Одоогоос 10 гаруй жилийн өмнө манай нэг найз Япон улсад сурч байсан юм. Хичээлээ тараад оройн ээлжний ажил хийдэг байсан болхоор өглөө нь хичээл дээрээ унтчихдаг. Тэгсэн багш нь нэг өдөр ганцаарчилан дуудаж уулзаад би хичээлээ сонирхолгүй, муу зааж байгаагаас болж чи хичээл дээрээ унтаад байх шиг байна, би яаж заавал чамд сонирхолтой байх вэ гээд асууж. Тэрийг нь анх бид хэд сонсоод учрыг сайн ойлголгүй инээгээд л өнгөрч билээ.
Гэхдээ энэ нь Япон улсын хөгжлийн үндэс, Япон хүний амжилтын нууц нь байсан байх. Хүн ямарч ажилтай байж болно. Энгийн цэвэрлэгч эсвэл удирдах ажилтан бай. Хэрэв алдаа гаргасан бол тус бүр өөрийн алдаагаа хамгийн хурдан олж, түүнийгээ засч, ажлаа хамгийн сайнаар хийх гэж хичээх нь хувь хүнийг улам илүү хөгжүүлнэ. Хүн бүр ажлаа хамгийн сайнаар хийх тусам бүтээмж тэр хэрээр нэмэгдэж, нийгмийн хөгжилд өөрийн бага гэхгүй хувь нэмрээ хүргэнэ. Хувь хүн өөрөө л хөгжихгүй бол нэг ч дарга сайд таныг хөгжүүлэхгүй. Хэн нэгэн гадны хүн сайн болгочихгүй.
Тэгээд ч хүнд найдсан ажил бүтдэггүй, айлд тавьсан мал өсдөггүй гэдэг. Хувь хүн өөрөө л хичээх хэрэгтэй. Дээр нь эх орноо гэсэн зүрх цээжинд нь цохилсон удирдагчидтай.
10 Comments
Харин тийм. Өөртөө ч найдах аргагүй болж. Унгах гэсэн хууртаж байна
zarim 1 l bainga l bj bx ymaa
Ene site-tai ymar ch holboogui sedev bn sh deee
Бидэнд үнэхээр лидер алга…
Lol ali nam dagaval avilga unats n ahiu ve ard tumen ch hulcengui bn shw
Unen shu
Одоо эсрэгээр болжээ
Оортоо найдаач нэмэргvй
Намд найд
Айлд битгий хэл оорт байсан мал ч
Осохооргvй, ядуурч бна
garchigiin ner goe bailaa
Unen shuu goe bichjee. Hun turulhtnii niitleg neg tom sul tal bol huwia hicheeh yawdal gej bichsen bdag. Bid zaluu ueiin humuus uchraas uursdiiguu hugjvvleh heregtei bainga shiniig l surah heregtei shuu mun adil huuhduudee tegej humuujuuleh yostoi manai uls hugjinuu.
“биеээ засаад ,гэрээ зас, гэрээ засааад ” гэдэг үг байдагшдээ. монгол хүмүүс “биеэ засч” сураагүй болхоор өөдлөхүгй байгаагаа мэдэхгүй, бүх юм өөрөөс чинь эхлэлтэйг мэдэрдэггүй нь харамсалтай. эхлээд хирнээсээ салж сурчаад том том юм ярьмаар юм. амаа ч угааж, хирнээсээ ч салж сураагүй байж эхнэр(нөхөр), үр хүүхэдтэй хүмүүс байдгийг гайхаад байдын. нээх гоё гоё ажил хийдэг, нээх завгүй хүмүүс, гэтэл аймар хир үнэртүүлээд, муухай ам үнэртүүлж байгаа хүн хичнээн ажилтай байгаад ч өөдлөхгүй л байгаашд. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЭХЛЭЭД ӨӨРТӨӨ ЖООХОН АРЧААТАЙ БАЙГААД СУРЧИХ гэж хэлмээр байна.