мэдэхүү….
    Мэдэхгүй бол наад амьдралдаа баярлаад, байгаа юмаа байгаагаар нь хайрлаж сур

  8. Ааш муут says:

    Битгий жаргалдаа ташуур за. Чи юугаар дутагдсан юм бэ. Нехрее ойлгох хэрэгтэй. Та гуравын телеел гэж яваа эцэг байнадаг. Архи энэ тэр ууж мэдрэлтэж байхын оронд еерийгее сатааруулах хоббитой бол. Нехрее ирэхэд ярвайсан авгай угтаад байвал чи сонирхолгvй болж магадгvй шvv. Ухаантай байл даа. 
    Энд захидал бичиж байгаа хvмvvcийн дэргэд чи vнэхээр жаргал нь дэндсэн гэж хэлж болохоор байна. Уучлаарай. 

  9. Ааш муут says:

    Битгий жаргалдаа ташуур за. Чи юугаар дутагдсан юм бэ. Нехрее ойлгох хэрэгтэй. Та гуравын телеел гэж яваа эцэг байнадаг. Архи энэ тэр гэж мэдрэлтэж байхын оронд еерийгее сатааруулах хоббитой бол. Нехрее ирэхэд ярвайсан авгай угтаад байвал чи сонирхолгvй болж магадгvй шvv. Ухаантай байл даа. 
    Энд захидал бичиж байгаа хvмvvcийн дэргэд чи vнэхээр жаргал нь дэндсэн гэж хэлж болохоор байна. Уучлаарай. 

  10. lala says:

    nowsh gej 2 hun durguig mini ih hurgej bna. Bodohoor hool und ch idej chadahgui, hooloigoor ch orohgui ym. Nowshnuudadharaal hiilgemeer bna tanij meddeg hun bval holboo barihad tuslaach.

  11. Yasan ch tevcheertein. Emegtei n ingej ih ajillaad bvl yah bol

  12. uugii says:

    Zowsonii etsest jargana shv hu.arhinii orond uurtuu taarsan saihan hobbytoi bol.

  13. boogii says:

    Nuhur chin ajlaa hiigeed l zavgui bdag yam bna sh dee. Yamar huuhen erguuleed arhi uugaad chamaig zodoj nudeed bgaa bish. Chi ch gesen bolj ugvul ajil hiihgui yu, ali esvel uuriiguu bas zavgui bailga. Yun arhi uuh teneg yam yarih yam, mania nuhur ch bas ugluu garaad udshiin buriigeer l orj irdeg, bi 3 huuhedtei, ali bolohoor uuriiguu zavgui bailgahiig boddog. Yamar negen sonirhdog yamtai bol, yam neheh ch yam uu oyoh ch yam uu, ali esvel dasgal hiih, nom unshih g.m.

  14. hj says:

    helj chaddaggui yum bol zahia bolgoj bicheed unshuulaach, uunii toloo arhi uudag gehed itgemeergui.

  15. Zugeer hu says:

    hen hen chin amidraliinhaa tuluu saihan zutgeej bgaam bna, udahgui ur shimiig ni hurtene dee, gantsaaraa uugaad bval yaag arhichin no shuu, odoo ers shiidej bolih heregtei.
    chamaas hund nuhtsuld, ideh hoolgui, gantsaaraa zutgeed amidarh bgaa. ur huuhdee usguj tejeej bgaa er em humuus olon bii shuu, esvel dain baildaantai gazar udur bur setgelin tugshurutei aidastai, amid baival l boloo gej bodood yavj bgaa umuus hc bii, tedentei jisheed bodood uzeerei.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.